sonin.mn


2012 онд ямар хүүхдүүд төрөх бол? Мэдээж, янз бүрийн, өөр өөрийн дүр төрхтэй, нэг нэгэнтэйгээ адилгүй байх болно. Гэхдээ тэдний зан аашид аль нэг хэмжээгээр заавал илрэх, олон жилийн дараа харахад энэ үеийн хүүхдүүдийг тодорхойлох онцлог болох нийтлэг шинж чанар илэрч л таарна. Үлгэрлэж хэлэх юм бол нэг зураачийн зурсан зургууд өөр өөр сэдэв зохиомжтой ч, зурах арга барил, өнгө будагны өвөрмөц зохидол, техникийн шийдлийн онилог адил байдагтай зүйрлэж болно.

2012 онд Матрын орддахь Дэлхий Ван, Хонины орд дахь Тэнгэрийн Вангийн хоорондын квадратын нөлөө идэвхжинэ. Энэ байдал 2010 оны сүүлээс бүрэлдэж эхэлсэн агаад 2017 оны эхээр дуусгавар болно. Энэхүү квадратын нөлөөгөөр 2012-2015 онуудад цусны хувьсгалчид төрнө. Тэд өнөө үеийн бидний ихэнхийн тархинд хоногшиж тоггсон аливаад хэрэглэгчийн үүднээс ханддаг хандлагыг эвдэж, хөгжлийг сааруулан, хүн төрлөхтнийг хөгжүүлэхгүй байгаа улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, соёл, боловсролын гаж тогтолцоонуудыг устгахын төлөө Дэлхий дээр мэндэлнэ.

Тэдний дунд ертөнцийг орвонгоор эргүүлэх чадвартай хувьсгалч, манлайлагч олон бий. Гэвч эдгээр хүүхдүүд биднийг хааш нь дагуулах бол? Ямар бэхлэлт дайзыг нураахыг хүсэх бол? Юуг зорилгоо болгох бол? Нурааж устгахад учир бий шүү дээ. Тэрбээр ардаа үнсэн товрог болсон хоосон дөл үлдээх үү, эсвэл илүү сайхан гэрэл гэгээтэй шинэ нийгэм соёолж ургах талбарыг хог өвснөөс цэвэрлэж үлдээх гэж байна уу?

Энэ бол их чухал, хариуцлагатай асуудал. Тиймээс насанд хүрэгсэд бидний өмнө галт уулын дэлбэрэлт шиг хүчтэй энергитэй эдаээр хүүхдүүдийг бага балчир байхаас нь нь зөв чиглэлээр залж, галт хайлмагийг зөвхөн эерэг чиглэлд урсах гольдролыг нь тогтоож өгөх хариуцлагатай үүрэг ноогдож байна.

Эцэг эхчүүд чухамдаа юу хийх вэ? Энд гурван чиглэл тодруулж болно. Нэгдүгээрт, хүүхдэд ёс суртахууны өндөр хүмүүжил багаас нь олгох. Зодолдсон ч зөвхөн үнэний төлөө, нураасан ч зөвхөн сайн сайхны төлөө, хүч чадал, эрх мэдлээ хэрэглэх юм бол зөвхөн сул дорой, заяа муутай нэгнийг хамгаалахын тулд байх хэрэгтэй гэдийг тэр хүүхэд мах цусандаа шингэтэл ойлгох ёсгой.

Хоёр дахь чиглэл гэвэл, Дэлхий Ван, Тэнгэрийн Вангийн нөлөөг шинжлэх ухаан, урлагт үр дүн сайтай ашиглаж болох учир хүүхдийнхээ оюун ухаан, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх нөхцөл бололцоог нь бүрдүүлж, дэмжих хэрэгтэй. Үүнд мөн Санчир Жинлүүр, Хилэнцийн ордод, Далай Ван Бумба, Загасны ордод тохиож байгаа нь нөлөөлнө.

Ирээдүйд хүхдүүд маань юу юу бодож олохыг бид одоо төсөөлөх аргагүй. Бяцхан үрсдээ тус болохын тулд эцэг эх нь тэднийхээ үзэж харах, оролдох, танин мэдэх, турших, нууцыг тайлах, даад учрыг нь олох гэсэн хүслийг нь дэмжиж өгч байх ёстой. Хоорондоо нийлдэггүй зүйлсийг нийцүүлсэн ч яадаг юм бэ. Гол нь юу хийх вэ гэдгийг нь томчууд үргэлж хэлж зааварлаж өгөөд байлгүй өрсдөө сэтгэх, өөрийнхөө замаар явахыг нь зөвшөөрч байх хэрэгтэй.

Машинаа задалчихаж хэмээн жаал хүүг загнахын хэрэггүй, тэгснээс моторых нь зохион байгуулалтыг хамтдаа сонирхож үзэгтүн. Хүүхэд янз бүрийн зүйлийг газар шидэж, тэднийг хэрхэн унаж байгааг сонирхон, ямар дуу авиа гарч байгааг чих тавин чагнаж байх юм бол тэрбээр сахллгагүйтэж, таны уурыг барах гэж байгаа хэрэг биш, жаачхүү ертөнцийг танин мэдэж байна.

Харин хэрэв гараараа төмсний нухаш базаж байвал яахав? Шалбааг дээр модоор цохин хэрхэн тал тал тийшээгээ усны дуслууд цацагдаж байгааг сонирхож байвал?

Эцэг эхчүүдийн хүмүүжүүлэх чармайлтын гурав дахь чиглэл нь Дэлхий Ван, Тэнгэрийн Ван гарагийн хүмүүсийн аюулыг сөрөх хүсэл эрмэлзэл, аз сорьж үхлийн ирмэгээр явах, хөлгүй гүн лүү шагайж харж байх төрөлх хүсэлтэй холбоотой. Эдгээр хүүхдүүдийг анхаарал болгоомжтой бай, болохгүй, битгий гэж хэд ч хэлээд нэмэргүй.

Тэд өөрсдийнхөөрөө байж, унаж тусан, шархдаж, гэмтэх л болно. Энд нэг л зам бий. Хүүхдэд хар багаас нь аюулгүй ажиллах арга барилыг баримталж сурга. Зориудаар, улиг болтол, үргэлж хяналт тавин сануулж, байнгын хэвшил болтол нь сурга. Ингэснээр та үрээ олон удаа бэртэж гэмтэхээс хамгаална. Өөр арга байхгүй.

Тэгэхээр хөдөлгөөнтэй, аагтай, галт уул адил ааштай, тэгээд маш сонирхолтой хүүхдүүд төрөхийг хүлээцгээе! (А.Кузнецова)

Эх сурвалж: "Анагаах арга билиг" сонин