Доктор, профессор О.Нямдаваа сүүлийн жилүүдийн судалгаандаа түшиглэн “Дэлхийн монголчууд” хэмээх ном бичжээ. Тэрээр энэ сэдвээр дагнан судалгаа хийж буй цөөн эрдэмтний нэг. Түүний номд түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Л.Хайсандай мялаалгын үг бичихдээ “Монголчууд, монгол угсаатан үндэстний дэлхийн олон оронд тархан суурьшсан агаад тэдний амьдрал ахуй, хэл соёл, хүсэл тэмүүлэл, үзэл бодлыг судалж, тодорхой бүтээл туурвиж буй доктор Ойдовын Нямдаваад халуун баяр хүргэх учиртай.
Яагаад гэвэл энэ талаар уйгагүй шаргуу хөдөлмөрлөж байгаа эрдэмтэн билээ. Тэрбээр Энэтхэг, Иран, Афганистан, Пакистан, Балба, Шриланка, Бангладеш, Тайланд, Орос, Хятад, АНУ зэрэг олон оронд аж төрөн суугаа монгол удам угсааны үе үеийн хүмүүсийн талаар судалгаа хийж, эрдэм шинжилгээний энэхүү бүтээлээ туурвисан нь олзуурхууштай.
Энэ нь Монголын түүхийн шинжлэх ухаанд, дэлхийн монгол судлалд цоо шинэ, үнэ цэнэтэй, бие даасан судалгаа мөн бөгөөд анх түрүүн энэ асуудлыг эрдэм судлалын үүднээс дэвшүүлэн гаргаж тавьж буйгаараа нэн сонирхолтой, шинэлэг, онцлог талтай юм. Үүгээрээ энэ тапын судалгаа нь зөвхөн эрдэм шинжилгээний төдийгүй улс төрийн, Монгол Улсын хүн амын өсөлт, монгол төрийг хүчтэй болгох ач холбогдолтойг онцлон тэмдэглэж байна” хэмээжээ.
Дэлхий нийтийн өмнө улс, үндэстэн бүр өөр өөрийн үүрэг, хариуцлагыг хүлээх авч иргэд нь харилцан зорчиж уулзах, өвөг дээдсээ хамтран эргэн дурсах, тухайлбал хаана ч харьяалагдаж байсан монгол гаралтай хүмүүс түүнийгээ нотлон баталгаажуулах нь байж болох энгийн зүйл. Аливаа үндэстнээс гаралтай хүмүүс өөр улс, үндэстний дотор харьяат болон харьяат бусаар амьдарч байгаа ч өвөг дээдсийнхээ уугуул нутгийг дурсан санах, тэднийхээ баатарлаг түүх, гэрэлт ирээдүйг сэтгэлдээ тээж, түүгээрээ бахархах нь хувь хүний эрхийн асуудал юм.
Тийм ч учраас номын зохиогч монголчууд, монгол гаралтай хүмүүсийн талаар судалж явахдаа тэд харьд суурьшсан цагаасаа нутаг усаа, өмнөх үе удмынхныхаа төрж өссөн, амьдарч асан уул ус, хот сууринг сэтгэлдээ төсөөлж, амьддаа нэг үзэхийг хүсч явдгийг мэдэрчээ. Түүнийг илэрхийлж зохиогч бичихдээ “Ертөнцийн өнцөг булан бүрт амьдарч буу монгол гаралтнууд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотыг сэтгэлдээ дээдлэн тээж, тэр зүг оюуны мэлмийгээ сунган байдаг” хэмээсэн байна.
Харин өдгөө Монгол Улсад амьдарч буй монгол хүн бүр тэдний тэрхүү сэтгэлийн торгон мэдрэмжийг зөв ойлгон хүлээн авч, соёл, уламжлал, хэлээ хадгалахад нь туслах, даяаршлын орчинд монгол гэдгээрээ омогшин үлдэхэд нь дэм үзүүлэх учиртай. Харамсалтай нь социализмын үед ингэж чадаагүй ч одоо өөр өнцгөөс харах, хандах бүрэн боломж бидэнд бий болжээ гэж зохиогч өгүүлсэн байна.
Тэрээр “Их Монгол Улсыг үндэслэгч эзэн Чингис хаан, түүний залгамжлагчид шиг агуу хүмүүс хоёр мянганы тэртээ Хүннү гүрний үед ч олон байсан. Хүннү гүрэн задарснаар монгол гаралтнууд малчин хүмүүс учраас бэлчээрийн сайхныг хөөн их нүүдэл хийжээ” гэж бичсэн байна. Хүннүчүүд бол монголчууд, монголчууд бол хүннүчүүд гэдгийг эрдэмтэд өдгөө хүлээн зөвшөөрч байгаа юм.
Тиймээс олон улсын монголч эрдэмтдийн X их хурал дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хэлэхдээ “Энэ жил Монголын Тулгар төр байгуулагдсаны 2220 жилийн ойг тэмдэглэж байна. Үүнийг бид Хүннү гүрэн байгуулагдсан гэж ярьж байгаа. Хүннү гүрэн бол Монгол, Монгол бол Хүннү гэдгийг манай орны болоод гадаадын олон монголч эрдэмтэд судлаачид нотолсон.
Хүннүчүүдийн ахуй амьдрал, соёл, бүх зүйл нь Монгол. Тиймээс Монголын анхны төрт улс бол Монголын газар нутаг дээр үүссэн, монголчуудын буй болгосон Хүннү гүрэн. Энэ нь Монголын төрт улсын эхлэл гэж үзэж байгаа” хэмээсэн байдаг. Хүннүчүүд манай эриний V зууны эхнээс VI зууны төгсгөл хүртэл Энэтхэгийн Кашмир, Гандхарад нүүн суурьшсан төдийгүй тэнд зонхилох олонх, эрх мэдлийг атгагчид байжээ.
Хожим нь XIII-XVI зуунд Чингисийн удмынхан Делид ирж, монгол хот буюу монгол пури байгуулсан байдаг. Энэтхэгийн хөдөөгийн хот тосгодод Монголд байдаг шиг буддын сүм хийд байхыг ч зохиогч харсан аж. Гэхдээ тэд оршин тогтнохын тулд лалын шашинд орж, султануудын охидтой гэрлэж байжээ. Хожмын монголчууд, тухайлбал Чингис хааны хүү Цагаадай ч лалын шашинд орж, шинэ исламууд хэмээн нэрлэгдэх болсон байна.
Ер нь Энэтхэгийг 1562 -1757 он хүртэл буюу Бабураас Шах Жахан хүртэл монголчууд захирч эх оронч урлаг, утга зохиолыг хөгжүүлж, энхтайван хөгжил цэцэглэлийг бий болгоход том хувь нэмэр оруулсан байна. Энэ үед Перс, Төв Ази, барууны зарим оронтой харилцаа холбоо тогтоож, худалдаа наймааг дэлгэрүүлж, хиндучуудыг дэмжиж байжээ.
Тэгээд ч тэр үү Жавахарлал Неру “Монголчууд Энэтхэгт эзлэн түрэмгийлэхээр бус, суурьшихаар ирсэн юм" хэмээн бичсэн байдаг. Одоо Энэтхэгт монголчуудын омог аймгаас гарал үүсэлтэй 30 сая хүн зүүн хойд хэсэг болон Гималайн уулсын хөндийгөөр нутагладаг юм байна. Тэнд Мон, Хүн, Кират, Ойрат, Хотон, Бодо, Хасис гэхчлэн 200 гаруй монгол омог байх.
Тэд мал аж ахуй эрхлэхийн сацуу эрийн гурван наадмаа уламжлан иржээ. Манипурчууд морин хууртай их төстэй хөгжимтэй, бас чулуун овоо босгож, сүүгээр өрөм байлгана. Хүндэтгэдэг хүнээ нэрээр нь дуудахгүй бөгөөд хутгыг ир, үзүүрээр нь хүнд өгөхийг цээрлэнэ. Энэ хүмүүсийн гадаад байдал, явах, сэтгэл санаагаа илчлэх нь монголчуудтай тун төстэй. Ладах, бутан, сикхимчүүд монгол маягийн дээл, гутал өмсөнө. Жимс түүхдээ араг үүрнэ.
Хөх толботой төрнө. Сарлаг, адуу, хонь, ямаа өсгөнө. Адуу нь Монголынх шиг жижиг биетэй. Нохой нь манай банхаруудтай адил. Айраг исгэж, тогоо нэрнэ. Бяслаг, ааруул хурууд хийж, самар, хач гургимээр амталсан сайхан цай чанана. Зарим нь бүр хийцтэй цай чанана. Нагаланд, Манипурид монгол үндэсний бөхтэй адилхан арга барилаар бөх барилдана. Бөхийг мукна гэнэ.
Эмэгтэйчүүд нь оюу, шүр, сувд, хаш, гартаам, мана, алтаар гангарна. Монгол гаралтай хүмүүс хамрын тамхиар тамхилцгаана. Хүүхдийн сэвлэг үргээнэ. Бэр гуйж, инж өгнө. Хүүхдийн нэрийн өмнө эцгийн нэрийг бичих бөгөөд эхнэр нь нөхрөө, хадмаа нэрээр нь дуудахгүй.
Балбуудын /непалуудын/ 61 омгийн 56 нь монгол, монгол гаралтай аж. Засгийн газрын нь мэдээллээр хүн амын 37.2, албан бусаар бол 42 хувь нь монгол гаралтай гэж үздэг бөгөөд энэ нь 10 сая орчин хүн гэсэн үг болой. Тэд Энэтхэг, Афганистан, Төвд, Хятад, Мьянмараар дамжин суурьшжээ. Эхний хэсэг нь III-IV зуунд, сүүлчийнх нь XIII-XVI зуунд нүүдэллэн ирсэн байна.
Тэд Монголоороо их омогших дуртай. Монгол үндэсний хөдөлгөөн, Монголын дуу хоолой, монгол зүрх сэтгэл гэх мэт үг олонтоо сонсогдоно. 2009 онд ардчилсан Засгийн газар байгуулагдсанаас хойш “Монгол мисс” хүртэл шалгаруулах болжээ. 2012 оны Монгол мисс шалгаруулахад тус улсын 17 мужаас охид ирж оролцжээ. Энэ бол непалчуудын дунд монголчууд их өргөн тархан суурьшсаныг илтгэх баримт болов уу.
Энэ хүмүүсийн соёл, уламжлал, хоол, хувцас монголчуудынхтай их төстэй. 2001 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди Балбад айлчилж, олон нийттэй уулзахдаа “Би та нартай адилхан харагдаж байна уу?” гэхэд удтал алга ташжээ. Бас нэг зүйлийг сонирхуулахад эрт цагт монголчууд тэмээн жингээр Непалд очдог байсан гэдэг. Гэсэн атлаа монголчууд тэднийг балба гэх. Учир нь тэд Непалын Балба мужид очиж худалдаа хийдэг байжээ.
Дундад Ази, Персийн буланд монгол гаралтай хүмүүс олон байдаг. Хүннүгийн үед ч, Цагаадайн үед ч монголчууд шилжин суурьшжээ. Узбекстан, Туркменстан, Киргизид голлон ул мөрөө үлдээжээ. Эдгээр үндэстний хэлд Чингис хааны үеийн үг хэллэг олон бий. Афганистаны хүн амын 20 хувь нь хазарчууд. Бараг 7 сая хүн.
Тэд бол моголчууд, доголон Төмөрийн удам угсааныхан. Соёл, уламжлалын төстэй зүйлүүдээс гадна монгол, хазар хэлд ижил үг олон бий. Жишээ нь улс, аймаг, хаан, ноён, нөхөр, цэрэг, харуул, туг, сандал, таяг, жил, толгой, тохой, гар, алга, нагац, хайр, хөнжил, бээлий, хайч, хурууд, борц, хуц, буга, шагай, гол, бороо гээд л үргэлжилнэ. Тэд бас бөх барилдаж, морь уралдуулж, шагай харвана. Боодог хийнэ.
Иран, Пакистанд хазарууд, монголчууд бас бий. Пакистанд 1-2 сая, Иранд цөөвтөр тоогоор амьдардаг. Иран буюу Персийг хүннүчүүд 484 онд эзэлж байсан бол 1256-1335 онд Монголын Ил хаант улс байжээ. Хүлэг анхны Ил хаант улсыг байгуулсан юм. Рашидад Диний бичсэнээр Хубилай хаан түүнийг ил хаанаар өргөмжилжээ. Ил хаан гэдэг маань зах хязгаарын хаан гэсэн үг. Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хүлэг хааны байгуулсан Өлзийтхааны бунханд зочилсныг монголчууд сайн мэдэж байгаа билээ.
Солонгосууд монгол гарал үндэстэй гэдэг. Профессор Хуюнг-Гук Чо бичихдээ “Умард монголчууд солонгосуудын уг үндэс* гэжээ. Тэд 10 мянган жилийн өмнө Солонгосын хойгт нүүдэллэн суурьшсан байна. Ялангуяа Чэжү аралд нэлээд хожмын монгол гарлын хүмүүс амьдардаг гэдэг. 1923 онд олдсон хүний яс монголчууд уугуул нутагтаа 20 мянган жилийн өмнө амьдарч байсныг нотолдог.
Мьянмарт хойд болон зүүн хойд хэсгээр нь монгол гаралтай хүмүүс амьдардаг аж. Хүмүүс нь Хубилай хааны ач хүү Ису Тимур 20 мянган цэргийн хүчээр Мьянмарыг 1283 онд эзэлсэн бөгөөд нутгийн нэгэн ухаант лам тэднийг буцаан гаргах гурван учир шалтгаан байна хэмээн тайлбарлаж ятгасан тухай ярьдаг ажээ. Нэгд, халуун орон учир цаг агаар нь, хоёрт, мьянмарууд ногоо голлон иддэг цагаан хоолтон тул хүнс нь тохирохгүй, гуравт, бид шашин ном адил учраас эзлэн суурьших зохимжгүй хэмээн тэр лам Бээжин орж Хубилай хаанаас гуйжээ.
Энэ баримт Ваган хотын архивт хадгалагдан үлдсэн байна. Мөн хожим нь энэ хотод монголчууд бясалгалын сүмийн ханыг будаж, тохижуулсан баримт бий гэх. Үүнээс үзэхэд Юан гүрний үед монголчуудын зарим нь энд суурьшсан бололтой. Мьянмарт 120 омгийн хүмүүс байдгийн гол хоёр нь гаднаас ирэгсэд. Нэг нь хятад, төвдүүд, нөгөө нь монкхмерүүд.
Тэд дотроо олон жижиг бүлгүүдэд хуваагддаг бөгөөд мон, чин, шан, катку, лису, холан лишав, качин нар монголчуудтай төстэй. Холан лишавчууд Хятад, Мьянмарын хилийн дагуу амьдардаг, монгол дээл, гутал өмсдөг байна. Коканг бүсгүйчүүд дээл, бүс хэрэглэдэг, түлээ зомгол цуглуулахдаа араг үүрдэг. Бас монгол гаралтай хэмээх хүмүүс чулуугаар овоо босгодог. Бөхийн барилдаан нь монгол бөхийнхтөй их төстэй.
Тайчуудыг бас монгол гаралтай хэмээнэ. Тэд голдуу Чанг май нутагт амьдрах. Монголд уг нь тай омгийнхон гэж байсан. Тэдний зарим нь энд нүүдэллэн ирсэн байж болох хэмээн зарим эрдэмтэн таамагладаг. Юан гүрний үед монгол цэргүүд Хятадын өмнөд хилийн орчим буудаллаж байжээ. Тэднээс зарим нь энд ирсэн байжч болох. Тайлацдын албаны эх сурвалжаас үзвэл хүн судлал, угсаатны зүй, үгийн гарал зүй судлаачид таван таамаг дэвшүүлсний нэг нь “Алтайн уулсаас шилжин суурьшсан” гэжээ.
Хятадад 5.8 сая монголчууд амьдардаг. Үүний 68.72 хувь нь Өвөрмонголд, 11.52 хувь нь Лиаонинг мужид, 2.96 хувь нь Жилин, 2.92 хувь нь Хэбэй, 2.43 хувь нь Хэйлонгжиан, 1.48 хувь нь Цинхай, 1.41 хувь нь Хэнан мужид, 2.58 хувь нь Шинжааны өөртөө засах тойрогт, 5.98 хувь бусад нутагт оршин суудаг. Цөөвтөр тоогоор аж төрж буй монголчуудыг тухайн нутгийн нь нэрээр тодотгодог.
Жишээ нь, Хайкси монгол, Баянголын монгол, Бор талын монгол, Вэйчангийн монгол, Харкуиний зүүн жигүүрийн монгол, Фюксиний монгол, Цайн горлос монгол, Дүрвэд монгол, Сүбэй монгол, Хэнан монгол, Ховог сайрын монгол гэх мэт. Хайксийн 90 мянган монголчуудыг Хавт Хасарын удам угсааныхан хэмээнэ. Шинжаан-Уйгурт Зүүн гарын хаант улсын харьяанд байсан дөрвөн ойрдууд аж төрнө.
Тэд өөрсдийгөө торгууд, хошууд, цахар, өөлд, урайнхай, захчин, дөрвөд ястан гэх агаад ойрд монгалчууд 180 мянга орчим аж.
Хубилай хаан өөрийн ордны хажууханд шашны нэгэн том төв бариулсан байна. Түүнийг цагаан суварга гэх агаад бүх шашны хүмүүс мөргөл хийхэд зориулжээ. 13 мянган хавтгай дөрвөлжин метр талбай эзлэн орших энэ суваргыг монгол, хятад, балба хүмүүс барьжээ.
Монголчууд Оросын баруун өмнөд хилд суурьшин өдгөө хүртэл нэгэн бүгд найрамдах улс болон оршин тогтнож байна. Энэ бол Халимаг. Бас Монгол Улстай хил залгаа хоёр ч бүгд найрамдах улс бий. Буриад, Тува буюу Тагна урайнхай. Монгол хэлтэй, уламжлалт соёл, ёс заншил ижил. ОХУ-ын хүн амын тооллогоор 2002 онд 862 мянга' 613 монгол байгааг тогтоожээ.
Энэ тоо тэднийг бүрэн хамраагүй байж болох бөгөөд хэрэг дээрээ үүнээс олон монголчууд ОХУ-д амьдардаг гэж хүмүүс үздэг юм байна. Тэд бүгд буддын шашинтай. Америк тивд монголчууд 12-8 мянган жилийн өмнө Берингийн хоолойгоор дамжин очсон гэдэг. Тэд бүр Колумбаас өмнө Америк тивийг нээж очсныг археологийн олдвор нотолдог юм.
Монголчууд Өмнөд Америк тив хүрсэн байдаг. Ул мөр нь Перу, Эквадорт бий. Тэд цаа буга, хандгай, бух гөрөөс /зэрлэг сарлаг маягийн үхэр/ агнаж, суурьшин уугуул америкуудын өвөг дээдэс болсон түүхтэй. Эрдэмтэн Д.Хэрлэн монголчууд хэрхэн Америк тивд Берингийн хоолойгоор дамжин суурьшсан тухай өөрийн бичсэн номд өгүүлэхийн зэрэгцээ монгол, индиан хэлд адил угс буйг анзаарч дурдсан байдаг.
Тухайлбал, хатан, агуй, хүзүү, салхи, мээм гэх мэт адил үг бий аж. Эквадорчууд хөх толбо буюу мингийг вингга, эскимочууд итэг хэмээн нэрлэдэг байна.
Энэ бүгдийн тухай доктор О.Нямдаваа номдоо өгүүлжээ. Тиймээс уг номоос сонирхолтой баримт, өгүүлэмжийг хүмүүс, судлаачид тодруулан уншина гэдэгт итгэж байна. Гэхдээ зохиогч уг номыг англи хэл дээр туурвижээ.
Тиймээс дэлхийн улс үндэстнүүд эрчимтэй хөгжиж буй Монгол орны тухай сонирхохын сацуу ер нь дэлхийд монголчууд хэрхэн тархан суурьшсан, тэд тухайн улс орныхоо хөгжил дэвшилд ямар нөлөөтэй байсныг тодруулан ойлгоход гадаадынханд энэхүү ном тус дөхөм болно гэж бодож байна. Түүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойн чуулган дээр үг хэлэхдээ дэлхийн өнцөг булан бүрт оршин суугаа, өөрийгөө монгол хүн хэмээн үздэг, хэл соёлоо мартаагүй хүмүүсийг өвөг дээдсийнхээ гал голомтод эргэн ирж амьдрахыг уриалсан билээ.
Тиймээс газар газрын монголчууд бие биеийнхээ талаар аль болох бодит мэдээлэл авч, нэг нэгнээ хүндэтгэн харилцдаг, соёл, ёс заншлаа бие биеэсээ судалж баяжуулдаг, харилцан зорчдог болоход, улмаар гарал үндэс нэгтнүүдээс маань гал голомтдоо эргэн ирэхэд энэхүү ном зууч, хөтөч нь болоосой хэмээн хүснэм. Монголчууд маань улам олон болох болтугай.
Сэтгүүлч Т.Нэргүй
Мягмар - 05 сарын 19,
2026
Сэтгэгдэл0
Наад тархи угаалтаа зогсоовол яаөсийн. Монголчууд гэвэл Ар, Өвөр, Ойрат, Буриадууд л шүү дээ. Юун Непаль. Тэд чинь язгуураасаа харь элгийн ард түмэн.
harin tiin ehleed balba hymyystei uulzaj baigaad asuusan deer shd. bi asuusan uularhag haviarai yhriin mah eddeg heseg hymyys baidag ted nar Mongol garaltai baij magadgyu l gej baina lee. hezee hoino saamshirah hereggyu l bolov uu?
монгол хэлний шалгалт аваад Буриад, Өвөрмонголоос хүмүүсийг иргэн болгож аваад Баян-Өлгийд суурьшуулах хэрэгтэй
Balba-uud mongolchuudtai yamar ch hamaagui. Uhriin mah iddeg humuus gedeg ni sarlagiin mah iddeg tyveduud l baihgui yu
Uneheer ene tarhi ugaalt aa zogsoovol yasan yum be Ovormongolchuudaa hujaad bariad ondog baij bitgii hujaad baigaach ehleed tednii gee hen be gedgiig sudlahgui yasan yum be
Hutsaad gej bichih geed hujaad Gechihjee sorrry
turegjasen, laljsan yumnuudyg mgl-chuud geed huurtsugluud demii dongosood baih yum, ingej soliorohoo bolitsgoo!!!
Ter Enetheg ene ter bol yostoi hudlaa shuu. Mongoljuu gedeg ugiig l ashigladag bolohoos Mongol bish. Tsaashlaad yarival Hazar ch gesen odoo bol Mongol bish. Chingisiin ued baisan baij bolno. Mongol soyoloos holdood holdood Haliamagiin hemjeend l bish bol Mongol bish gej uzne.
Тийм шүү. Хэмжээ, шалгуур бас байх
Дэлхийн шу-нд балба, тайланд,солонгос, умард энэтхэгийн хүн амыг монголоос гаралтай гэсэн ямар ч баталгаа, онол байхгүй.Байдаг бол монголын C3 ген тэдэнд бх ёстой, тэд чинь шаал ондоо O harlogroup.Аливаа үндэстнийг хамгийн гол нь ген,үндэсний ухамсар дараад нь хэл түүний дараад нь ёс заншил нь тодорхойлдог юм, хамгийн бага ач холбогдолтой нь шашин шүтлэгийн нийтлэг байдал, ө/х өөр шашин шүтлээ гээд өөр үндэстэн болчихгүй гэсэн үг.Энэ 5 шинжээрээ нэгдэж бие биенийгээ хүлээн зөвшөөрсөн хүмүүсийг нэг үндэстэн угсаатан гэдэг юм.Наадуулд чинь тийм юм огт алга, одоо больж үз, хангалттай.Балба, тайланд, солонгосуудад та нар нэг үндэстэн үү гээд асуугаад үз, биш л гэнэ.
Buur xadyyraad tailand bolood yavchlaa odoo bolij uz
Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч дэлхий даяар тархсан монгол үндэстнийг түүхэн эх оронд нь дуудаж буйгаа УИХ-ын индэрээс зарлав. Түүний энэ үг үнэхээр ч олон монгол хүний зуу зуун жилийн ариун нандин хүсэл биелэх эхлэл мэт болж билээ. Жирийн монгол ардын “сэтгэл хөдөлж” хөөрчээ. Ах дүү нараа эх оронд нь яаж ирүүлэх тухай тодорхой саналууд гарч эхлэв. АНУ-д цагаачлах ногоон карт шиг Монголд цагаачлах цэнхэр карт гаргая, давхар иргэншилтэй болъё гэнэ. Манай нэг хөгжмийн зохиолч өвөр монгол малчин айлуудыг яаж нүүлгэж ирэх талаар ч ярьж байна билээ. Энэ бол яах аргагүй ах дүү нараа хурдан авч ирэх юмсан, тэдэнтэйгээ уулзах юмсан гэх монголчуудын цагаан цайлган, гэхдээ агуу том хүсэл билээ. Харамсалтай нь энэ сайхан, цайлган боловч тэнгэрлэг агуу хүсэл, асар их сэтгэл хөдлөлийн цаана нэгэн аймшигтай үйл явц эхэлсэн ажээ. 2011 оны зун Өмнөд Солонгосын Мүүний шашныхан Монголд өөрийн шашин нэвтрэн орж ирснийг тэмдэглэж, улсынх нь ерөнхийлөгчийн ивээл дор, засгийн газрынх нь оролцоотойгоор, улсынх нь Үндсэн хуулийг хүртэл зөрчин байж шашныхаа их наадам гэгчийг хийсэн билээ. Мүүний шашны наадмын нэг гол үйл явдал нь Дэлхийн монголчуудын чуулга уулзалт байлаа. Дэлхийн монголчуудын чуулга уулзалтыг харийнхан зохион байгуулж байсан нь тухайн үед үнэхээр гайхаш төрүүлж байв. Энэ үед Монгол дахь Мүүний байгууллагын том зүтгэлтэн, Бээжинд олон жил амьдарсан дипломатч Д.Цахилгаан хэвлэлд өгсөн ярилцлагадаа ер нь заавал монгол гэлтгүй, өөрийгөө монгол гэж байгаа харийхныг ч Монголын газар шороонд уриалан дуудав. Монгол эх орноосоо урвасан хэргээр шүүхээс ял сонссон өөрийн хүүг аварч дөнгөснөөс харахад энэ эр Монголын улс төр, шүүхэд ямар нөлөөтэй болох нь тодорхой байдаг. Энэ эрхэмийн хэлсэн үг учиртай билээ. Үнэн хэрэгтээ, “Дэлхийн монголчуудыг нэгтгэе”, “тэднийг эх оронд нь дуудъя” гэх сэтгэл хөдлөм гоё уриан дор монгол үндэстний зуун зууны мөрөөдөл, хүсэл зорилгыг булшлах ажил эхэлжээ. 20 дугаар зууны эхэнд, Орос, Манж Чин гүрний эрхшээлд байсан монгол үндэстэн өөрийн төр улсаа байгуулж, эрх чөлөөгөө олж авах хүслийн илэрхийлэл болсон нэгэн агуу үзэл анх мэндэлсэн юм. Энэ бол 20 дугаар зууны алдарт “панмонгол үзэл” байлаа. 1911 оны монголчуудын тусгаар тогтнолын тэмцэл нь эхэндээ Манж Чин, Орос гүрний харъяанд, дараа нь Богд хаант Монгол, Дундад, Орос гурван улсад хуваагдаж тусгаарлагдсан “цус, хэл, соёл, шашин нэг” эртний түүхт монгол үндэстнийг нэгтгэх агуу үйл хэрэг байсан юм. Панмонголизм нь монголчуудын хувьд үнэхээр “ариун үзэл” байсан. Энэ ариун үзэл 20 дугаар зууны туршид Орос, Хятадын дарлалд эрх чөлөөгүй байсан ах дүүсээ түүхэн газар нутагтай нь чөлөөлөн авч нэгтгэх монголчуудын зорилгод л үйлчилж байлаа. Харин, харийн их гүрнүүд монголчуудын энэ ариун үзлийг бөхөөхийг оролдож иржээ. Харин, өнөөгийн дэлхийн монголчуудыг дуудах суртал ухуулга нь панмонгол үзлээс их ондоо ажээ. Энэ суртал ухуулгад Орос, Хятадын дарлалд эрх чөлөөгүй ядарч, уусан устаж байгаа ах дүүсээ аврах нөгөөх ариун зорилго огт байдаггүй. Харин үүний оронд дэлхийн хаа нэг мухраас “монгол” хүмүүсийг илрүүлэн, тэднийг Монголд суурьшуулъя гэж хүчтэй суртал ухуулга явуулах ажээ. Энэ ажилд гадныхан, тэр тусмаа харийн шашныхан оролцож байна. Энэ үед хаанаас санхүүждэг нь мэдэгдэхгүй байгууллага, хүмүүс гэнэт гарч ирж дэлхийн энэ тив, тэр хэсэгт монгол хүмүүс байна, ингэхдээ бүр олон саяараа байдаг юм байна, бид чинь олуулаа юм байна, тэднийгээ Монголдоо суурьшуулах юмсан гэж идэвхитэй ухуулах болов. Саяхан шинээр байгуулагдсан нэг улс төрийн нам бид дэлхийн монголчуудынхаа төлөө Монголын засгийн эрхийг авмаар байна гэх маягийн ухуулга хийж байна. Гэтэл энэ ухуулгын ажилд Монголын төр засгийн өндөр албаны хүмүүс ч гүн гүнзгий оролцож эхэлсэн нь гайхалтай. Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын УИХ-ын Тамгын газрын өндөр албаны хүмүүс Өмнөд Азийн Непал гэдэг улсад айлчилж тэнд байгаа монголчуудыг албан ёсоор хүлээж авч байгаа тухай телевизээр гарав. Тэдгээр непалчууд Непалын 12 сая монголчуудын төлөөлөл гэнэ. Зөвхөн, Өмнөд Азийн Непалд Монгол Улсын нийт хүн амаас 4 дахин олон монголчууд амьдардаг ажээ. Өмнөд Азийн Непалд монголчууд бий гэж үү? УИХ-ын Тамгын газрын албаныхны уулзсан тэр хүмүүс чухам хэн байв? Непалийн тэдгээр монголчууд гэгдэж буй хүмүүс үнэндээ Өмнөд Азийн Бирм, Химлайн Төвдөөс 10-30 мянган жилийн өмнө Непалд нүүдэллэн ирсэн төвд-бирм хэлт Гурк, Таман, Райс зэрэг ази төрхт ард түмэн ажээ. Тэдний төвд-бирм хэл нь монгол хэлтэй ямар ч холбоогүй, харин хятад гэх мэт хэлтэй илүү төстэй юм. Түүхээс үзвэл төвд-бирм хэлтнүүд энэтхэг-европ хэлт ард түмнээс түрүүлж тус нутагт суурьшсан тул тэднийг Непалийн уугуул ард түмэн гэдэг байна. Харин хожим Энэтхэгээс нүүж ирсэн энэтхэг-европ гаралт хүмүүс олонх болж Непалын улс төр, соёл, эдийн засагт өөрийн давамгайлалыг тогтоож чаджээ. Үүнээс үүдэн Непалын уугуул ази төрхт ард түмнүүд гадуурхагдаж ирсэн байна. Гэхдээ тэд зүгээр суусангүй. Непалийн ази хүмүүс өөрсдийг нь гадуурхаж байгааг эсэргүүцэж улс төрийн хөдөлгөөн өрнүүлж иржээ. Тэдгээр хөдөлгөөнүүдийн нэг нь Монгол Үндэсний байгууллага гэх нам юм. Тэд яагаад өөрсдийгөө “монгол” гэж нэрлэх болов? Америкийн судлаач С.Ж.Хангэны бичсэнээр Непалийн азичуудыг эгнээндээ багтаасан энэ намын нэр нь ямар нэг үндэстнийг бус, харин Непалийн “монголойд арьстан” гэгдэх ази хүмүүсийг төлөөлөн илэрхийлсэн нэршил юм. Тэд Төв Азийн монгол үндэстэнтэй угсаа гарвалаар ямар ч холбоогүй ажээ. Энэ мэтээр хаа газрын ази төрхтэй хүмүүсийг монголчууд юм байна, монголд суурьшуулъя, газар өгье гэх суртал ухуулга хүчтэй тархаж байна. Энэ суртал ухуулга нь яваандаа монгол гэж “хэл, соёл, шашин, цус нэгт үндэстэн байдаггүй юм байна” гэсэн ойлголтыг тархааж, монгол үндэстний хувь заяаг тун аюултай байдалруу хөтөлж буй. Суртал ухуулга түүхийг урдаа барихыг оролдож байна. Гэтэл тэдгээр ухуулгад түүхийн шинжлэх ухааны ямар ч баталгаа, нотолгоо байхгүй ажээ. Сайн яривал, Афганистаны хазара гэгдэх үндэстэн монгол гаралтай эсэх нь түүх, угсаатны зүйн шинжлэх ухааны шалгуураар нотлогдоогүй юм шүү дээ. Хазара нарын тоо 10 гаруй сая гэдэг. Тэд Монгол Улсын нийт хүн амаас 3 дахин олон ажээ. Хазара нар монгол байж магадгүй гэх таамаг байдаг боловч тэд Афганы уугуул ард түмэн, харин XIII зуунд монголчуудад эзлэгдэн дарлагдаж байсны ул мөр тэдний дунд гүнзгий үлдсэн гэх үзэл бас их түгээмэл юм. Афганистаны бусад үндэстнүүд өөрсдийг нь монгол гэж хэлэхэд хазара нар их эмзэглэдэг ажээ. Дээрх ухуулгууд нь XIII зууны монголчуудын хүн ам зүйн түүхэн баримт, нотолгоотой ихэвчлэн холбоогүй зохиомол байдаг. Сурвалж баримтыг үндэслэвэл XIII зууны байлдан дагууллынхаа үед монголчууд хүн ам цөөтэй байснаас үүдэн монгол цэрэг дайснаасаа тооны хувьд үлэмж цөөн байжээ. Жишээ нь, Чингис хаан Дундад Азийг эзлэхдээ 20 орчим сая хүнтэй улсуудын эсрэг хамгийн ихдээ 100-150 мянган цэрэгтэй мордсон гэж үздэг. Их хаан дайнаа дуусган эх нутагтаа буцаж ирэхэд цэргүүд нь түүнийг дагаж ирсэн байна. Чингис хааны жанжнууд ч олон цэрэгтэй байгаагүй. Жишээ нь, Сүбээдэй баатар 20 мянга цэрэгтэйгээр Европыг хөндлөн гулд туулсан байдаг. Дээр нь хүн амын тоог тооцоход XIII зууны байлдан дагууллын үед монголчуудын тоо хорогдож, цэрэг ард маш олноор үхэж үрэгдсэнийг тооцох ёстой билээ. Жишээ нь, Израйлын түүхч Р.Амитай-Прейссийн судалснаар 1260 онд Сирийн нутаг Айн Жалудад 10 орчим мянган монгол цэрэг хүч давуу мамлюкүүдтэй тулалдаж ялагдахад ихэнх нь амьд гараагүй ба эхнэр хүүхдүүд нь дайсанд олзлогджээ. Энэ мэтээр том жижиг тулалдаанд монголчууд олноор үрэгдэж байлаа. Ер нь эзэлсэн газрууддаа монголчууд олноор суурьшсан гэх нотолгоо байхгүй ба харин монголчуудын ноёрхол Хятад, Иран зэрэг газар унах үед нутгийнхан цөөхөн монголчуудад өршөөлгүй хандаж байжээ. Тиймээс монголчуудын эзэлсэн, эсвэл бүр очоогүй улсуудад олон сая монголчуудын үр удам байна гэдэг нь ихэнхдээ зохиомол юм. Монголчууд эзэлж захирсан нутагтаа үргэлж цөөнх болж байлаа. Монголчууд хятадууд, эсвэл европын колоничлогчид шиг бусдын газар нутагт сая саяаараа, хэдэн зуун мянгаараа давалгаалан сууршиж хүнийхээ тоогоор эзэлж байсангүй. Өнөөгийн Дундад Азид буй монгол царай зүстэй хүмүүсийг XIII зууны монголчуудтай холбох асуудалд ч маш болгоомжтой хандаж, зарим талаар залруулга хийх ёстой юм. Учир нь эртний Дундад Азийн хүн ам монголчуудын байлдан дагууллаас 1500 жилийн өмнө буюу хүрэл зэвсгийн үед ази төрхтэй хүмүүстэй холилдож ази царайтай болсон гэдэг нь Алтайн Пазырыкийн үед хамаарах антропологийн судалгаагаар нэгэнт нотлогдож байгаа билээ. Иймд дундад азичууд монголчуудаас болж онигор нүд, хавтгай царайтай болсон бурууг монголчууд үүрэх ёсгүй юм. Монголын түүх, ялангуяа монгол үндэстний түүхээр тохуурхах, баримтгүйгээр мушгин гуйвуулах явдал сүүлийн үед эх захаа алдаж байна. Жишээ нь, саяхан Хятадын мал эмнэлгийн лабораторид Чингис хааны генийг судлаад дэлхийн 7 тэрбум хүмүүсийн тал хувьд их хааны ген байгааг тогтоосон гэнэ. Гэтэл энэ бол ердөө Чингис хааныг төрөө засаж, дайн байлдаан хийлгүй, бүх цаг заваа зөвхөн хүүхэд хийхэд зориулж байсан мал адгуус маягаар дүрсэлсэн хятад тохуурхал юм. Тэгээд ч Чингис хааны ген ямар байсныг олж тогтоогоогүй. Эсвэл, хөх толботой л бол монголчууд гэх хуурмаг үзлийн тархи угаалт байнга явдаг. Нэг гадаад хүн надад хэлсэн юм. Хятадууд бас хөх толботой, тэгэхээр хятад, монгол нэг гаралтай гэнэ. Монгол үндэстний түүхийн энэ их гуйвуулга, доромжлол, батлагдаж нотлогдоогүй мэдээллээр бөмбөгдөх суртал ухуулга тархаж байгаа нь үнэнийг хэлж, баримт нотолгоо гаргаж өгдөг түүхийн шинжлэх ухаан Монголд байхгүй шахам байгаатай бас холбоотой юм. Монголд түүхч нэртэй хүмүүс бий боловч тэдний ихэнх нь энэ их гуйвуулгыг няцаах, эсвэл үнэн мөнийг хэлж өгөх мэдлэг чадваргүй ба зарим нь аль хэдийн харийхны гар хөл болжээ. Жишээ нь, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал “доктор” Д.Цэвээндорж гэгч 2011 онд Олон Улсын Монголч эрдэмтдийн 14 дүгээр их хуралд илтгэл тавихдаа Зүүн Азийн солонгосчууд Монголын хүннү нараас гаралтай, цаагуураа бол Монголын газар нутаг эртний солонгосчуудын газар нутаг мөн гэх санааг олон улсын судлаачдын өмнө ичиж эрээлэлгүй хэлж байсан юм. Энэ хүн солонгосчуудын төслөөс цалинжиж байсан юм. Харин, Орос, Хятад дахь жинхэнэ ах дүү монголчуудаа аврах ариун панмонгол үзлийг маань мугшин гуйвуулсан, гадны оролцоотой өнөөгийн их суртал ухуулга ба Өмнөд ба Зүүн Азийн харь хэлт олон сая хүнийг Монголруу дуудах ажлын жинхэнэ санаа зорилго юу вэ гэдэг нь яах аргагүй энд анхаарал татах гол сэдэв болно. Өнгөрсөн жил алдарт “wikileaks” сайтад нэгэн мэдээлэл ил болжээ (Энэ мэдээллийг wikimon.mn сайтад бүрэн эхээр орчуулж тавьсан). Тус сайтад мэдээлснээр Монголд Хойд Солонгосын дүрвэгсэдийг суурьшуулах ажил хэдийн эхэлжээ. НҮБ-ын дүрвэгсэдийн асуудал хариуцсан газрын Верапонг Вонгваротой гэдэг дээд албан тушаалтны тооцоолсноор 2008 оны байдлаар Монголын дөрвөн газарт 180 солонгос дүрвэгч суурьшин амьдарч байсан ба 25 ортой хоёр ч байрыг Дорнод аймагт нэмж барих барилгын ажил эхлэх гэж байжээ. Түүний ярьснаар Өмнөд Солонгосын Засгийн газар солонгос дүрвэгсэдийг байрлуулахын тулд Улаанбаатар хотын ойролцоо Налайх дахь байрыг засахад зориулж Монголын талд 50 мянган ам.доллар гаргаж өгчээ. Сүүлийн үед Монголд Хойд солонгос иргэдийн тоо эрс нэмэгдэх болсон ба тэд монгол хүмүүсийг зодож танхайрч хэрэг үйлдэх болсон нь ирээдүйд солонгосчуудын асуудал ямар түгшүүртэй болж эргэхийг илтгэж байлаа. Солонгосын Хойгт дайн гарвал олон мянган солонгос дүрвэгсэдийг яах вэ, хаана суурьшуулах вэ гэдэг асуудал ид тулгамдаж байгаа ажээ. Ер нь Монголд солонгосчуудыг оруулж ирэх асуудлыг өмнөд солонгосчууд НҮБ-аар нэг мөр шийдүүлэх сонирхолтой байна. НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн даргаар Өмнөд Солонгосын иргэн Бан Ги Мүн гэгч ажиллаж байгаа нь асуудал солонгосчуудын хүслээр шийдэгдэхэд дөхөм болох нь лавтай юм. Дээрхээс үзвэл Монгол нь солонгосчуудыг оруулж суурьшуулах газар нутаг болох нь байна. Гэхдээ бас хоёр Солонгос энх тайвнаар нэгдсэн ч Монгол нь солонгосчуудын амьдран идээших газар нутаг хэвээр үлдэх юм. Учир нь Өмнөд Солонгос 2011 онд Дорнод аймгаас их хэмжээний газар нутаг авахаар болсноо зарласан билээ. Солонгосын мэдээллийн хэрэгсэлүүдээр Өмнөд Солонгос Монголоос 30 мянган га газар нутаг худалдан авсан гэсэн бол зарим мэдээллээр 330 буюу 270 мянган га тариалангийн газар авахаар болсон гэх мэдээлэл тархаж байна. Солонгос, Монголын хөдөө аж ахуйн бэлтгэл санаачлага (KMADI) гэх байгууллагын ерөнхийлөгч Ким Хак Сүгийн хэлснээр Монгол Улсаас худалдан авсан газар нутаг нь хоёр Солонгосын ард түмнийг хүнсээр хангах нутаг болж байгаа ажээ. Солонгосчууд Монголоос худалдаж авсан газраа “кори” гэж солонгосоор нэрлэжээ. Одоо тэнд солонгосчууд тариалангийн ажил нэгэнт эхэлж нутгийн монгол айлуудыг нүүхийг шаардаж байгааг малчид хэлж байна. Энэ үйл явцтай зэрэгцэн Монголын хэд хэдэн чухал хуульд өөрчлөлт оруулж, бас шинээр хууль гаргахаар зэхэж одоо хэлэлцэгдэж байна. Нэг сар орчмын өмнө Газрын тухай багц хуулинд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж хуулийн тодорхой заалтыг өөрчилж нэмэлт оруулахдаа гадаадын аж ахуйн нэгж Монголд газар ашиглана гэдгийг эзэмших болгон заахаар болж буйг холбогдох хүмүүс дуулгасан билээ. Одоо давхар иргэншилтэй болох тухай хуулийг УИХ-ын гишүүн Ч.Сайханбилиг санаачлан УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн бариад байгаа ажээ. Мөн “Гэр бүлийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг бэлэн болгож Ерөнхийлөгчийн дэргэдэх иргэний танхимаар хэлэлцүүлжээ. Энэ найруулгыг хийхэд Монгол дахь Өмнөд Солонгосын Улаанбаатар дээд сургууль гол үүрэгтэй оролцсон байна. Монголын нийгмийн цөм болсон монгол гэр бүлийн нандин бөгөөд чухал асуудлыг харийхан мэдэж байгаа нь үнэхээр хачирхалтай хэрэг. Тус хэлэлцүүлгийн үр дүнд гадныхантай (ихэнх нь солонгос иргэд байдаг шүү дээ) гэр бүл үүсгэхэд аль болох таатай нөхцөл бий болгох, давхар иргэншилтэй болох шаардлагыг тусгасан зөвлөмжийг Ерөнхийлөгчид өргөн бариад байна. “Улаанбаатар” дээд сургуулийн багш Т.Намжил гэдэг Өмнөд Солонгост бэлтгэгдсэн судлаач гадаад иргэдтэй гэр бүл болох асуудалд төр дэмжин нааштай хандахыг хэвлэлээр удаа дараа илэрхийлж байгаа юм. Ингээд ажил хэрэг болоод явж буй үйл явцаас харвал дэлхийн монголчуудыг дуудах харийнхны зохиосон үзэл суртлын ард бидэнтэй цус, соёл, хэл, шашин нэгт жинхэнэ ах дүү өвөр ба хойд монголчуудыг аврах бус, харин Зүүн Азийн цагаан будааны соёлт иргэд, эсвэл хэн нь мэдэгдэхгүй харь хэлтнүүд Монгол газар нутагт маань давалгаалан орж ирж, газар нутаг эзэмшиж, иргэншлээ шийдүүлж эзэн суух асуудал бодитоор шийдэгдэж байна. Өнөөдөр Монголд үндэсний аюулгүй байдал ямар ч хяналтгүй болсон нь тодорхой байдаг. Хятадууд Монголын иргэншил авчихсан, Монголын гадаад паспорттой болчихсон хээв нэг явж байдаг. Тэдэнд Монголын газар, мал сүрэг бүгд бий. Бүр мянгат малчин хятадууд төрөн гарч байгаа тухай мэдээлэл сүүлийн үед гарах болсон билээ. Гэтэл хятадуудаас зугтаж Монголд ирсэн өвөр монгол хүнийг Монгол Улсын Хууль зүйн яам нь хятад цагдаа нартай хамтран барьж хятадуудад тушааж байх юм. Өнөөдөр тусгаар Монгол Улсын иргэн монголчуудад эх орондоо эзэн мэдэж шийдэх зүйл үндсэндээ үгүй болох нь ээ. Харийнхан үзэл сурталыг нь хийнэ, хуулийг нь бичиж өгнө. Үндэсний соёл урлагийн асуудалд хүртэл солонгос ба хятадууд хутгалдах болжээ. Одоо монгол залуусыг нь солонгосжуулах, эсвэл хятаджуулах соёл ба боловсролын довтолгоон ид явагдаж байна. Монгол хүний амь улам баталгаагүй болж байна. Уугуул нутагтаа малаа маллах аргагүй болж, хятад жолоочид нохой шиг дайруулан үхэж, уусан хайлж буй өвөр монгол ах дүүсээ харамсан өрөвдөвч тусгаар улсын монгол хүн нь бас хятад жолоочид нохой шиг дайруулж үхэх ажээ. Монгол Улсын малчид газар нутгаасаа хөөгдөж туугдах нь энгийн үзэгдэл болов. Албан мэдээгээр Монгол Улсын нийт газар нутгийн 60 хувийг лиценз хэлбэрээр харийнхан голдуу эзэмшжээ. Ингэхэд бид эх орондоо өөрсдөө эзэн нь мөн үү? Жинхэнэ монгол ах дүү нараа эх оронд нь авч ирж суурьшуулах мэдэл ба үзэл суртал бидэнд байна гэж үү?
ene bichsen zuil l itgel unemshil turuulj chadlaa, bi ch bas dotroo ingej boddog bsan, yer ni sanal neg bna. bayarlalaa
Ene chini l harin har hairtsagnii bodlogo baina daa! Buh Mongolchuud uhagtun seregtun!!!
Энэ бол Элбэгдоржийн хийж байгаа ажил
Гэхдээ тэд оршин тогтнохын тулд лалын шашинд орж, султануудын охидтой гэрлэж байжээ. Энэ нэг сайхан худлаа авсан хүн нэг байнаа, Араб гаралтай охид дэлхий дээр хамгийн царайлаг нь байдаг юм, гэхдээ Исламын шашинтай, тэдгээр охидтой гэрлэхийн тулд заавал шашинд нь орох шаардлагатай, ингээд л хайр дурлалдаа үнэнч байхын тулд Исламын шашинтай болж байгаа юм, Манай Монголчууд гадаад явж юм үзээээ, зохиолчид ялангуяа
Олуулаа болцгооёо л гэсэн тархи угаалтын дор Монголд хужаа нар л олуулаа болж сайхан амьдраад байх юм.
CHI YAG UNEN HELLEE HYJAA L OLUULAA BOLOOD BAIGAA ELBEGEE BANZAL BIDNIIG HULHIDAAD BAIGAA SHUU
komunistuud ard tumniihee tarhiig dutuu ugaasan baina shuu dee? CHingis haany mongolchuud delhiin tald ni baigaa shuu dee? tuuhee medehgui avligachid oid toorson sarmagchintai adil
Buruu yariad baina. Nepaluudiin 40% Mongol gedeg ogt hudlaa. Bi Nepaluudtai yariltsaj baisan. Ted bid Mongol shdee gej baihaar ni yag yagaad ta nar Mongolchuud bilee gej lavlaj asuuj baisan yum. Tegsen chin balainuud chin ingedeg baigaa: "Nepald barag tal ni Mongoloid buyu azi turhitei nepalichuud baidag yum. Busad ni Hindi yumuu enetheg tsaraitanguud. Mongoloid turhtei nepaliudaa bid Mongoloid gedeg ygnees bolood Mongolians gej duuddag. Yag ynendee Mongol ethnic bish ldee Nepaliin yanz byriin azi tsaraitai yastanguud l baigaa. Bid nariin aris ungunuus bolj nerleed zanshchihsan ni ter" gedeg baigaa. Nepal-d jil byr Miss Mongolia gej boldog ter ni amindaa azi tsaraitai nepaliud dundaa miss-ee todruulj baigaan ter. 60-70-aad onoos l mashin orj irsen 80-aad onoos zuragt orj irsen geh mash yaduu uls daa.
Монгол гэж хэн бэ? Монгол=Халх Ойрд Буриад, Дагуур Бараг Өвөр Монгол Халимаг
Хятадууд бас монгол гаралтай улс
kkk erguu min amaa tat
Gadaadad baigaa Mongol ugsaatnuud bol mash hetsuu amidarch bgaa, mongol huntei uulzahiin huslen bolson baidag yum. huurhiis, , ,
Бид нэг л уруудаж доройтоод хань хамсаатан хайгаад байх шиг.Бид хэрвээ төр шиг төртэй,хууль шиг хуультай,бизнес эрхлэхэд саад тотгор багатай,авилгагүй улс болоод дотооддоо амар тайван байвал ах дүү гэлтгүй хүрээд л ирнэ.Монголын радиогийн гадаад хэлний редакцийн ажил тархан суусан монголчуудад хүрэх нь чухал.
ойрхон амьдардаг хэрнээ Солонгос Монголчуудтай ямар ч холбоогүй тийм түүх байхгүй Хол тасарч хол амьдарч бгаа Түркчуудын түүх бол олон бий
bid 3 say xyreegui baij yamar yaduu bgaa bilee, Getel gadnaas yun olon xyn abchirax. Oligtoi ajiltai, mongotei ni irexgui. Yadarsan ni irne shuu dee. Elbegdorj bidniig aytaixan bolomjiin tsalintai bolgojixood amniixaa zorgoor xutsmaar yum
ҮҮНИЙГ УНШААД ҮЗЭЭРЭЙ МОНГОЛЧУУДАА http://www.sonin.mn/news/culture/2060
Сайхан солиорох юм даа. Дээр дооргүй. Зүгээр л нэг айлын авгай хүүхдийн зугаа болгон ярьдаг юмыг л судалсан гэх юм. Ичээсэй.
gazar nutag uldej baigaa yum uu? beejind litsenz gej gazraa zarsaar...olon jil bolj baigaa bus uu? olon shat damjlagatai avilgaltai...medsen ch amig ni avilgalaar haasaar...
Аливаа үндэстнийг тодорхойлдог гол шалгуур нь оюун санааны өв, ялангуяа хэл, соёл, шашин, нэгдмэл төрт ёсны түүх юм. Гэтэл гарал угсаа, хэл, соёл шашин язгуураас харь дайснуудыг юунд монгол гэж тархи угаана вэ? Жишээн нь балба, энэтхэг, лаос, хятад, солонгос, төвд, афган зүгийн үндэстнүүдийг монгол мөөн гэж байгаа нь монголын түүхийг үгүйсгээд зогсохгүй МОНГОЛ үндэстний түүхийг үгүйсгэж устгаж байна шүү дээ. Монгол хэлээр ярьдаг, нэг шашинт Чингисийн Монголчууд болох халх, өвөр, ойрад, буриад монголчуудын түүхийг үгүйсгэж хаа хамаагүй халтаруудыг Монгол эх оронд минь эзэн суулгах гэж байгааг эс тэвчинэ.
UNEN TARHI UGAALTAA ZOGSOO
ЭНЭ ТАРХИ УГААЛТАА ЗОГСОО БИДНИЙГ БИТГИЙ ДОРОМЖЛООД БАЙ.
Жинхэнэ монголчуудыг баллуурдан монгол үнлэстнхийг хаа хамаагүй халтаруудтай холилдуулан саармагжуулах гээд байгаагийн цаана гадаад их гүрнүүдийн бодлого, эрдэмтэн нэр зүүсэн тэдний гар хөлнүүдийн ажиллагаа явж байна. Бодоод үз. Буриад монголчуудаа хаа хамаагүй балба, афганчуудаа нэг зиндаад тавих нь байна шүү дээ. Уг нь монголчууд бид хэл соёлоороо нэгдмэл ард түмэн. Гэтэл хэл, соёл харь хаа газарын харь элэгтнүүдийг монгол болгож хэл соёлыг маань үгүйсгэж байгаа нь эмгэнэл. Хаа байсан 10-30 мянган жилийн өмнөх зүйл монголчууд бидэнд ямар ч хамаагүй.
YAG UNEN. BID UGAASAA OGT OOR OVORMOTS UNDESTEN BITGII HOLIJ HUTGAAD SOLIOROOD BAI . HARIIN ZAHIALGAAR ERDEMTEN NERTNUUD BAS BELTGEGDDEG NI UNEN SHUU.
Тэр яах вэ http://www.amarnet.org луу орж вэб сайт хийж сурах тухай 55 видео цуврал хичээлийг номын хамт үнэгүй үзэж, татна уу.
odoo baigaa ard tumnee l saihan amidruulahiig bod.Busad ni ali hediin uusaad alga bolson...
За Непальтай холбоотой шүү. Зүгээр захын жишээг вики-гээс харвал: Nepal's diverse linguistic heritage evolved from four major language groups: Indo-Aryan, Tibeto-Burman, Mongolian, and various indigenous language isolates.
The earliest recorded history of Nepal goes back over 2,800 years when a tribe of Mongolian people—the Kiratis—arrived in the Himalayan territory, across the Tibetan plateau.
Za bitgii hudlaa huttsaadd bai. Tedniig bchini Tibeto-Burma heltei ard tumnuud gesen baigaa. Gants hoyor tustei ug ner us baij bolno. Jishee ni Arab helend aaviig aav8 ahiig ah gej helne. teglee geed arab mongoltoi holboogui. Nepaluud bol Mongoltoi ogt hamaagui undesten
124.158.65.121: Hamaatai-holbootoi gedgiig yalgaad oilgo. Yunii ch tuhand hurelgui hamriin dor hondlon zuraastai gesen shig shali shali hiij baih yum. Mongolchuud end tendgui ih baga toogoor tarhaj, suur'shsan ni margashgui unen. Tsagiin urtad tsookhon heden buleg tuhain ulsiin yos zanshild uusaj ugui bolson ni bas unen. Teglee geed ter tsookhon heden nokhduud oorsdiigoo Mongoltoi holbootoi gej buid, tedgeer khumuusiig demjihed yu ni bolohgui baigaa yum. Teglee geed tedniig Mongold ir geed baigaa bish, Mongol geed yarij baharhaj yavag l dee. Kharin Solongoschuud shig Mongolchuud bidnees garaltai geh met ontsgoos yarij baigaa bish... Iim tokhioldold kharin bid oor yum yarikh yostoi. Yamar ulsad baigaa yamar garal uuseltei khumuus oorsdiigoo Mongolchuudtai kholbootoi-khamaatai geed baigaag bas anhaaraltai kharj sudlah heregtei baih... Jaakhan uujuu taivan setge....
Ìîíãîë íóòàã äýýðýý îäîî àìüäàð÷ áàéãàà 2.8 ñàÿ ìîíãîë÷óóäààñ ººð õýíèéã ÷ àâ÷ðàõ øààðäëàãà àëãà. Õàðèí ýäíèéãýý õýðõýí ñàéõàí àìüäðóóëàõûãàà äýýøýý ãàðñàí "õîõèìîé òîëãîéòíóóä" ìèíü áîäîæ ¿çâýë ÿàñàí þì áý? Äýìèé äîíãîñîõîîñ ººð þì õèéõ ÷àäâàðã¿é õ¿ì¿¿ñèéí ýíä òýíäýýñ õýíèéã ÷ õàìààã¿é àâ÷ðàõ ãýñýí ñîëèîðîë áàéíà. Áîëüæ ¿çýý÷ !!
цаг үетэйгээ нийцэхгүй юмдаа дэгсдүүлсэн юм бишүү өрөнхийлөгч дэлхийн Монголчууд нэгтгэнэ гэж юугаа хэлээд байгаа юм бэ? Казахыг дууриаж болохгүй шүүдээ тэд ислам шүүдээ тэгээд ч хүн ам нь их гэтэл бид гуравхан сая бид ямар Америк шиг эдийн засагтай биш жолоодогчидтой ч биш
Delhiin ihenhiig ezelz baisan ulsad medeej Mongol uvug deedsiin mini uchuuhen heseg uldsen baij taaraa gehdee l tiim olon zuun sayaraa bol bish baihaa
ehleed uls ornoo joohon ch gesen ood tatchih tegeed yanz buriin amitad avchiray gej yari. yaduuchuudaa yaaya gej bj bas yun olon yum yaridagiin
Enetheg Balbad dandaa guilagachid baidag! Arai ted nar mongolchuud bish bizdee nohdoo!
nepal balba solongos thailand udahgui tsaashlaad hyatad japan indoneziud mongol garaltai boloh yum baina l daa. Mongolchuudtai(Halh Oirad Buriad Uvur) hamgiin oiroltsoo gadnii undesten gevel umnud sibir bolon tuv aziin nuudelchin garaltai Tureguud l baina.(Turkey bish shuu).Enendee yadaj Kazakhstan dahi Batiin Altan Ordiin ulsiig ogt duridahgui hernee yaagaad haa hamaagui solongos nepaliudiig hamaatuulah geed baigaag gaihaj baina.
Сайхан солиорцгоох юм даа. Өөр хийх юм олддоггүй юм байхдаа
hahaha ineedtei yum bichih yumaa.Tarhi ugaaltaa gej ....ingeseer baigaad tuuhiig guivuuldag yum bna l daa.
ene yariad baigaa yum n bidentei garal uusel negtei baij boloh ch mongol bish shuu dee....tiim l yum bol ene humuus uursdiigoo mongol gehgui yasiim?????yun sikhim ..ene ter..
ter solongosuud mongol gehgui yasiim be tegeed...iim erguu yum bichij baigaad so d bidniigee zarah gee yu?
shal balai odoo haltaruud bas mongol bolohuu
er ni uguul mongoliig uusgan ustgaj gazar shoroond ni ezen suuh gesen ue ueiin hariinhnii bodlogiin ilrel ba urgeljlel.Elbegee metiin humuus ene bugdiig medeeguidee bish harin ene asuudald ertnees gun holbootoi bogood, hariinhanii gar hul bologchid.Unuudur mongol hun eh orondoo jinhene ezen bolj chadahgui,malchid ni belcheergui,tuviinhun ni hoolgui honoj baihad hariinhan hooloo bariad irehuu,ard tumen sereh heregtei,sermjtei baij shinechleh sermjtei l anhaarah heregtei.bid oluullaa bish shuu.
Batuuliin ger horoollin tusul zurgiig ta bugd harsan,saihan l zuil gehdee bid tarhia ugaalgaj hashrahgui l yumdaa Tengeriin yumiig tengeriin humuus tengertee l yrina.ter ug ni ard tumesd hezee ch hurtdeggui,tegvel delhiin mongoliig negtgeed tedniig bid tejeej ajluulj diileh uls munuu.Unuudur orj ireed baigaa tduuhun gadnii heddee darluulaad lbaij bna.zugeer l bidniig bool bolgoj eh ornoo hudaldah l bodlogo,Umnugobiig hardaa tend ajillaj baigaa hedhen joloochiig ajluulah esehiig hyataduud,uildberiin bolobson huncnii bodlogo hariinhnii gart l baina shuudee.Ard tumen min yaj amidranadaa.Bid gazargui hoolgui bairgui ,udahgui eh orongui bolj nutagtaa hariinhanii bool bolloo shuu.sanaj sereh tsag boljee.tsuuhuulee ch gesen sereechee humuusee
xa xa udahgui haltar tsiganuud mongol boloh jum bna l daa
tailand hamaagui
Khaa bsan Nepaliig Mongoltoi kholbokh ni utgaguui....
tegvel bid shuud delhii bidnees garaltail geylde. ugaas 100 myngan jiliin umnu buh humuusiin uvug uussen gdg bzde? t1 songogdjiinu? uuntei l adil ih guren bolson hoino ted uursdiiguu mongol gevel tegj nerleg geed tarvalzaj boloh ym. ternees umnuch arai bishe ugaas tuuhend bid baildan daguulaliinha daraa uchnuun hyduulj muhuj bsan tasarsan mah usersen tsus ihtei teglee geed bid ene tendees uhriin buurshig esvel hog shavhruu bolson amitas tsuglyyahn ch. uvur,ar,buriad,oird ehleed negdej uls shig uls boloh zui ym. hojim /secret/ har hairtsag ntrn bituu bat bolson uyd bol yg mongoliin baildan daguulaliin hoish ergeed ulsaa geh hit shashinjaagui /hojim laliin bugd nairamdah uls baiguulna geed hasaguudtai negdej teror hiihgui/ bas ymiig bodoj tsaad naadiig uhaarahtaigaa negniig uvuulj tsuvuulj hariin tagnuuliin uur bolgohguigeer 1l amisgaagaar tatan avah heregtei /20-r zuunii tuuhend ingej tasarsan mah usersen tsusa tsugluulsan undesten bdag!!! olon huniig 1-3 udriin dotor bur olon ulsiin hil damnuulj geluude? sanahgui bna./ ym. yagad gevel uls tur gedeg zuulun ch hatuu ch hargdaj bolno mun chanarn uuruu bag zuusen hatuu chand bdliig shaarddag ym. tegeed oilgoj bga bzde. ugaas bidni buruu bish teglee geed uvug deedesiin buruug uurehn sain huugiin ys. gesench ymand hemjee gej bdag. ntr lol oilgohn oilgo barlaguuddaa
Èæèëñýë òºñòýé áîëãîíûã ºëãºæ àâààä Ìîíãîë òóóðãàòàíä õàìààðóóëàõ óó -áîäîõ ë àñóóäàë. Óãààñàà Äýëõèéí èõýíõèéã ýçýëñýí óëñûí ñî¸ë,¿ãèéí õýðýãëýý çàðèì óëñàä áàéõ íü ç¿éí õýðýã áàéõ. Ò¿¿íýýñ áèø áèäýíòýé àõ ä¿¿ óäàì ñóäðààðàà õîëáîãäîîä áàéõ ýðòíèé øàëòãààí ¿ð äàãàâðûã ñºóäëàõ îëîí ñóäàëãààíû àðãà áàéäàã áàéëã¿é äýý. Ñóäëàà÷ íàð áàñ ìýãðýæëèéí ¿¿äíýýñ õèéõ õýðýãòýé áàéäàã áîëîâ óóãýæ áîäîæ áàéíà
halhuud. gej. hvn. bish. chotgor