Нүүрснийхэн “нүүх” үү, үлдэх үү?!
Монгол Улсын эдийн засгийн 97 хувь нь уул уурхайгаас хамаардаг. Жилдээ 40-50 сая тонн баялгийг түүхийгээр нь экспортолж, мөнгө олж ирдэг. Үүний дийлэнхийг нүүрс эзэлнэ. Харамсалтай нь нүүрсний экспортын орлогын бараг 70 орчим хувь нь хууль бусаар хэсэг хүний орлого болдог байжээ. Үр дүнд нь эдийн засаг унаж, Монгол “модоо барих”-даа тулсан. Хэдхэн хүн л хагартал баяжсан. Арав гаруй жилийн түүхтэй энэхүү нүүрсний хулгай ил болоод байна. Хууль хяналтынхан энэ хулгайг дотор нь дөрвөн томоохон хэсэгт ангилаад мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа юм.
Нүүрсний хулгайд холбоотой гэх маш олон улс төр, бизнесийн нөлөө бүхий хүмүүсийн нэр дуулдаж байна. Мөрдөн шалгах байгууллагаас эхнээс нь зарлаж, бас “ус, тос”-оор нь ялгах ажлыг хийж эхэлсэн. Энэ хүрээнд АТГ-аас хоёр долоо хоногийн өмнө УИХ-ын нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Ерөнхий прокурорт хүргүүлж байгаагаа мэдэгдсэн.
Тэгвэл гадаадад томилолтоор ажиллаад ирсэн Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан уг саналыг хянаад “...Үндэслэлтэй байна” гэж үзжээ. Тэрбээр өнгөрсөн баасан гарагт УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах саналыг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн байна. Тэгэхээр энэ долоо хоногт УИХ эдгээр гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэж шийднэ. Эхлээд Халдашгүй байдлын дэд хороогоор ярина. Энэ дэд хорооны дарга өнгөрсөн долоо хоногт солигдож, Ц.Мөнх-Оргил сонгогдсон. Тэндээс гарсан шийдвэрийг байнгын хороод, нэгдсэн чуулганаар хэлэлцэх юм. УИХ-ын гишүүд өмнө нь ЖДҮ, Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон гишүүдийг авч үлдэж байсан түүх бий. Тиймээс энэ удаад тэр жишгээр хандах вий гэсэн эргэлзээ нийгэмд байгаа юм.
Уг нь УИХ-ын дарга Г.Занданшатар хаврын чуулганы өмнөхөн “...Тавантолгой, нүүрсний асуудал, төмөр замын оффтейк гэрээний гэх мэт асуудлуудыг хуулийн байгууллагад шилжүүлээд сар гаруй болж байна. Нэлээд олон эрүүгийн хэрэг үүсгэгдээд, шалгагдаад явж байгаа гэж ойлгож байгаа.
Өнөөгийн мөрдөгдөж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиар нотлох баримтыг цуглуулах, шинжээч томилох, дүгнэлт гаргуулах зэрэг үйл баримтыг сэргээх ажлууд бүгд цаасан суурин дээр явагддаг, маш их цаг хугацаа ордог ажил гэдгийг иргэд, олон нийт ойлгох биз ээ. Өмгөөлж хамгаалах, эсвэл шахаж шаардахын аль аль нь хууль бус” гэж мэдэгдсэн. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тухайд өнгөрсөн оны сүүлчээр “...Нүүрсний хэргийн асуудлаар УИХ дээр нээлттэй сонсгол хийж ард түмэнд ил тод мэдээлэх нь зүйтэй. Нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж хатуу чанд хуулийн хариуцлага тооцох ёстой" гэж байр сууриа илэрхийлсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч “...Хэрвээ хэрэгт холбогдсон бол чөлөөлөгдөөд шалгуулах нь зүйтэй. Хамгаалахгүй” гэж байн байн хэлж байна. Харин эрхэм гишүүд Ерөнхий прокурорын саналыг хэрхэн хүлээж авах вэ гэдэг нь анхаарал татаж байгаа юм. Эх сурвалжуудын мэдээллээр, нүүрсний хулгайд холбогдож, бүрэн эрх нь түдгэлзэж болзошгүй гишүүд УИХ-тайгаа “ажиллаад” эхэлсэн гэж буй. Хэрэв тэрхүү “ажиллагаа” амжилттай болсон бол гурван гишүүн үлдэнэ. Гэхдээ нийгмийн зүгээс таатай хүлээж авахгүй. Уугиж буй цогийг гал болтол ноцоож ч мэдэх юм. Тиймээс “...Нүүрснийхэн нүүх үү, үлдэх үү” гэдгийг эрхэм гишүүд энэ долоо хоногт нэг тийш болгох нь ээ.
АН-ынхан “...“Ажнай” Д.Бат-Эрдэнийг авч үлдэнэ” гэх вий
Нүүрсний хулгай хэмээх томоохон хэрэгт холбоотой хүнээр УИХ-ын гишүүн “Ажнай” Д.Бат-Эрдэнэ тодроод байна. Уг нь түүний “мөргөцөг”-ийн гэх асуудал яригдаад удсан. Олон ч тоо баримт, цаг хугацаатай ноцтой зүйлс яригддаг. Хууль хяналтынхан шалгаж байсан ч удаа бий. Харин энэ удаад мөрдөх байгууллага, прокурорын зүгээс “...Д.Бат-Эрдэнийн гэм бурууг тогтоохын тулд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж байгаад шалгах нь зөв” гэж үзжээ.
Тэрбээр 2022 оны арванхоёрдугаар сарын эхээр чуулган дээр “...Шүүхээр батлагдаж нотлогдоогүй байхад эрх баригч намынхан сөрөг хүчнээс О.Адъяасүрэн гишүүн бид хоёрын нэрийг хаа хамаагүй хэлж байна. Цөөнхөө дээрэлхээд байгаа юм уу. Хууль зөрчөөд байгаа гэдгээ хувь хүнийхээ үүднээс сайн бодоцгоогоорой” гэсэн.
Дараахан нь АТГ-аас “...Нүүрсний хулгайд шууд болон шууд бусаар холбогдсон хүмүүсийн нэг нь Д.Бат-Эрдэнэ” гэж зарлахад “...Өчигдөр АТГ-аас нүүрсний хулгайн талаар хийсэн мэдээлэлд миний нэр явж байгаад гайхаж байна. Ямар нэг байдлаар АТГ болон хууль, шүүхийн байгууллагаас надтай харьцаж, асуусан зүйл юу ч байхгүй. Ямар ч хэрэгт холбогдсон, шүүхээр тогтоогдоогүй тохиолдолд хүмүүсийн нэрийг зарлаж, цоллох нь буруу. Одоо нэр зарлагдсан 17 хүний гэр бүл, үр хүүхэд маш эрсдэлтэй болчихлоо” гэж байв.
Түүнээс хойш Д.Бат-Эрдэнийг”...Асуудлаа зохицуулахаар энд тэнд нөлөө бүхий хүмүүстэй уулзаад байгаа” талаар эх сурвалжууд мэдээлэх болсон. Тухайлбал, хоёр долоо хоног орчмын өмнө “...Нэгэн улстөрчийн морины уяан дээр очиж уулзлаа” л гэсэн.
Залгуулаад Ерөнхий прокуророос санал орж ирсэн ч бүрэн эрхтэйгээ үлдэхээр “ажиллаад” эхэлсэн гэх мэдээлэл ч их явж байна. Тэр хүрээнд АН-ынхнаараа ч улс төрийн акц хийлгэх бололтой юм. Өнгөрсөн оны сүүлчээр АН-ын бүлгээс мэдээлэл хийх үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа “...Нүүрсний хулгайн талаар УИХ-ын нээлттэй сонсгол хийх шаардлагыг УИХ-д гишүүд хүргүүлж байгаа. Үүнд АН-ын бүлгийн 6-7 гишүүн гарын үсэг зурсан. Үүнд Д.Бат-Эрдэнэ гишүүн гарын үсэг зурсан. Д.Бат-Эрдэнэ гишүүн нүүрсний хулгайн хэрэгт холбоогүй гэдгээ хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна лээ. А.Адъяасүрэн гишүүн хамааралгүй гэдгээ мэдэгдсэн. Сүүлийн үед бүх л бурууг АН руу чихэх гэсэн увиагүй үйлдэл гарч байна” гэж байсан юм. Энэ жишгээр АН-ынхан дуугарах магадлал өндөр гэсэн үг. Гэхдээ арайхийн даргатай болж, эвлэж нягтрах гэж ядаж буй үед “Ажнай” Д.Бат-Эрдэнийг өмөөрөөд дуугарах нь АН-ын хувьд зөв шийдэл биш. Учир нь нүүрсний хулгай бол нийгмийн анхаарлын төвд хэдийнэ орсон бөгөөд нийтээрээ дургүйцэж буй асуудал юм. Тиймээс Д.Бат-Эрдэнэ гэм буруугүй бол бүрэн эрх нь буцаад л сэргэнэ. Харин АН дахиад л хүндэрнэ гэсэн үг.
“Шүгэл”-дүүлбэл “шүүр”-дэнэ, дараа нь...
Эхэндээ инээдтэй ч юм шиг, эсвэл энгийн ч гэмээр сонсогдож байсан Засгийн газрын “5Ш” ажиллагаа нэлээд “юм” дуулгаж магадгүй болоод явчихлаа. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар энэ хоёр “Ш”-ийг “...Нэгдүгээрт, шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хаврын чуулганаар яаралтай батлуулж, үндэсний шүгэл үлээх эрх зүйн тогтолцоог болон шүгэл үлээгчдийн эрх зүйн байдлыг баталгаажуулна. Энэ нь авлигатай тэмцэхэд олон нийтийн оролцоог бий болгох юм. Хоёрдугаарт, шүүр ажиллагааны хүрээнд орлогоосоо давсан хэрэглээтэй албан тушаалтнуудыг шүүрдэн чөлөөлнө.
Нийтийн албан тушаалтнуудын холбогдон шалгагдаж байгаа хэргүүдийг шалгах ажиллагааг хуулийн хүрээнд эрчимжүүлнэ. Төрийн өмчит компанид наалдсан, шимэгчилж ажиллаж амьдардаг, олон тэрбумын амины орон сууцтай, үнэтэй машин унадаг. Тэгсэн атлаа цалингаас өөр бизнесгүй байдаг.
Ийм албан тушаалтнуудыг чөлөөлөх ажиллагаа энэ онд бүрэн хийгдэнэ” гэж байсан. Энэ хүрээнд “Шүгэл”, “Шүүр” хоёр нь яах аргагүй холбоотой хэрэгжих бололтой. Товчхондоо, “шүгэл”-дүүлбэл “шүүр”-дүүлэхээр болж байна. Үүнийг ч төрийн алба хаагчид хэдийнэ ойлгожээ. Төрийн өмнөөс үйлчилгээ үзүүлж, үйл ажиллагаа эрхэлдэг хэн бүхэн хуулийн хүрээнд ажиллаад эхэлж байгаа аж. Гол нь энэ бүхэн иргэд, аж ахуйн нэгжүүдэд илтэд мэдрэгдээд эхэлж буй бололтой. Тухайлбал, мэс заслын эмч нар л гэхэд хагалгааны өмнө, дараа нь “дугтуй” авдаг байснаа зогсоогоод эхэлсэн байна. Гэхдээ маш ноцтой нэг “арга” хэзээ арилах нь тодорхой бус байгаа юм. Өнгөрсөн жилийн шударга байдлын үнэлгээний судалгаанд 14 яам, 32 агентлаг, 21 аймаг болон НЗДТГ хамрагджээ. Үүнийг нэгжийн хувьд авч үзвэл гадаад шударга байдлын үнэлгээнд нийт 7440 иргэн, дотоод шударга байдлын үнэлгээн 1550 төрийн албан хаагч, бодлогод оролцогчдын үнэлгээнд 860 шинжээч, нийт 9850 оролцогчийг хамруулсан байна.
Судалгаанд хамрагдсан 10 оролцогч тутмын долоо нь “...Монгол Улсад авлига түгээмэл байдаг” гэдэгтэй санал нэгдэж байсан. Мөн “...Ирэх жилүүдэд Монгол Улс дахь авлигын түвшин буурна” гэдэгт иргэд, аж ахуйн нэгж байгууллагын төлөөллүүд итгэлгүй байна” гэжээ. Судалгаанд оролцогчдоос “...Монгол Улсад авлига хамгийн их тархсан институц аль нь болох”-ыг тодруулахад “...Эрүүл мэндийн байгууллага” гэжээ.
Араас нь “...Шүүх”, “...Газрын алба”, “...Гаалийн байгууллага” гэж хариулсан байна. Эдгээр болон төрийн бусад бүхий л байгууллага дээр, ялангуяа тусгай зөвшөөрөл, янз бүрийн шийдвэрийг гаргалгүй, бичиг баримтыг удаашруулж байгаад хүссэндээ хүрдэг явдал байсаар байна. Уг нь хуульд “...Ажлын тав хоног”, “...Долоо хоног” гэдэг ч тухайн албан тушаалтнууд өөрсдөө “...Журам”, эсвэл өөр элдвийн шалтгаанаар “барьчихдаг” явдал хаа сайгүй гардаг. Тэгвэл ийм үйдлүүд дээр “шүүр”-дээд зогсохгүй бололтой. Удалгүй яг ийм үйлдлийг таслан зогсоох өөрчлөлтийг Эрүүгийн хуульд оруулах эсэх талаар шийдвэр гаргагчид ярилцаж байгаа юм байна.
Баялаг бүтээгчид үү, баялаг ашиглаж хөлжигсөд үү?!
Бидний олон жил анзааралгүй ирсэн нэг ойлголт байдаг юм байна. Юу гэвэл, бизнес хийдэг, бяртай хэдэн нөхдийг бүгдийг нь “...Баялаг бүтээгч”, “...Хувийн хэвшил” гэцгээдэг. Энэ нэрийг зүүгч бүрт буруу байхгүй. Дийлэнх нь баялаг бүтээгчид, хувийн хэвшлийнхэн байна. Тэдэнд төрөөс бодлого болгосон эрх зүй хийгээд санхүүгийн дэмжлэг хэрэгтэй. Харин энэ гоё, гэмгүй нэрний ард байгалийн баялаг ашиглаж хөлжигсөд нуугддаг байна. Бас хулгайн өмчөө хувийн өмч хэмээн итгүүлдэг. Энэ асуудал цагаан сарын битүүний өдөр болсон АН, МАН-ын дарга нарын уулзалтын үеэр сөхөгдсөн байна. Тэр үеэр Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “...Байгалийн баялаг ашиглачихаад асар их орлого олно. Олсон орлогоороо гадаадад үл хөдлөх хөрөнгө худалдаж авна. Бас хөрөнгө оруулалт хийнэ. Үүнийг хуульчилж хаах ёстой. Яагаад гэвэл байгалийн баялаг дахин сэргээгдэхгүй. Тиймээс ийм баялаг иргэдэд хүртээмжтэй байх зарчим хамгийн эхэнд тавигдах учиртай” гэжээ.
АН-ын дарга Лу.Гантөмөр тэгэхэд “... Өнгөрсөн 30 жилийг дүгнэж, тогтолцооны өөрчлөлт, хүртээмжтэй эдийн засгийг бий болгох, сонгодог парламентыг бэхжүүлэх, сонгуулийн холимог системийг нэвтрүүлэх, баялгийн тэгш бус хуваарилалтыг халахын төлөө, авлигын эсрэг, төрийн өмчийн хулгайн эсрэг томоохон тэмцлийг эхлүүлэн ажиллаж байгааг нь дэмжинэ” гэсэн байдаг.
Өөрөөр хэлбэл, “...Баялаг бүтээх” гэдэг “...баялаг ашиглах”-аас тэс өөр ойлголт юм. Манай “жишээ”-нүүд үүний хангалттай нотолгоо болж өгнө. Тэд ухаж олсон орлогоо ийн “хашаа давуулж шиддэг” байгаа юм. Ингэхээр баялаг бүтээгч ба баялаг ашиглаж хөлжигч хоёрыг хооронд ялгаж салгах шаардлага нэгэнт үүссэн байгаа юм. Мөн хувийн өмч үү, хулгайн өмч үү гэдгийг ч эндүүрэлгүй болгох дээр анхаарах цаг болжээ.
“Эрдэнэс Тавантолгой”-д онцгой дэглэм тогтоосон нь эдийн засагт “ногоон” асааж, төсөвт “ногоон” дууджээ
Манай эдийн засаг маш товчхон. Орлого нь нүүрснээс орж ирдэг. Орлого муу байвал эдийн засаг уначихдаг. Сайн байсангүй л дээ. Хэсэг бүлэг нөхдүүд экспортод гаргадаг нүүрсний орлогын ихэнхийг гулгуулчихдаг байжээ. Одоо харин засаг улс төрийн шийдвэр гаргаж, хууль хяналтынхан энэ хулгайн олс дээсний үзүүрийг атгачихлаа. Аажим аажмаар лавшруулсаар байна. Үзүүрт нь олон том “тул” байх бололтой.
Манай нүүрсний хулгай маш том байжээ. Энэ нь “Эрдэнэс Тавантолгой”-д онцгой дэглэм тогтоогоод таван сар болоход илтэд мэдэгдэж байна. 2022 оны сүүлийн гурван сард л эдийн засгийн өсөлт мэдрэгдээд эхэлсэн. Нэг үгнээр хэлбэл, ингэснээр эдийн засагт “ногоон гэрэл” асаж, “ногоон” ч дууджээ.
Учир нь, 2023 оны эхний хоёр сарын байдлаар төсвийн нийт орлого гурван их наяд төгрөгт хүрчээ. Ингэж төлөвлөсөн орлогоос даруй 7.4 хувиар давж биелжээ. Хэрвээ “...Олон улсын санхүү, эдийн засгийн нөхцөл байдал тогтвортой байна” гэж үзвэл 2023 оны эхний хагас жилийн төсвийн нийт орлого 300-500 орчим тэрбум төгрөгөөр давах боломжтой болоод байгаа аж. Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 2022 оны аравдугаар дугаар сарын 26-ны өдөр онцгой дэглэм тогтоосон. Түүнээс хойш 2023 оны гуравдугаар сарын 25-ныг хүртэлх таван сарын хугацаанд нийт 1.2 тэрбум ам.долларын үнэлгээтэй 12.4 сая тонн нүүрс борлуулжээ. Тус компанийн хувьд 2022 онд хамгийн их буюу 1.1 тэрбум, 2019 онд бас 1.0 тэрбум ам.долларын борлуулалт хийж байжээ. Гэтэл таван сарын хугацаанд 1.2 тэрбумын борлуулалт хийсэн байна. Үүний 771.9 сая ам.доллар нь бэлнээр, 138.1 сая ам.доллар нь оффтейк, 279 сая ам.доллар нь урьдчилж олсон орлогыг бууруулжээ.
Ер нь бол “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоон нүүрсний олборлолт, борлуулалт, экспортыг нэмэгдүүлснээр төлөвлөгөөг 4.4 сая тонноор, борлуулалтын орлогыг 421.0 сая ам.доллараар давжээ.
Мөн биржээр, хил нөхцөлөөр борлуулснаар 15.7 сая ам.долларын нэмэлт орлого олжээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2022 онд 6.5 сая тонн нүүрс экспортлохоор тооцоолж байсан. Гэсэн ч 13.5 сая тонн нүүрс экспортолсон нь баталсан төсвөөс 7.0 сая тонноор илүү гарсан. Үүгээр улсын төсөвт 407 орчим тэрбум төгрөгийн орлого нэмж төвлөрүүлжээ. Мөн 2023 оны төсөвт “Эрдэнэс Тавантолгой” ХК –иас 14.1 сая тонн нүүрс борлуулахаар тооцсон байна. Гэтэл оны эхнээс буюу гуравдугаар сарын 25-ыг дуустал 7.0 сая тн нүүрс борлуулчихаад байгаа аж. Тэгэхээр жилийн эцсээр хамгийн багадаа 24-30 сая тонн нүүрс борлуулна гэсэн үг. Түүнчлэн тус компани нь Засгийн газрын шийдвэрийн дагуу нийт таван удааагийн биржийн арилжааг амжилттай зохион байгуулаад байна. Энэ хүргээнд коксжих нүүрсний дөрвөн удаагийн арилжааг явуулсан байна. Харин өнгөрсөн долоо хоногт эрчим хүчний нүүрсний арилжааг анх удаа хийжээ.
Тодруулбал, өнгөрсөн баасан гарагт буюу 2023 оны гуравдугаар сарын 24-нд 96 мянган тонн эрчим хүчний нүүрсийг биржээр анх удаа амжилттай арилжжээ. Эрчим хүчний нүүрсийг урьд нь 2020 онд тонн тутмыг уурхайн ам нөхцөлтэй 9.5 ам доллараар арилжиж байжээ. Харин одоо хил нөхцөлөөр, биржээр 73.3 ам.доллараар борлуулж байгаа юм.
Товчхондоо, уурхайн ам нөхцөлөөр тонн тутмыг 100-115.83 ам доллараар борлуулж байсныг хил нөхцөлөөр, биржээр 178.6-182.1 ам доллараар борлуулж байгаа юм байна. Эдийн засагт “ногоон” асаж буйгийн учир шалтгаан нь энэ шийдвэртэй холбоотой гэсэн үг. Үүнээс болоод төсөв хагас жилээр 300-500 тэрбумын ашигтай гарах тооцоо гарч буй хэрэг. Цаашилбал, энэ удаагийн төсвийн тодотголыг анх удаа “...Төсөв ашигтай гарсан”-тай холбоотойгоор хийх юм байна.
Товчилбол...
Ер нь бол ийм хэмжээний далд эдийн засаг байсныг “ухаж” гаргаж ирсэн байгаа юм. Харамсалтай нь энэ дөнгөж илэрч байгаа хэсэг нь, мөсөн уулын орой нь шүү гээд албаны хүмүүс яриад байгаа шүү. Аргагүй л дээ, энэ нам дамжсан бүлэглэлийн өгөө аваа, хуулийн завхрал, шүүхийн итгэл алдсан байдал, шударга ёсны өлсгөлөн, нүүрсний хулгай, урашлаад Хөгжлийн банкны зээл, “Эрдэнэт”-ийн 49 хувийн луйвар, тусгай сангуудын дээрэм зэргийг өнөөдөр нийгмээрээ, нийтээрээ эхлүүлсэн тэмцлийн дүнд л зогсооно. Одоо энэ “5Ш” хүрээнд ч төрийн дунд доод шатны зөрчил, завхралууд шийдэгдэнэ гэж горьдож буй. Тэр утгаараа, өнөөдрийг хүртэл явж ирсэн, “хуучин 30 жил” маань тогтолцоотойгоо, хүнтэйгээ, авлигатайгаа нурж байгаа л үзэгдэл юм. Харин төрийн эрх мэдлийн тулгын гурван чулуу болсон УИХ, Засгийн газар, шүүх байгууллага авлигын эсрэг нэг зүгтэй, нэг зорилготой байх ёстой юм.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл(41)
1990 оноос хойш монголд авилгал хулгай луйвар ихэссэн.
МОНГОЛ ОРОН, МОНГОЛЧУУДАД УЧИРСАН СӨХӨРТӨЛ НЬ ШУЛСАН ХОРТ ХАВДАР БОЛ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ. ТЭР ХОРТ ХАВДРЫГ ОГТОЛЖ ХАЯХ ХЭРЭГТЭЙ.
202.9.40.33 Үнэн. Хүзүүгүй хүн харийнхантай нийлж 30 жил монголыг тонон дээрэмдэж байгаа МАНАН бүлэглэлийн загалмайлсан эцэг. Монголын хууль шүүх цагдаа прокурорын хуруугаараа хөдөлгөдөг.
Нүүрсн й хулгай мафийг МАН , түүний бэлтгэл хүчин НАМЗХ зохион байгуулжээ.Ганхуяг, Аюурсайхан толгойлогчтой байсан юм байна шүү Авилга хулгай ыүгд МАНаас эхэлдэг юм.40 тонн алт, америкийн 7 хаус ,нүүрсний мафи , хөгжлийн банкны хулгай бүгдэд нь МАН хамааралтай юм.10 хулгайчийн 9 нь МАНын гишүүд юм уу даа
Юу солиороод байна вэ. Аюурсайхан УХНА авилгачийн төмсөгийг базсан хэвээр байна. Хэнийг шийтгэсэн юм? Гачигаар залууд хийж байгаа зүйл алга. 80 онд төрсөн залуу ерөнхий сайд гэж өөрийгөө л шохоорхохоос өөр хийж байгаа зүйл алга.
МОНГОЛ ОРОН, МОНГОЛЧУУДЫН ТАМИРЫГ ТАСАЛСАН БУЗАР ЭТГЭЭД ХОРТ ХАВДАР БОЛ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ. ТЭР ХОРТ ХАВДРЫГ ХОЖУУ Ч ГЭЛЭЭ ТАС ОГТОЛЖ ХАЯХ ХЭРЭГТЭЙ.
Данко гуай өмдөндөө шээчихсэн үү ккк
Нүүрсний хамгийн том хулгайч Ажнайг ардчилсан намынхан нь авч үлдэж чадахгүй ээ санал нь чинь хүрэхгүй !! Данхтай найз байснаа мууяадсан учир Аюураа баньд онхолдох байх ! Адьяа хүүхэн ардчилсан намынх учир бас тэсэхгүй ! Мөнхбат нэр төртэй ажлаа өгсөн тэрэн шиг байх хэрэгтэй хулгай хийсэн ч гэсэн ! Хүүк л хэнийг гоочлохоо шийддэг юм ! Данхаар дамжуулж !
Мөнхбатыг бас барьж авчирч, шоронд хийж гэм хорыг арилтал ясыг цайлгах ёстой.
Эрдэнэтийн зэс молебдины оффтейк гэрээ тендерүүд хөрөнгө мөнгө санхүүгийн талаар шалгаж ил тодоор мэдээлэх 100%монголын өмч шүү дээ
МОНГОЛ ОРОН, МОНГОЛЧУУДЫН ХОРТ ХАВДАР ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ МОНГОЛ ТҮМНИЙ АВРАЛ ЭРДЭНЭТИЙГ ИДЭЖ БАЙСНАА БҮР ХУВЬДАА АВАХ ГЭЖ ЯАЖ ГУЦАЖ БАЙСНЫГ ХЭЗЭЭ Ч ӨРШӨӨЖ БОЛОХГҮЙ. ЖИНХЭНЭ ЗУУНЫ ЛУЙВАР ДЭЭРЭМ ИЛ ЦАГААН МАФИЙН СҮЛЖЭЭ
элбэгдоржийн ард хятад байдаг ардчилал нэрээр хятадын тачаалыг хангасан хүн
Ажнай Батэрдэний бух хоронгийг хурааж шоронлуу нь цол хариуцлага тооцбол ингэж л тооц!!! Энэ луйварчдаас ингэж л бид салж, ур хуухдуудийнхээ ирээдуйг ингэж л хамгаалж улдэх естой!!!
АЖНАЙ ГЭГЧ ЦАДДАГҮЙ БИРД БОЛСОН ЭТГЭЭДИЙГ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ ГЭГЧ БУЗАР ХУЛГАЙЧТАЙ ЦУГ ШАЛГАЖ НЭГ ТИЙШ НЬ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ. АЖНАЙ ГЭГЧ ХИЧНЭЭН ЖИЛ НОГОО ТАРИАД ХУРААЖ АВЧ БАЙГАА ТАРИАЛАНЧ ШИГ АРД ТҮМНИЙ ӨМЧ НҮҮРСИЙГ ИДЭВ ЭЭ???
ajnai odoo bolsoon, ooroo ch bolih baih, er hun shig yum bol
Ajnai giin gadaadad baigaa xorongiig n shalgaj ulsdaa oruulaj erne shuu, ix yum baigaa shuu,olon jil xulgai xiisen dee,ter tavan tolgoi transiin Davagdorj gants gar xolon doo.Mordon shalgax baiguulagiin ur chadvar xaragdan daa,daraan Shuux shuu dee,ene xereg deer ajilax shuugch nariig mash sain xynaj,xarax xeregtei xeden setguulch nar.
энэ цадигаа алдсан шуналын туламнуудыг хятад шиг цаазаар авдаг болох хэрэгтэй ... улсын буюу ард түмний өмчөөс хулгай хийсэн хулгайчдыг цаазалж байж л зогсооно, өөр зогсоох арга байхгүй
МАН 30 жил хулгай хийж идсэн .Одоо шалгана гэж гэж 30 жил болох байлгүй.Авлигаар ажлаа явуулдаг хууль хяналтынхан олигтой юм хийж чадахгүй дэмий л хошногоо ухаж үнэрлэцгээгээд авлигаа хүлээгээд сууцгааж байна.Ажнайг АН биш МАН хамгаалаад байгаа..
ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙГ Л БАРЬ ХОРЬ БУЗАР АРГААР ОЛСОН ТЭРБУМ ТЭРБУМ МӨНГӨ ХӨРӨНГИЙГ НЬ ХУУ ХУРАА!!! ТЭГЭХЭД ХӨГШИД ӨВГӨДИЙН ТЭТГЭВЭР ТЭТГЭМЖ ХҮҮХЭД БАГАЧУУДЫН АСРАМЖ БАРАГ БҮРДЭНЭ.
Ard tumniig hudlaa hoshgoruulaad.songuuliar dahij garah gj bga.MUiin jinhene hulgaich SU.Hurelbaatar.B.Javhlan.Ajnai.Badamjunai.Bayrtsogt ymar yl egev.Ulsiin mungenii bodlogo barij bga Javhlan.Hurelbaatar gj 2 hulgaich zailaagui tsagt tetgever.tsalin.huuhdiin munge nemegdene gj bhgui.Shudargaar uneniig helseniig bolhoor 7 sar tsagdaj.zovooj baij.jinhene luivarchid n Huukiin iveel dor ideed suuj bn.Hezee ch ed nariig yllaj.hurungiig n huraaj chasahgui.Nymbaatart medleg chadvar uo ch bhgui utsan huuheldei.
Аливаа юмс үзэгдэлд уг шалтгаан гэж юм бий. МАН,АН д эрүүгийнхэн байдаг гэж бүгд л ам уралдаад яриад л байдаг,яриад л байдаг. Яг үнэндээ бол ард түмэн орондоо унтах завгүй олз хайж,хөнжилдөө унтах завгүй хулгай хийж байна. Энэ тэгэхээр зөвхөн дарга нар хулгай хийж байгаа биш гэдгийг нотолж байна.Манай нийгмийн бэрхшээл мөнгөнд ч юм уу, улс төрийн тогтолцоонд ч юм уу байгаа юм биш.Уг шалтгаан ёс суртахууны сүйрэлд орсонд байна. Бид нийгмээрээ ёс суртахуунгүй болж хулгайчийн ёс суртахуунтай болсон. Японы монголч эрдэмтэн Аяако бидэнд сайхан сэтгэлээр хандаж ,-Та нар хулгайчийн нийгмийг байгуулж байна шүү гэж хэлэхэд манайхан доромжиллоо гэж эгдүүцэж байсан. Тэр үнэн хэлж байсан байна. Хэдэн жилийн өмнө батзандан,магнай хоёр,Манай тогтолцоо хулгайчийг төрүүлж байна.Бид хоёр ч гэсэн улс төрд орвол хулгайч л болно гэж хэлж байсан. Тэдний үнэн байсан. Одоо хоёулаа эрүүгийн гэмт хэрэгтэн. Шударга царайлсан шүүмжлэгчид бүгд хулгайч шүү. 3 сая хулгайч.
Өөртөөгөө адилхан хулгайч нийгэмд олон гэж бодоо юу, муу хулгайчаа. Нийгэмд гэм хоргүй ариун цагаан багачууд, залуус, хөгшид олон бий.
Цахиагийн Элбэгдоржийн нууц амраг, нууц хүүхдүүд ямар олон юм бэ. Хүүрийг барьж садар хэргээр шүүх хэрэгтэй.
намхан хүн тачаал ихтэй 20 шахам хүүхэд хийсэн гэдэг оюунгэрэлийн охин талийгч Б -д, гээд явж өгнө авгай нь мэддэг ч хөрөнгөө яах билээ харин садар бацаан олж аваад жаргаад суухаар юун хүзүүгүй
Бүр цэрэгт РМЗ-д ажиллаж байхдаа хөгшин авгай нарт хүүхэд хийгээд болохгүй бсан тул ах Балдорж нь цэрэгт явуулж байсым.
30 ger bul 3 000 000 mongolchuudiig hulhidav
монголын хорт хавдар болсон багабанди, элбэгдорж, женко, баяр ... тэргүүтэний толгойг тасалбал шударга ёс аяндаа тогтож, монгол ардууд улс орондоо эзэн болно....
Энэ нүүрсний хулгай гээд байгаа нь Оюу толгойн тогтворжуулсан АМНАТ-н хажууд шар будааны дайтай төдий, одоо үргэлжилсээр л бнадаа, хариуцлага хүлээгчид нь бараг л бүгд цагаадаж ардын баатар болсон
Нүүрсний хулгайчтай тэмцэнэ гэвэл нам харгалзахгүй тэмцэх хэрэгтэй ш дээ. АН доторч их юм бий. Улс орноо бодоод намаа хоёрт нь тавьж байгаад шалгах ёстой байгууллагаар нь шалгуулах хэрэгтэй. Тэрнээс биш манай намын БатЭрдэнэ ,Адьяасүрэн хоёр хулгайч биш авч үлдэнэ. Шалгуулахгүй гээд байгааг ойлгохгүй байна. Тэр хоёр нь хулгайлсан мөнгөөрөө улсын их хурлыг худалдаж авсан юмуу хаашаа юм Пүрэвдорж гишүүн нь шалгуулахгүй үлдэнэ гэдэгт АН итгэлтэй байна гэсэн байсан. Яахаараа тийм итгэл үнэмшил төрдөг юмбэ? Хэрэгт холбогдсон гишүүдийг ялгаварлахгүй шалгах хэрэгтэй.
Хурлаа хаалттай хийж 3 аа авч үлдэх тохироо хийгджээ. Ажнай 1 кнопт тэрбум төгрөг амалсан, жаргалмаа анужин ундрам одонтуяа адьяасүрэн, баярсайхан, булгантуяа нар нэгдэж хүний эрхийн нэрээр эрчүүдээ дааж авсан үгссэн ажиллагаа№1 рүүгээ оржээ
Хурал хаалттай болно, ажнайн 1 кноп 1 тэрбум тул одонтуяа толгойлж баярсайхан анужин ундрам яруу найрагч авгай, жаргалмаа гачин ээж гээд бүх эмэгтэйчүүдийн хуян хөдөлж хүний эрх нэрээр ажиллагаа №1 рүү шилжсэн байна, тэд бүх эрэгтэйчүүдээ хувааж авч ширгэлж байгаа юм байх аа мөнгөнөөс бөгсөө өгдөг байсан бол одоо эд улсаа өгдөг болж
Ажнай батэрдэнэ гэдэг том хулгайчыг өмнөговийн хамтрагчиднь иххуралд төлөөоөлгүй болох нь гээд бичиг үйлдээд тэнэгрээд байна гэхдээ энэ бол мафиас нь зохион байгуулж бгаа хэрэг! Энэ том хулгайчдыг шүүх нь өмгөөлөх шинжтэй бна шүү!оюун эрдэнэ минь болгоомжтойбайж шүүрдээд хаяаарай энэ том хулгайчыг дарэ ж аввал дараагийнх нь буулгаж чадна шүү битгий онигоонд орчихоорой е/сайд ерөнхийлөгч нараа!!!
Ajnai baterdene yvbal araas ni moriloh erhmuud umnugovid zahaasaa avhuulaad zamaar l neg bna aimgiin AN -n nuluu buhii humuus ah duu turul sadanguudiin hamt bugd yvna aimgiin hurliin darga badraa zasag darga seddorj batchuluun tuvshinbayr tumenbayr dulbayr .... geel tednii gar huluud buh albaduudiin darga erhlegch sumdiin darga nar aimag sumdiin ITH n gishuud munch olon hun chiregdeh baihdaa ene hulgaichuud ni tolgoi hulgaichaa umuuruud hural hui hiigeel hirdee sandraal baigaa boltoidog shuu
Ajnai baterdene bol umnugovidoo l batmunh dayn haan ni yumdaa muu muuhaigiin buhiil hereg oron shorond orj garch baisan tanhaichuud urlag sportiin tsuutanguud tuv talbai hamgiin ashigtai bairlal turiin albanii buh darga erhlegch nar bugd baterdeniih ene hun odoo yvah bolsoon yvahdaa nutag us ard tumneesee hulgailsan buh yumaa huraalgaad ter shorondoo orno uu shotoondoo buluulna uu uuruu medeh biz
1996 оноос хулгай луйварыг хвилгал хүчээ авсан.Элбнгдорж Батүүл нар шудрага явдлыг ардчилал нэрийн дор үгүй хийсэн нөхдүүд.Зоригийг энэ 2 хүнтэй холбоотой гэж ард түмний дунд яоигддаг.Яах гэж баатар өгсөн.Ёр нь Элбэгдож еөк болоод шүүхэд нөлөөгөө бэхэүүлж өөрмйхөө зам мөрийг
Оносон гоё гарчиг байна
УИХ гишүүд шудрага байх хэрэгтэй.АН-с сонгогдсон гишүүд цөөнх энэ тэр гэж жүжиглэж Бат-Эрдэнэ,Наранбаатар,Адьяасүрэн илт нүүрсэд хамааралтай нөхдөө зүгээр чөлөөлөөл шалгуул МАН ч гэсэн ялгаагүй гишүүдээ УИХ чөлөөлөөд шалгуул энэ нь хувь хүнд ч нам,ард иргэдэд бүгдэд нь л ашигтай хэн худлаа пялдагдаж байгаагаа нэг сайн мэдэж аваад учраа олоод явбал амар биш үү.
Ард түмэн босох байлгүй дээ. Авч үлдэнэ гэвэл эднийг тараах нь зөв.
Аштай юу даа
Аль ИХурал, аль засгийн газар ийм сайн ажиллаж хулгай, луйвартай тэмцсэн юм , хүний өөрийн гэж ялгалгүй шалгаж байсан юм. АН ынхан хэзээ ийм юм хийж байсан юм , өөрийн нам л бол хулгайч ч байсан хамгаалаад л байх гэнэ, тэгээд ирэх сонгуулиар олонхи болчихно гэж горидоод . Ард иргэдээ тархидаад л сууж байх...
Сү.Батболдыг барьж шоронд хий.МАН-ын маш том мафийн толгойлогч .шүү.Сү-ийн мафийн бүлэгт эрх баригч эрхэмүүд өөрснөө багтаж байгаа.Аргагүй эрхэнд бусад бүлэглэлүүдийг цавчаад өөрсдийгөө авч үлдэх аргаа хайж байна.