НЬЮ-ЙОРК. /BBC/. “Microsoft” корпорацыг үүсгэн байгуулагч Билл Гейтс, түүний гэргий Мелинда нар гэрлэлтээ цуцлуулахаар болсноо мэдэгджээ.
“Харилцаан дээрээ ихэд анхаарч, удаан бодсоны эцэст бид гэрлэлтээ цуцлуулах шийдвэр гаргалаа” хэмээн Б.Гейтс “Twitter” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
Цаашид хосууд байх боломжгүй ч өөрсдийн байгуулсан “Bill and Melinda Gates” сангийн үйл ажиллагааг хамтран явуулах нь хэвээрээ гэдгийг хосууд цохон тэмдэглэв.
Билл Гейтс, Мелинда Френч нар 1994 онд гэрлэж, 3 хүүхэдтэй болжээ. Энэ талаар хосууд мэдэгдэхдээ “27 жилийн хугацаанд бид 3 сайхан хүүхэдтэй болж, дэлхий дахинд хүмүүст эрүүл энх, үр бүтээлтэй амьдрахад нь туслах санг үүсгэн байгуулжээ” гэжээ.
"Forbes" сэтгүүлээс эмхлэн гаргасан дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалтад Билл Гейтсийн хөрөнгө 130.5 тэрбум ам.доллароор үнэлэгдэж, дөрөвдүгээрт жагсаж байна. Харин Мелинда Гейтс дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсаалтад өнгөрсөн онд 5 дугаарт жагссан байна.
“Bill and Melinda Gates” санг хосууд 2000 оноос хойш удирдсан бөгөөд тус байгууллага нь хөгжиж буй орнуудад аюулт өвчинтэй тэмцэх, АНУ-ын эрүүл мэнд, боловсролын салбарын хөтөлбөрүүдэд голчлон чиглэсэн үйл ажиллагааг явуулдаг. Коронавирусний вакцин гарган авах, цар тахлын нөхцөлд нийгмийн илүү эмзэг бүлэгт дэмжлэг үзүүлэхэд зориулж олон зуун сая ам.долларыг энэ сангаас гаргажээ.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Ene tarhindaa yumtai nohor bas ehnereese salahaa medej bna a
Би өчигдөр Билл Гeйтстэй гэрлэнэ гэж төлөвлөсөн юм. Өнөөдөр энэ мэдээг уншаад бодлын хүч үнэхээр хүчтэй гэдгийг мэдлээ. Удахгүй гэрлэнээ Билл Гeйтстэй.
MICRO-жижигхэн SOFT-зөөлөн эрхтэн чамд хангамж өгөхгүй ээ. дээр нь чамайг тоохгүй нохойнхоо хэвтэрт байлгана
Staadah chini azi emiig sonirhohgvi har naizdaa hudaldaad olson 20 dollaraar horongo oruulalt hiichehne ee
Mongolooroo bai bitgii ooriigoo zovoo