Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа шатахууны үнийн хөөрөгдлөөр эхэлж байна. Үүний тод жишээ нь улсын хэмжээнд түлш, шатахууны аюул нүүрлээд байхад "гал унтраах" үүрэг хүлээсэн Ерөнхий сайд Н.Алтанхуяг алба ныхаа машины ходоодыг дүүргээд хөдөөг зорьжээ. Тэрбээр нийтэд нүүр лээд байгаа хямралыг огт тоохгүй хэрнээ малчдад махны үнэ ханшийн талаар лекц уншиж, "Манай намд саналаа өг" хэмээн хашгирч явна.
Ерөнхий сайдын хувиар улс орноо эрсдэлээс хамгаалж, сэргийлэх ёстой байтал намынхаа дарцаг болон хээрийн салхинд намирч яваа нь хачирхалтай. Гэтэл нийслэлийн ШТС-ууд хаалгаа барьж хаа сайгүй цангасан машин, бухимдсан жолооч буй болоод хоёр ч хоногийн нүүр үзэж байна. Өглөө гэрээсээ гараад ойролцоох шатахуун түгээх цэгээс бензин авах гэтэл АИ- 92 байхгүй гэв.
Учрыг лавлавал өнөөдрөөс эхлээд түлш, шатахууны үнэ өсч байгаа. Тэгээд ч АИ-92 тасарчихсан гэсэн хариулт авлаа. Төв зам түгжрэлгүй байгааг бодоход үнэхээр л түлш, шатахуун дуусчихсан мэт. Уг нь нөөц баймаарсан. Нефть импортлогч компаниуд нөөцгүй болтлоо иргэдэд үйлчилнэ гэж байхгүй шүү дээ. Суудлын автомашин өдөр тутмын салшгүй хэрэглээ болсон энэ үед түлш, шатахууны үнэ нэмэгдэх нь иргэдийн бухимдлыг л төрүүлэхээс өөр үр дүнд хүрэхгүй нь тодорхой.
Манай улсад шатахуун экспортлогч "Роснефть" компани шинэ евро стандартад шилжиж, техник техно логио шинэчилж байгаатайгаа холбог дуу - лан үнээ нэмжээ. Гэхдээ тонн тутамд шатахууныхаа үнийг 50 ам доллараар нэмсэн. Энэ нь манай улсын мөнгөний ханшаар нэг литр түлш долоон төгрөгөөр нэмэгдсэн гэсэн үг. Ийм бага тоо гарч байхад бензин, түлшний үнэ нэмнэ гэсэн мэдээлэл цуурай мэт цацагдаж эхэллээ.
Үүнийг намжаах зорилгоор өчигдөр Монгол банк, Уул уурхайн яамны хооронд өнгөрөгч сарын 26-ны өдөр байгуулсан гэрээг баталгаажуулж, Газрын тосны газар болон нефть импортлогч компаниуд гарын үсэг зурлаа. Энэ гэрээний хүрээнд Монголбанкнаас Монголын жижиглэнгийн нефтийн бүтээгдэхүүний үнийн огцом нэмэг длээс урьдчилан сэргийлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор тодорхой хэмжээний хөнгөлөлттэй зээлийг олгох асуудлыг шийдвэрлэсэн юм.
Шатахуун импортолдог ком паниудын хүрээнд 15 аж ахуйн нэгж зээлийн хөтөлбөрт хамрагдах хү- сэлтээ Газрын тосны газарт өгчээ. Гэхдээ тэд 235 сая ам, доллар хү сэм жилсэн байна. Гэвч нийт 120 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг өгөхөөр болжээ. Ингээд 15 компанийн гурав нь нефть импортолдогг үй учир хасч, үлд сэн 12 компанид зээл олгохоор болов. Тухайлбал, "НИК", "Маг най трейд", "Шунх лай", "Сод мон гол", "Жаст Ойл" зэрэг 12 компани зээлд хамрагдахаар болсон байна.
Ингээд бензиний үнийн өсөлтийг хэрхэн тогтвортой барих, импортлогч компаниудтай ямар гэрээ хийсэн талаар Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын дарга Б.Батхүүтэй ярилцлаа.
-Импортлогч компаниуд хэдийнээс эхэлж зээлээ авч болох вэ?
- Компаниуд 235 сая ам.долларын зээл авъя гэсэн хүсэлт гаргасан. Гэтэл бидэнд байгаа бололцоо нь 120 сая ам.доллар. Тиймээс хэд хэдэн шал гуур үзүүлэлт гаргаж 120 сая ам.дол ла рыг хуваарилж өгсөн. Түлш шатахуун импортоор оруулж ир дэг хувь хэмжээ, ШТС-ийн тоо, жижиглэнгийн худалдаанд эзэлдэг хувь хэм жээг харж байж компаниудад тодорхой хэмжээний эрхийг нээж өгч байгаа. Компаниуд ч үүнийг хүлээн зөвшөөрч гэ рээнд гарын үсэг зурсан. Одоо Монгол банкаар дамжуулан арилжааны банкуудаас энэ компаниуд зээлээ авч шатахуун импортлох ажилдаа зарцуулах боломжтой.
-Нэг компанид хэчнээн төгрөгийн зээл ногдож байгаа вэ?
-Бензиний үнийг тогтвортой барих гурван гол нөхцөл байдаг. Түүний нэг нь санхүүгийн бололцоо. Өөрөөр хэлбэл, компаниуд арилжааны банкнаас валю таар зээл аваад шата хуу наа импортолж, дараа нь төгрөгөөр бор луулж, эргээд нөгөөхөө валют болгодог байсан. Үүнийг нь шийдэж валютын ханшаас хамгаалж өгч бай гаа юм. Мөн дотоодынх нь эргэлтийн хөрөнгө сайжирч байгаа. Эргэлтийн хөрөнгийн шалгуураар авч үзэх юм бол 12 компанид хамгийн дээд тал нь 38 сая, хамгийн доод хэмжээ нь 700 мянган ам.доллар оногдсон.
-Шатахуун үнийн хувьд тогтвортой байж чадах уу?
-Гурван том хүчин зүй лийн нэгийг нь шийдчихэж байгаа болохоор үнийн хувьд чухал нөлөө үзүүлж байгаа. Мэдээж дараагийн үнэ өсөх хандлага нь гадаадаас ирж бай гаа нефтийн үнийн асуудлаас хамаарна. Мөн бусад дотоод үйл ажиллагааны зардал, хангамжийн асуудал гээд компаниудад учирч байгаа хүндрэлээс шалтгаална. Тэгэхээр бүх нефть им портлогч компанийн асуудлыг 100 хувь энэ арга хэмжээгээр шийдсэн гэсэн үг биш. Гэхдээ үнээ өсгөхгүй байх талаас нь том дэмжлэг үзүүлж байгаа юм.
-Ойрын хугацаанд бензиний үнэ нэмэгдэх үү?
-Яг одоогоор хэлж мэдэхгүй байна. Яагаад гэвэл Үнийн зөвлөл дээр яригдана. Мэдээж зарим компани үнэ нэмэх тухай мэдэгдэл гаргасан байна. Үнэ нэмэх тухай асуудлыг Өрсөлдөөний тухай хуулийн дагуу монополь компани болох НИК-ийн хувьд ШӨХТГ-т хянуулж байж шийдэх ёстой. Үнийн зөвлөлийн хур лаар компаниудын тавьж байгаа үндэслэл үүд, бусад талын тавьж байгаа тоог харж байж шийднэ.
-Үнийн зөвлөлийн хурлыг хэзээ хийх вэ?
-Энэ долоо хоногийн эцсээр буюу ирэх баасан гаригт хийнэ гэж яригдаж байгаа.
-ШӨХТГ шатахууны үнийг 50 төгрөгөөр нэмэгдэх боломжтой гэсэн шийдвэр гаргасан. Гэтэл нэг литр бензин 80 төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн цуу яриа ч тархаад байгаа?
-Би хэлж мэдэхгүй байна. Тухайн газруудынх нь тооцооллууд ямар байгаа гэдгийг л харж байж шийднэ шүү дээ. Үнийн зөвлөлийн хурал дээр тооцооллуудаа тал талаас нь харж үзэх байх.
-Үнийн зөвлөлийн хурлаас өмнө шатахууны үнэ нэмэгдчихвэл ямар арга хэмжээ авах вэ?
-Нэмэгдэх боломжгүй. Шатахуун импортлогч компаниуд тусгай зөвш өөр лөөр үйл ажиллагаагаа явуулдаг. Түүнээс биш жирийн бизнес хий дэг компаниуд биш. Тусгай зөвшөө рөл улсаас авч, түүнийхээ хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа учраас заавал тохиролцож байж үнэ нэмэх үү, үгүй юу гэдгээ шийдэх ёстой.
-Зарим ШТС 20 мянган төгрөгөөс дээш шатахуун авахгүй бол үйлчлэхгүй байна. Гэтэл та бүхэн Улаанбаатар хотод байрлах ШТС-ууд хэвийн ажиллаж байгаа гэж яриад байх юм?
-Ганц нэг компанийн асуу дал хамаагүй. Гэтэл "Магнай трейд", "Сод монгол" гэх мэт компани хэвийн л ажиллаж байгаа. Бид компаниудын удирдлагуудтай дөнгөж сая уулзаад "Та нар иргэдэд үйлчилж байгаа зөрчилтэй асуудлуудаа зогсоо" гэж хэлсэн. Тэд ч зогсооно гээд гарсан.
-Нөөц хэр хэмжээтэй байгаа юм бол?
-20 гаруй хоногийн нөөцтэй. Ирж байгаа шатахуунаа оруулаад тооцох юм бол 49 хоногийн нөөцтэй. Дизель түлш 12 хоногийн нөөцтэй байгаа.
-ОХУ-д шатахууны ханш нэмэгдэнгүүт манайд мөн өсөхөөс аргагүй болдог. Гуравдагч орныг сонирхож болдоггүй юм уу?
-Хайж, судалж байгаа. Урдаас түлш, шатахуун авах талаар ярилцаж Замын-Үүдийн шилжүүлэн ачих төхөөрөмжийн хүчин чадлыг нэмж байгаа. Өөрөөр хэлбэл, Хятад, Солонгосоос авах гарц нээгдэнэ.
-Өнгөрсөн хоёр хоногт нөөцгүй болсон гэж байсан. Үүнд ямар тайлбар өгөх вэ?
- Ерөнхийдөө Оросын компаниуд засвар хийсэн. Тэгэхээр үйлдвэрлэл нь зогссон гэсэн үг. Тэгээд бүтээгдэх үүнийхээ гаралтыг буунгуут түр үнээ өсгөсөн. Тэд эхлээд дотоодын хэрэгцээгээ хангаж байж дараа нь гадаадад өгдөг шүү дээ. Тиймээс одоо үнэ өсөх бололцоо байхгүй.
В.Нэргүй
Эх сурвалж: "Үнэн.мн"
Сэтгэгдэл0
Судасны хатуурал /атеросклероз/-оос шалтгаалах цусны эргэлтийн тогтолцооны бүх эмгэгүүдийг эмгэгүүдийг эрүүжүүлэх бүтээгдэхүүн борлуулж, эрүүл мэндийн зөвлөгөө лекцийг үнэ төлбөргүй явуулж байна. - Зүрхний титэм судасны хатуурал шигдээс, ишеми - Тархины судасны хатуурал, тархи мэдрэлийн өвчин - Даралт ба хуян - Хөлийн судас хатуурах буюу өргөсөх эрүүжүүлэх боломжтой юм. 96665038, 99138391, 98607352, 88138393
Судасны хатуурал /атеросклероз/-оос шалтгаалах цусны эргэлтийн тогтолцооны бүх эмгэгүүдийг эмгэгүүдийг эрүүжүүлэх бүтээгдэхүүн борлуулж, эрүүл мэндийн зөвлөгөө лекцийг үнэ төлбөргүй явуулж байна. - Зүрхний титэм судасны хатуурал шигдээс, ишеми - Тархины судасны хатуурал, тархи мэдрэлийн өвчин - Даралт ба хуян - Хөлийн судас хатуурах буюу өргөсөх эрүүжүүлэх боломжтой юм. 96665038, 99138391, 98607352, 88138393
Oron nutgiin songuulyn daraa Pytrovisiin erhiig tsutsalna.
120 саяаараа нефьтийн үйлдвэр байриачээ гөлөгнүү дээ Худлаа шаагаад хувааж идээд байх юм
Манай томцуул оросын олигархиудаас авилгал хүртчээд Нефтийн үйлдвэр Монголд бариулахгуй байлгах үүрэг хүлээж ажиллаж байгаа ш дээ. Нэфтийн үйлдвэр баригдах юм бол томцуулын толгой бөндгөс болно.