sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн шадар туслах Л.Түвшинжаргалыг шүүгч болгох гэж байна.
 
Тодруулбал 2021 оны 5 дугаар сарын 25-нд "Анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх тухай" Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн тогтоолд Лүндэнбазарын Түвшинжаргалыг Нийслэл дэхь Захиргааны Хэргийн анхан шатны шүүгчийн албан тушаалд томилуулах тухай дурьджээ.
 
Л.Түвшинжаргал нь Ерөнхийлөгч Х.Баттулгын зараалаар АН-ын дарга С.Эрдэнэд ялын тогтоол дамжуулж өгсөн гэх шүүмжлэлд өртөж байсан нэгэн юм.
Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч Х.Баттулга арай л цагаандаа гарч, "үхэхдээ үхэр буугаа тавьж буй" мэт аашилж эхэлсэн гэж дүгнэхэд буруудахгүй болжээ
 
С.Сарнай