Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Ж.Сүхбаатар, Ц.Дашдорж, Д.Дамба-Очир, Н.Батбаяр нар санаачлан, батлуулснаар 2009 оноос монголчууд нийслэлийн төв талбайдаа цэргийн ёслолын жагсаал жагсаж, төрийн далбаанд хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтсон.
Төрийн далбаа мандуулах ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх, Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүнүүд, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцов.
Мөн Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Зэвсэгт хүчний төрлийн цэргийн командлал, Удирдах газар, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб, Онцгой байдлын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Төрийн тусгай хамгаалалтын газар, Шүүх шинжилгээний ерөнхий газар, Дотоод хэргийн их сургууль, төрийн ёслолын хүндэт харуул, үлээвэр найрал хөгжимчид, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид, ард иргэдийн төлөөлөл оролцсон.
Энэ онд 17 дахь жилдээ тэмдэглэж буй Монгол Улсын Төрийн далбааны өдрийн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын нэгдсэн цэргийн ёслолын жагсаалд тусгай зориулалтын 90 гаруй техник, нисдэг тэрэг, сөнөөгч онгоц, 4400 орчим алба хаагч, сонсогч, байлдагчид оролцсон бөгөөд ёслолын жагсаалыг Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, Улаанбаатар цэргийн хүрээний дарга, хошууч генерал Ж.Өсөхбаяр командлав.
Төрийн далбааг 1911, 1924, 1940, 1945, 1960 онд шинэчилилж ирсэн түүхтэй бөгөөд Монгол Улсын одоогийн төрийн далбааг 1992 оноос хэрэглэж эхэлсэн юм. Монгол Улсын иргэдэд эх оронч үндэсний үзэл, хүмүүжил төлөвшүүлэх зорилгоор жил бүрийн долдугаар сарын 10-ны өдөр “Монгол Улсын Төрийн далбааны өдөр”-ийг ёслол төгөлдөр тэмдэглэдэг билээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Төрийн сүлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ” хэмээн, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Монгол Улсын төрийн далбаа нь улаан, хөх, улаан хосолсон өнгөтэй байна. Далбааны гурав хуваасны нэгийн хэмжээтэй дундах хэсэг нь мөнх тэнгэрийн хөх, түүний хоёр тал нь мандан бадрахын бэлгэдэл улаан өнгөтэй байна. Далбааны ишин талын улаан дэвсгэрийн төв хэсэгт алтан соёмбо байрлуулна. Далбааны өргөн, урт нь 1:2-ын харьцаатай байна” хэмээн хуульчилсан байдаг.
Далбааны улаан өнгө нь ардчилсан хувьсгалыг, хөх өнгө нь манай ард түмний эгнэгт энхийг эрхэмлэгч үзэл санааг илэрхийлжээ. Соёмбо нь 1686 онд Өндөр гэгээн Занабазар хутагтын зохиосон соёмбо бичгийн эхний үсэг бөгөөд монголчууд гал мэт мандан бадарч, наран, саран мэт гэрэлтэн мөнхжиж, зэв сум мэт хурц шулуун, хуяг мэт бат бэх байж, загас мэт сонор соргог, өнөр өтгөн явж, арга билэг хослон, төмөр хүрээ лугаа адил төр улсаа хамгаална гэсэн гүн утгатай юм
Баасан - 07 сарын 10,
2026

Сэтгэгдэл2
Зеленский Львов хотод Цэргийн албаныхантай мөргөлдөөний талаар: Үүнийг дүрэмт хувцастай хүмүүст хийж болохгүй бөгөөд Батлан хамгаалах яам амлалтаа биелүүлэх ёстой. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өчигдөр орой Львов хотод болсон энгийн иргэд болон Цэргийн албаны ажилтнуудын хооронд болсон олныг хамарсан мөргөлдөөнийг шүүмжилжээ. Тэрээр Дотоод хэргийн сайд Игорь Клименко уг хэргийн бүх нарийн ширийн зүйлийг түүнд мэдэгдэж, яам одоогийн хууль тогтоомжийн хүрээнд үүнийг үргэлжлүүлэн зохицуулна гэж амласан гэж хэлэв. "Миний бодлоор энэ бол маш муу түүх" гэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүд төрийн тэргүүний хэлснийг иш татсан байна. "Мөн дүрэмт хувцастай хүмүүст маш муу ханддаг. Ийм зүйл болох ёсгүй." Тиймээс тэрээр энэ мөргөлдөөний дараа Батлан хамгаалах яам "амласан бүхнээ хийнэ" гэж найдаж байна. Энэ нь хэдэн сарын өмнө зарласан Цэргийн албаны болон Цэргийн албаны аль алиных нь дайчлах шинэчлэлийг хэлж байгаа бөгөөд дэлгэрэнгүй мэдээлэл хараахан гараагүй байна. Эх сурвалж:
Дэлхийн дайн гарах нь тодорхой байна. Монгол улсад аюул дагуулах гурав дахь хөршийн бодлогод анхаарах цаг болжээ. Америк гэж түрэмгий улс Иранд ахиад цэргийн цохилт өгч байна. Оросууд Украйнд илүү хүчтэй цэрэг дайны бодлого явуулж эхэлнэ. Барууныхан оростой дайн хийгээгүй гэх хэрнээ хэлэлцээрийн ширээний ард суухгүй гэж шууд дайсагналцаж байна. Хятадууд Японтой дайн хийхээр бэдтгнл хийж байна. Монголчууд бид найр наадамд урвагч Элбэгдоржийг залаад сууж байх. Рио Тинто монголд мөлжлөг хийж, өдөр бүр зээлийн хүүд 15 тэрбум төгрөг авч байна. Орос Монголд худалдааны хатуу нөхцөл тулгасан байгааг эрх баригчид ард түмэнд мэдэгдэхгүй байна. Цаашид гэмт хэрэгтэнгүздийг төрөөс зайлуулж, монголд аюул учрахаас өмнө улсаа хамгаалах чадвартай болох хэрэгтэй.