sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр гэнэт мэдээлэл хийн, Монгол Ардын Намыг тараах тухай захирамж гаргаснаа  танилцууллаа. Захирамжаа Улсын Дээд Шүүх рүү хүргүүлж буй аж.
Үүнтэй холбогдуулан улс төрийн хүрээнд ихээхэн ширүүн зөрчил, тэмцэл үүсэх нь тодорхой боллоо.
 
Хэдхэн хоногийн өмнө М.Тулгат даргатай Ардчилсан Нам Ерөнхийлөгч Х.Баттулгыг буруушаах тухай тогтоол гаргаж, түүний шууд оролцоотойгоор АН-ыг хоёр хуваасан болохыг зарласан билээ.
 
Тэгвэл улс орон цар тахлын хүнд нөхцөл байдалтай байгаа яг энэ үед Ерөнхийлөгч Х.Баттулга "үхэхдээ үхэр буугаа тавьж",  тусгаар тогтносон Монгол Улсын төрийн хоёр багана болсон АН, МАН-ыг үгүй хийх сонирхлоо ил болголоо.
Арай олон жил мөрөөдсөн нэг хүний дарангуйлагч дэглэм, хаант засаглал тогтоохоор санаархаж буй юм биш биз дээ?
 
Ч.Явуухүү