Коронавирус цар тахлын халдварын тоо эрс өсөж, гамшгийн хэмжээнд хүрч байна. Зөвхөн өчигдөр гэхэд л Монгол Улсын хэмжээнд 10 мянга гаруй сорьцод шинжилгээ хийснээс 2188 хүн коронавируст халдвартай нь батлагдаж, коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр 10 хүн өчигдөр нас баржээ. Нийтдээ коронавирус халдварын улмаас 361 хүн алтан амиа алдаад байна.
Үүнтэй холбоотойгоор Хятад вакцины чанар муу байна гэх мэт цуу яриа дэгдэж буй ч бодит байдал өөр бололтой.
6 сарын 10-н хүртэл коронавирусын халдвар авсан хүмүүсийн 10% нь л вакцины бүрэн тунгаа аваад 14 хоносон хүмүүс байжээ. Мөн эдгээр иргэд харьцангуй хөнгөн өвдсөн байна.
Одоогийн байдлаар нийт насанд хүрэгчдийн 54% нь л вакцины 2 тунтай, 14 хоносон хүмүүс байгаа аж. Энэ нь нийт хүн амдаа тооцвол ердөө 30% юм байна.
Өөрөөр хэлбэл вакцинжуулалт бүрэн дуусч, дархлаа тогтох яагаа ч үгүй байхад бид хэдийн санаа амарч, зугаалаад эхэлчихжээ гэсэн үг.
Ер нь хатуухан хэлэхэд Монголчууд бид өөрсдөө Ковидгүй зуныг хүсэхгүй байгаа мэт үйлдэл хийгээд байгаа юм биш үү? Вакцины бүрэн дархлаа тогтоогүй байхад элдэв шоу арга хэмжээ зохион байгуулж буй албан байгууллагуудад ч хариуцлага тооцох цаг болжээ.
Хамгийн гол нь иргэд бид вакцины бүрэн дархлаа тогттол сонор сэрэмжээ алдалгүй нэн хариуцлагатай байж, халдвар хамгааллын дэглэмээ баримтлан, гэртээ байх шаардлагатай байна.
С.Сарнай
Сэтгэгдэл0
Уул нь хатуу хөл хориогоор иргэдийг гэрт нь тусгаарлаад вакцинжуулалтыг айл өрхөөр явж хийсэн бол вакцинжуулалт илүү үр дүнтэй болж халдварын тархалт нэмэгдэхгүй байх байлаа.
Бөхчүүд нь допингийн хэрүүл хийгээд хэдэн жил тойрно. Цолоо нэг өгөөд л нэг буцаагаад л. Уяачид нь хэдэн морио эрлийз хурлийзаар нь дуудалцаад жалга довоороо хуваагдаж зодоон цохиондоо тулна. Дарга нар нь зохион байгуулах мөнгөө ил далд идэж уугаад улсыг хохирооно. Өөр ямар ч сайн сайхан зүйл байхгүй. Энэ их цар тахлын үед наадам шиг хэрэггүй зүйл алга. Амьжиргааны төвшин доогуур хүмүүстээ 10 тэрбумаа хуваагаад өгчих. Саяхан тараасан 300 мянгаа хүн бүрд өгсөн. Тэрбумтнууд, УИХ, Засгийн газрын гишүүд хүртэл авсан гэсэн. Өрай биш үү. Ичих булчирхай энэ тэр бол цаашаа юм аа нээрээ.
Moнголын дайсан шоучин залуучууд монгол улсыг хорлон сүйтгэж байна.
Халдварын тархалт эрчимжиж байгаа нь хүмүүсийн хөл хөдөлгөөн шоу цэнгээн үдэшлэг уулзалт баяр ёслол төрсөн өдөр зугаа цэнгэл найр наадамтай бүрэн холбоотой юм.
Haldvar tarhalt nemegdej bgaa ni 1-d UB-aas oron nutag ruu cholootei gargsan yavdal, 2-t vaktsinjuulaltand hamragdaj 2tungaa hiilgesen humuus 21honoogui baij oron nutag ruu ih hemjeegeer zorchij bgaa yavdal, 3-t UOK-oos vaktsinjuulchihval kovid buurna gej buruu tootsoj bodlogiin aldaa gargasan, 4-t irged zunii uliral bolj bas odongiin ugaalga, nair naadam, zugaa tsengel, eldev bayar temdeglelt uil yavdluudad olnooroo, ah duuseeree, naiz nohdooroo orltson boognorol uusgej bgaa yavdal zereg ni haldvar buurahgui ulam tarhaj bnaa. Kovidgui zun gesen uria bol irged ulam ih deglemee sahih heregtei gesen ug bsan shuu dee. Ternees bish cholootei zugaalj yu hissenee hii gesen ug bishee.
Сүүлийн үед тахалт халдварын тоо эрс өссөн нь миний бодлоор гжрван үндэстэй. 1. Вакцинжуулалт хийлгэсэн учир надад халдвар хүрэхгүй гэсэн монголчуудын хэнэггүй, ерөнхий соёлын төвшин дорой байдал, 2. Сонгуулийн үеэр сурталчилгаа, цугларалт, бүлэглэлийн хэнээрхэлзэрэг утгагүй ажилхэрээс хэтэрсэн, 3. Х.Баттулгын тараасан утга учраа алдсан шагнал, түүнээс улбаатай найр, наадам, бие биенээ догиосон, пялдагадсан солиорол энэ бүхний эх үүсвэр болов. Одоо энэ нөхцөл байдлыг хатуу хөл хорио тогтоохоос нааш сайжруулж чадахгүй байж байгаад дараагийн давалгаанд цохиулах эрсдэл нүүрлээд байна. Эрдэмтэн мэргэд, эрхтэн дархтангууд үүнийг эрх биш гадарлаж байгаа байхаа.
Бас 4. Орон нутаг руу гарах урсгалыг нээж орон нутгыг хүнд байдалд оруулсан. 5. Сонгуулын сурталчилгаа болохоос өмнөх намуудын янз бүрийн хурал цуглаанууд. Ялангуяа ЖАН-ы дотоод сонгууль, Дүнжингаравын цуглаан, талбай дээрх хэвтэлт. 6. Хүүхдийн тоглоомын талбайн задгайрал.
hujaa vktsin chin ogt noloo vzvvlehgui bna.iim bhad yaj haldvar buurah be dee... zvgeer l neg hortoi us bnaa naad hiij bgaa vaktsin chin.hvn amiin 90 hubi vaktsin hiigeed bhad sh odor bvr 2000 garaad bna.
Энэ бүгдээс харахад Хөл хорио оновчтой байжээ, Эдгээд гарсан өвчтөн халдвар тараагч байх магадлалтай учир нь Солонгосд өвчин нь эдгэрсэн хүнээс шинжилгээ авахад Ковид вирус илэрсэн гэсэн магадгүй мутацилагдаад тархаад байж болох юм Дээр нь хэнэггүй тэнүүлч Монголчууд ялангуяа хүүхдүүд гадаа масккагүй хоорондоо тоглож байгаа харагдах юм
АН-ын хөгшин авгайчууп, Занаа гэдэг ховч шар авгай тэргүүлээд вакцин хийлгэхгүй байхыг уриалж хорлон сүйтгэж байхад бариад шоронд хийчихгүй байгаа юмдаа