sonin.mn

Энэ сарын 14-ны өдөр зургаан ширхэг чонын арьс нуун хилээр гаргах  гэж байгаад баригдсан байна. Хилийн 0108 дугаар ангийн авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Замын-Үүд Эрээний чиглэлд явж байсан УАЗ-469 маркийн 04-86 ДГА улсын дугаартай суудлын автомшины хойд тэнхлэгт дээр дурьдсан арьсыг нуун хилээр гаргахыг завджээ. Уг үйлдлийг хилчид илрүүлэн шалгахад Дорноговь аймгийн Замын-үүд сумын хоёрдугаар багийн иргэн Д.Борынх болохыг тогтоосон байна.

Н.Батаа

Эх сурвалж: "http://New.mn"