Кино гэдэг ойлголтын талаар уншигч та юу гэж тайлбарлах вэ?
Мэдээж кино урлагийн салбарыг дэлхий дахин хэдийнээ гайхалтай зүйл мэтээр хүлээн зөвшөөрчихсөн, ихэнх хүний сэтгэхүйд кино үзэж сэтгэлийн таашаалыг мэдэрдэг гэдэг үзэл бодол бат суучихсан. Бүр цаашлаад, сайн кино уран бүтээлүүд хүнийг яг л хар тамхи лугаа донтуулж, сэтгэл зүрхийг хаврын тэнгэр шиг өөрчлөх тийм хүчтэй урлагийн талаар бид одоо ярилцаж байна.
Нэг талаар кино үзэгчдийг тэгтлээ автуулж чадаж буй нь хүний харах, сонсох мэдрэхүйг дуу дүрс, өнгө будгийн гайхамшгаар аялуулан, өмнө нь мэдэрч чадаагүй тэрхүү мэдрэмжийг өгдөгтэй холбоотой. Техник, технологи хөгжихийн хэрээр кино хийх арга зам хувьсан өөрчлөгдөж, xүмүүc өөрсдийн нүдээр тэр бүр олж харах боломжгүй содон өнцгөөс дэлхий ертөнцийг тольдоно гэдэг гоо зүйн асар өндөр таашаал биш гэж үү?
Гэвч кино урлаг бидэнд зүгээр ч нэг гоё дүрс, дуу чимээг мэдрүүлдэггүй. Yүгээр бид аливаад суралцаж, бас бодит ертөнцөөс ангид орших хийсвэрлэлд хил хязгааргүй шумбан орж чаддаг нь энэ урлагийг бүр ч илүү алдаршуулж чадсан гэж хэлж болно. Бидний өвөө, аав, ах эгчийн үеийнхэн кино урлагт ямархуу байр сууриас ханддагийг яв цав мэдэхгүй ч манай үеийнхэн (2000-аад оноос хойших кино сонирхогчид)-ний дунд энэ бол хэдийнээ хобби болтлоо үнэлэгдсэн зүйл гэдэгтэй маргах хүн үгүй. Би гэхэд л өдгөөгөөс 20 жилийн өмнө буюу таван настайдаа кино урлаг гэдэг зүйлийг анхлан мэдэрч байв. Тухайн үеийн хамгийн их үзэгчтэй кино театр болох "Тэнгис"-д "Сувдан эрэг'' гэх дайн байлдаан, хайр дурлалын сэдэвт кино нээлтээ хийсэн сургаар олон залуус тус киног театрын том дэлгэцээр тольдохын хүслэн болж байв.
Чухамдаа тэдгээр дэврүүхэн мөрөөдөлтнүүдийн төлөөлөл нь ах бид хоёр, Өглөө эртлэн босож, ижий аваасаа киноны билетийн мөнгө гуйж аваад театрт ирэхэд тус киноны өглөө, өдрийн үзвэр аль хэдийнээ дуусчихсан, бүр оройны 22:00 цагийн үзвэрт хоёр, гуравхан суудал дутуу байсныг амжиж захиалж билээ, Бид хоёр орой нь ирж үзвэрийн танхимд суудлаа эзлэхтэй зэрэгцэн кино маань эхлэх нь тэр.
Би аргагүй жаахан хүүхэд байсан тул урд талын суудалд тухалсан хүнийг давж харж үл чадна. Арга ядахдаа ахыгаа дагyулаад бүр хажуу талын шатан дээр (театрын өсгөгчийн хажууханд) сууж тус киног үзэж байсан нь саяхан мэт санагдаж байна. Тэгэхэд байлдаантай хэсэг гарах тоолонд хаанаас ч юм бүү мэд, миний эргэн тойронд л онгоцнууд нисэлдэж, энд тэнд бөмбөг тэсэрч буй мэт мэдрэмж төрж, дээрээс нь үзвэрийн танхимын тэр том дэлгэц дүүрэн хүний нүүр үзэгдэж байсан нь сургyульд ч орж амжаагүй миний насныханд айдас төрүүлсэн байж магадгүй юм. "GenZ"-гийн төлөөлөл болсон миний бие ингэж л анх кино урлагтай танилцаж байсан бол бидний өвөг дээдэс, дэлхий дахин өдгөөгөөс 130-аад жилийн өмнө энэ гайхамшигт урлагтай холбогдсон гэж бодоход л кино гэх энэ салбарын судлагдахуун чанар нь хэр их үлэмж том бэ гэдгийг улам бүр батлан харуулна.
Анх 1895 онд Францын ах дүү Люмьер Парис хотын үзэгчдэд "Ла Сиотод галт тэрэг ирсэн нь" хэмээх кино үзвэрийг толилуулснаар кино урлагийн албан ёсны шанг татсан гэж үздэг. Өртөөнд галт тэрэг ирж, зорчигчид бууж сууж буйг дэлгэцнээ харуулсан 50 секүнд үргэлжлэх кино дүрснээс айж эмээсэн үзэгчид наашлан ирж буй галт тэрэгний дүрснээс бултан зугтаж байсан тэрхүү өдрөөс өнөөдрийг хүртэлх цаг хугацааны туршид сод кино уран бүтээлүүд төрөн гарч, оргүй хоосноос улс гүрэн, сансар огторгyйг бүтээн байгyулж дэлгэцнээ сүндэрлүүлсэн ч үзэгчдийн гайхширлыг үл төрүүлэх болтлоо сэтгэлгээ, технологи ч хувьсан өөрчлөгдөж чадсан нь бидний нүднээ тодхон харагдаж байна.
Кино урлагийн эл нүсэр чанар өнгөрсөн хугацаанд баримтет, түүхэн кинонуудаас эхэлж, дунд үедээ дэлхийн дайныг ил тодоор шүүмжилсэн, ирээдүйг зөгнөх шинжлэх ухааны уран зөгнөлт кинонуудаар үргэлжилж өдгөө цагт шилжин ирэхдээ бидэнд хэдийн танил болсон комик цуврал, өндөр ашигтай цуврал зохиолууд болон хэн нэгэн алдартны талаар өгүүлэх намтарчилсан хэв маяг, сэдэв, агyулга зонхилж байна. Гэхдээ аливаа уран бүтээл төрнө гэдэг caнxүү хөрөнгө оруулалтаас эхлээд, сайн зохиол, авьяаслаг жүжигчид, чадварлаг продюссэрүүдийн гүйцэтгэх үүрэг хамгийн чухал болсон ажээ. Тиймээс энэ бүх шаардлагыг нэгэн зэрэг хангаж чадах аварга студи, кино үйлдвэрлэлийн нүсэр тогтолцоог эл урлагаар дамжуулж ашиг олох зорилготой бизнесийн нэгдлүүд байгуулсан байдаг. Yүний хамгийн том жишээ бол Америкийн Hollywood. Ноllуwооd-ын бүхий л цаг үед дээрх үүргийг гүйцэтгэх томоохон студиүд чухал байр суурийг эзэлсээр иржээ.
Жишээ нь, бидний сайн мэдэх 20 the Сеntyry Fох, Wаrnеr Bros, Раrаmоunt, Columbia, Universal, Walt Disnеу-г нэрлэж болно. Арилжааны зорилго бүхий аварга том студиүдэд суурилсан Hollywood олон нийтийн сонирхлыг татах сэдэв, зохиол, кино хийх арга барилын хувьд зохиол бичихээс эхлээд зураг авах, эвлүүлэг хийх, дууны найруулга зэрэг үe шат болгонд мэргэшсэн гүйцэтгэгчид ажилладаг нь дэлхийн жишиг болж Евро азид ч энэ үзэгдэл бий болсны хамгийн тод жишээ нь Энэтхэгийн Bollywood юм. Энэтхэгт жил тутам бараг 1000 шахам уран бүтээл төрөн гардаг гэж бодохоор кино бол бизнес, зах зээл, кино хийх анхдагч зорилго нь ашиг олох болон хувирчээ. Кино ямар ч цаг үед хүмүүсийн цагаа зугаатай өнгөрөөх гол хэрэгсэл байсаар ирсэн тул өргөн утгаар киног арилжааны утга агyулгаас ангид ойлгоход бэрх юм. Кино урлагийг дагасан бизнес хүртэл цэцэглэн хөгждөгийн нэг жишээ нь видео тоглоомын салбар юм.
Харин Монголын кино урлаг өнөө цагт хөгжлийнхөө байр суурийг хэрхэн тодорхойлж байгаа талаар та хэрхэн хариулах вэ?
Мэдээж Hollywood, Bollywооd-тай хэзээ ч харьцуулж болохгүй ч манай оронд кино урлаг хөгжөөд хэдийнээ 90 орчим жил болжээ. Анх 1936 онд "Монгол хүү" кино хийгдсэнээс хойш 2000 оныг хүртэл хуучны монгол киноны үe гэж үзэхэд энэ хугацаанд нийтдээ 292 бүрэн хэмжээний уран сайхны кино, 900 гаруй баримтат кино бүтээгдсэн байна. Тэгвэл сүүлийн жилүүдэд энэ тоо хэд дахин үржигдэх болсон нь өнөөх л техник, технологийн үсрэнгүй хөгжилтэй хамтатган тайлбарлаж болно.
Гэхдээ кино уран бүтээлүүдийн чанар чансаа, олон улсад гарах чадвараараа тийм ч хол гишгэж чадахгүй болсон нь юутай холбоотой вэ?
Энэ бол мэдээж манай орны жижиг зах зээл, ард түмний эдийн засгийн байдал болоод төр, засгаас уран бүтээлчдээ дэмжих хангалттай хэмжээний бодлого хэрэгжүүлдэггүйтэй холбоотой гэж хэлж болно. Нөгөө талаас нь авч үзвэл энэ нь хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ гэдэг шигээ жижиг зах зээлийн жижиг сэтгэлгээтэй холбоотой. Кино бол нийгэмд хамгийн хүчтэй нөлөөлдөг урлаг гэдэг санааг дээр дурдсан. Харин тийм хэмжээний нөлөөллийг үүсгэхийн тулд олон төрөл жанрыг агyулсан шилдэг уран бүтээлүүдийг түлхүү хийх хэрэгтэй болж байна.
Сүүлийн үеийн Монгол кинонуудын дийлэнх нь нийгмийн хар барааныг харуулсан, хэн нэгний амьдралын түүхээр сургамжлах өнгө аяс давамгайлж байгааг нэг бус кино шүүмжлэгч хэлсээр байна. Тэдний гол санаа бол түүхийн, намтарчилсан, эх оронч үзлийг агyулсан уран бүтээлүүд дутмаг байна, үүнийг олшруулснаар монголын кино уран бүтээлчид сэдвийн хувьд ч, сэтгэлгээний хувьд ч тэр далайцтай болж хөгжиж чадна хэмээж буй.
Yүнээс гадна төрөөс уран бүтээлчдээ дэмжихэд анхаардаг, caнxүү хөрөнгө оруулалтын тал дээр ч гар татдаггүй байвал бидний яриад байгаа сод бүтээлүүд төрөхөд томоохон хувь нэмэр оруулна, Өнөөдөр шинжлэх ухаан, техник технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж яваа Монголын кино үзэгчдийн дунд 80 жилийн өмнө хийгдэж байсан бүтээлүүд ч үнэ цэнээ алдаагүй.
Учир нь тэр үеийн кинонууд өөрийн гэх өвөрмөц өнгө төрхтэйгөөр хөгжиж алтан үеийн гэх тодотголыг дагyулахуйц Монгол ухаан, соёл, сэтгэлгээнээс гадна эх орон, ард түмнээ хайрлах тэрхүү ухаанаар хүмүүжүүлж байсантай салшгүй холбоотой.
Хуучны бүтээлүүдээс нэр дурдахад, "Мөнх тэнгэрийн хүчин дор", "Мандухай сэцэн хатан", "Дайсны цэргүүд ээ сонсоцгоо", "Суварган цэнхэр уулс", "Хатанбаатар", "Гарьд магнай", "Тод магнай" гэх мэт үүx түүx, цэрэг эх орны сэдвийг агyулсан, намтарчилсан уран бүтээлүүд үзэгчдээс хамгийн өндөр үнэлгээг авч чаджээ. Харин сүүлийн үед буюу 2000-аад оноос хойш энэ сэдвийн уран бүтээл цөөрсөн нь төрөөс ямар нэгэн зохион байгyулалт, туслалцаа дэмжлэг байхгүй болсонтой холбоотойгоос гадна уран бүтээлчид өөрсдөө энэ сэдвийг барьж авч кино болгоход санхүүгийн асуудлаас эхлээд бас бус зүйлс шаардлагатай болдог аж. Гэхдээ аливаа зүйлд үргэлж зөв гарц шийдэл байдаг. Монголын кино урлаг үндэс сууриа маш сайн тавьсан. Харин одоо "шатаа бэлдэж" дээш тэмүүлэх л дутуу байна, Yүний нэг гарц нь олон улсын уран бүтээлчидтэй хамтран ажиллах. Кино урлагийг хэдийнээ бизнесийн нүдээр харж, өргөн далайцтай, олон талын боломжийг дэлхийн улс орнууд соргогоор мэдэрч, янз бүрээр ашиглаж байгаа нь үнэн, Харин манай улсын хувьд энэ боломжийг хэрхэн ашиглаж байна вэ, хэрхэн ашиглах вэ гэдэг нь тулгамдаж буй асуудал болсон. Мэдээж монгол кино гадаадын зах зээлд өөрийн зохих байр, суурийг, эзэлж ашиг орлого олж, алдартай кино фестивалиудаас шагнал хүртэхийг харах нь хэн бүхний мөрөөдөл. Гэвч кино урлагаар тэргүүлэгч, хөгжингүй эдийн засаг бүхий улсуудтай бид өрсөлдөж чадах уу гэдэг нь асуудал. Эхний ээлжид олон улсын кино уран бүтээлчидтэй хамтран ажиллаж, мөн дотоодын уран бүтээлчдээ олон улсын багт оруулж ажиллуулах замаар сурган дадлагажуулах шаардлагатай.
Үүнд төрөөс баримталж буй бодлого чухал нөлөөтэй гэдгийг аль 10 гаруй жилийн өмнө манай уран бүтээлчид мэдэрч УИХ-д хуулийн төсөл боловсруулан өргөн барьсан нь өнгөрсөн оны 7 дугаар сард биелэлээ олж чадсан бөгөөд Монгол кино урлагийнхны хувьд итгэлийн оч болон гялалзсан. Ингэснээр Монгол Улс анх удаагаа кино урлагийг дэмжих тухай хуулийг боловсруулах ажлын хэсгийн 80 хувь нь кино уран бүтээлчдээс бүрдсэн юм.
Мөн хуулийн төслийг боловсруулахдаа гадаадын кино уран бүтээлчдээс санал авч өргөн хэмжээний хэлэлцүүлэг өрнүүлсэн нь салбарын гадаад дотоод бүх зохицуулалтыг тусгасан хууль болоход нөлөөлсөн билээ. Жишээ нь, хууль батлагдсаны дараа Засгийн газрын хуралдаанаар Монгол улс визийн журам шинэчлэгдэж, кино бүтээх гадаадын уран бүтээлчдэд “K4” буюу хөнгөлөлтэй виз олгож эхэлсэн. Мөн олон улсын жишгээр гадаадаас Монгол Улсад ирж, эсвэл дотоодын уран бүтээлчидтэй хамтран ажиллахдаа 500.000-аас дээш, ам.доллар Монголд зарцуулсан нь нотлогдвол 30 хувийн татварын, буцаан олголт өгөх зохицуулалттай, болсон юм. Визийн болон татварын хөнгөлөлт үзүүлснээр гадаадын уран бүтээлчид Монголд ирж зураг авах, кино хийх, Монголыг гадаад орчинд сурталчлах хөшүүрэг болно хэмээн тооцож байна. Тус хуульд Монголын кино уран бүтээлчдийг дотоодод өрсөлдөх, гадаадын томоохон фестиваль, наадмуудад өрсөлдөх, түүгээрээ улсаа сурталчлахад зориулан "Кино урлагийг дэмжих сан"-г байгуулсан бөгөөд эргэн төлөгдөх болон эргэн төлөгдөхгүй байх зохицуулалт оруулсан гэхээр, ямар их боломж нөхцөл бий болсон байгааг гагцхүү бид харах л үлдэж, байна. Мөн өмнөх нийгмийн үe шиг кино урлагт мэргэжилтэн бэлтгэхэд анхаарч хоёр орны гэрээгээр оюутан сургах асуудлыг бодлогоор зохицуулах хэрэгтэй. Чанартай боловсон хүчнээр зузаарч хүчирхэгжиж байж дараагийн нүүдлийг хийх боломж бүрдэх талтай.
Харин дараагийн нэг гарц нь Монгол гэсэн тэрхүү өвөрмөц онцлогийг дэлхийн тавцанд аваачих явдал. Yүнд бидний оршин байгаа монгол ахуй, уламжлал, зөвхөн манай оронд л байдаг онцлог нөхцөл байдал нь гадныхны сонирхлыг татдаг гэдгийг 2003 онд бүтээгдсэн "Ингэн нулимс" баримтат кино гэрчилдэг.
Хэлбэр хийцийн хувьд тийм ч сайн хийгдээгүй ч тус кино Монголоос анх удаа Оскарын шагналд нэр дэвшиж байсан түүхэн амжилтын эзэн болсон удаатай, сайн уран бүтээлүүд өөрсдийн орны соёлыг бусдад таниулахад чухал үүрэгтэй хэрэгсэл болдог гэдгийг мөн л "Ингэн нулимс” киног үзсэн олон үзэгч Монгол орныг сонирхож дэлхийн өнцөг булан бүрээс жуулчид манай улсыг зорих шалтгаан болсноороо гэрчилдэг. Yүнээс гадна манай монголчуудын бахархам үүx түүх дэлхийд үнэлэгдэхүй байгаа зүйл огтоос биш.
Солонгосын хойгоос цааш очиж үзээгүй “Чусон Улсын талаар жилд хэдэн арван" бүтээлүүд төрөн гардаг нь бүр нүдний дасгал болсон мэт байдаг. Гэтэл дэлхийн талыг эзэлсэн Монголчуудын талаарх сэдэв олон улсад хүрч чадахгүй байгаа нь бид гадаад зах зээлд өөрсдийн нэр хүндийг гаргаж ирээгүйтэй холбоотой болов уу Ингэхдээ бид заавал Чингис хаан, Моду Шаньюйгийн талаар кино хийх алба үгүй.
Харин Их Монгол Улсын байлдан дагуулалтын үеийн шилдэг цэргийн жанждын (3эв, Сүбээдэй, Мухулай гэх мэт) талаар, тэдний байлдааны урлагийн талаар ялгаад уран сайхны кино хийж болохгүй гэж. Энэ бол дэлхийд хэзээ ч гарж байгаагүйгээс гадна хамгийн сонирхолтой сэдэв мөнөөс мөн. Тиймээс бид өөрсдийн онцлог ахуй, соёлоо харуулсан сод бүтээлүүдээ туурвиж тун удахгүй дэлхийн тавцанд үнэлэгдэнэ гэдэгт итгэж байна.
Дэслэгч Т.Идэр
Эх сурвалж: “Соёмбо” сонин
Сэтгэгдэл0
Одоо үеийн монгол кинонууд ичмээр.
ХАЯА ЗУРАГТААР МОНГОЛ КИНО ҮЗЭХЭЭР ЗАРИМДАА ХОШИН ШОГ Ч ЮМ УУ, ЮУ НЬ МЭДЭГДЭХГҮЙ ЮМ БАЙДАГ. НААД КИНО УРЛАГ ГЭДЭГ ЮМ ЧИНЬ МОНГОЛЧУУДЫГ ТЭЖЭЭХГҮЙ. НОГООГОО ТАРЬЖ СУРЬЯ, КОНСЕРВНЫ ЛААЗ ХИЙЖ СУРЬЯ, НҮҮРСЭЭ ЭРЧИМ ХҮЧ БОЛГОЖ СУРЬЯ .....
Бүх амьдарлынхаа туршид уншсан ном нь / сонин сэтгүүл, хүүхдийн зурагтай ном оролцуулаад/ 100 төгрөгний гялгар уутанд багтах хэмжээний нөхдүүд кино найруулагч ч гэхшиг, кино зохиолч ч гэх шиг одооны бацаанууд. Хамгийн дургүй хүрмээр нь түүхийг гуйвуулсан хог хийж залуучуудын тархийг угааж байгаа нь. Би мужаан хайгаад олдохгүй бна, бүгд залуучууд бүгд МУСТА болцгооцон, одоо бас дэлхийн тавцанд гарна ч гэх шиг эхлээд өмхий амаа ядахдаа усаар зайлаад сурчихвал өлзийтэй байх, онжигныхоо баасыг зөв арчих бол өнгөрсөн асуудал март цаашаа. Ичээд хүн үхдэг бол орчин цагийн киноны нээлт болгоноор олон хүн талийгч болсон, шинэ кино нээлт хийлээ жүжигчид, кино бүтээгч гэх малнуудаас бусад бүх хүн талийгч....
чи кино хийж чадахгүй тэнэг юм чинь ногоогоо тарь бүх хүн кино хийе гээгүй байна мангараа
Suuliin ueiin kinonii duu muu bnaa. Zugeer shuud duutai iytai heetei n bicheed haydag bololtoi ter n bvh chimeeg n todruulj bicheed uzhed tun ch hetsuuhen l bh iym. Silent prop ch ashigldaggui iym bna.
Монгол кино бол гутамшиг. Гадагш нь үзүүлж болохгүй,, дотроо яахав үзэж л байг.
Mongol kino delhiid garah bolomj baigaa gebch ta nar mini ikhe yns,sydal,delhiin yrlagiin ter dyndaa kino yrlagiin sildegyydees ynsij tyyh sehej harzgaa,jujigchinii yrlagiin eeriinh ni tyyh chyal suu!!!yu yugyi delhiid garchihaj chadahgyi ee!!!tednees sydlaj tednees syralzaj baij l chaasaa yabna?.....tyhailbal Hollibyydiin tyyh jujigchidiinh yran chadbar tednii hybi hyniih ni aransin jyjiglelt ene byheniig sydlaj baij ajild chini eerchilelt orj odoo chagtaa tysgaj chaasaa yabdag yum s dee!!!manai tyyh ch yalgaagyi ahmadaasaa syralzaj yrgeljlyylsen tyyhtei,21-r zyynd ta nar mini hyrdaztai syralzaya gebel emneh tyyhyydeen sain sydal!yrlagiin tyyh baragdahgyi suu!delhiid debsihed oirhon baigaa,gadaad heleen saijryyl!!!!ter helnyydeeree saitar ynsij eeriin bolgo?Tegsen chagt Mongol kino yrlag jujigchid delhiid garna.zailsgyi ee!!!
Улны ард түмэнтэй, улны улс төрчидтэй, улны хууль шүүхтэй, улны цалин тэтгэвэртэй, улны хошин шогийн жүжигүүдтэй, улны кинонуудтай, ийм улны улсыг хэн ч тоохгүй.
Бүгд муу бишээ Цогт тайж Алтан өргөө 2 бол сайхан кино. Ус алтнаас үнэтэй гэж монголчууд л ярьдаг хүн чанар гээд л бас яриаад байдаг дааа....
1990 оноос хойших хогийн кинонууд
Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM ) нэг бөөрөө зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Эмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө 460,000 доллараар зарсандаа ямар ч сөрөг үр дагаваргүйгээр маш их баярласан. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарахыг хүсч байна уу эсвэл худалдаж авах уу? Раж эмчтэй NAHEALTHCARE.IN@GMAIL.COM хаягаар холбоо барина уу whatsapp дугаар: +19099134258
Дотооддоо киногоо урлаг болгоход л болоо доо! Аж үйлдвэр, урлаг болтол хаа ч бсым дээ! Дэлхийн урлаг, зах зээлд өрсөлдөх боловсон хүчин , мөнгө жүжигчид алга ховордсон гэхүү дээ, дуурайгаад хичээгээд мөрөөдөөд болчдоггүй
Odoogiin kinonuud gj estoi ovoolson nohonii baas shuu. burhan min . Huuchii heden kinogoo uzeheer saihan gj
Тунгалаг тамир, сэрэлт, ардын элч, хүргэн хүү, аман хуур, хөхөө гэрлэх дөхлөө, түмний нэг, үер, алтан өргөө, өнөр бүл, говийн зэрэглээ, би нисэх дуртай, нандин эрдэнэ гэх мэт хэзээ ч хоцрогдохгүй сэтгэлд хоногшсон алтан үеийн кинонуудын хажууд одоо үеийн кинонууд овоолсон нохойн баас гэсэн үг.
Яг үнэн овоолсон нохойн баасдаа бүр нэг золбин нохойн баас хоол тэжээл биш хүний баас идсэн нохойн баас
Боловсролын түвшин тун тааруу дөө. Хошин шогын хэмжээндээ. Өөр үе гарч ирж л юу юум гэхээс
урлаг бол нийгмийг тэр чигээр нь харуулах биш харин ч илүү сайхныг харуулж нийгмээ дээш нь татаж авч уриалдаг тэнгэрийн од нар сар байх ёстой. нийгэм урлагаас хөгжлийг харж дагаж хөгждөг
Миний хамгийн дургуй кино бол аймшгийн кино