sonin.mn
БНХАУ-д “Цинхуа: экологийн индекс” нэртэй тайлан гарчээ.
 
Энэ нь Цинхуа их сургуулийн Хятадын шинэ хот байгуулалтын хүрээлэн, Ван Кэ олон нийтийн эрүүл мэндийн сургуулийн судалгааны багтай хамтран гаргасан гурав дахь хотын экологийн үнэлгээний тайлан бөгөөд тус улсын үндэсний хэмжээний анхны олон эх сурвалжтай томоохон мэдээлэлд үндэслэсэн   тайлан ажээ.
 
Судалгааны баг нь ногоон байгууламж, орчны чанар, бохирдлыг хянах үүднээс биг дата , газарзүйн мэдээллийн технологийг ашиглан Хятадын 80 гол хотын экологийн нөхцөл байдалд цогц үнэлгээ хийж, өөр өөр бүс нутаг, хүрээг хамарсан, мөн өөр өөр хотуудын экологийн ерөнхий байдалд дүн шинжилгээ хийж,  дутагдалтай тал, бэрхшээлтэй байгаа талуудыг тодорхойлж, шийдвэрлэх арга замыг тусгасан байна.
 
Г.Бямба