Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн байлдааны сөнөөгч онгоцны эскадриль, байлдааны сөнөөгч онгоцны засварын төв, нислэгт үйлчлэх батальоны бие бүрэлдэхүүн нислэг, нислэгийн аюулгүй байдал, нислэгийн урьдчилсан бэлтгэлийг хангаж, “Буянт-Ухаа” районд сургууль дадлагын нислэгийг гүйцэтгэлээ.
Тус өдөр Батлан Хамгаалахын сайд Г.Сайханбаяр болон албаны бусад бүрэлдэхүүн нисгэгч, инженер техникч, нислэгт үйлчлэх бие бүрэлдэхүүнтэй уулзаж, нислэгийн үйл явцтай танилцан сөнөөгч онгоцны үзүүлэх нислэгийг үзэж сонирхсон юм.
Байлдааны “МиГ-29” сөнөөгч онгоцны нисгэгчид агаарт нислэгийн дасгалуудаас чадварлаг гүйцэтгэж, мэргэжлийн ур чадвараа ахиулсан сургууль дадлагын нислэгүүдийг амжилттай гүйцэтгэлээ. Ташрамд дуулгахад Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн нисгэгчид Монгол Улсад “Нисэх хүчин” үүсэж хөгжсөний 98 жилийн ойн ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож үзүүлэх нислэгүүдийг гүйцэтгэх юм.
ХОШУУЧ А.БААСАНПҮРЭВ





Сэтгэгдэл0
ee huurhii dee
90-н оноос омно Налайхын цаад хондийд байлдааны тусгай анги,онгоцнууд нь газар доогуур яваад орчдог гэнт гарч ирээд агаарт сургуульлалтаа хиидэг байсан.Одооны хуухдууд юу мэдэхэв! Тэр ангийн туухийг сохож сонирхуулах хэрэгтэй ундсэн анги нь Налайхын хойно байгаа балуу тэр уед би ардын армид алба хааж Ендон генерлын тушаалаар цэргийн 1,2-р уйлдвэруудийг хол дээр босгож огоод халагдаад явж байлаа.
Би тэр үед генерал байлаа гэж, нэг их юм хийлгүй байж байгаад халагдсаан гэж.
Бахархмаар байна шүү. Юун Нисэх хүчний ой вэ.Агаарын цэргийн 98 жилийн ой шүү. Иргэний нисэхийн түүх сүүлд 1956 оноос л эхлэнэ. Гэхдээ тэд 1986 оноос бүрэн иргэний болсон.Тэр болтол цэргийн цолтой нисэгч нар Иргэний нисэхд ажилладаг байсан.
сөнөөгч бөмбөгдөгч баридаг нисэгч байдаг юм уу аягүй бол урваад япон солонгос турк баруун араад явчихвал монгол сөнөн шүү дээ батлан хамгаалахыг хүртэл -""үхэшгүй мөнхийн хороо""-ын жагсаал хийлгэлээ гэж хараат болгочихоод байгаа биз дээ батлан хамгаалах нь арай эх орон ОРСООСОО урваагүй байтай юм
Орос чиний "эх орон" юм биз дээ ?!
Оросоороо байвал орк болно
2 ongoz arai l zoon ym daa
Украйнд оч сайн сургууль болно ха ха...
Мундаг нисгэгчдэд баяр хүргэе. МиГ-29 сөнөөгч онгоцны нисгэгч, инженер техникийн бүрэлдэхүүнд эрүүл энх, тэнгэр нь цэлмэг, суулт зөөлөн байх болтугай гэж ерөөе.
Дэлхийд гайхагдсан хүчирхэг хөлгөөр Монгол нисгэгч чадвараа гайхуулж бна. Баяр хүргэе.
АНУтай ярилцаж 24ш F16, 4ш F35 авах хэрэгтэй шүү!!! Түүнийгээ дагаад нисгэгч 100ш, газрын үйлчилгээний 200 мэргэжилтэн бэлдээд авах, Агаарын Хамгаалалтаа эрс сайжруулах хэрэгтэй байна. НАТО-гийн стандартаар бүх зэвсэг техникээ хурдан хоёр талын тусламжаар шинэчилэх гм
ВВС Монголия гэсэн хувцас нь Ороz ийн хараат гэдгээд шууд баталж байгаагаа ойлгодог болов уу? Тусгаар гэх хэрэг байна уу
Миг -29 гэдэг хэдэн оны хэддүгээр үеийн онгоц юм бэ?
4r ue
Онцгой
Яарч байсан өөрийн нисэгч нараа өөрийн бядтай болгох нь оносон хэрэг. Баярлав.