сонин mn
БАНГКОК. /Bangkok Post/. Тайландын аялал жуулчлалын компаниуд 7 дугаар сарын 1-нээс эхлэн вакцин хийлгэсэн гадаадын жуулчдыг тусгаарлалтад хамруулахгүйгээр хилээрээ нэвтрүүлэх асуудлыг дэмжсэн гарын үсгийг цуглуулахаар нэгджээ.
 
 
 
Өргөдөл гаргагчид гарын үсэг цуглуулсан бичиг баримтаа Ерөнхий сайд Прают Чан-Оча, Аялал жуулчлал спортын сайд Пита Ратчакитпракана, Тайландын Аялал жуулчлалын газрын тэргүүн Ютасак Супасорна нарт дамжуулан өгөх аж.
 
 
 
“Open Thailand Safely” буюу “Тайландыг аюулгүйгээр нээ” нэртэй кампанит ажил мягмар гарагт эхэлснээс хойш нийт 100 мянган гарын үсэг цуглуулах шаардлагатайгаас нэг өдрийн дотор 2.2 мянга гаруй гарын үсэг цугларч чадсан байна. 
“Засгийн газарт хандсан өргөдөлдөө бид 7 дугаар сарын 1-нээс эхлэн вакцин хийлгэсэн аялагчдад зориулж хилээ нээхийг хүсэж буйгаа илэрхийлсэн” хэмээн өргөдлийг санаачлагчдын нэг мэдэгджээ.
Жуулчид Тайланд руу нисэхээс өмнөх 72 цагийн дотор эх орондоо коронавирусний вакцин хийлгэснээ нотлох бичиг баримт, даатгал, шинжилгээ нь сөрөг гарсан хариугаа үзүүлэх шаардлагатай аж. 
 
 
Э.Аянзаяа
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг