Хятад
Хятадад билгийн тооллын шинийн 1-н манайхаас нэг хоногийн өмнө буюу энэ сарын 10-нд тохиож байна. Цагаан сар нь "Чунзие" буюу хаврын баяраар эхлэн 15 хоног үргэлжилж, дэнлүүний баяраар дуусгавар болдог. Амьдрал дахин цэцэглэж эхэлсний баяр хэмээн үздэг тус баярыг мөн Еэвэн сарын баяр хэмээн нэрийдэх нь бий. Энэ нь тус улсын хамгийн хөл хөөртэй, нөсөр баярт тооцогддог байна.
Сар шинийг угтан хятадууд гэр орондоо их цэвэрлэгээ хийдэг. Улмаар шинэ он эхлэхээс өмнө хамаг муу муухайгаа зайлуулж буй нь энэ аж. Харин шалаа угаадаггүй нь хамаг сайн сайхан, аз хийморь шаланд байдаг гэж үздэгтэй нь холбоотой юм. Цагаан сарын өмнө хаалганы тотго дээр таван ширхэг урт цаасан тууз бэхэлдэг нь аз жаргал, амжилт, урт нас, эд баялаг, баяр баясгаланг бэлгэддэг аж.
Сарны тооллоор сар шинийн эхний болон 15 дахь өдөр үсээ угааж, засуулдаггүй байна. Энэ нь мөн л аз хийморь, эд баялгаа угааж, арилгахгүй гэсэн сүсэг бишрэлтэй нь холбоотой ажээ. Тус баярын үеэр уламжлалт ёсоор улаан дугтуйд мөнгө хийж бие биедээ бэлэглэдэг байна. Учир нь улаан өнгө нь аз хийморийг бэлгэддэг гэж үзсэнийх. Энэ баярын бас нэг чухал хэсэг бол тансаг хоол, идээ ундаа.
Баярын ширээнд ногоогоор хийсэн хоол зонхилдог нь өөрийгөө цэвэршүүлж, шинээр төрж, ирэх жилдээ шинэ соргог байхыг бэлгэддэг аж. Гэхдээ баярын ширээний гол хоол нь банш, гурилтай шөл байдаг байна. Битүүний орой гэр бүлээрээ цугларч зоог барих бөгөөд шөнө дунд гудамжинд гарахдаа улаан өнгийн хувцас өмсч, галаар буудан наадаж, муу сүнсийг хөөн зайлуулдаг байна. Цагаан сарын баяраар хятадууд хэн нэгэнд үргэлж хос зүйл бэлэглэдэг.
Жил бүрийн цагаан сарын шинийн 3-ны өдрөөс хамаатан садан, найз нөхөд, танилындаа зочилдог уламжлалтай. Бас нэг заншил нь цаасан буу буудуулж, бурхдад мөргөл үйлдэх. Сар шинийн баяраар хятадууд янз бүрийн салют ихээр буудуулдаг. Мөн уг баяраар шинэ гутал өмсдөг заншилтай. Энэ жил могой жил тохиож байгаа учир могой болон лууны багтай бүжигчид гудамжаар бүжиглэж буй дүр зургийг Хятадын аль ч хороололд сар шинийн баяраар харж болох юм.
Япон
Япончууд цагаан сараа О-Шогацү хэмээн нэрлэдэг бөгөөд энэ нь гурав хоног үргэлжилдэг байна. Битүүний өдөр тэд сусухарай хэмээх их цэвэрлэгээ хийж гэрээ цэвэрлэн омочи, озоны нэртэй цагаан будаагаар боов хийж, идээ будаагаа засдаг. Гэхдээ баярын ширээний үндсэн идээ, ундаа нь далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнүүд зонхилох аж. Үүний зэрэгцээ цагаан будаагаар саки архи исгэж бэлтгэдэг байна.
Мөн зоогийн газрууд саки архийг үнэгүй үүдэндээ тавьдаг аж. Японы Цагаан сарын өөр нэг онцлог нь Отоши дама хэмээх ёслол. Энэхүү ёс заншлаар үр хүүхдүүд нь эцэг эхдээ дугтуйнд мөнгө хийж өгдөг. Баярын үеэр япончууд мөн сүм хийддээ очин мөргөл үйлддэг уламжлалтай. Сүүлийн үед япончуудын 70-80 хувь нь христийн шашинтан болсон тул цагаан сарын баярыг ахмадууд нь өргөнөөр тэмдэглэдэг болжээ. Харин залуучууд ёс төдий, наадам маягаар өнгөрөөх нь элбэг байдаг байна.
Солонгос
Солонгост Цагаан сарыг Солнал хэмээн нэрлэдэг бөгөөд энэ сарын 10-нд тохиож байна. Солонгос бүсгүйчүүд сарны тооллын шинэ жилийг сайтар бэлтгэх бөгөөд "тток", "гаретток" хэмээх шарсан махыг заавал хийдэг уламжлалтай. Мөн жимс, загасаар ширээгээ чимдэг ч банш болон "токкук" хэмээх нэртэй шөлөөр зочдоо заавал дайлдаг байна. "Токкук"-ийг ууснаар амьдралд нь бас илүү нэг нас хайрладаг хэмээн үздэг.
Битүүний өдөр хоол хийж бурхан, шүтээндээ өргөдөг бол шинийн 1-нд гэр бүлээрээ цуглардаг уламжлалтай. Шинэ жилийн үдэш хаалган дээрээ сүрэл өлгөж, муу муухайг зайлуулахыг бэлгэднэ. Баярын өдөр бүгд шинэ хувцас өмсч, бүхнийг шинээр эхлэхийг зөгнөдөг бөгөөд хамаатныхаа хамгийн өндөр настныд цуглардаг. Залуус өвгөд, хөгшиддөө эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөж, хөгшчүүл нь эртний дурсамж ярьж өгдөг аж.
Энэ өдөр солонгосчууд нэг нас нэмлээ хэмээн баясч, мод шидэх, ширтэлцэх зэрэг уламжлалт тоглоом тоглоно. Япончуудтай адил солонгосчууд цагаан сарын баяраа гурван хоног тэмдэглэдэг байна. Энэ үеэр тэд аав, ээж, хамаатан садангийнхаараа зочлон, үнэтэй бэлэг солилцдог аж. Харин хүүхдүүд, ач гуч нь гэр бүлийнхээ хамгийн ахмад эрэгтэй хүнд саебае буюу хүндэтгэл үзүүлэх ёслол үйлддэг байна.
Хэрвээ энэ ёслол гэрийн эзэнд ихэд таалагдвал хүүхдүүдийг дугтуйтай мөнгөөр шагнадаг аж. Солонгосын цагаан сарын баярын бас нэг онцлог бол шинийн 1-нд усанд орж, ханбок хувцсаар гангарах явдал. Мөн сар шинээр гэр бүлээрээ эцэг, өвөгдийнхөө булшийг эргэж, хоол өргөдөг нь сүнс нь тайтгардаг хэмээн үздэгтэй нь холбоотой. Эхэндээ зөвхөн өрхийн тэргүүн ганцаараа явдаг байсан бол эдүгээ гэр бүлээрээ эцэг өвгөдийнхөө булшийг эргэх болсон байна.
Булшинд өргөх өргөлийн хоолыг эмэгтэйчүүд нь бэлтгэдэг байна. Мөн солонгосчууд битүүний орой чөтгөрийг хөөж, аз жаргалыг хүлээн авах ёслол хэмээн бэлгэдэн хонх, хөгжим дуугаргаж их чимээ гарган шинийн 1-ний өглөөг угтдаг заншилтай юм байна.
Вьетнам
Вьетнамчуудын цагаан сарын баярыг "Тэт" хэмээн нэрийддэг. Албан ёсоор гурван хоног болдог гэх авч долоон хоног үргэлжлэх нь бий. Хятадын соёл иргэншлийн нөлөөгөөр вьетнамчууд цагаан сарыг тэмдэглэх болсон гэж судлаачид үздэг байна. Вьетнамчууд сар шинэдээ эртнээс бэлтгэдэг. Тодруулбал, шинэ жилийн баяраа өнгөрөөсний маргааш өдрөө л "Тэт" баярт бэлдэж эхэлдэг байна.
Гэр орон болон албан газраа даль зэрэг олон янзын цэцгээр чимэглэдэг. Мөн "аз жаргал, баяр жаргал" гэсэн утга бүхий бийрийн уран бичлэг үйлддэг байна. Энэ нь тэдний хувьд хамгийн үнэтэйд тооцогддог аж. Хятадуудын адил вьетнамчууд мөн нэг нас нэмсний ёслол хэмээхийг үйлддэг ажээ. Битүүний урьд өдөр гэр орноо чимэглэж, хуучин муу зүйлээ гарган хаяж, ирж буй оноо амжилт бүтээлээр угтдаг заншилтай.
Бүгд дэлгүүр захаар явж, хоол ундаа цуглуулан, үндэснийхээ амтат зоогийг бэлдэж базаана. Шинэ сар гарахаас өмнө өртэй өглөгтэй хүмүүс өрөө дарж, тооцоогоо дуусгадаг ёстой. Тэд цагаан сараар худалдаа арилжаа их хийж, тэр хэрээр үнийн хямдрал үзүүлдэг байна. Битүүний шөнө хүмүүс бараг унтахгүй бөгөөд хөгшин залуугүй тоглож наадан шинэ өглөөг угтдаг.
Харин шинийн 1-ний өдөр бурхан тахилынхаа өмнө таван төрлийн жимс өргөдөг. Үүнийгээ гал тогооны бурхан ирж шалгаад диваажингийн хаанд илтгэдэг хэмээн ярьцгаадаг байна. Сар шинээр залуу охид бүсгүйчүүд үндэсний хувцсаараа гангардаг аж. Вьетнамчууд шинийн 1-ний өглөө ирсэн анхны зочиндоо гүн хүндэтгэлтэй ханддаг нь тэднийг аз жаргалыг авчрагч хэмээн үздэгтэй нь холбоотой. Учир нь энэ өдөр ямар зочин ирснээс тухайн айлын тэр жилийн өнгийг тодорхойлдог гэсэн заншил ч байдаг байна.
Эх сурвалж: "Ган зам"
Сэтгэгдэл0
Эцсийн эцэст бүгд л зохиомол, сэтгэл санаанаас шалтгаалах зүйл юм даа.
Hamgiin ehend Mongoliin tsagaan sariig bichih eostoi atal shuud uur ulsaar ehlene gedeg bol shuud hyatadiin suuriin tagnuuluudiin zahialgaar tarhi ugaaj baigaa novsh gej bodogdoj niiteliig unshih gesen bolovch dur gutalaa piizdaa novsh mini yum bichih gej baigaa uhaantai yum bol uunees hoish ehend ni Mongol ulsaa bichij sur daraa ni haritsuulaltaa hii bitgii yas gordison nohoi shig baildaa novshoo...
бид бүгд дорно дахины агуу соёл иргэншилд хамаарна. манай монгол бол хитад, ёпоон солонгс шиг дорнын соёлыг тодорхойлогч орнуудын нэг
Shaa chi bitgii.
Dorniin soyoloos bid awsan bolohoos todrohoilson neg ch zuil baihgui
chinii tarhi chin tuurchihuj, mongolchuud hezee ch zuun aziin tariachinguudtai garal ugsaagaaraa ch hel soyolooroo ch holbootoi baigaagui, tedniig zahirch yavah uedee soyoliin nuluund n orson tal bol bii
Zagaan sar mandtugai!
Цагаан Сар мандтугай
Mongolchuud bol uneheer mulguu uhernuud shdee,Chingis haan baisan bol bugdiig n daisniihaa bayariig temdegledeg geed tsaazaar avah baisan daa, sarnii bayariig hyatad solongos geed zuun umnud aziin tariachin nogoochinguud hiideg bayar, umhii hyatad solongosoos l hol baihaa bodson n ulziitei dee,narnii bayar geed saihan bayar ug n bii dee
MUHSUN BAYARAA GEJ