сонин mn
Өнөөдөр 7-р сарын 1-ний өглөө Хонконг БНХАУ-д эргэн нэгдсэний 25 жилийн ойн баяр болон Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн зургаа дахь удирдлагын тангараг өргөх ёслол Хонконгийн хурал үзэсгэлэнгийн төвд боллоо. БНХАУ-ын дарга Ши Жиньпин уг ёслолд оролцож, илтгэл тавьжээ.
 
Тодруулбал тэрээр:  "Практикийн шалгуурыг олон удаа давсан  "Нэг улс, хоёр систем" нь манай улс орон, үндэстний язгуур ашиг сонирхол, мөн Хонконг, Макаогийн язгуур ашиг сонирхолд нийцэж байгаа бөгөөд эх орны 1.4 тэрбум гаруй хүн ам, Хонконг, Макаогийн оршин суугчдын дэмжлэг, олон улсын хамтын нийгэмлэгийн сайшаалыг хүлээсэн юм. Ийм сайн систем өөрчлөгдөх шаардлаггүй, харин удаан хугацаанд хадгалагдах ёстой.
 Хонконг эх оронтойгоо нэгдсэний дараа эзэн хүний хувиар “Хонгконгчууд Хонконгоо удирдаж”, жинхэнэ бие даасан ардчиллыг өөрсдөө эдэлж эхэлсэн юм.
 
"Нэг улс хоёр систем" бол иж бүрэн, оновчтой цогц систем юм. Үндэсний бүрэн эрхт аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлыг хамгаалах нь "Нэг улс хоёр систем"-ийн бодлогын хамгийн дээд зарчим бөгөөд энэхүү нөхцөл байдалд Хонконг, Макаогийн капиталист тогтолцоо удаан хугацаанд хадгалагдах төдийгүй дээд хэмжээний өөрөө удирдах эрхийг эдлэх болно.  
 
“Нэг улс хоёр систем” бодлогыг иж бүрэн хэрэгжүүлснээр Хонконг, Макао хөгжлийн хязгааргүй орон зайг нээх болно. "Нэг улс"-ын зарчим хэдий чинээ бат бэх байх тусам "хоёр систем"-ийн давуу тал төдий чинээ тодорхой байх болно.
 
Хонконгийн өвөрмөц байдал, давуу талыг урт удаан хугацаанд хадгалж, олон улсын банк санхүү, далай тэнгис, худалдааны төвийн статусыг бэхжүүлж, чөлөөт, нээлттэй, дүрэм журамтай бизнесийн орчныг хамгаалж,  нийтлэг хуулийн дүрмийг сахин биелүүлж, олон улсын таатай харилцааг хөгжүүлэхийг төв засгийн газар бүх талаар дэмжин ажиллах болно.Ирэх таван жил бол Хонконгийн хувьд шинэ амжилт, шинэ хөгжил дэвшлийн чухал үе шат байх болно.  Засаглалын түвшинг дээшлүүлэх, хөгжлийн эрч хүчээ тасралтгүй нэмэгдүүлэх, ард түмний амьжиргааны асуудлыг үр дүнтэй шийдвэрлэх, эв найрамдал, тогтвортой байдлыг хамтдаа сахин биелүүлэхэд анхаарч ажиллана гэж Хонконгийн шинэ удирдлагад итгэж байна" гэжээ.
 
Г.Бямба