sonin.mn
ОТТАВА. /Reuters/. Канад, Саудын Араб дипломат харилцаагаа сэргээж, шинэ Элчин сайд нараа томилох шийдвэр гаргасан талаар Канадын Гадаад хэрэг, худалдаа, хөгжлийн яам мэдэгджээ.
“Энэхүү алхам нь харилцан хүндэтгэх зарчим, нийтлэг ашиг сонирхолд тулгуурласан бөгөөд Канад Улс Саудын Арабын Хаант Улсад суух шинэ Элчин сайдаар Жан-Филипп Линтог томиллоо” гэж уг мэдэгдэлд тэмдэглэсэн байна.
 
 
 
Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо, Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мухаммед Бин Салман нарын өнгөрсөн 11 дүгээр сард Ази-Hомхон далайн бvс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын /APEC/ дээд хэмжээний уулзалтын хүрээнд хийсэн хэлэлцээний дараа ийм шийдвэр гаргаж байгааг мэдэгдэлд мөн дурджээ.
 
 
 
Саудын Арабын Гадаад хэргийн яам мөн Канадтай дипломат харилцаагаа сэргээснээ мэдэгдсэн байна. 2018 оны наймдугаар сард Саудын Арабын эрх баригчид дипломат маргааны улмаас Канад Улстай дипломат харилцаагаа тасалж, Элчин сайдыг нь нутаг буцааж байв. 
 
Э.Хулан
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг