“Оргил” рашаан сувиллын хувь заяаны талаар хэдэн жилийн өмнөөс иргэд сэтгэлээ чилээсээр өдийг хүрсэн. Тэдний сэтгэл чилсэн учир нь тус сувиллын эргэн тойрон дахь газрыг эрх мэдэлтэй, мөнгөтэй хүмүүс өөрийн болгож авсанд буй юм.
Хамгийн хачирхалтай нь хамгаалалтын бүсэд байрлалтай рашааны эх ундаргатай газруудад нийслэлийн Засаг даргын захирамжаар газар өмчлөх эрх олгожээ.
Рашаан сувилалын бүсэд газрын зөвшөөрөл олгосноос болж жилд 13 мянган хүнийг хэвтүүлэн сувилж, олон мянган хэрэглэгчдэд шууд хүрдэг “Оргил” рашааны чанарт эрс өөрчлөлт орж, рашааны найрлага муудаж эхэлжээ.
Энэ нь тус рашааны хамгаалалтын бүсэд хаа сайгүй барилга барьснаас үүдэлтэй гэдгийг эрдэм шинжилгээний ажилтнуудын дүгнэлтээр нотолж байгаа юм.
“Оргил” рашааны хамгаалалтын бүс нь хуучин Туул голын эрэг хүртэл байсан ч одоо эргэн тойрон битүү барилга болсон.
Тухайлбал ТӨХК-ний “Нөхөн сэргээх клиник сувилал”-ыг хувьчилж авсан эзэн нь гэгдэх Ц.Чанцал хамгаалалтын бүс гэж нэрлэгдсэн 100 метр дотор нь барилгын ажлаа эхлүүлэхээр зэхээд байна. Уг нь “Оргил рашаан сувилал” 1990 онд 8 га газартай байсан гэнэ.
Гэтэл цаг улирах тусам тус газрын тусгай хамгаалалттай газрууд мөнгөтэй хүмүүсиийн гарт очиж барилга байгууламж барьсаар байгаад өдгөө 4 га газартай болж үлдсэн байна.
Харин энэ үлдсэн 4 га газрыг нь аль хэдийнээ дөрвөн талаас нь хумсалж барилгын ажлаа эхлүүлэх болсон талаар “Оргил рашаан сувилал”-ын гүйцэтгэх захирал О.Сэмэр ярихдаа “Манай сувилал өөрсдийн мэдэлд байх ёстой 8 га газраа бараг алдаад дуусч байна.
Анх манай сувилал 1990 онд 8 га газартай байсан нь өдгөө 4 га болж хорогдсон. Одоо харин хамгаалалтын бүсэд дөрвөн компани хууль бусаар авсан газартаа барилгын ажлаа эхлүүлэхээр зэхэж байна.
Тухайлбал яг урд талын газарт Нөхөн сэргээх клиник сувилалын дарга Ц.Чанцал сувиллын нэрээр газар авч барилгаа эхлүүлэх гэж байна. Хамгаалалтын бүс гэгдэх эдгээр газруудад байгаль орчны нарийвчилсан үнэлгээг тухайн үеийн дарга нарын хэн ч гаргаж байгаагүй юм билээ.
Уг нь хамгаалалтын бүсэд байрлах дөрвөн худаг нь 160 метрийн гүнээс ухсан худгууд байдаг. Эдгээр худгууд төмрийн өндөр агууламжтай мөн кальцийн агууламж агуулсан дээд зэрэглэлийн рашаан байдаг юм.
Гэтэл энэ бүхнийг үл харгалзан үе үеийн хотын Засаг дарга нар 2008-2011 он хүртэл газрын захирамжийг олгосон байна.
Бид энэ асуудлыг шийдүүлэхээр Хотын дарга Э.Бат-Үүлд хандаж албан бичиг илгээх гэж байна. Хамгийн хачирхалтай нь дээрх газрын захирамжууд манай сувиллын архивт байхгүй.
Иймээс бид дээрх захирамжуудыг нийслэлийн архиваас олж авах гээд чадахгүй байна. Захирамжуудыг хууль зөрчиж олгосон гэдэг нь хүн болгонд ойлгомжтой байх.
Хамгаалалтын бүс гэж нэрлэгдсэн эдгээр газруудад газар авч байдаг мундаг хүмүүс шүү.
Хэрвээ та бүхэнд шаардлагатай бол 1968 онд гаргасан Сайд нарын зөвлөлийн “Оргил” рашаан сувилалтай холбоотой тогтоол байдаг. Энэ тогтоолоор бүх зүгийг нь тогтоож, тодорхой гаргаад өгсөн байдаг юм. Өнөөдөр харин бид нар сувиллынхаа эргэн тойрны газрыг алдаад дуусч байна” гэлээ.
Сувиллын захирлын ярьж буйгаар Нийслэлдээ рашаан ундарч байдаг хотууд манайхаас өөр Арабын Дубай зэрэг цөөхөн улс байдаг юм байна. Гэтэл энэхүү байгалийн ховор хишиг “Нөхөн сэргээх клиник сувилал”-ын дарга Ц.Чанцалын буянаар устаж үгүй болох аюул нүүрлээд байгаа ажээ.
Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Ц.Чанцалын төрсөн ах нь нэлээн эрх мэдэлтэй нэгэн байдаг гэнэ. Ахынхаа буянаар “Нөхөн сэргээх клиник сувилал”-ыг зах зээлийн үнээс маш доогуур ханшаар хувийн болгож авчээ.
Ийнхүү эрх мэдлээ ашиглан нөхөн сэргээх клиникийн эмнэлгийн үйл ажиллагааг улам өргөжүүлнэ гэсэн нэрийн дор булхай хийх гэж байгаа тухай “Оргил” рашаан сувиллын ажилчид ч хэлж байсан.
Бид энэ талаар ХУД-ийн Засаг дарга Ж.Ганхуягаас тодруулахад “Дүүргийн Засаг даргын мэдэл үүнд хүрдэггүй. Мэргэжлийн хяналтын байгууллага л барилга эхлүүлэх үйл ажиллагааг зогсоох, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох эрх, үүрэг байгаа” гэв.
“Оргил” сувиллынхан рашаанаа хамгаалж үлдэхийн тулд зүгээр суухгүй тэмцэхээр шийдсэн ч одоогоор тус газарт байгаль орчны үнэлгээ хийгдээгүй учир үнэлгээ хийгдтэл бүтэн нэг сар хүлээх болоод байгаа юм.
Хэрвээ барилга баригдаад эхэлвэл “Оргил” рашаан тун удахгүй устаж үгүй болох аюултай юм. Ц.Чанцалын балгаар монголчуудын ходоод, дотрын өвчнийг 30 гаруй жил анагаасан алдарт “Оргил” рашаан түүх болон үлдэх цаг ойрхон тулж ирээд байна.
Энэ асуудлыг холбогдох байгууллага нь анхааралдаа аваасай гэж “Оргил” рашаан сувилалын эмч ажилчид хүссэн юм.
Ямартай ч тус сувиллын хамгаалалтын бүсэд “Тэнгэр газар рашаан” ХХК НЗД-ын захирамжаар 2008 онд 2000 метр кв зочид буудал, үйлчилгээ явуулах газрын зөвшөөрөл авсан байна.
Мөн “Реском” ХХК 2011 онд НЗД-ын захирамжаар амины орон сууц барихаар 15124 м /кв газрыг тус тус авч байжээ.
Дээрх компаниудын авсан газрууд кадастрын зургаар тодорхой заагдсан байдаг байна.
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
nuhun sergeeh klinik suvilaliin darga Chantsal gedeg nuhriin ard ni huuchin hotiin darga baisan Ts Batbayr baidag gej ter emnelegt ajilladag hun hel baisan Batbayr metiin luivarchid ene aj;iig zohion baiguulj baigaagaas gartsaagui ed nariig dariu shorond hiih heregtei
GAZAR MUNDSAN BISH DEE? GANTS BGAA SUBILALAA ,? UNDRAGA DEER N YAJ CH BODSON BGVI L BAIMAAR YM DAA? HOTIIN MER YU BODOJ YBDAG YM BE? ORGIL SUBILALIIN EMCH AJILCHID ERHK MEDELTENGVVD TER MERGEJILIIN HYNALTIINHANAA DUUDAACH? TB9 DUUDAJ GAZAR DEER N ARGA HEMJEE ABMAAR YM DAA?
Xotiin darga Ts. Batbayariin topson duu shuu dee. Ts. Batbayriig ATG s shalgadaggui, darxlagdshan abilgach shuu dee, tamineee
Хууль бусаар олгогдсон бүх газруудын гэрээг хүчингүй болгох хэрэгтэй. Газрын наймаагаар баяжсан бас Бага нуурын Махны үйлдвэрээр баяжсан Батбаяр гэж нэг авилгач хулгайчийг хуулийнхан сайн шалгаад өгөөсэй дээ.
Оргил рашаан сувилалын эргэн тойронд тэнгэр баганадсан орон сууцны барилгууыг сүндэрлүүлэхэд хуучин дарга нар нилээд рольтой хувь хүртэж газраа зарсан , ажилчдын нэрээр орон сууц хувьдаа авсан гэх яриа үнэний ортой.Үүнийг авилага дээр өгсөн нь дээр дээ.Байгаль орчины үнэлэгээ гаргуулахаар холбогдох газарт нь баахан мөнгө өгсөнч гэсэн гаргаж өгөөгүй бололтой.
хайран сайхан рашаан. Сувилалын нэрээр газар авчхаад өөр үйл ажиллагаа явуулж байгаа бол улс түүний шууд хурааж авах хэрэгтэй.
Тэр Чанцал гэгчийн газрын леценцийг нь газрын алба цуцлаач. Та нар бидний хашааны газарт үзүүлдэг сүр хүчээ иймэрхүү хууль бус юман дээр гаргаж байл даа.Эрх мэдлийг буруу д нь үзүүлээд өг.
Xotiin darga Ts. Batbayariin topson duu shuu dee. Ts. Batbayriig ATG s shalgadaggui, darxlagdshan abilgach shuu dee, tamineee Ganbat, 2013-04-02 12:50:4
6-р сард хэвтэх хун хэзээ буртгуулэх вэ