сонин mn
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Өмнөд Солонгос, Япон улсад хийж буй зургаан өдрийн айлчлалаа өчигдөр эхлүүлсэн билээ. Судлаачид үүнийг "Хятадын эсрэг Жо Байден Азийн холбоотнуудаа түшиж буй явдал" гэж дүгнэж буй. 
 
Үүнийг ч батлах мэт үгсийг Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И Японы Гадаад харилцааны сайд Хаяаши Ёшимасатай 5-р сарын 18-нд уулзахдаа хэлсэн билээ.
 
Тодруулбал Ван И: "Японы тал “Америк-Япон-Энэтхэг-Австралийн дөрвөн талт механизм”-ийн чуулга уулзалт гэгчийг зохион байгуулах гэж байна. Америкийн удирдагч оролцох эсэх нь тодорхойгүй байхад л Япон, Америк хамтран Хятад улсын эсрэг ажиллах тухай яриа хөвөрч эхэлсэн нь үнэхээр хардлага төрүүлж байна. Япон, Америк холбоотнууд бол Хятад, Япон энх тайван, найрамдлын гэрээ байгуулсан орнууд. Япон, Америкийн хоёр талт хамтын ажиллагаа нь “Фракц хоорондын сөргөлдөөн” гэгчийг сэдэж, улмаар Хятад улсын бүрэн эрх, аюулгүй байдал болон хөгжлийн ашиг сонирхлыг хохироох ёсгүй. Тиймээс Японы тал түүхээс сургамж авч, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг харгалзан үзэж, үг яриа, үйл ажиллагаагаа хичээж, бусдын “шатрын хөлөг” болж, хөрштэйгөө сөргөлдөхгүй байхыг хүсэж байна" гэсэн юм.
 
Г.Бямба