сонин mn
ВАШИНГТОН. /Business Insider/. АНУ-ын сансар судлалын NASA агентлагийн мэргэжилтнүүд манай гараг томоохон солиртой мөргөлдөх аюул нүүрлэх үеийн нөхцөл байдлыг загварчилж, сүйрлээс урьдчилан сэргийлэхэд хэр хугацааг шаардагдахыг тодруулжээ.
Аюултай солир дэлхийд 56 сая км-ийн зайд ойртсон үеийн нөхцөл байдлыг мэргэжилтнүүд загварчилсан байна.
 
Мэргэжилтнүүдийн гаргасан хувилбараар бол солирыг илрүүлснээс зургаан сарын дараа дэлхийтэй мөргөлдөх гэнэ. Дэлхий солиртой мөргөлдөн сүйрэхээс урьдчилан сэргийлэхэд хүн төрөлхтөнд одоо ямар технологи байгааг олж мэдэх нь энэ туршилтын зорилго байжээ. Гэтэл орчин үеийн ямар ч арга солиртой мөргөлдөхийг зогсоож чадахгүй болох нь тогтоогдсон байна.
Эрдэмтдийн олж тогтоосноор, хэрэв ийм аюул үнэхээр нүүрлэбэл дэлхийн шинжлэх ухаанд солирыг хэдэн хэсэг болгон хуваах эсвэл дэлхийгээс холдуулахын тулд хэдэн сар биш хэдэн жил шаардагдах гэнэ. Мэргэжилтнүүд энэ хугацааг таваас арван жилийн хооронд гэж тооцжээ. Харин зарим эрдэмтэн хамгийн бага хугацаа нь 10 жил болно гэж үзэж байна.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг