- Номын хэсгээсээ толилуулъя
- Яагаад ингэж их мэдэмхийрээд байгаадаа бас хүлцэл өчье
- Уур хилэнгээ барьж уншина уу
Израилийн ГХЯ-ны дэргэд Азийн залуу удирдах дипломатчдад зориулж “XXI зууны дипломати” (Changes in Diplomacy Towards the 21st Century) сэдэвт сургалтад Иерусалим хотдоо суух завшаан 1996 онд надад тохиож билээ. Азийн гэдэг нь Монгол, Хятад, Вьетнам, Лаос, Камбож, Филиппин, Тайланд, Балба. Тэнд төрсөн сэтгэгдлээсээ хуваалцая.
Байсхийгээд л тэнгэрт байлдааны сөнөөгч онгоц шүнгэнээд нисэх тоолонд нь цонхны шил доргисон, фронт ойрхон байгаа юм уу гэмээр газар бид 20 гаруй хонож, тэр жижиг оронтой нэвт шувт, хөндлөн гулд аялаж танилцсан даа. “Нэвт шувт, хөндлөн гулд” гэсэн нь сайрхал биш, Монголоос 70 гаруй дахин жижиг нутагтай, баруун эргээс зүүн хил ороход сайндаа машинаар нэг цаг, хойд Ливаны хил дээрээс өмнөшөө Нэгэвийн цөл хүрэхэд 3 цаг л хангалттай, бид тэгж аялаж туулаад, тооцоолсноороо би тэгж бичиж байна.
Монголчуудынхаа хор шарыг хөдөлгөж, цөсийг нь хөөрүүлэх зорилгоор Израильд очоод үзсэн харсан, шүтсэн биширсэнээ “Тэнгэрлиг үндэстэн” хэмээх гарчиглаад нэг бус удаа бичиж хэвлүүлсэн ба ТВ-ийн хоёр ч нэвтрүүлэг хийж олон түмэнд хүргэсэнсэн.
Биднийг очсоны ердөө маргааш нь “Яд ва-Шем” (Yad Vashem буюу “Мөнхийн дурсгал”, 1953 онд босгожээ) руу аваад явсан. Ийм нэртэй нэг дурсгалын цогцолбор музей (Holocaust memorial) байх агаад тийшээ очсон хүн ёстой цөс нь хөөрч, хоолой зангираад, сэтгэл нэн тавгүйтэн гардаг юм билээ. Учир нь нацистуудын гарт үрэгдсэн 6 сая жүүдийн тухай бүх баримтыг голд ортол дэлгээд тавьчихсан байгаа нь тэр. Оскарын шагналт нэгэн кинонд хувь заяагүй хөөрхийлөлтэй нэгэн үндэстнийг үзүүлдэг бөгөөд “Варшавын гетто” хэмээх хороолол тэр чигтээ нацистуудад арчигдаж, хүн ард нь доромжлогдон алуулж хядуулсан тухай гашуун түүх буй. Дэлхийн II дайны үед фронт дээр бус, зөвхөн нацистуудын тамын тогоонд 6 сая жүүд (оросоор еврей гэх) тарчилж үхсэний дотор 1.5 сая нь дан хүүхэд байв. “Яд ва-Шем”-ын гол хаалганы ханан дээр сийлсэн бяцхан хүүгийн инээмсэглэж байгаа товгор баримал, ялангуяа нүдийг нь харсан хэн ч бай сэтгэл огшихгүй байхын аргагүй. Тэр бяцхан хүү нацистын аль нэг хорих лагерьт амь үрэгджээ. Эцэг нь амьд үлдээд хожим нь энэ музейг нээхэд хандив өргөхдөө хүүгийнхээ зургийг өгч энэ баримлыг хийлгэсэн нь тэр аж.
Израильд байхдаа шүтсэн биширсэнээ “Тэнгэрлиг үндэстэн” нэрээр буулгахдаа түүхэн харьцуулалт хийсэн юм. Чингэхдээ Тель-Авив дахь Бейт-ха-Тфуцот (Диаспора музей, 1978 онд байгуулагдсан) музейн үзмэрүүдээс сэдэвлэж буулгасан. Хүн төрөлхтөн 3 дахь мянганаа угтаад 10 жил болох гэж байна, “0000” оноос манай түүхийн манай эрин үе (МЭӨ) эхэлдэг гээд бодоход 0073-1948 онд жүүдийн төрт-улсыг устгаж үгүй хийгээд жүүд нар даян дэлхийгээр 1875 жил тэнүүчлэн орох орон хайж явжээ. Бараг 2000 жил өөрийн гэх төрт улсгүй явсан үндэстэн дэлхийд өөр байхгүй. Библийн сударт өгүүлснээр бол энэ үндэстний түүх 4000 жилийн өмнө эхэлж, 3500 жилийн тэртээ нүүдэлчин төрхөө гээж иргэншжээ. Гэхдээ түүхийнхээ бүх үеийн турш халдлагад өртөж ирсэн эмгэнэлт түүхтэй. Тэдийг эхлээд перс, грекүүд, дараа нь селжүкүүд, ромынхон эзлэн түрэмгийлж тусгаар тогтнолыг нь мөхөөжээ. 0073 оноос хойш мөн ч их зовлон амсчээ. Византынхан, арабчууд түйвээж байснаа загалмайтан рыцарууд 200 жил, завсарт нь мамлюкүүд, Оттоманы түрэгүүд 400 жил энэ газар дээр эзэн нь байв. Тэгж тэгж дэлхийн I дайн Туркийг ялагдуулснаар англичууд энэ нутагт ирж, 1948 он хүргэж байж НҮБ-ын шийдвэрээр, нацистуудад хамгийн ихээр хэлмэгдсэнийх нь төлөөсөнд төрт-улсыг нь сэргээж өгчээ.
Тэгэхлээр дэлхийд үеийн үед, бүх түүхэндээ хамгийн ихээр алуулж хядуулсан үндэстэн бол жүүдүүд гэдгийг би ийнхүү нүдээрээ, биеэрээ олж мэдрээд бичих ажилдаа орсон юм. Үнэндээ манайхны мэддэг тэр Октябрийн хувьсгалын дараахи ард иргэний дайн, Сталины яргалал, тэр нацистуудын яргалал бол ердөө л нэг хэсэг нь. Ямар үйлийн үрээр жүүдүүд ийнхүү үзэн ядагдаж төрөв өө? Хэн үүнд буруутай, хэн нь зөв юм бэ? Ингэхэд “Хүйтэн дайны” хийрхлээр хөөрцөглөсөн монголчууд бид 1991 он хүртэл энэ улсыг мөн ч их хараан зүхэж, үзэл суртлын лүд барам болгож байсандаа ч ичих сэтгэл төрж явлаа. Атаархал гээч нь хүмүүс хоорондын авир араншинд байдаг юм болов уу гэтэл, даян дэлхийн хэмжээнд хүмүүн төрөлхтөний дотор байдгийн илэрхийлэл нь энэ л болов уу. Тэдний тэнгэрлиг явдагт дэлхий нийтээрээ атаархаж явсаных уу?
Тель-Авив дахь тэр “Израиль диаспора” музейд даян дэлхийн жүүдүүдийн түүх, суу билэг, эрдэм чадал, нүүдэл суудал бүгд үзмэр үзүүлэнгээрээ байна лээ. Нобелийн шагналт бараг бүх эрдэмтэн Эйнштайнээс эхлүүлээд тэнд хэдэн зуугаараа мөнхрөөстэй, АНУ, Оросын цөмийн ба онолын физикчид бараг бүгдээрээ, Нобелээс өмнөх гэвэл Коперник, Нострадамус гэхчлэн, улс төрийн салбарт гэхэд л Карл Марксаас эхлээд, Оросын хувьсгалын бараг бүх удирдагчид - Троцкий, Зиновьев, Каменев, Свердловоор (В.И.Лениний эх жүүд цустайг энд би тооцсонгүй) дамжин, Киссенжер хүрчихэж байна. Гэтэл урлагт Бетховен, Моцарт, Шопен, Чаплин, Ростропович. Энд хэдэн зуугаар тоологдох суутнуудын тухай ярьж байна л даа. Энэ музейд ирээдүйд мөнхрөх байлгүй гээд би дотроо бодож явдаг юм. Оросоос Примаков, Фрадков, Жириновский, Рушайло, Березовский, Лавров, Ходорковский, Кобзон, Абрамович, Каспаров, эсвэл АНУ-аас Олбрайт, Сорос, Францаас Саркози, Кушнер, Британиас Милибэнд нар хожим нэмэгдэнэ гэж. Зарим нь ч нэмэгдсэн байх. Энд мөн л хэдэн зуугаар тоологдох суутнуудын тухай ярьж байна. Нью-Йоркийн Уолл Стритийн банкирууд, дэлхийн гол гол биржийн эзэд, Европ, Америк, Австралид үнэт цаасны бараг бүх бирж тэднийх, дэлхийн нефть, алт, зэсийн наймааны ихэнхийг, ер нь аль өнгөтэй өөдтэй гялалзан яваа нь бүгд жүүдүүдийнх гээд бодчих.
Жүүдийн хэбрөү хэл 2000 жилийн тэнүүчлэлийн явцад устан алга болж, үндэсний гэх соёлгүй болж үлдсэн ч XIX зуунд (1890) эрдэмтэн Элизэр Бэн-Ехуда МЭӨ 200 оны Библийн судраас сэргээж (120 000 үгтэй 17 боть) амьд хэл болгосон гайхамшигт жишээ юу өгүүлнэ вэ, суу билэг гэж чухам энэ биш гэж үү?
Даян дэлхий дээр Иерусалим шиг ариун дагшин хот үгүй гэж өөрсдөө, мусульманчууд, христианчууд ярьдагийг биеэрээ мэдэрч билээ. Энэ хот үндсэн гурван хэсэгт хуваагддаг ба биднийг нэг бүрчлэн танилцуулсан. Их цайзаар хүрээлэгдсэн хуучин хот. Иисусын төрсөн ба бурхан болсон, цовдолж алсан хэрээс мод нь, лалын биваагарьд Мухаммедын тэнгэрээс морьтойгоо бууж ирсэн нөгөө ариун дагшин газар энд байна. Түүхэн бүх үзмэр, сүм, мөн армян, христос, жүүд, лалын бичил хорооллууд энд байна. Дорнод Иерусалимд арабын соёл, шашин (ихэнхи нь суннит) тэр чигтээ байна. Баруун Иерусалимд жүүд хороолол, төр засгийн албан газрууд байна. Гиват-Рам хэмээх толгой дээр Кнессетын ордон сүрлэг харагдана. ГХЯ гэдэг нь британийн цэргийн хуаран байсан, бидний очсон төв байр нь дайны үеийн блиндажийг санагдуулам газар зочилж өнжиж байв.
Тайлбар. Израиль-Ливаны хил дээр. Хоёр далбаа байна. Одоо энэ хавь Хезболлагийн пуужин, дроны цохилтын бай болсон.
Израилийн тухай зайлшгүй мэдүүлэх ёстой гурван газрыг хөндөе.
1. Метулла гэж Ливантай залгаа хилийн боомт хот. Нахаль-Аюн хэмээх алдарт хүрхрээ, Хезболлагийн катюшны суман мөндөр дор алба хааж буй хилийн цэргийн охидын тасаг цэрэг санаанаас ер гардаггүй юм. Анхааруулга бичээд өлгөчихсөн тэр хавийн минийн талбайнууд, зүүн тийшээ давхиад хүрчих Голаны өндөрлөг, дээд доод Галилейн хөндий. Галилей нуур гэсхийж аялаад хойд Израилийг дуусгачихна. Энэ хавь бол уулархаг, модорхог, хангай нутаг юм.
2. Урагшаа цөл рүү аялаад Мецада (Масада) хэмээх түүхэн газар очлоо. Явгаар гарах аргагүй энэ нүцгэн уулын орой дээр Ромын легионд бүслэгдсэн эх орончид тэртээ 0070-аад онд гурван жил хориглож байлдаад хоол хүнсээ дуусаад баатарлагаар эрсэдсэн гэнэ. Ихэнхи нь амиа егүүтгэжээ. Одоо бол израилийн армид элсэх залуу офицерууд энэ уулын орой дээр гарч тангараг өргөдөг юм гэсэн. Ромын жанжнууд энэ толгойн орой дээр сауна байгуулчихаад жаргалаа эдэлж байсны гэрч туурийг үзүүлж байна лээ.
3. Миний онцлох гурав дахь газар бол дэлхийн далайн түвшнээс 400 метрийн дор байгаа сөнөсөн тэнгис юм. Энэ тэнгис рүү цутгадаг, эх авдаг ямар ч гол гэж байхгүй. Хачин шүү. Өндөр температур, чийгшилт нь хонхор газарт ус үүсгээд ёроолд нь асар их давс хуримтлагдчихсан юм уу даа, миний ойлгосноор. Амьд амьтан, ургамал гэж тэр усан дотор байхгүй. Амьд амьтан живнэ гэж хэзээ ч байхгүй. Хичнээн үсэрч ороод сэлэе гэхэд дээш нь бөмбөг шиг шидээд хөвүүлээд байдаг, сонин шүү. Эрүүл мэндэд хачин сайн тул жуулчдын хувьд ганц диваажин нь энэ тэнгис гэнэ. Библийн сударт өгүүлснээр бол Давид хаан, Иисус Христос өөрөө энэ тэнгисийн хөвөөнөө саатаж аж төрж байжээ. Түүнийг нь илтгэх мэт эртний жүүдийн суурингийн туурь, анхны христисын лам нар байсан гэх туурь замд тохиолдож байв.
Д.Баярхүү
Пүрэв - 07 сарын 30,
2026
Сэтгэгдэл35
Д.Баярхүү шиг чадваргүй хүмүүсийг хурдан гадаад харилцааны яамнаас хөөж явуул. Өмнөд солонгостой 20 санах мартах бичигт гарын үсэг зурсан төдийгөөр төрийн айлчлал гэхэээр ямар муу байна вэ Монголын гадаад харилцаа.
⛽️ Орос шившигээ хутгаж байна: Шатахууны нийлүүлэлтийн асуудлаа шийдвэрлэхийн тулд Хятадад Сибирийн томоохон ойн бүсүүдийг урт хугацаагаар мод бэлтгэх зориулалтаар түрээслэх, мөн Оросын газрын тосны үнийг хөнгөлөх санал тавьжээ. Үүний хариуд Бээжин Хятадаас шатахуун нийлүүлж, Өвөр Байгалын хязгаар, Буриад, Эрхүү муж дахь шатахуун түгээх станцуудын урт дарааллыг богино хугацаанд арилгахыг Оросын Засгийн газар зорьж байгаа гэх мэдээлэл гарчээ. 🤦♀️
Шозгор шүд Баярхүү гуай бол хэн Еөк ЕС болно тэр хүнийг уйгагүй шүлсдэн долоодог төрөлхийн пялдага бялдууч амьтан!
Монголчууд бидний баяр наадам эхэлж байхад шүд Баярхүү нөгөө л тархи угаалт Еврей алан хядагчдыг магтах долоолтоо хийжээ!
Ха ха ха ха ха ха
ЖҮҮДҮҮДЭЭС БУСАД НЬ ХҮН БИШ ЮМ УУ ГЭЖ АСУУМААР БИЧИЖ ЭЭ ! ӨӨРСДӨӨ НУТАГ ОРОНГҮЙ ЯВСАНАА МАРТАЖ ӨРӨӨЛИЙН НУТАГРУУ ДАЙРААД БАЙДАГ .., БАЯРХҮҮ ДИПЛОМАТЧ АА ОДОО ТА ПАЛИСТИН БАС КУРДҮҮДИЙН ТУХАЙ БИЧИХ ХЭРЭГТЭЙ ! ТЭД ХИЧНЭЭН ЖИЛ ЯАГААД ИНГЭЖ ҮХЭЛ ЗОВЛОН ДУНД ХМЬДРААД БНА ???
Ганцаараа олж хараад байгаа ч юм шиг…🤣
⛽️ Орос шившигээ хутгаж байна: Шатахууны нийлүүлэлтийн асуудлаа шийдвэрлэхийн тулд Хятадад Сибирийн томоохон ойн бүсүүдийг урт хугацаагаар мод бэлтгэх зориулалтаар түрээслэх, мөн Оросын газрын тосны үнийг хөнгөлөх санал тавьжээ. Үүний хариуд Бээжин Хятадаас шатахуун нийлүүлж, Өвөр Байгалын хязгаар, Буриад, Эрхүү муж дахь шатахуун түгээх станцуудын урт дарааллыг богино хугацаанд арилгахыг Оросын Засгийн газар зорьж байгаа гэх мэдээлэл гарчээ. 🤦♀️
Энэ нэг мэдрэл нөхөр элий балай юм сарааих,Хүүрэнсүхийг магтахаас өөр юм мэддэг юмуу
Хүүжгий нь төсвөөс хулгайлж тэжээгээд байна ш дээ.
2006 оны 7-р сарын 9 - Сибирийн агаарын тээврийн Airbus A310-324 онгоц Иркутск хотод газардах үедээ нислэгийн зурвасаас гарч, бетон хаалт мөргөж, гарааш руу унаж, шатжээ. Онгоцонд нислэгийн багийн 8 гишүүн, 195 зорчигч байсан бөгөөд 125 хүн, түүний дотор 120 зорчигч, 5 багийн гишүүн амь үрэгдэж, 78-ыг аварчээ. Амиа алдсан хүмүүсийн дунд зохиолчийн 30 настай охин Валентина Распутина, Иркутск мужийн Холбооны аюулгүй байдлын албаны (FSB) дарга Сергей Коряков нар байв. Улс хоорондын нисэхийн хороо (IAC)-ийн мөрдөн байцаалтын үр дүнд баруун хөдөлгүүрийн түлхэлтийн ухраагч ажиллаж байх үед зүүн хөдөлгүүр гэнэт хөөрөх горимд шилжсэний улмаас онгоц нислэгийн зурвасаас гарч гулссан болохыг тогтоожээ.
⛽️ Орос шившигээ хутгаж байна: Шатахууны нийлүүлэлтийн асуудлаа шийдвэрлэхийн тулд Хятадад Сибирийн томоохон ойн бүсүүдийг урт хугацаагаар мод бэлтгэх зориулалтаар түрээслэх, мөн Оросын газрын тосны үнийг хөнгөлөх санал тавьжээ. Үүний хариуд Бээжин Хятадаас шатахуун нийлүүлж, Өвөр Байгалын хязгаар, Буриад, Эрхүү муж дахь шатахуун түгээх станцуудын урт дарааллыг богино хугацаанд арилгахыг Оросын Засгийн газар зорьж байгаа гэх мэдээлэл гарчээ. 🤦♀️
орос ах нар минь хотуудыг эзэлсээр давшин урагшилсаар байна монгол бензингүй өолох нь хамаагүй тэвчээнээ украйн руугаа цөмрөн украйны партзанууд тай нэгдэн орсугай
Үхсний чинь олох, үхсний чинь харах
Дипломат нэр зүүчээд Араб Оросыг байнга муулна, тэгээд өөрийгөө боловсролтой гэж бодоод гоё зангиа зүүнэ ,үхэр
Зеленский өчигдөр орой Львов хотод болсон энгийн иргэд болон Цэргийнхний хооронд болсон олныг хамарсан мөргөлдөөнийг “Миний бодлоор энэ бол маш мууxaй юм" гэжээ. 🤣🤣🤣
Израиль АНУ-д Трампыг хөнөөх Ираны шинэ төлөвлөгөөний талаар анхааруулж байна — Хэвлэл мэдээлэл Израиль АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг хөнөөх Ираны шинэ төлөвлөгөөний талаар АНУ-тай тагнуулын мэдээлэл хуваалцсан байна. WSJ-ийн мэдээлснээр энэ нь Вашингтон, Ираны хоорондох мөргөлдөөн хурцдаж байгааг илтгэж магадгүй юм. Иран олон жилийн турш Исламын хувьсгалт харуулын корпусын генерал Касем Солейманиг хөнөөсөн Трампаас өшөө авахаа ил тод амлаж ирсэн. Трамп Солейманиг Цагаан ордонд анх удаа ажиллаж байх хугацаанд нь хөнөөх тушаал өгсөн.
аярхүү гэгч хоосон толгойлсон физдаагийн бичсэн "Тахрирын хувьсгал" гэгч номыг нь хальт уншаад энэ фи3даа Ойрхи Дорнодыг огт мэддэггүйг нь гайхаад сандлаасаа унаж билээ. Тэгээд энэ фи3дааг санхүүжүүлж тэр орчимд тэнүүлж жаргааж байсан пи3даануудыг Монгол улсын сан хөмрөгийг иймэрхүү ядуу сэтгэхүйтэй лалрын гичийнүүдээр тонуулж сүйтгэж байсных нь төлөө Монгол улсад үр ашиггүй мөнгө хөрөнгө шамшигдуулсан онц ноцтой гэмт хэрэгт нь нэхэмжлэх санаа мөрөөдөл надад бий. Баярхүү зулбадас шиг хоосон толгойлсон гичийнүүд Монгол улсын нэрийг бариад яваа асуудал цаагуур чинь хар мянгаараа.
Баярхүү гэгч хоосон толгойлсон физдаагийн бичсэн "Тахрирын хувьсгал" гэгч номыг нь хальт уншаад энэ фи3даа Ойрхи Дорнодыг огт мэддэггүйг нь гайхаад сандлаасаа унаж билээ. Тэгээд энэ фи3дааг санхүүжүүлж тэр орчимд тэнүүлж жаргааж байсан пи3даануудыг Монгол улсын сан хөмрөгийг иймэрхүү ядуу сэтгэхүйтэй лалрын гичийнүүдээр тонуулж сүйтгэж байсных нь төлөө Монгол улсад үр ашиггүй мөнгө хөрөнгө шамшигдуулсан онц ноцтой гэмт хэрэгт нь нэхэмжлэх санаа мөрөөдөл надад бий. Баярхүү зулбадас шиг хоосон толгойлсон гичийнүүд Монгол улсын нэрийг бариад яваа асуудал цаагуур чинь хар мянгаараа.
Израйлын алуурчид Монголд ямарч хэрэггүй. Иймд Баярхүүгээс болж Монголын эрх ашиг хохирч байна.
Эхлээд нусаа арчаад, нүүрээ угаагаад сурчих. Дараа нь зөв бичээд сурчих.Тэгээд Д.Баярхүү профессорын бичсэн ном, нийтлэлүүдийг уншчих. Дараа нь шүүмжлээрэй. Чаддаг юм бол шүү дээ. Ха ха ха
"Израилийг би хэрхэн олж харсан бэ?" garchig ni neg l onovchgui. Alga bolchihson yumiig olj avsan yum shig. "Isreal minii nudeer" geh met iluu taarah garchig baimaar.
Mongol zaluus Balba orchim bna gdg gutamshig
Mongol zaluus Balba orchim bna gdg gutamshig
Mongoliin odoogiin zaluus yag ijilhen Zolboogui
За, энэ Монголд хүйтэрхээр Изриальд аялах сэдлийг маань өдөөв. Манайхан их аялах болжэрхэм Баярхүү шиг нэвт судалж бусдад түгээж байвал сайнсан. Израилийн түүх бидний түүхийн зовлонг санагдуулж шургуу чармайн боловсорч, сэдэж, ухаантай, урагштай байж, үндэстнээ хөгжүүлэх хэн хүний хүслийг өдөөсөн гэж найдна. Хүний сайханд хүнд халдахгүй гэдэг үг бий. Хадааж авах нь хүмүүн бидний авхаалжийн хэрэг.
Олон улсын талаар сонирхолтой сэдвээр бичдэг Баярхүү танд амжилт хүсье. Гадаад харилцаа олон улсын байдлыг Баярхүү шиг нэвт шувт мэддэг хүн монголд ховордож дээ
ene hun shi amidarch ajillaj jadahgui baij buu ataarhi ta nar
ene hun shig amidarch ajillaj jadahgui baij buu ataarhi ta nar ataachin horchin nar mine
Баярхүүгээс өөр жүүдийг магтан донгодох хэрээ ч байхгүй
Зөндөө бий. Харин чамайг тоож харах хүн байхгүй. Чи эхлээд нусаа арчаад сурчихаарай.
Дэлхийн урлагийн түүхэнд бичигддэг, зөвхөн зураачид л гэхэд Marc Chagall, Mark Rothko, Amedeo Modigliani, Camille Pissarro, Levitan Isaak...гээд 800 гаруй нэрт зураачид даян дэлхийгээр нэг байна аа. Жүүдүүд бол үнэхээр гайхалтай үндэстэн. Миний шүтээн. Хүмүүн төрөлхтөнийг хөгжил дэвшил рүү хөтөлгөдөг нэг ёсны "мотор" болгож түүнийг бурхан илгээжээ гэж би боддог. Жүүдийг үзэн ядагчид бол харин бурханд тэрслэгсэд бус уу? Тэдний манлайд лалынхан, оросууд хоёр явдаг юм даа. Тэд бол хөгжил дэвшлийг гацааж дундат зууны харгислал руу чирэх стратеги-тай.
Ха ха энэ бид хоёрын дипломатч гэж ч юу байхав, шозойчихоод нэг муу орон тооны бөглөө байсан гэсэн
References: Lollybet Casino https://priuschat.com/proxy.php?link=https://lollybet.com.de
References: Lollybet Casino Kundenservice 77.cholteth.com