sonin.mn
Хятадын Төв радио телевизийн CGTN болон Хятадын Ардын их сургууль хамтран "Шинэ  үеийн Хятад улс" хэмээх санал асуулга явуулсан ба уг санал асуулгад оролцогсдын 6.31 хувь нь  АНУ дэлхий дахинд ноёрхсон хэвээр байх болно гэж үзсэн гэнэ.
Мөн хүний эрхийн тухай асуулгад хүний эрх бол улс орнуудын бодит байдал, хөгжлийн үе шатнаас салгах аргагүй ойлголт. Хүмүүсийг аз жаргалтай амьдруулах нь хамгийн боломжит хувилбар, тэдний оршин амьдрах болон хөгжих эрхийг сайтар хамгаалах хэрэгтэй гэснийг хүлээн зөвшөөрсөн хүн 57.36 хувьд хүрсэн байна.
 
 
Түүнчлэн зарим хөгжингүй орнууд хүний эрхээр бамбай хийж, давхар стандартаар хүний эрхийн асуудлыг улс төржүүлж байгаа нь олон орны ард иргэдийн эрх чөлөө, оршин амьдрах эрхээ эдлэхэд нь харшилж байна гэж үзэгсэд 55.99 хувь байжээ.
 
Г.Бямба