sonin.mn
Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 23 лабораторид хийсэн шинжилгээгээр 1264 хүнд халдвар илэрлээ. 
 
 
 
Шинээр илэрсэн тохиолдлын 1103 нь Улаанбаатар хотод,  160 нь орон нутагт, эмнэлгээс шалтгаалсан нэг халдвар бүртгэгджээ.
 
 
 
Өнөөдрийн байдлаар, Монгол Улсын хэмжээнд “COVID-19” халдварын батлагдсан тохиолдол  27 956 болж байна. Сүүлийн 24 цагт  486 хүн эмнэлгээс гарснаар, нийт эдгэрсэн хүний тоо 14 258  боллоо. 
Түүнчлэн коронавируст халдвартай 8 хүн өчигдөр нас баржээ. Одоогоор коронавируст халдвартай  4127 хүн эмчлүүлж байгаагаас 64 хүний биеийн байдал маш хүнд байна. Харин  351 нь хүнд,  1347 нь хүндэвтэр байгаа бол, 2338 хүн хөнгөн оноштой байна.