6-р сарын 1-нд тохиодог олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөртэй холбогдуулан БНХАУ-ын дарга тэргүүн хатагтай Пэн Лиюань, "Африкийн тэргүүн хатагтай нарын хөгжлийн холбоо"-той хамтран "Хүүхдүүдийн зүрх сэтгэлийг дулаацуулъя" нэртэй Африкийн өнчин хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах аян санаачлан өрнүүлжээ. Энэ аяны хүрээнд Африкийн орнуудад суугаа Хятадын Элчин сайдын яамд, тус улс орнуудад ажиллаж буй эмнэлгийн багийнхан асрамжийн газар болон холбогдох байгууллагад очиж хүүхдүүдтэй уулзаж, тэдэнд эрүүл мэндийн үзлэг хийж байгаа гэнэ.
Пэн Лиюань энэ тухай: "Хятад улс Африкийн мөнхийн анд, үнэнч түнш. Энэ онд Хятадын Засгийн газар Африкт эмнэлгийн баг илгээсний 60 жилийн ой тохиож байна. Энэ хугацаанд Хятадын эмнэлгийн баг Африк хүмүүст байнга тусламж үзүүлсээр ирсэн. Бид энэ аяныг эхлүүлснээр хүүхдүүдийг эрүүл саруул байлгахад анхаарал тавьж, шинэ цаг эриний Хятад Африкийн хувь заяаны нэгдмэл цогцыг бүтээн байгуулахад хувь нэмрээ оруулахад бэлэн байна" гэжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл0
Хар тив луугийн аманд оржээ.
Хятадын тэргүн хатагтай Пэн Лиюань ази хүүхнүүдийн нэр хүндийг өргөсөн маш сайхан эмэгтэй.
Их чухал хүмүүнлэг арга хэмжээ байна БНХАУ мандан бадраг Аугаа Күнзийн сургаалыг хатуу мөрдөж чадаж байгаа нь энэ орны давуу тал хөгжлийн нь эх үндэс гэж болохоор байдаг
Ши Жиньпиний хоёр дахь эхнэр шүү дээ
azinhan shar sarmagchin gej nerluuldeg baisanaa bolij baina