sonin.mn
2-р сарын 12-нд болсон Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр тус байгууллагын Ерөнхий Захирал Тедрос Адханом Гебрейесус хэлэхдээ : "Дэлхийн хэмжээнд Ковид-19-ийн халдвар авах хүний тоо дөрвөн долоон хоног дараалан буурсан бөгөөд энэхүү тахлын улмаар нас барах хүний тоо ч хоёр долоон хоног дараалан багассан байна. Энэ нь улс орнууд олон нийтийн эрүүл мэндийн илүү хатуу арга хэмжээ авч ажиллаж буйтай шууд холбоотой.
 
Хэдийгээр энэхүү мэдээ нь хүн төрөлхтнийг баярлуулж байгаа ч вирус мөн л биднийг заналхийлсээр байгаа тул улс орнууд яасан ч хорио цээрийн арга хэмжээгээ сулруулж болохгүй.
 
Нэгэнт хэрэгжүүлж хэвшсэн халдвар хамгаалллаас гадна вакцинжуулалтыг идэвхжүүлэх нь бид энэхүү өвчин тахлаас аль болох эрт салж чадах эсэхтэй шууд холбогдох учиртай." гэв. Мөн тэрээр: " 2021 оны эхний 100 хоногийн дотор бүхий л улс орнуудын эрүүл мэндийн салбарын ажилтнууд, ахмад настнуудад вакцин тарихыг уриалж байна" гэжээ.
 
Г.Бямбасүрэн