Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэнгээр ахлуулсан нийслэлийн холбогдох байгууллагын удирдлагууд Москва хотын Засгийн газрын харьяа “МосТрансПроект” Нийтийн тээврийн эрдэм шинжилгээ, зураг төслийн хүрээлэнтэй 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр “Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах асуудлаар хамтарч ажиллах” нь сэдвийн хүрээнд цахимаар хуралдлаа.
“МосТрансПроект” Нийтийн тээврийн эрдэм шинжилгээ, зураг төслийн хүрээлэн нь 1948 онд байгуулагдсан. Москва болон бусад томоохон хотуудын трамвай, троллейбусны зам, шугамыг шинээр барих, сэргээн засварлах, гэрлэн дохионы сүлжээ, тээврийн хөдөлгөөний удирдлагын автоматжуулсан ухаалаг системийг бий болгожээ. Түүнчлэн авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр цогц арга хэмжээг боловсруулж, орчин үеийн дэд бүтэц бүхий хотын нийтийн тээвэр, дугуйн болон явган хүний зам, төмөр зам зэрэг томоохон төслүүдийн зураг төслийг боловсруулсан туршлагатай байгууллага юм.
Дашрамд дурдахад тус хүрээлэнгийн захирал Александр Поляков нь өнгөрсөн оны 12 дугаар сард Улаанбаатар хотод цахимаар зохион байгуулагдсан Зүүн хойд Азийн Хотын дарга нарын 4 дэх удаагийн форумд оролцож байсан. Энэ үеэрээ Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах чиглэлээр холбогдох байгууллага, удирдлагуудтай санал солилцох санаачилгыг гаргасан билээ.
Цахим хурлын үеэр тус хүрээлэнгийн нэгдүгээр орлогч дарга Горелов Станислав Олегович “Улаанбаатар хотын зам тээврийн стратегийн боловсруулалт” сэдэвт танилцуулга хийсэн. Улаанбаатар хотын тухай өөрсдийн цуглуулсан мэдээ, мэдээлэл дээр үндэслэн математик загварчлал гаргаж, хотын түгжрэлийг бууруулах санал боловсруулж, зөвлөмжийг гаргасан байна.
Тус зөвлөмжид Улаанбаатар хотод хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай замын хөдөлгөөний оновчтой зохицуулалт, гэрлэн дохио, телекамерийн удирдлага бүхий нэгдсэн систем болон хяналт, гудамж, замын сүлжээг хөгжүүлэх зэрэг стратегийн элементүүдийг тодотгожээ.
Мөн тус хүрээлэнгийн Бүс нутгийн хамтын ажиллагааны зөвлөх Саакян Сергей Сергеевич “Хотын зам тээврийн ухаалаг системийг бүрдүүлэх нь” сэдвээр танилцуулга хийж, Тула хотод хэрэгжүүлж байгаа зам тээврийн ухаалаг системийг танилцуулав. Тус зам тээврийн ухаалаг нэгдсэн систем нь авто машины тоо, хурд, нийтийн тээврийн автобусны тоо, зогсоолд ирэх, хөдлөх, зам засвар, замын хөдөлгөөний зөрчил, ослын шалтгааны мэдээлэл зэргийг агуулсан бүрэн автоматчилагдсан юм.
Тус зам тээврийн ухаалаг системийг Улаанбаатар хотод нэвтрүүлснээр хүний амь эрсэдсэн зам тээврийн осол 15 хувь, төвийн бүс дэх тээврийн сүлжээний ачаалал 12 хувь, хяналтын камерын төхөөрөмж суурилуулсан хэсэгт замын хөдөлгөөний дүрэм зөрчилтийн тоо 20 хувь тус тус буурна хэмээн танилцуулав.
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл0
Одоо Орос хүнээс зөвлөгөө аваад юүхэв зүгээр замаараа явцгаая
Гоё хэллээ.
Москвагаа зохицуулчихаад зөвлөөсэй. Сумтайбазараас ийм л санаа гарна, барууны хөгжил дэвшил бол толгойд нь буух ч үгүй.
Яам байгаад ч нэмэргуй, гадны хунээс бух юмаа асуух юм даа чааваас аргагуй л нуудэлчид юм даа
Азийн дайсан Оросоос одоо Казахстан нь ч зөвлөлгөө авахаа байчихсан байхад Монгол одоо юу вэ юу вэ юу! Оросуудын бууны нохой буриадууд л Монголыг ийм байлгаж байгаа пиздакууд.
мэргэжлиин бус хумууст ажил хариуцуулчихаар л ингээд боон монго урээд гаднаас мэргэжилтэн олж ирдэгээ боль!ганц сая хунтэй хотын тээвэр зохицуулалтыг оорсдоо янзал!
Ядаж Солонгосчуудаас асуу л даа, ах лам одоо юу заах вэ дээ,
Zasss ,,
өөрсдөө чадахгүйгээс хойш зөвөлгөө авах нь зөв.
ОРОС МЭРГЭЖИЛТЭЭН МАРТДАГСАН НЭР БАЙНА ШҮҮ НЭРТЭЙГЭЭР НЬ ОРОС СУРГАГЧ ГЭЧИХЭЭЧДЭЭ АЙН
ОРОС МЭРГЭЖИЛТЭЭН МАРТДАГСАН НЭР БАЙНА ШҮҮ НЭРТЭЙГЭЭР НЬ ОРОС СУРГАГЧ ГЭЧИХЭЭЧДЭЭ АЙН
Түгжрэлийг бууруулахгүй л дээ, харин нийтийн тээврийг бол 5, 10хувь сайжруулах боломжийг яриад байна гэж ойлголоо
энэ нэг тэнэг бөхийг зайлуулж мэдлэг чадвартай хүнээ олж тавьмаар байнаа үнэн харанхуй нөхрөө
Оросын хотууд түгжрэлгүй бол бас яахав. Сайн байх тусам Монголчуудад дээрэнгүүй доромж ханддаг европ болох гээд ядчихдаг үндэстэн дээ.
СОГТУУ ИВАНУУД ТЭНЭГ МОНГОЛЧУУДААС ХЭДЭН ДОЛЛАР САЛГАСАН БОЛ. ОЛИГТОЙ ДОРВИТОЙ ЮМ ТҮЙ Ч АЛГА БАЙНА Ш ДЭЭ.ХЭДХЭН ХУВЬ БУУРНА ГЭСЭН ЮМ Л БАЙНА Ш ДЭЭ.
orosiin hotuud hund gaihuulah zamtai biluu end tendgui harahiin argagui avaar osol baidag
orosiin hotuud hund gaihuulah zamtai biluu end tendgui harahiin argagui avaar osol baidag
orosiin hotuud hund gaihuulah zamtai biluu end tendgui harahiin argagui avaar osol baidag
Солонгосын самсунг түгжрэлээс гарах төгс арга нь төмөр зам гэсэн
Чадахгүй байгаа юм чинь зөвлөгөө авах нь зөв ш дээ. Зөвлөгөө аваад түгжрэлгүй л болж байвал хэнээс авах нь ямар хамаа байнаа.
Зөвлөлгөө авах ёстой. Гэхдээ Сумьяабазар шиг Оросуудаас биш. Оросууд Монголчуудыг хүн гэж үздэг бил үү?
Засс! Тэр том хот энтрийн туршлага зөвөлгөө яахав ээ??!! Энүүхэнд байгаа Эрээн хотын дарга нараас асуучихаач!! Хөх хотыг дуурайчихад л хангалттай биш үү??
Одоо манай дарга төслийн удирдагч нэртэй балай юмнууд ээг ажил хийх гэхээр л гадны тмйм ч сөйн туршлага энээ тээрээ гээд л төсл судалгаа туршлага гээд л баахан мөнгө үрж солиоорох оо боль, ковид харин гадаадад зугаалдаг зардлыг бууруулсан, олоо Монгол ухаанаар ажлаа хийж чадахгүй бол зайлцгаа, буруу хүрдтэй хэт хуучин тээврийн хэрэглслэлийн импортыг зогсоох, машины татварбг, замын хуоаамжыг эрс нэмэх гм захиргааны арга хэмжээ аваач, хүн бүр машинтай байх албагүй, ихэнх айл 2,3 сашинтай бна, үүнийг Төр злхицуулах ёстой юм.