sonin.mn
ДОХА. /Reuters/. Битүүмжлэгдээд байсан Ираны зургаан тэрбум долларыг Доха дахь банкны дансуудад шилжүүлсэн болохыг Катар баталлаа гэж эх сурвалж Ройтерс агентлагт өнөөдөр мэдээлжээ.
Вашингтон, Техраны хооронд байгуулсан хоригдож буй хүмүүсийг солилцох тохиролцооны дагуу уг мөнгийг шилжүүлсэн байна.
 
 
 
Катарын онгоц даваа гаргийн өглөө Иранд хоригдож байсан Америкийн таван иргэн, тэдний гэр бүлийн хоёр хүнийг Иранаас Дохад хүргэхээр бэлтгэж байна гэж эх сурвалж мэдээлэв. 
 
 
 
Хоригдож буй хүмүүсийг солилцох тухай хэлцлийг Катар зуучилж, наймдугаар  сарын 10-нд нийтэд зарласны дагуу Катар дахь банкууд руу Ираны мөнгийг шилжүүлж, АНУ-д хоригдож байсан Ираны таван иргэнийг Иранд баривчлагдсан АНУ-ын таван иргэнээр солилцохоор тохиролцсон байна.
АНУ-ын хориг арга хэмжээний улмаас Өмнөд Солонгост битүүмжлэгдсэн Исламын Бүгд Найрамдах Иран Улсын зургаан тэрбум ам.долларыг Катарын хоёр банкин дахь Ираны дансуудад шилжүүлсэн нь батлагдсаны дараа Ираны эрх баригчид АНУ-тай хүмүүсийг солилцоно гэж есдүгээр сарын 16-нд "Tasnim" агентлаг мэдээлж байв.
Даваа гарагт Ираны ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Насер Канани Чафи хэлэхдээ, есдүгээр сарын 18-нд  хоригдогсдыг солилцох үйл ажиллагаа  "5:5" гэсэн зарчмаар явагдана гэжээ. Тэрбээр  “АНУ-д суллагдсан Ираны иргэдийн хоёр нь эх орондоо буцаж ирнэ, хоёр нь АНУ-д үлдэж, нэг нь гуравдагч улс руу явна. Үүний хариуд Тегеран Ираны шоронд хоригдож буй АНУ-ын таван иргэнийг Америкийн талд хүлээлгэн өгнө” гэж мэдээлсэн юм.
 
Д.Одон
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг