sonin.mn
“Дэлхийн аз жаргалын өдөр” гуравдугаар сарын 20-нд тохиодог билээ. НҮБ-ын Тогтвортой хөгжлийн асуудал эрхэлсэн хорооноос жил бүр гаргадаг “World Happiness Report” тайланг танилцуулсан бөгөөд Монгол Улс аз жаргалын индексээр 5.6 оноогоор дэлхийн 149 улсаас 70-д жагссан байна.
 
Дэлхийн хамгийн аз жаргалтай улсаар Финланд улс 7.8 оноогоор дахин шалгарсан бол удаах байрт Исланд, Дани, Швейцар, Нидерланд улс эрэмбэлэгджээ. Харин дэлхийн хамгийн аз жаргалгүй улсуудаар Энэтхэг, Бурунди, Йемен, Танзани, Гайти, Малави, Зимбабве, Афганистан зэрэг улсыг нэрлэсэн байна.
 
Улс орнуудын иргэдийн аз жаргалын түвшинг тодорхойлохдоо дундаж наслалт, нийгмийн халамж, авлигын түвшин, нэг хүнд ногдох ДНБ, иргэний эрх чөлөө, ажлын байрны баталгаа, мөн олон нийтийн санал асуулгын дүн зэрэг хэд хэдэн үзүүлэлтийг харгалзан уг тайланг гаргадаг байна. Энэ удаагийн тайлангийн үзүүлэлтэд цар тахал, түүнээс үүссэн бусад сөрөг өөрчлөлт ихээр нөлөөлснийг судалгааг гүйцэтгэсэн мэргэжилтнүүд онцолжээ.
 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин