Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл баатарт аминчлан дуулгах хүсэлт байна. Аминчлан гэхээр “Ганц энэ нөхрийн гуйлт байх нь” гэж та битгий андуураарай. Энэ бол нийслэлчүүдийн өмнө тулгамдаад байгаа, яг л одоохон шийдүүштэй асуудал юм.
Дараагийн долоо хоногоос Улаанбаатар даяар Б.Сарантуяа гавьяат “Энэ жилийн эхний наадам, Шинэ жилийн шөнө сайхан аа” хэмээн уянгалан дуулаад эхлэхээр таны ч сэтгэл хөөрөн догдолж “ Аа нээрээ шинэ жил болж байгаа” гэж их ажлынхаа завсар чөлөөгөөр бодож амжих нь гарцаагүй.
Бодох нь байтугай долоо хоногийн сүүлээс эхлээд Улаанбаатарын аль л тансаг сайхан, мартахын аргагүй шинэ жилийн баяр ёслолд эрхэм та хамгийн хүндтэй зочноор уригдан очиж, улаа бутран сууж л таарна. “Зэрэг нэмэхийн өмнө” кинонд гардаг шиг та бол тэнгэрийн хүн болохоор хамгийн тансаг сайхнаар шинэ жилээ тэмдэглэн өнгөрүүлэх нь ч зүйн хэрэг.
Харин “газрын” бидэнд хэдхэн хоногийн дараа жилдээ ганц тэмдэглэдэг шинэ жилийн баяраа хөөр цэнгэл дүүрэн, ядаж л ганц хоёр сар дурсан ярих сонин сайхан ихтэй тэмдэглэн өнгөрүүлэх газар Улаанбаатарт олдохгүй байна.
Өнөөдөр Улаанбаатарт хамгийн хэцүү, бүтэлгүй ажилд дайчлагдаж, яах учраа олохгүй үстэй толгойгоо үнгэж суугаа хүмүүс бол албан газруудын шинэ жилийн баярын комиссоор томилогдсон санхүү, маркетингийн талын хэдэн хүүхнүүд л болж таараад байна.
Аль ч албан газар жилийн эцсийн тайлан тооцоо, өглөг, авлага гээд мөнгө санхүүгийн байдал нь харилцан адилгүй ч ихэнхдээ л төсөв мөнгөн дээр хатуухан, харамч зан гаргаж байгаа нь ойлгомжтой. “Өнгөрсөн жил Сансрын шатахуун түгээх станцын хойно байрлах нэгэн зоогийн газарт албан газраараа шинэ жил тэмдэглэхэд нэг хүний 40 мянган төгрөг байсан чинь энэ жил “80 мянгаар орвол ор, бушуухан хариугаа хэл. Олон газар хүлээж байгаа” гээд халгаахгүй байна” хэмээн нэг танил маань зовлон тоочиж байна.
Хамгийн ойроор нь Сонины холбооныхоо шинэ жилийн баярт очъё гэтэл ноднин 30 мянга байсан такс нь энэ жил 60 мянга болчихсон байх юм. Энэ яагаад ингэж байгаа юм бол гээд сонирхвол “ Улаанбаатар хот өргөжин тэлж, өдрөөс өдөрт ресторан, баар сав шинээр нээгдэж байгаа ч шөнийн цэнгээний тусгай зөвшөөрөлтэй газар нь нүдний гэм” юм гэнэ.
Байгаа хэдийг нь нийслэлийн Захирагчийн ажлын алба, дээрээс нь нэмээд цагдаа нь дарамтлаад “00:00 цаг гэхэд бүх юм дуусна шүү нөхөд өө. Өөр яриа байхгүй, гүйцээ” гээд захиргаадчихдаг ажээ. Саяхан л гэхэд “хугацаа хэтрүүлэн ажилласан” гэсэн зэм сонсож, шөнийн цэнгээний 28 газар “хойтох оо уншуулж” тусгай зөвшөөрлөө хураалгасан.
Ядаж байхад нийслэлд тоотойхон байдаг аль олигтой тохилог, гэрэл, хөгжим сайтай, мэргэжлийн дижитэй, ядаж л нэг зэрэг 50-100 хүн босоод бүжиглэчих зал танхимтай газруудыг нь хясаж байгаа юм шиг хаалгыг нь битүүлээд хадчихлаа.
Аль олигтой газруудын хаалгыг барьчихаар “Бурхангүй газрын бумба галзуурав” гэдэг нь болж ресторан, баар нэртэй захын газрууд шинэ жилийг тохиолдуулан үнээ нэмээд ёстой л дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байна.
Монголчууд хэзээнээсээ арванхоёрдугаар сар гарав уу, үгүй юу шинэ жилийн тухай дуу хөгжим энд, тэндгүй хангинуулж, их багагүй айсуй их баярын зөн совинд автаад, сэтгэл зүрх нь уянгалаад ирдэг хүмүүс. Ялангуяа бүсгүйчүүд олонтой албан газарт бүтэн сарын турш ёолкны орой хүн бүхний харцыг булаасан, үзэсгэлэнт цасан дагина болох битүүхэн хөөрхөн өрсөлдөөн явагдана.
Ялангуяа гоёлын даашинздаа багтаж турах гэсэн хүүхнүүдийн арми олноор бий болж, албан газрууд дуу шуу ороод, өнгө жавхаа нь сэргээд ирдэг. Энэ нь ч эрчүүд бидэнд зугаатай л байдаг.
Харин архидан согртуурахтай тэмцэх тухай хуулийн “00:00 цаг болсон л бол хаалгаа барь. Хөөж гарга. Журамласан цагаас хойш ажиллаж харагдах л юм бол тусгай зөвшөөрлийг чинь хураана” гэсэн ХХI зуунд байж боломгүй харгис, хатуу шийдвэрээс болж шөнийн цэнгээний газрууд бүгд хаалгаа тас хаагаад байгаа. “Архидан согтуурах явдалтай тэмцэж байгаа” энэ сүрхий тогтоол шийдвэр амьдрал дээр хэрхэн бууж байгааг хэдүүлээ эрүүл ухаанаар жаахан ч гэсэн тунгаагаад үзье л дээ.
Ихэнх албан газрууд дөрөв, тав дахь өдрөөс шинэ жилийн баяраа тэмдэглэж эхэлдэг. Өдрийн ажлаа яаран дуусгасан хүүхнүүд аль нэг үсчин, гоо сайхан бараадаж, тэр оройн “дагина” болохоор үс, зүсээ янзлаад жилдээ ганц удаа ч болтугай хачин их хөөрөн догдолцгоодог. Ядаж байхад сая 300 мянган хүнтэй их хотын бүх л хүүхнүүд арванхоёрдугаар сарын энэ хэдхэн өдөрт бүгдээрээ шахуу үсчин, гоо сайханд зайлшгүй орох шаардлагатай.
Орох ч ёстой. Бөөн очер, дугаар болж байж хүүхнүүд маань 20 цагийн үед л арайхийж нэг юм тэр оройн хамгийн хөөрхөн, хамгийн үзэсгэлэнтэй дагина болж амжицгаадаг. Зарим нэг нь амжихгүй ч байх нь бий.
Бөөн ажил болж, хөөрч догдолсон хүмүүс уван цуван цуглартал 21 цаг болчихно. Тэгээд яах вэ дээ. Үлдсэн гурван цагтаа бүхнийг амжуулах гэж бөөн юм болно. Байгууллагын шилдгүүдээ тодруулж, оны онцлох эрхмүүд оргилуун дарсаа буудуулаад, ид сайхан улаа бутарч байтал рестораны зохион байгуулагч нь гүйж ирээд “Хотын захиргааны хязгаарласан цаг болсон тул та бүхэн бушуухан заал чөлөөлнө үү “ гээд л гүйцээ.
Саяхан оны шилдгээр тодорч, эргэлдэн бүжиж явсан бүсгүйн царай арван жилээр хөгширч, тормогор харцных нь гэрэл гэгээ хоромхон зуур алга болчихно. Инээд баяслаар цалгиж байсан залуусын толгойд “За байз, одоо хаачих вэ” гэсэн түгшүүрт бодол харван орж ирнэ. Байгууллагын дарга, эрх мэдэлтнүүд нь давын өмнө “Одоо яана аа.
Халамцаж хөөрсөн хүмүүс маань энд, тэнд ганц нэгээрээ явж байгаад унаж, осгож сүйд болохгүй байгаа” гээд дор бүрнээ шинэ жилийн баяр хөөр нь хөөс адил замхарч, хоромхон зуурт бөөн зовлон, асуудал босоод ирнэ.
Урьд нь ч ийм эмгэнэлтэй асуудал гарч байсан. Цаг боллоо гээд хөөгөөд гаргачихсан чинь нэгэн сайхан бүсгүй шинэ жилийн даашинзтайгаа осгож эндсэн гашуун түүх бий. Гэтэл Улаанбаатарт ажиллаж байгаа шөнийн цэнгээний газрууд бүгдээрээ 00:00 цагт үйл ажиллагаагаа дуусгаж, үйлчлүүлэгчдээ хөөж гаргаад хаалгаа тас хийтэл түгждэг гэж бодвол ёстой “NO” шүү эрхэм хотын дарга аа.
Таныг унтаж амарч байхад өглөөний 04:00 цаг хүртэл ажиллачихдаг дархан эрхтэй “үүрийн цэнгээний” газрууд байж л байна. Яагаад ингэж алагчилна вэ. Ядаж энэ шинэ жилээр ч болтугай шөнийн цэнгээний газруудыг 04:00 цаг хүртэл ажиллуулж болохгүй юу, баатар дарга аа. 21:00 цагтай уралдаж гоёж гоодсон хүүхнүүд маань ганц орой ч болтугай шөнө хагаслан бүжиглэж наргиг л дээ.
Хүүхнүүд ч гэлтгүй эрчүүд бид ч шинэ жилийнхээ баярыг дурсамж дүүрэн, хөгжил цэнгэлтэй тэмдэглэмээр л байна. Захирагчийн ажлын албанд тусгай зөвшөөрлөө хураалгасан шөнийн клубүүдээ ядаж шинэ жилийг дуустал нээж өгөөч ээ. Даанч ороод тухлах боломжийн үнэтэй ресторан, баар, сав нь хүрэлцэхгүй байна. Одоо яах вэ, хотын дарга аа. Энэ асуултын хариуг яаралтайхан өгөх цаг зав танд байх л учиртай.
Эх сурвалж: "Өглөөний Сонин"
Сэтгэгдэл0
Shaal balai zuil niitlej baihaar. Bat-Uul dargaas huseh zuil bna. Hotiin gerlen dohionii asdag baidliig uurchilj uguuchee!!!! Manaihaas uur busad undur hugjiltei ulsuudad bol yavgan hun gardag nogoon gerel buh uulzvar deeree buyu 4 taldaa zereg nogoon gerel ni asdag. Manaid Bol nogoon gerel asaad yavgan zorchigch hundlun garch baihad ergej bga mashin bas nogoon gerleeree orj ireed dairchih geed baidag. Iimees socialist ueiin hotsrogdson baidlaar asdag baidliig zogsooy!!!
Ойлгохгүй юм байна лээ хөгшөөн зүтгүүлээд үзсэн...
ene yun teneg pizda w bat-uul baatraa ch geh shig cham shig nusnuud ard tumniihee toloo yum hiij bgaa hyniig ingej duudah yu w .nohoin golgoo
Hahaha. Nadad mungu baidaggui. Yah uu Vvl darga aa. Geh ni holgui baih shivdee.
sonin.mn сэтгэгдэл устгахаа боль, уг нь сүйдтэй зүйл бичээгүй л байлтай. 30 000-н баарны такс 60 000 болж, 40 000-ийнх нь 80 000 болж нэмэгдсэнээр бааранд орох архичид багасах нь лавтай гэхэд юу нь буруу байгаа юм бэ?
үүнийг бичиж байгаа нөхөр юу бичиж байгаагаа ойлгож байгаа болов уу хөөрхий Монголчуудад баярлаж идэж уух нь багадаагүй ээ Ядаж хөлдөө углах оймсоо өөрсдөө хийчдэг болох юмсан гэдэг дээр санаа зовмоор юм даа Бат-Үүл дарга юм хийж байгаа шүү Бид цөөхүүлээ шүүдээ ядаж хэрэгтэй юм хийж байгаа нэгнээ дэмждэггүй юмаа гэхэд битгий ингэж муулж байгаа ч Тэр хаалгаа бариулаад байгаа газрууд чинь ажиллах эрхгүй болоод л хасуулж байгаа шүү дээ Тэгээд ч шөнө дөл болтол идэж уулаа гээд үр дүн нь юу байх вэ Сайн зүйл лав болохгүй шүү дээ
зугаацаж цэнгэх асуудал яахвээ цаана чинь түмний олон хүүхдүүд өвлийн хүйтэнд даарч харанхуй гудмаар тэмтчин сургуульдаа явж байна наадах чинь үүний дэргэд асуудал огт биш
хотын дарга тэгээд одоо баар сав бэлдэж өгдөг хүн нь болох нуу өөр шийдэх ёстой амин чухал асуудлууд шил дарааллаад байна
hehe tegeed tanii bodloor uur tsaital uulgaj iduuleed odoo hanalaa getel ni bailgaj baigaad gargaval sogtuu hun hulduj uhdeggui yum uu uuh ideh shaltagaa zuv taviach tenegee
tanii mungu tegej ih iluudeed shunujin uuj idehgui bol baragdahgui bgaa bol yadarsan humuust taraagaad ugchihuuch tegvel tom buyan boloh baih daa
Shine jil temdeglehgui baij bolno oo . Erguu setguulchee!!! Ene bol Mongoliin Toriin bayar yoslol bish !!!!!
Erguut hamt olnooroo temdegledeg gants bayr shu
tanii uur tsaital bayarlahgaad baigaa bar hend heregtei yim be unii ur dund zaluus argi,huuhen 2 oos uur bodoh zuilgyi bolood baina deerees n DOH gedeg uvchin Mongol orniig burheed baina shuu dee.
ENE SETGUULCHID BICHIH ZUILEE JAAHAN BODOJ BICHMEER YUM ZALUUSIIG YUND URIALAAD BAIGAAGAA BODOH HEREGTEI MONGOLCHUUD BID UURSDIIGUU YADUU BNA GEED BDAG MURTUU NEG L IH BAYAR TEMDEGLEDEG HUMUUS BOLJEE ZALUUSAA ARAI JAAHAN BUTEELCH BAI L DAA BAYARLAJ TSENGEH UE OLDONOOO
ШИНЭ ЖИЛИЙГ АРХИГҮЙ ТЭМДЭГЛЭЖ ЧАДАХ БОЛ ХЭДЭН ЦАГ БОЛТОЛ БАЯРЛАСАН Ч БОЛОХ БАЙХ, АРХИ УУГААД ОСГОЖ ҮХЭХ, СОГТУУ ЖОЛООЧ ГЭЭД БОДОЛЦОХ АСУУДАЛ БАЙГАА. ШИНЭ ЖИЛИЙГ АРХИГҮЙ ТЭМДЭГЛЭЕ
ОРШИН СУУГЧДЫН ЭРХ АШГИЙГ БОДОЖ ОРОН СУУЦНЫ ӨРГӨТГӨЛД БАЙДАГ PUB-уудыг ХААЖ ӨГӨХ ХҮСЭЛТ БАЙНГА ТАВЬДАГ БОЛОВЧ АРГА ХЭМЖЭЭ АВДАГГҮЙ, ЭРХ МЭДЭЛ БҮХИЙ ДАРГА НАРЫН ӨӨРСДИЙНХ НЬ ЮМ БОЛОВ УУ ГЭЖ БОДДОГ. ОРОН СУУЦНЫ ӨРГӨТГӨЛ, ПОДВОЛД БАЙГАА PUB, ХООЛНЫ ГАЗАР, ГУТАЛЧИН, ЗУРАГЧНЫ ГАЗРААС ГАРДАГ ХОРТ ХИЙГЭЭР ОРШИН СУУГЧИД АМЬСГАЛЖ БАЙНА. АГААРЖУУЛАЛТЫН ХООЛОЙ, ОНГОРХОЙ ЦООРХОЙГООР НЭВЧИЖ БАЙГАА ХОР, ДУУ ЧИМЭЭ ХЭЦҮҮ, ХЭМЖЭЭНЭЭС ХЭТЭРСЭН БАЙДАГ. ДЭЭР ТЭНГЭР ХОЛ, ДООР ГАЗАР ХАТУУ МОНГОЛ ХҮНИЙ АМЬДРАЛ ХҮНДЭРЧ БАЙНА
Хөөе Энэ яасан дуртай архичин бэ Чи гэр орондоо хариад л өглөө болтол архидаад хэвтэж байхгүй юу, Соц үед тэгж шөнө онгойдог баар байгаач үгүй гэхдээ шинэ жилээ гайхамшигтай сайхан тэмдэглэж болдог л байсан Чадахгүй бол хохь чинь Үүн дээр бол харин БАТ-ҮҮЛ баатараа өмөөрнө шүү
бэлгүй бол битгий тэмдэглэ, за. мөнгө гамнацгаая, дуслаас далай болно, үр хүүхэддээ мөнгөө зориулъя, халамлах хүмүүстээ өгъе, яах гэж мөнгө үрэх гээд байна аа, битгий, мөнгөтэйчүүлд бол хамаагүй, саран дээр очиж тэмдэглэсэн ч болно, үүлтэй хоёлхнаа тэмдэглэсэн ч болох байх аа, аан
хөөе наад сэтгүүлч нар чинь баарнуудаас мөнгө аваад архи зарах цагийг сунгуулахаар улайрч байна шүү.монгоолд архичин баар 2 шиг хэрэггүй хог алга. батүүлээ эд нарын монголыг архинд умбуулах дайралтыг сөрөн зогсвол ард түмэн 2 гараа өргөөд дэмжинэ шүү. монголд үргэлж шинэ жил болоод байхгүй. баар цаашаа.сэтгүүлчид бас цаашаа. архигүй монгол наашаа. аз жаргалтай айл гэр наашаа.
ОРШИН СУУГЧДЫН ЭРХ АШГИЙГ БОДОЖ ОРОН СУУЦНЫ ӨРГӨТГӨЛД БАЙДАГ PUB-уудыг ХААЖ ӨГӨХ ХҮСЭЛТ БАЙНГА ТАВЬДАГ БОЛОВЧ АРГА ХЭМЖЭЭ АВДАГГҮЙ, ЭРХ МЭДЭЛ БҮХИЙ ДАРГА НАРЫН ӨӨРСДИЙНХ НЬ ЮМ БОЛОВ УУ ГЭЖ БОДДОГ. ОРОН СУУЦНЫ ӨРГӨТГӨЛ, ПОДВОЛД БАЙГАА PUB, ХООЛНЫ ГАЗАР, ГУТАЛЧИН, ЗУРАГЧНЫ ГАЗРААС ГАРДАГ ХОРТ ХИЙГЭЭР ОРШИН СУУГЧИД АМЬСГАЛЖ БАЙНА. АГААРЖУУЛАЛТЫН ХООЛОЙ, ОНГОРХОЙ ЦООРХОЙГООР НЭВЧИЖ БАЙГАА ХОР, ДУУ ЧИМЭЭ ХЭЦҮҮ, ХЭМЖЭЭНЭЭС ХЭТЭРСЭН БАЙДАГ. ДЭЭР ТЭНГЭР ХОЛ, ДООР ГАЗАР ХАТУУ МОНГОЛ ХҮНИЙ АМЬДРАЛ ХҮНДЭРЧ БАЙНА
oilgomjtoi baigaa biz dee? niisleliin huuchin darga nariig hahuuldaj tsag hyazgaargui ajilladag baisan tsuun heden gazruud haagdchihaad zahialgaar uuniig bichuuleed baina shuu dee Uul darga buh bar restoranuudad adil shaardlaga tavij baigaag demjij bna
ENE YAMAR ERGUU SETGUULCH VE.CHAMAIG TEGEED BATUUL SHINE JIL TEMDEGLEH GAZARIIG CHINI OLJ OGOOD SUUJ BHUU.MAL MINI ODOO BUR DAVARSAN YUM YRIHIIN BN LDAA.YU VE ENE CHINI UUH DURTAI YUM BOL HAANA L BOL HAANA UUJ BOLIISHD ERGUU MAL VE.IIM YUMIIG NI NIITELJ L BDAG YATSARTSAN SONIN BE
ривер саунд гэдэг баарнаас сэтгүүлч нарт мөнгө хаяж цуврал зохиол бичүүлээд байгаа гэсэн.
Unen shudargiin tuluu tangaragt setguulch ta ter 04 tsag hurtel ajillaad baigaa gazruudiig nerleed bichchihvel deergui yu?
shine jilee ger buliin hureend l temdeglebel boloo biz dee.heden duuchdin duug fm-eer zunduul sonsoj bna,bur zarimaas ni zalhaj bna shuu,.neg oroi buyu 3 tsagt 80-aas 100 myngan tugrug udej chadahgui ee.bi gertei temdeglene bodoj bna.ta nariig demjine gedegt 100% itgelteibna.duuchdiin une 300 000-4000000 tugrug ene hetersen zuil.
yu bicheed yu neheed yu asuugaad baigaa um be???? shine jil geed hamag mongoo ureh(esgewel hoorhii kompany ezniig hoosloh), cagaan sar geed dahiad orond oroh, martin naiman geed dahiad arhidalt, zalgaad 3-18, oo bas dundan valentin geed baahan montoj, ineedmiin bayar, main bayar, yalaltin bayar, eh ursiin bayar, naadam...dund ni baahan baasgiin torson odor busad humuusiin torosn odor
хөөе өмхий сэтгүүлч ээ.манай 3 буудлын зуны амбаарт хүрээд ир.би 1 хүнийг өлхөн 10 мянгад багтаагаад архидуулаад тасруулаад дээр нь бөгсний ажил хийлгээд өглөө болтол загас наадуулад явуулаад өгъе. таакс авахгүй .бас нохойн махан котлет найдвартай тасраах архиар үйлчилнэ.
Erhem hotiin dargaa ! Ter 04:00 hurtel ajillaad baigaa Uuriin tsengeenii gazriin neriig ene setguulchees avaad erhiig n huraah heregtei yadaj unen medeelel bichij baina uu ugui yu gedgiig todruulah heregtei Hudal buruu tashaa medeeleliig olon niited tsatsdag setguulchdiig Sudarga Ursulduun HEH gazar bas shalgaj arga hemjee avah heregtei baina
ene shine jil gej dobchignodgoon bolix xergtei manaix shig bvten sar tsengdeg oron bxgvi shvv sariin omnoos ingej arxidax gazraa yarij bga ulsuud ajilaan sain xiixeen bodox xergtei shd mongol byarlaj tsengseer bgad xogjixgvi bga yum shvv de
Монголд АРХИЧИН, БААР, СЭТҮҮЛЧ гурав нийгмийг бузарладаг, Энэ түүний том жишээ байна
niigem chini shine jilee ger buliinhee hemjeend temdegle! ter nemegdeed baigaa tax-aa ehner huuheddee beleg avch ogoo! l gej baih shig. harinch saihan bolomj garchee.
00 tsagaas hetersniig n shuud haah n zuw demjij bna ene arhidah gazar ymar heregtei ym be
ta denjiin 1000 Uliastai gedeg avtobusand suuj uzeerei.huiten mustei avtobusaar bish dulaan tseverhen avtobusand suumaar bainaa hotiin dargaa.
ene hun yu bicheed bnaa..... xaxaxa yasan duursen nuhur ve
Bayarlahaa bolichih! Tegehleer unen ayandaa buurna! Gomorhood yahav gertee ochood chavganzaa tevreed hevt!
Ali emnelgiin orgodol , u soliorood eliirch bailaaraad bgaa novsh hogiin har arhichin chine , iim elii balai um niitlehees ni omno shalgaj baimaar um.
ХУЦАЖ БАЙХ ШИВ НОВШНУУД ЧИНЬ ЭНЭ СЭТГҮҮЛЧИЙН БУРУУ ЮУ БАЙГАА ЮМ.УЛААНБААТАР ӨНӨӨДӨР САЯ ГУРВАН ЗУУН МЯНГАН ХҮНТЭЙ МЕГАПОЛИС БОЛСОН. ЯАГААД ӨГЛӨӨ ДӨРВӨН ЦАГ ХҮРТЭЛ АЖИЛЛАДАГ БААР ХЕСТОРАН БАЙЖ БОЛДОГГҮЙ ЮМ ГӨЛӨГНҮҮД ЭЭ. САЯХАН МУЗЕЙ СЭРГЭЭН ЗАСВАРЛАХ ЧИГЛЭЛИЙН ХЭДЭН ФРАНЦ ИРСЭН ЧИНЬ МАНАЙ МУЗЕЙН ХЭД ЁСТОЙ ОНИГОО БОЛСОН ГЭСЭН.НӨГӨӨ ХЭДЭЭ ЖААХАН ДАЙЛААД СУУЖ БАЙСАН ЧИНЬ ХЭДЭН ЭРГҮҮ ЦАГДАА ОРЖ ИРЭЭД ГАВЛАХ НЬ ХОЛГҮЙ ХӨӨЖ ГАРГАСАН БАЙГАА ЮМ.УЛААНБААТАРЫН ТАЛААР ОВОО ЭЕРЭГ ТӨСӨӨЛӨЛТЭЙ БОЛЖ БАЙСАН НӨГӨӨ ХЭДЭН ФРАНЦЫГ АХАЛЖ ЯВСАН ПРОФЕССОР НЬ" ДАХИЖ ТАНАЙ ХОТ РУУ ЗҮГЛЭЛТГҮЙ" ГЭЖ ХЭЛЭЭД ӨГЛӨӨ НЬ Л НИССЭН ГЭСЭН. ЭРГҮҮ ПИЗДАНУУД. ЭХЛЭЭД ЮМЫГ ЖААХАН УЛ СУУРЬТАЙ ТУНГААЖ БОДООД ДАРАА НЬ ӨМХИЙ АМНААСАА БОХИР ХИЙГЭЭ ГАРГАЖ БАЙ. ТЭНЭГ ГӨЛӨГНҮҮД ЭЭ.
NOHOD MINI UURLAJ HERELDEHEE JAAHAN HOISH TAWIAD BODOJ UZUUSHTEI L ASUUDLIIG HONDSON BAINA SHUU DEE TA NAR NEG GAZAR HAMT OLNOOROO BAYRAA TEMDEGLEJ BAITAL BAAHAN TSAGDAA ORJ IREED HOOGOOD GARGAWAL TA NART AYTAIHAN BAIH UU BAS L BODOH ASUUDLIIG HONDOJ BICHJEE GEJ BODOJ BAINA
ууж идэх байр саваа өөрсдөө ол, одоо байтлаа засгийн газраасаа наргих цэнгэх байр сав гаргаж өг гэх нүү, дэндүү бэлэнчлэгчид болсон шүү хотын иргэд ээ, Түүний оронд ажлын байр үйлдвэр байгуулж өг гэж нэх шоучин минь
Ц.Амгаланбаяр нь цагдаагийн хөрөнгөлөг хурандаануудын угшилтай хүн. Замын цагдаагийн газрын даргаар ажиллаж байгаад хэрэгт холбогдон шалгуулж, дараа нь Цагдаагийн академийн захирлаар түр ажиллаж байгаад 2007 онд ОБЕГ-ын даргын албанд томилогдон төсвийн хөрөнгөөр тэрбумтан болох гараагаа эхэлсэн. Ц.Амгаланбаяр ОБЕГ-ын даргын албан тушаалд томилогдоод тав ч хоноогvй байж, тараа таниулсан гэдгийг уншигчид маань санаж байгаа байх. Дур мэдэн халаа сэлгээ хийж, өөрийн хvмvvсээ Онцгой байдлын албанд ажилтай болгосон, гаргасан тушаал, шийдвэр болгон нь хууль зөрчсөн, төсвийн хөрөнгийг зvй бусаар завшсан гээд сүүлийн жилүүдэд тvvний хууль бус vйлдэлтэй холбоотой мэдээлэл тасраагvй. Хууль хяналтынхан нэг бус шалгаж байсан удаатай ч тэрээр энэ бvхнийг хэрхэн зохицуулж, хав дарж өнгөрөөж буй нь бас л сонирхол татна. Ц.Амгаланбаяр хууль зөрчсөн, тендерийн мөнгөнөөс халаасалдаг, хөрөнгө орлогын мэдүүлгээ дутуу мэдүүлдэг гэж байнга хэл амны бай болж байдаг нэгэн. Тийм ч учраас Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Амагаланбаярт генерал цол олгохоос татгалзсныг эх сурвалж өгүүлж байна. Өнгөрөгч хавар Дорнод аймгийн Баяндун суманд гарсан тvймрийг унтраахаар ажиллаж байсан 4 аврагч, гал сөнөөгч амиа алдаж, 1 аврагчийн бие 60 хувь тvлэгдэж, vхэл амьдралын зааг дээр эмчлүүлж байгаа. Нас барсан 4 аврагчийн 1 нь эмнэлэгт амьд ирсэн бөгөөд гадаадад эмчлүүлэх зардлыг нь Ц.Амгаланбаяр шийдвэрлэхгүй удааснаас шархаа даалгүй нас барсан байна. Уг нь голд тулаад унтрах байсан түймэрт Ц.Амгаланбаяр эндээс загнасаар байгаад аврагчдыг үхэл рүү түлхсэн хэмээн аймгийнхан ярьцгааж байна. Уг харамсалт явдалтай холбогдуулан ОБЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр “би хариуцлага хvлээхэд бэлэн. Надад хариуцлагаас зайлсхийх шалтгаан байхгvй” хэмээн мэдэгдэж, шударга, хариуцлагатай албан тушаалтны дvрд тоглож байсан. Тухайн үед “Гал түймрийг унтраахаар ажиллаж байсан алба хаагчид ямар техник хэрэгсэл ашиглаж байсан юм бэ?” гэсэн сэтгүүлчийн асуултад Ц.Амгаланбаяр “Ой хээрийн түймэр унтраахад ашиглагдах техник хэрэгсэл хязгаарлагдмал байдаг” гэж хээв нэг хариулж байсан. Уг нь өөрөө баяжих, хөрөнгөжих сэтгэлгээгээ хойш тавиад ажилласан бол аврагчдийг гал унтраах багаж хэрэгсэл, галаас хамгаалах хувцсаар хангах бололцоо байсан. Ц.Амгаланбаяр төсвийн хөрөнгөнөөс амжилттай хумсалсныхаа дүнд хотын “А” зэрэглэлийн бүс буюу 1-р төрөх эмнэлэгийн зүүн талд TG төв хэмээх том хаягтай 6 давхар барилга хувьдаа барьж бусдад түрээслэсэн, Зайсангийн аманд 10 орчим өрөөтэй тансаг харшид амьдарч байгаа, мөн өнгөрсөн 4 жилийн хугацаанд хадгаламжиндаа 100 сая орчим төгрөгтэй болсон. Уг нь, Ц.Амгаланбаяр аль эрт хууль бус vйлдлийнхээ хариуд хариуцлагаа vvрээд явах ёстой байсан юм. Ц.Амгаланбаяртай холбоотой сөрөг мэдээ мэдээллүүд тасрахгүй гарсаар байна. Хамгийн сүүлд л гэхэд Сүхбаатар аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга А гэгч ууж согтууран машин барьж яваад гурван хүний амь насанд хүрсэн байна. Өмнө нь А-г үе үе архи ууж байгаа талаар аймгийн удирдлагаас Ц.Амгаланбаярт мэдээлж байсан тухай эх сурвалж өгүүлж байна. Гэвч Ц.Амгаланбаяр уг этгээдтэй хариуцлага тооцоогүйгээс хэрэг үйлдэгдэх нөхцлийг бүрдүүлсэн байна. Мөн хэдхэн хоногийн өмнө тус байгууллагын алба хаагчид дээд удирдлагын тушаалаар хувийн орон сууцны барилга дээр ажиллаж байгаад ахлах дэслэгч О гэгч хүнд бэртэн нэг нүд нь таг сохорсон байна. О-г эмнэлэгт эмчлүүлж байхад нь түүнийг хүнтэй уулзуулахгүй, ярилцлага өгүүлэхгүй, зураг авахуулахгүй байхын тулд байнгын харуул манаатай байлгасан. Одоо өрөөсөн нүдгүй болсон О-г аврагч Ч-гээр байнга асруулахаар ажлаас нь чөлөө өгсөн байна. Хамгийн хачирхалтай нь дээрх хоёр гэмт үйлдлийн талаар Шинэчлэлийн Засгийн газрын Шадар сайдад ердөө мэдээлээгүй байсан байна. Гай болж нэгэн сэтгүүлч Шадар сайдыг Аврах тусгай ангид ажиллах үеэр хувийн барилга дээр ажиллаж байгаад хүнд бэртсэн О гэгчийн талаар асуулт тавьснаар хэрэг мандах нь тэр. Уг ажиллагааны дараагаар Ц.Амгаланбаяр өөрийн хэвлэлийн ажилтнуудаа өрөөндөө дуудан тэр сэтгүүлчээр яах гэж тийм асуулт тавиулав. Ямар зорилготой ингэв, яагаад асуулгахгүй байж чаддаггүй юм бэ? хална, зайлуулна гэж загнасан байна. Эндээс харахад өөрийн үйл ажиллагаатай холбоотой алдаа, дутагдлаа ямар нэгэн байдлаар дарж өнгөрөөдөг талаар тус салбарын албан хаагчдын дунд тархсан яриа үнэн болохыг нотолж байна. Ц.Амгаланбаяр нь гэмт үйлдлийг төдийгүй 2010 онд малын гоц халдварт өвчнийг хүртэл нуун дарж нэг айлын хотонд нь нам дарчих байсан шүлхийг төрийн өндөрлөгүүд болон нийтэд зарлан мэдээлээгүйгээс болж газар авахуулан 5 аймгийн 24 сумыг хамруулж 25 мянга гаруй малыг устгалд оруулж, улсад 8 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулжээ. Ц.Амгаланбаяр хууль бус vйлдлээ нуухын тулд 2008-2010 онд жил бүр байгууллагынхаа 10-12 хvнийг Хайнанд 7-10 хоног, 2011 онд 26 хvнийг Сингапур, Малайзад долоо хоног төсвийн мөнгөөр аялуулсан, зөвхөн энэ жилийн аялалд л гэхэд 78000 ам.доллар буюу 103 сая төгрөг зориулалтын бусаар зарцуулсан мэдээлэл байна. Ц.Амгаланбаяр цагдаагаас өөрийн жолоочоор дагуулж ирсэн Гантулгаа онцгойгийн Автобаазын даргаар томилсон. Гантулга нь тус баазын 5-н автомашиныг акталсан нэрээр хувьдаа авч, төрийн өмчийг завшсан байна. Гантулгыг энэ үйлдэлд нь Авилгатай тэмцэх газраас эрүү үүсгэн шалгаж байгаа бөгөөд Ц.Амгаланбаярын итгэлт хүн тул мөн л бүдгэрэх тал руугаа орж байгаа бололтой. Онцгой байдлын ерөнхий газрын Улсын нөөцийн газрын дарга Д.Батсайхан нь 2008 оны арванхоёрдугаар сард “Бооцын тариа” ХХК, “Баяржавхлан” ХХК-ийн ОХУ-аас импортоор оруулж ирсэн 936,6 тн улаан буудайг дотоодын улаан буудай хэмээн С.Баярын Засгийн газрыг молигдон худалдан авч, Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 227 дугаар тогтоолд “Дотооддоо үйлдвэрлэж, дотоодын гурилын үйлдвэр, Тариалан эрхлэлтийг дэмжих санд нийлүүлсэн улаан буудайн тн тутамд 80 мянган төгрөгийн урамшуулал олгоно” гэж заасны дагуу Д.Батсайхан 74.9 сая төгрөгийг улсын төсвөөс авсан байдаг юм. Тогтоол шийдвэрийг хувьдаа ашигтайгаар хувирган, ашиг хонжоо олж чаддагийн бодит биелэл ийнхүү Онцгой байдлын ерөнхий газарт Ц.Амгаланбаярын шууд удирдлагад ажилладаг, түүний дотны найз, цагдаагийн байгууллагаас дагуулж ирсэн Д.Батсайхан гэгч даргын гараар амилсан нь энэ. Д.Батсайханд Авлигатай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад уг хэргийг шийдвэрлүүлэхээр прокурорт шилжүүлсэн боловч уг хэрэг өнөөг хүртэл шийдвэрлэгдээгүйгээр үл барам замхрах шатандаа орсон байна. Өнөө хууль шүүхийн өмнө иргэн бүр тэгш байх зарчим хаана байна вэ? Цагдаад ажиллаж байсан хүнд хууль өөрөөр, хөнгөлөлттэй үйлчилдэг юм байна гэсэн хардалтыг зүй ёсоор төрүүлж байна. Албан тушаалаа урвуулан ашигласан, залилан мэхэлсэн хэрэгтээ тэрээр өнөөдөр эрүүгийн хариуцлага хүлээх нь лавтай. Авлигатай тэмцэх газраас 2008 онд Д.Батсайханыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх мэдэгдлийг Онцгой байдлын ерөнхий газрын дарга Ц.Амгаланбаярт хүргүүлсэн боловч өнөөг хүртэл уг мэдэгдлийг хэрэгжүүлээгүй байна. Эндээс харахад Ц.Амгаланбаяр өөрөө уг гэмт хэрэгт холбоотой нь нотлогдож байна. 2008 оноос хойш Онцгой байдлын байгууллагад олон тооны барилга байгууламж улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа бөгөөд тэдгээрийн үнэлгээ нь өөр хоорондоо өөр өөр байдаг нь тендерт оролцогч компаниудын удирдлагын гайхширлыг төрүүлдэг байна. Ц.Амгаланбаяр тэргүүтэй бүлэг этгээдүүд элдэв зальт башир аргаар тендерийн мөнгөнөөс халаасалдаг байна. Тендерт оролцогч компаниудын удирдлага Онцгой байдлын байгууллагаас Ц.Амгаланбаярыг зайлуулаагүй цагт тендерийн будлиан тасрахгүй гэж өөр хоорондоо ярилцах болсоор удаж байна. Иймээс Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн-Ерөнхий сайд Н.Алтанхуяг, шударга ёсыг тогтоохоо амласан Шадар сайд Д.Тэрбишдагва нар Ц.Амгаланбаяр хэмээх төрөөс төрсөн тэрбумтан, хариуцлагагүй этгээдэд хариуцлага тооцох цаг болжээ. Онцгой байдлын албаны албан хаагчид тус албанд шинэ шударга удирдлага, шинэчлэл хэрэгтэй байгааг өөр хоорондоо ярьж байна. Ц.Амгаланбаяр нь Засгийн газраас, видио хурлаар өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх, өвлийн бэлтгэлийг хангах тулгамдсан ажлуудыг хийхийн оронд 2012 оны 9 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд Шадар сайд асан М.Энхболд, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга асан Болдсайхан, Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Батбилэг нарын хамт Хэнтий аймгийн Хөх нуурт хуучнаа санагалзан зугаалсан байна. Ч.Анар Зочин
энэ ч харин ёстой асуудал биш байх аа Монголчуудад зугаа цэнгэл багадсан биш дээ
Угаасаа цагаа уртасгаад л байж болдог л биз дээ шинэ жилээр.Тэгээд ч өчнөөн газар л бна ш дээ 30 гээд л.