sonin.mn
БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь өчигдөр буюу 1-р 12-нд мэдээлэл хийх үеэрээ: "Казахстаны дотоодын нөхцөл байдлыг тогтвортой байлгахад тустай бүх арга хэмжээг Хятад улс тууштай дэмжиж, Казахстаны тал улс орныхоо эрүүл тогтвортой хөгжлийг хадгалахад шаардлагатай бүх туслалцааг цаашид үзүүлсээр байх болно.Казахстанд үймээн гарсны дараа Ши Жиньпин дарга Ерөнхийлөгч Токаевт захиа илгээн, дэмжиж байгаагаа илэрхийлсэн бөгөөд Казахстаны талд хүндрэл бэрхшээлийг даван туулахад шаардлагатай бүх дэмжлэг үзүүлэхийн төлөө чадах бүхнээ хийнэ гэдгээ Хятад улс мэдэгдсэн.
 
Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И Казахстаны Ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад хэргийн сайд Треубердитэй утсаар ярьж, Казахстан тогтвортой байдлаа хамгаалж, хүчирхийллийг таслан зогсооход  Хятад улс тууштай дэмжлэг үзүүлнэ гэдгээ мөн илэрхийлсэн.
 
Түүнчлэн Хятад улс ШХАБ-ын бусад гишүүн орнуудтай хамтаар Казахстаны нөхцөл байдлын талаар аль болох хурдан мэдэгдэл гаргаж, Казахстаны тогтвортой байдлыг сэргээхийн тулд тус улсын удирдагчдын авч буй арга хэмжээг дэмжиж, гишүүн орнууд Казахстаны талд хүчтэй дэмжлэг үзүүлж байгаагаа харуулсан" гэжээ. 
 
Мөн 1-р сарын 11-нд, Казахстанаас БНХАУ-д суугаа элчин сайд Койшебаев: "Казахстан хүнд хэцүү байгаа үед Хятад улс дэмжлэг үзүүлсэнд чин сэтгэлээсээ талархаж байна" гэсэн байна.
 
С.Сарнай