sonin.mn

Архангай аймгийн Хашаат суманд бог малын төллөлт шувтрах үедээ орж, хот айл болгон "ихэртэй" гэсэн яриа хөөрөө дэлгэн хавтай сайхан хаваржиж байна. Цайдам багийн мянгат малчин Бат-Очирийн Буяндэлгэрийнх "Намагийн хаялаг" хэмээх нутагт хаваржин мал сүрэг тарган, төл бүрэн, өөдрөг байна.

Эдний шар нүдэн зүсмийн зусаг хониноос нь таван ихэр хурга гарсан бол мөн хар нүдэн сагил хонь (хоёр дахь удаагаа төллөж байгаа) бас тав ихэрлэжээ. Энэ бол ховор тохиолдол юм. 2012 онд Номгон багт Б.Түвшиндалайгийнд нэг хонь дөрөв ихэрлэж байсныг сурвалжилснаа саналаа.

Малчны нэг хотонд хоёр хонь тус бүр таван ихэр гаргасан байхад бас нэгэн малчныд хоёр хонь гурав, гурав ихэрлэжээ. Энэ бол Цайдам багийн малчин Ганбаатарын Наранхүүгийнх байлаа. Төлөөр мал өсч, түмнээр буян арвиждаг билэгдлээр Хашаатчуудын бүл нэмэгдэж, мал өсөх болтугай.

А.Лхагвасүрэн

Эх сурвалж: "Архангайн амьдрал" сонин