сонин mn
Нийслэлийн хэмжээнд зоорийн давхарт үйл ажиллагаа явуулдаг иргэн, хуулийн этгээдийн барилга байгууламжид гамшгаас хамгаалах болон  галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах төлөвлөгөөт хяналт шалгалт аравдугаар 20-ны өдрөөс эхлэн үргэлжилж байна.
 
 
Хяналт шалгалтанд одоогийн байдлаар 63 объект хамрагдаж, галын аюулгүйн дүрэм, норм, стандартын холбогдох заалтыг зөрчсөн 259 зөрчил илрүүлж, 49 зөрчлийг газар дээр нь арилгуулав. Бусад зөрчлийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн зургаан танилцуулга, нэг дүгнэлт гаргаж, заавал биелүүлэх албан шаардлага 38, мэдэгдэл 19-ийг байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллаж байна.
 
 
Хяналт шалгалт арваннэгдүгээр сарын 5-ны өдөр хүртэл үргэлжилнэ.