sonin.mn
Дэлхийн шилдэг хэвлэлүүдэд нийтлэл нь гардаг Харвардын их сургуулийн доктор Викрам Маншаранами  хэцүү шийдвэр гаргахад хандлагаа хэрхэн зөв ашиглах, ирээдүйд учрах эрсдэлээс хэрхэн сэргийлэх талаар хичээл заадаг юм. Түүний Харвардын их сургуулийн оюутнуудад уншдаг лекцийн тэмдэглэлээс хүргэж байна.
 
-Тухайн салбарынхаа талаар гүнзгий мэдлэгтэй байх нь албан тушаал хурдан ахиж, орлогоо өсгөх боломжийг олгодог гэж бидний ихэнх нь боддог. Гэвч өөрийнхөө үнэ цэнийг нэмэгдүүлэхгүй бол дээрх ойлголт өөр байх болно.  Харах өнцөгөө өргөжүүлэх нь гүнзгий мэдлэгээс ч илүүгээр бидэнд чухал байх магадлалтай. Техник технологийн хөгжлөөс үүдэн дэлхий ертөнц бидний төсөөлснөөс ч хурдан  өөрчлөгдсөн ч бидний үзэл санаа болон ур чадвар байрнаасаа хөдөлсөнгүй. Яг одоогийн нийгэм биднээс ямар ч нөхцөлөөс хурдан гарч, аливаа зүйлийг  өргөн хүрээнд харж чаддаг чадварыг шаардаж байна. Жишээлбэл, зүгээр эмч байх нь хангалттай биш учир зүрх судасны чиглэлээр мэргэшсэн байх ёстой байв. Харин дараа нь зүрх судасны чиглэлээр мэргэших нь хангалтгүй, зүрх судасны мэс засллаар мэргэших шаардлагатай болов. Энэ бол зөвхөн анагаах ухаанд ч биш бүх салбарт тохиолдож байгаа дүр зураг юм. Үүгээрээ бид гүнзгий мэдлэгийг үгүйсгэсэнгүй.
 
 
 
Харин өнөөдрийн дэлхийд сайхан амьдрахын тулд илүү уян хатан, аль ч салбар руу хувирах чадвартай байх нь чухал гэсэн санааг илэрхийллээ. Иймээс дан ганц өөрийн салбарыг судлах бус газрын тос, санхүү,маркетинг гэсэн бусад салбарын тухай судал, ном унш.
 
 
 
Мөн өөрийнхөө салбар болон бусад салбарын уялдаа холбоог судалж болно. Дэлхийн шилдэг компаниуд олон талын мэдлэг, туршлагатай, асуудлыг хурдан шийдэж чаддаг хүмүүсийг ажилд авч байна. Бидний ирээдүй тодорхой бус, хиймэл оюун ухаан, технологи асар  хурдацтай хөгжиж байна. Тиймээс бидэнд туршлага, мэдлэг гэхээсээ илүү бодлоготой байх, философич зан чанар хэрэгтэй.
 
 
Б.Должинжав
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин