sonin.mn
2016 оны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүхэнд анх удаа төрийн дээд одон медалиудыг шинэчлэх хуулийн төслийг боловсруулан олон нийтэд хүргэсэн. Хуулийн төслийн гол зорилго нь шагналын систем, чанар, үнэ цэнийг сайжруулах юм. Мөн Төсөлд туссанаар Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын tмч, Ардын багш, Ардын жүжигчин цолнууд үгүй болж байгаа аж.
 
"Гавьяат"-уудыг ажил мэргэжлээр нь ангилахаа болж, ерөнхийд нь "Гавьяат зүтгэлтэн" гэж нэрлэх аж. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн болон Сүхбаатарын одонгуудыг алга болгож, Эрдэнийн очир гэх шинэ одон бий болгохоор төсөлд тусчээ.
 
Ерөнхийд нь хураангуйлбал, "Ардын", "Хөдөлмөрийн", "Сүхбаатарын", "Улаан туг" гэсэн үг орсон шагналуудыг байхгүй болгож байгаа юм байна.
 
Ингээд та бүхэндээ одон медалийн шинэчилсэн загваруудыг хүргэж байна