sonin.mn
ХҮН-ынхан  Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахин нэр дэвших эрхгүй гэсэн заргыг Цэцэд гаргаж, эцсийг нь үзлээ. Үүнтэй холбоотойгоор энэ намынхан тултлаа “цус”-аа шинжлүүлэх шиг болов. ХҮН бол УИХ-д суудалтай. Тэгэхээр улс төрийн дараагийн алхам нь Ерөнхийлөгчийн сонгууль байх нь тодорхой. Аль нэг намтай эвсэх үү. Эсвэл дангаараа оролцох уу.
 
 
 
Удирдлагууд нь тайлбар хийж ирсэн ч дээрх асуултыг эцэслэсэн гэж хэлэхэд хэцүү. Юутай ч бие дааж оролцох болов уу гэж найдсан нэр дэвшихийг горилогчид ХҮН-ынхантай яриа тохироо хийж эхэлсэн гэж улс төрийн хүрээнд ярьж байна.
 
 
 
Хэрвээ ХҮН хүн нэр дэвшүүлнэ гэвэл Д.Энхбат, Т.Ганболд, Ц.Оюунгэрэл нараас нэгийг нь сонгох бололтой.
 
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин