сонин mn
МАДРИД. /TASS/. Испанийн Засгийн газар “COVID-19”-г эрүүл мэндийн салбарын ажилтнуудын хувьд мэргэжлээс шалтгаалсан өвчин гэж үзэхийг зөвшөөрчээ.
Энэ тухай Испанийн Засгийн газар “Twitter” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
 
COVID-19”-г эрүүл мэнд, эмнэлгийн салбарын ажилтнуудын мэргэжлээс шалтгаалсан өвчин гэдгийг хүлээн зөвшөөрөх тухай тогтоолыг Сайд нарын зөвлөл баталжээ.
Тус улсад цар тахал дэгдэж эхэлснээс хойш эмнэлгийн ажилтнууд коронавирусээр халдварласныг үйлдвэрлэлийн золгүй явдлын улмаас үүссэн мэргэжлээс шалтгаалсан гэнэтийн нөхцөл байдал гэж үзжээ. Ийнхүү ангилснаар коронавирусээр халдварласан эрүүл мэндийн салбарын ажилтнууд ын хувьд тодорхойгүй хугацаанд нийгмийн халамж хүртэх баталгаа болох аж.
 
Цар тахал дэгдэж эхэлснээс хойш Испанид халдварын 2.8 сая гаруй тохиолдол илэрчээ. Үүнээс 118 мянга нь эмнэлгийн ажилтнууд байсан бол 100 нь халдварын улмаас нас баржээ.
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг