Монголын Улаан загалмай нийгэмлэгээс 3-4 ам бүлтэй айл өрхийн нэг сарын хүнсний хэрэгцээг бүрэн хангах “Хүнсний багц”-ыг тус нийгэмлэгийн тусламж хүртэгсдийн шалгуур үзүүлэлтийн дагуу айл өрхүүдэд олгодог. Тэгвэл “Ковид-19” цар тахлын нөхцөл байдал үүссэнээс өнөөдрийг хүртэлх хугацаанд дээрх өрхүүдээс гадна хөл хорионы дэглэмээс шалтгаалан орлогогүй болсон иргэд, ганц бие өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, олон хүүхэдтэй, жирэмсэн, өрх толгойлсон эцэг, эхчүүд зэрэг нийт 22 мянган айлд Монголын Улаан загалмай нийгэмлэг “Хүнсний багц” тусламж үзүүлсэн.
Харин өчигдөр Наро Банчэн гэгээн Данзанлхүндүв Монголын Улаан загалмай нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Т.Баярчимэг, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын газрын дарга О.Номин, Хүүхэд, залуучуудын хөтөлбөрийн ахлагч С.Намсрайжав нартай уулзаж, “Ковид-19” вирусийн тархалтын улмаас Улсын онцгой комиссоос тогтоосон хатуу хөл хорионоос үүдэн орлогогүй болсон, хоол хүнсний хомсдолд орсон айл өрхүүдэд хүнсний тусламж үзүүлэх сайн үйлсэд 10 сая төгрөг хандивлалаа.
Энэ үеэр Наро Банчэн гэгээн “Хүнс тэжээлийн хомсдолд орсон айл өрхүүдэд “Хүнсний багц” тусламж үзүүлж байгаа МУЗН-ийн сайн үйлсийг харж, сонсож баярладаг байлаа. Өнөөдөр энэ сайн үйлийг буяныг даган баясахаар ирлээ” гэв.
Мөн МУЗН-ийн ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Т.Баярчимэг “Таны хандив тусламжийг “Хүнсний багц” болгон хүнс тэжээлийн хомсдолд орсон 200 айл өрхөд гардуулсныхаа дараа танд тайлан мэдээгээ танилцуулна” гэж хэлээд Наро Банчэн гэгээн болон түүний үүсгэн байгуулсан “Наро Банчэн хутагт” сангийн гүйцэтгэх захирал С.Ихбаяр нарт нийгэмлэгийнхээ гарын бэлэг, дурсгалын зүйлийг гардууллаа.
Өмнө нь Наро Банчэн гэгээн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд нийгмийн болон эрүүл мэндийн сэргээн засах үйлчилгээг цогцоор нь хүргэх “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв”-ийн үйл ажиллагааны нээлтэд оролцож, үйл ажиллагааг нь санхүүжүүлсэн.
-Нийслэлийн “Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байсан 150 сая төгрөгийн үнэтэй “Автоклав” ариутгалын аппаратыг хандивласан.
-Бурхан багшийн Их дүйчэн өдрөөр орон гэргүй таван өрхөд өргөө цагаан гэр өгсөн.
Элсэлтийн ерөнхий шалгалтад өндөр оноо авсан, хичээл зүтгэл сайтай ч их, дээд сургуулийн сургалтын төлбөрөө төлөх боломж бололцоогүй, ар гэрийнх нь санхүүгийн байдал хүндхэн арван хүүхдийн сургалтын төлбөрийг төлсөн.
-Нийслэлийн захын гэр хорооллын хүүхдүүдийн эрүүл мэндэд санаа тавьж, агаарын бохирдлын өндөр эрсдэлтэй бүсийн цэцэрлэг, зарим эмнэлэгт орчин үеийн өндөр хүчин чадалтай 250 ширхэг агаар цэвэршүүлэгч бэлэглэсэн.
-Дэлхий дахинд дэгдсэн цар цахал болох “Ковид-19” халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зориулан Улсын онцгой комисст 10 сая төгрөг хандивлаж байсан зэрэг олон арван хандив, тусламж буяны үйлс хийж байсан юм.
Эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд буяны их үйлсэд сүсэгтэн олноо уриалан оройлон оролцож буй Наро Банчэн гэгээнтэнд гүн талархал илэрхийлье.
Т.Болор-Эрдэнэ
Сэтгэгдэл0
Nar panchaandaa bayarlalaa
Энэ хэн бэ Монгол хүн юм уу???? Ажил хийдэггүй лам нар яаж ийм их мөнгөтэй байна ???????
Энэ гэгээнтэнгүүд ийм их хөрөнгөтэй байдаг улсуу. Аль эсвэл өргөл барьц ингэж ирдэг юмуу
энэ хүн одоо болих хэрэгтэй. фк-р дүүрэн оюутан байхдаа охидуудыг архи уулган согтоож булай зүйл үйлдэж байсан тухай түүхүүд байна.
Nar Banchin gegeenees oor ard tumend handib ogdog shar hubalzuud laga neg eh buduun eh hoolidsen gangan mashin unasan humuus abah geed ulairaad baihaas ogoh gej ug duugarch uzeegiu mulguuchuiud shashniig mohooloo
Наро ванчин хутагт ламд баярлалаа. Үйлс нь дэлгэрч байх болтугай. УМ УМ УМ САРВА БУДДА ДАГИНИЕЭ БАЗАР БАРНА НИЕЭ БАЗАР БЭРОЗАНИЕЭ ХУМ ХУМ ХУМ ПАД ПАД ПАД СУУХАА.
Үнэн бол овоо доо.Нөгөө хамгийн том хувалз нь хандив өгөөсэй.Улсын төсвөөс авна гээд байсан чой
Аль улсаас ирсэн лам бэ?
manai lgulgaich darga nar ogdog geel bdg. ene huwalz nowsh oshoo ihiig ogoch
Бурангуй төвөдийн булай ламын хар бизнесээр Монгол хүнийг мухар сүсгийн айдсаар хүлж, өвчин, үхлээр нь далимдуулж шимэгчлэн шулдаг будангуй явдалт бузар шуналт лам нар бол олны гэгээрэлд чөдөр, улсын хөгжилд тушаа юм шүү!. Тэд өнгөрөгчийн оршуулга хэсэж, өөрөө ч ойлгохгүй хэдэн төвөд үг бутначихаад үлдэгдэсдийг нь айлган дарамтдлаж байгаад барьц гэж сая, сая төгрөг хусдаг луйварчид шүү дээ! МОНГОЛЧУУД БИД ӨӨД БОЛООЧОО ХУВАЛЗ ЛАМГҮЙ, МОНГОЛ ЕРӨӨЛ МАГТААЛТАЙ ОРШУУЛЖ БАЙЯ! Ламд шулуулдаг мөнгөөрөө өөд болоочийн үр хойчид данс нээж байя, эс бол дурсгалын мод тарьцгаая!
Tamd unana daa.muu kommunist land ram chi.
том хийдийн хамба лам нар энэ Залуу лам шиг юм хий дээ Өмнө ньэмнэлэгт Хэрэгтэй төхөөрөмж олон сая төгргөөр авч хандив болгож өгсөн Энэ Сайн ламтан Олон шавь нарын өглөг Хийдэд ирсэн орлогоо Эргүүлээд хэрэгтэй газар нь өглөг болгож өгч байна Бусад өөрийгөө том лам гэж нэрлэж буй лам нар харин чимээгүй байна нэг өөрийгөө том Лам гэсэн хулхи гар нь атом гэж дэмийрч баячуулын лам хуцаж байгааг мэдэж байгаа биз
Шашин болбоос оюун санааг мунхруулагч хар тамхи мөн, бусдаас өргөл болгож авсан мөнгөнөөсөө энэ залуу лам тараахад хотойхгүй биз ээ. Монголчууд бид үйлдвэрлэгч, бүтээгч, шинжлэх ухаанч, амьдралын зөв хэвшилтэй байж урагшлан хөгжинө гэдэгт итгэлтэй байдаг. Загас өгснөөс загас барих аргыг зааж өгөх нь илүү дээр
Энэ гэж бас хаанаас ирсэн хувалз вэ
Энэ хар захтан элдэв шашины үйл хийхгүй байх нь асар их тустай гэмгүй царайлчихаад л түвдийн шашины зан үйл хийгээд байгаа нь сайн биш .
Ядарч, зүдэрсэн ард олонд маань өглөг буян өгч байгаа хүнийг юунд элдвээр хэлдэг байнаа. Энэ доромжлоод байгаа хүмүүс өлсөж яваа ганц хүнд аяга хоол өгч, гар тэнийж үзээгүй байх аа.