sonin.mn
Хятадад “COVID-19” халдварын тархалттай тэмцэх хатуу хязгаарлалтуудыг сулруулж байна.
 
Жишээлбал 2022 оны 12-р сарын 6-ны өдрөөс эхлэн тус улсын нийслэл Бээжин хот PCR шинжилгээний талаар зарим арга хэмжээг хэрэгжүүлэхээр шийджээ. Тухайлбал:
Супермаркет зэрэг олон нийтийн  газраар ороход ПСР шинжилгээний сөрөг гэрчилгээг шалгах шаардлагагүй, харин QR код уншуулаад орж болно. Мөн хотхон, хороололд ороход нь шаардахгүй бөгөөд байнгын оршин суугчид QR код ч уншуулах шаардлагагүй. Харин баар ресторан, интернет кафе, караоке, саун зэрэг битүү газар, мөн ахмад настан, хүүхдийн асрамжийн газар, цэцэрлэг, бага, дунд сургууль, эмнэлэгт 48 цагийн дотор хийлгэсэн PCR  шинжилгээтэй бол чөлөөтэй нэвтэрч болох юм байна. 
 
Г.Бямба