sonin.mn
11-р сарын 29-нд болсон Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын бизнес эрхлэгчдийн 7-р бага хурлын үеэр Хятад улс сүүлийн 12 жил дараалан Африкийн хамгийн том худалдааны түншийн статусаа хадгалсаар байгаа тухай зарлав.
 
Статистикаас харахад Хятадаас Африкт хийсэн хөрөнгө оруулалт 2019 онд 2.71 тэрбум ам.доллар байсан бол, 2020 онд 2.96 тэрбум ам.доллар болж өссөн байна. Хятадын компаниудын шинээр нэмэгдсэн хөрөнгө оруулалт Африкийн 47 улсыг хамарч буй ба19 улсад оруулсан хөрөнгө оруулалт нь 10 гаруй хувиар нэмэгджээ. Өөрөөр хэлбэл Африкийн хамгийн том худалдааны түнш гэсэн статусаа БНХАУ 12 жил дараалан хадгалсаар байгаа гэнэ.
 
Г.Бямба