sonin.mn
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян 3-р сарын 30-ны өглөө БоАогийн Азийн чуулга уулзалтын 2023 оны жил тутмын чуулганы нээлтийн ёслолд оролцож, үндсэн илтгэлийг тавьжээ.
 
Энэ үеэр Ли Чян хэлэхдээ: "Энх тайван тогтвортой хөгжлийн орчныг хамтдаа хамгаалж, өөрчлөлт ихтэй олон улсын нөхцөл байдлыг тодорхой хүчин зүйлээр сэлбэх ёстой. Амьжиргаанд өсөлтийг болгож, дэлхийн эдийн засгийг шинэ хүчээр сэлбэх ёстой. Мөн санал нэгтэй хамтын ажиллагааны арга замыг хамтран өргөтгөж, гүнзгий шинэчлэлттэй дэлхийн засаглалыг шинэ хүчээр сэлбэх ёстой. Хүмүүнлэгийн солилцоог хамтран гүнзгийрүүлж, өөр өөр соёл иргэншил хоорондын уялдаа холбоог илүү тодорхой хүчин зүйлээр сэлбэх ёстой. Дэлхий нийтийн тодорхой бус нөхцөл байдалд Хятад улс  тогтвортой байдлаа хангаж, дэлхийн энх тайван, хөгжлийг хамгаалахын тулгуур болж байна. Хятад улсын хөгжлийн зорилт, ирээдүй маш тодорхой, урт хугацааны турш тогтвортой байдал, хөгжил цэцэглэлийг зорилтоо болгоно. Өөртөө итгэлтэй нээлттэй урагшлан, боломжийг хуваалцахыг эрхэмлэдэг Хятад улс нь дэлхийн хөгжил цэцэглэлийн асар их хүчин болно гэдэгт эргэлзэхгүй байна. Бид цаашид дэлхийн эдийн засгийн хөгжилд илүү их хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна" гэжээ. 
 
Сингапурын Ерөнхий сайд Ли Сяньлүн, Олон улсын валютын сангийн захирал Кристалина Георгиева зэрэг 50 гаруй улс орон, бүс нутгийн улс төр, бизнес, эрдэм шинжилгээний  салбарын 1500 гаруй төлөөлөгч нээлтийн ёслолд оролцсон байна.
 
Г.Бямба