Бөхийн нас нэгэн үе ч, эрдмийн нас нэн урт билээ
“Монгол бол бөхийн орон”, “Монголчууд бол бөхдөө хайртай ард түмэн”... бид ийнхүү бахархан ярьцгааж, хааяа гадныхан ч биднийг тийн шагшина.
Тэр үнээн, монгол бол яахын аргагүй бөхийн орон. Захын монгол залуу л хормойгоо шуугаад босоод ирэхэд, ачих тонгорхоос эхлээд адгийн нохой мордох (Нохой мордох нь тийм ч уран сайхан мэхэнд тооцогддоггүй) хүртэл арван гурван мэхтэй. Монголчууд ясны барилдаанч, төрөлхийн авьяастай, дөрвөн мөч, сээр нуруундаа тэгшхэн бяртай. Сэтгэлгээ нь хүртэл олон хувилбартай, дасан зохицох, шинэ боломж, гарц эрж хайхдаа гаргуун. Нүүдэлчдийн онцлог. Тиймээс ч сая хүрэхгүй цөөн монгол XIII зуунд дэлхийг дагуулахад, эр тоотой бүхэн нь эрэлхэг баатар, хүчирхэг нударга болж явсан биз. Дурын арван монгол залууг мөн дурын арван шар, эсвэл арван хартай халз барилдуулбал эргэлзээгүй монгол залуус тоглоод л хаячихна.
Хамгийн олон бөх нэгэн зэрэг гарч барилддаг орон бол Монгол. Улсын наадмаар суманд доод зах нь 32 бөх, аймагт 128 бөх барилдана. 333 сум, 20 аймаг, хот, тэгээд нийслэлд барилдаж буй бөхийнхөө тоог нийлүүлбэл, тэр өдрүүдэд улсын хэмжээнд тоот бөхийн тоонд орж, торгон зодогны сэнжигнээс дугтарсан бөхчүүдийн тоо наад зах нь 14 000 хүрнэ. Бөхийн төрлөөр олимп, дэлхий, тивийн тэмцээнээс авсан медалийг нь хүн амынх нь тоотой харьцуулсан үзүүлэлтээрээ монголчууд бидтэй хэн эгнэх вэ, дэлхийд тасархай манлайлна. Цөөхөн хэдэн монгол залуус Арлын орны нэгэн бахархал, үндэсний спортыг нь ээлж дараагүй хаанчилж байна. Цаашид ч үргэлжлэх шинжтэй. Хэрвээ монгол залуусыг байнгын эрчимтэй бэлтгэл, хатуу дэг журам дор байлгавал ямар хүчирхэг болдгийн жишээ нь тэд.
Хүү төрвөл “Бөх болоорой” л гэж ерөөнө, бэлгэшээнэ. Бөхийн үнэлэмж хэр өндөр буйг илтгэнэ. Бөх хүн бол гүндүүгүй дөлгөөн зан, уужуу ухаан саруул, энэрэлт зөөлөн сэтгэл, тэгээд мэдээж хэрэг хүч чадалтай, самбаа зоригтой. Эр хүний бахдал болсон дүр төрх.
Дэлхий дээрх хамгийн олон бөхийн хөшөөтэй ард түмэн бол монгол. Намхай, Буур аваргуудаас эхлээд л хэдэн арван арслан, заан, аваргуудын хөшөө монгол нутгийн өнцөг булан бүрд бий. Захын улсын начин нь хүртэл арга ядахдаа л нэг цээж барималтай. Казахууд аугаа бөх Хажимухандаа, Оросууд Иван Поддубныйдаа, Иранчууд Тахтидаа, Эстонууд Алекстаа, Гүржүүд Апполон Старошвилидээ, Америкчууд Чемберстээ тэр бүр хөшөө босгосон юм болов уу даа, ингэхэд.
Монголчуудын дунд хамгийн их түгээмэл байдаг, бас олноороо бахархан ярилцдаг домог, хуучийн сэдэв бол бөхчүүдтэй л холбоотой. Яриад яриад ханахгүй. Бөхтэй холбоотой зүйр сэцэн үгс, холбоо үг, ерөөл магтаал, оньсого таавар, ертөнцийн гурав хүртэл бий. Манай уран билигт зохиолчид бол хүчин билигт бөхчүүдийнхээ талаар ихийг бичсэн дээ. Бөхчүүдийн тухай хамгийн олон зохиол бүтээл гаргасан орныг шалгаруулбал бас л манайх үнэмлэхүй түрүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Бидний бөхдөө хандах хандлага онцгой. Түрүү бөхийнхөө хөлснөөс шударч аваад магнайдаа түрхэж буйг харсан малайз, эсвэл испани нөхөрт яаж ч тайлбарлаад юуг ч ойлгуулах боломжгүй. Бүдүүн бүдүүн нүцгэн нөхдүүд нэг нэгнээ түшээд унтаад ч байгаа юм шиг зогсож буйг эр эмгүй нийтээрээ хараад хөшчихийг гаднынхан яагаад ч ойлгохгүй.
Сум орон нутгийнхан нутгаасаа нэг начинтай болчих гэж ёстой хуйгаараа хөдөлнө. Нутгийн бизнесмэнүүд нь том том цүнхтэй мөнгө чирчихээд наадмын талбайгаар сэжигтэй эргэлдэж, нутгийн улс төрчид нь тасархай тактик боловсруулж, ард олон нь аягатай цайгаа ч өрөмтөхийг анзаарахгүй, гарт таарсан даавуу шаавууны өөдсийг хүртэл сэтгэл догдлон мушгилна. Тэгээд нутгаас нь цолтой бөх төрчихвөл хотлоороо цэнгэлийн манлайд ёстой нэг хэдэн өдөр, сараар умбана даа.
Нутгаас төрсөн улсын цолтондоо хийх хөрөнгө оруулалт гэдэг чинь өнтэй жилийн хур шиг л бууна. Хэдэн арван саяын жийпээс эхлээд, арга ядсан арванхан төлөгтэй эр хүртэл нэг төлгөө харамнахгүй тэврээд ирнэ. Гэтэл олон улсын хэмжээний нээлт хийчихсэн нөхөр аргаа барж, яах учраа олохгүй Солонгосуудад өнөөхөө патент болгож зарахдаа тулчихаад гүйж явах. Эмгэнэл гэх үү, тэнэглэл гэх үү?
Яахав, хааяа жудаггүй зарим нь түмэн олныхоо тэр сайхан өргөмж сэтгэлийн өр рүү өшиглөж байгаа нь харагддаг л юм. Эр бярдаа эрэлхэж, зодоон цохион хийнэ, балмад танхай авирлана. Ялангуяа 90-ээд онд манай цолтой бөхчүүд бараг толгой дараалан хятад спирт зөөцгөөсөн дөө. Хөөрхий хөөрсөн монгол эрс “Манай арслан ч аугаа арслан шүү дээ” гэлцсээр, тэр арслангийнхаа хуулийн дээгүүр, хил, гаалийн дээгүүр оруулж ирсэн хятад спиртийг нь уугаад элэг нь харлан олноороо үхэцгээж байв. Гэсэн ч монголчуудын маань бөхөө хайрлах, дээдлэх сэтгэлийн уудам зайд тэдний тэрхүү түр зуурын хар наймаа, хор спирт огтхон ч толбо суулгаагүй билээ. Нөгөөдүүл ч нь ард түмнийхээ хайрыг нь эрээлж бараалахгүй авах атлаа эргүүлээд спирт архийг хайр найргүй хулгайгаар зөөж, элгийг нь сорж, энх амьдралыг нь сүйтгэхэд “хувь нэмрээ” харамгүй зориулахдаа сэтгэл нь өчүүхэн ч төвдөхгүй. Үндэснийхээ өв соёл, сэтгэлгээнд гялтайх сайн сайхан дусаах нь бүү хэл эр чадалдаа эрдсэн эрээгүй бүдүүлэг, эрдэмгүй ёсзүйгээрээ магнайлах нь ч байна. Гэвч бид түүнийг үл хайхарна, бөхөө дээдэлсээр, хайрласаар, тэднийгээ харсаар л байгаа.
Гэхдээ бас эргэж харах, эргэцүүлж бодох, эмзэглэх зүйл байна аа, байна. Монголчууд бид бөхийн орон мөн ч бас оюун ухаан, эрдэм мэдлэгийг ч дээдэлдэг, гэхдээ бүр эрхмээс эрхэмд тооцдог ард түмэн биш сэн бил үү. Гэтэл ер нь л тийм биш шиг харагдаад байх аж, сүүлийн үед. Бүсээ хөөргөөд бүсэлчихсэн таадгар залуу “Би ч тэр начинтай нутаг нэг шүү дээ” хэмээн шилээ шөргөөнө. Харин тэр эрдэмтний, тэр бүтээлчийн нутаг гэж хэлдэг хүнтэй нэн ховор таарна.
“Монгол туургатны 100 эрхэм” нэвтрүүлгээр хэдэн аваргууд маань бараг толгой дараалан гарах шив. Гэтэл хэдэн эрдэмтэн, мэргэд, номын оройд ойртсон хүн энэ нэвтрүүлэгт оров. Миний анзаарснаар л лав бөхчүүдээсээ төдий олон болж шальсангүй.
Увсынхан бөхөөрөө алдартай. Увс л гэхээр нүдэнд өөрийн эрхгүй хүдэр хүдэр хүрэн чийрэг залуус харагдах болж. Гэхдээ Увсаас бөхийн аваргаас гадна бас ухаан, сэтгэлийн, эрдэм мэдлэгийн аваргууд төрдөггүй хэрэг үү?
Дорноговийнхон маань Равжаа хутагтаараа бахархана. Гэхдээ тэр бахархал дунд бас согог байх шиг. Равжаа хутагтыг зөвхөн шашны хүн, хутагт гэдэг утгаар нь хүндлэх хүндлэл дийлэнхдээ. Тиймээс тэр бахархал нь үнэн хэрэг дээрээ мухар сүжиг бишрэлтэй илүү ихээр холбогдоно. Уг нь миний ойлгодгоор Равжаа хутагт бол шашны хүн гэхээс илүүгээр номонд нэвтэрсэн их соён гэгээрүүлэгч, их сэтгэгч, бясалгагч, их яруу найрагч хүн билээ. Хэрвээ шашны хутагт байгаагүй сэн бол тэр их хүмүүний бүх бүтээл зохиол, соён гэгээрлийг нь Монгол орон даяар байтугай Дорноговийнхон маань ч ер анзаарах шинжгүй ээ.
Төв аймгийн Лүнгээр дайраад гарахад Хадаа аваргын нутгаар явж байна аа гэлцэнэ. Эрдэнэсант ороход Мөөеө аваргын нутагт ирж байна гэж хөөрнө. Цаашлаад Өвөрхангайн Гарьдын хад өнгөрөөд орхихоор Цэрэнтогтох аваргынхаа нутгаа гэж мэднэ. Оюун билэгтэй, эрдэм мэдлэгтэй хүмүүс энэ нутагт гэтэл бишгүй л байгаа шүү дээ. Түүнийг нь бид мэддэггүй, бид бүү хэл нутгийнхан нь ч мэддэггүй. Бөхчүүдээ л ярина, мэднэ. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд очиход “Улсын арслан Ц.Содномдоржийн нутагт тавтай морилно уу?” гэсэн бичиг бүхий томоос том самбар угтана. Сайхан л юм. Гэхдээ “За сайхан бөхтэй нутаг юм. Харин оюуны салбарт ер гялтайх юм байдаг болов уу?” гэж эрхгүй бодогдох.Чухам эндээс л сөхөж буй сэдвийн минь гогцоо гарч ирж буй юм.
АНУ-ын Миссисипи мөрнийг Ханнибалын гүүрээр гатлангуут "Та Марк Твений нутагт тавтай морил" гэсэн бичиг тосдог. Захын шатахуун түгээгүүрийн газраас асуухад Марк Твенийхээ гэр музей, Том Соейрийн овоохойг заагаад өгнө. Твений хурц хошигнолыг хэлнэ. Чикагогийн Оак Парк дахь Хемингуэйн гэр музейд ажлын өдрөөр л хөл тасардаггүй юм билээ. Нью-Йоркийн Бродвейн гудамжин дахь нэгэн жижигхэн цайны газарт О' Хенрийн ширээн дээр сууж буй баримал бий. Тэнд сууж өгүүллээ бичдэг байсан гэдэг. Цайны газрын эздийн гол пиар нь тэр. Одоо ч Хенрийн өгүүллэгийг уншдаг хэн бүхэн тэнд орж тухлан суугаад кофе уухыг эрмэлздэг. Өсвөр үеийнхэн маань бөхийн хөшөө харж өсөх, билиг оюуны хүмүүсийн хөшөө харж өсөх хоёрт ямар ялгаа, итгэл үнэмшил, хандлага төлөвших бол? Монгол орон даяар буй хөшөөний хэдэн хувь нь бөхийнх, хэдэн хувь нь эрдэм оюуных бол? Бөхийн хөшөөгүй аймаг гэж бараг үгүй л болов уу? Хүлэг морины хөшөө ч олон. Харин эрдэмтэн мэргэддээ хөшөө босгосон нь хэд бол? Юутай ч Мөрөнгийн төвд хэдэн аваргуудынхаа хөшөөнөөс гадна Ширэндэв гуайн хөшөө боссон байна билээ. Хөгжсөн улс орнуудыг харахад эх орончид, түүхэн их зүтгэлтнүүдээс гадна билэг оюуны мэргэддээ голчлон хөшөө дурсгал босгодог. Учир нь үндэстний хөгжлийнх нь тулгуур учраас тэр юм.
Энд би бөх мориндоо хөшөө огт босгож болохгүй гэж хэлж буй хэрэг биш, харин аливаад эрэмбэ, дэв гэж байдаг биш билүү гэдэгт эргэлзээд байгаа юм.
“Бие бөх болбоос нэгэн үе баатарлая юу,
Сэтгэл бөх болбоос түмэн үе баатарлая юу”
Энэ үгийг монгол түмэн өөрсдөө хэлсэн билээ. Энд өгүүлж буй “Бөх” нь “Эрдэм” гэсэн бас нэг утгыг давхар илэрхийлж буй. Өөрөөр хэлбэл биеийн эрдэм бол бөх юм. Харин сэтгэлийн эрдэм бол энэрэл, нигүүлсэл болно.
Биеийн эрдмийн дээр бас мэдлэгийн эрдэм гэж байна. Мэдлэгийг хүн зөгий бал хураах мэт бага багаар их хүч хөдөлмөрөөр цуглуулан хураах амуй. Гэтэл мэдлэгийн эрдэм хангалттай биш. Хурааж цуглуулсан мэдлэг боловсролоо ухааран таньж, үр ашигтай хэрэглэж эс чадваас мэдлэг байгаад нэмэргүй. Тиймээс ухааны эрдмийг мэдлэгийн эрдмээс эрхэмд үзжээ. Гэсэн хэдий ч түүнээс илүү дээд эрдэм гэж бас буй бөлгөө. Тэр бол сэтгэлийн эрдэм. Хичнээн их эрдэм мэдлэгтэй ч, эр бяртай ч сэтгэлд нинж үүсэж, өршөөн нигүүлсэж эс чадваас орчлонг оноон барьж эс чадна. Тиймээс сэтгэлийн эрдмийг бүхнээс эрхэмд үзэж ирсэн байдаг. Тийм сэтгэлийн эрдмийг олсон хүн түмэн үеийг араасаа дагуулах билээ. Бурхан багш Шагжамунийг тийм хэмээнэ.
Дээрх үгэнд зөвхөн дээд эрдэм болох Сэтгэлийн эрдмийг эхлэл эрдэм болох биеийн бөхтэй шууд харьцуулан илэрхийлсэн нь улам утга төгөлдөр болгоно.
Ийн сэтгэлийн эрдмийг хамгийн эрхэмд үзсэн нь монголчууд бидний сэтгэлгээ ямар чанд холын хязгаарт хүрснийг илэрхийлнэ. Гэтэл өнөөдрийн бидний байр байдал эхлэл эрдэм болох “Биеийн бөх” дээрээ гацчихаад байна. Бөхөө дээдлэлгүй яахав, хүндэлгүй яахав. Бидний соёл, зан заншлийн, сэтгэлгээний нэг салшгүй нандин хэсэг нь монгол үндэсний бөх, түүнтэй холбоотой зүйлс билээ. Гэхдээ, зөвхөн биеийн хар хүчин чадлыг л өргөмжлөн дээдлээд байвал тэгээд бүдүүлэг биет болох шат руугаа гулсаж байгаа нь тэр дээ.
Яагаад ийн дүгнэж буй хэмээвээс өнөө цагийн бид чинь оюун билгээс илүүгээр биеийн хүч чадлыг, бэлийн зузаан нимгэнийг эрхэмлэх нь илүү анзаарагдах. Эргэлзээд буй бол аль нэгэн суманд очоод таарсан залуусаасаа “Танай сумаас төрсөн алдартан хэн бэ?” гэж асуугаад үзээрэй. Хамгийн түрүүнд бөхөө л хэлнэ. Ямар ч эргэлзээгүйгээр 10 хүний 8 нь шүү. Аваргатай нь аваргаа, арслантай нь арслангаа нэрлэнэ. Үнэхээр аль сумаас нь үл хамааран Улсынхаа арсланг мэдэхгүй монгол орон гэж үгүй. Бараг сум бүхэн ядаж нэг улсын начинтай. Аварга, арслан, заангүй бол начингаа л “Манай алдартан” гэнэ. Бөхийн дараа уяачид, бизнесмэнүүдээ дурдаж байна. “Манай нөгөө алдарт уяачийн хүрэн халзан, яагаав...” гээд л явж өгнө. “Манай сумын бизнесмэн тэр чинь ёстой хөлгүй баян байхгүй юу? Түрүү жил манай сумын тэр гэрт нь очсон. Бие засах гэж босоод найман өрөөн дунд нь төөрчихөөд сандарсан гэсэн. Гэр нь зүгээр л музей музей, эрүү нь унжчихаад эргэж хамхигдахгүй хэцүүдсэн гэж байгаа юм” гэх мэтээр бахархангуй ярина. Тэдний ард зөгнөлт зохиолчид ч атаархмаар сайхан амлаж чаддаг улс төрчид, бас дуучид ч зүй ёсоор байраа эзэлнэ. Хааяа нэг яруу найрагчдаа хэлнэ. Болор цомтой бол гарцаагүй.
“Хиймэл оюун ухааны салбарт дэлхийн хэмжээний шинэ нээлт гаргасан нөгөө Тэр чинь танай сум байхаа?”, эсвэл “Физикийн тэр” гэх мэтийг асуувал хэнд хамаатай юм гэсэн байртай өмнөөс гайхаж харна. Их сайндаа л “Аа тийм, нэг тийм нөхөр дуулддаг. Багадаа нусаа чирсэн л юм байсан юм гэнэ билээ” гэх мэт. Хөдөлмөрийн салбарын алдартнуудыг бол бүр таг мартсан.
Монгол бөхийн ертөнц нь монгол түмний маань өв соёл, үнэт зүйлсийн нэгэн тулгуур гарцаагүй мөн. Гэхдээ энэ нь бөхөө нүдэн балай, чихэн сохор шүт гэсэн үг бас биш юм шүү. Хэрвээ бөхийн маань ертөнцөд алдаа эндэл, буруу зөрүү буй бол хэлж ярьж, тэр нандин сайхан өвөө цэвэр ариунаар нь байлгахыг эрхэмлэх нь зүйн хэрэг юм. Тэгээд ч энд зөвхөн бөхчүүдтэй холбоотой асуудлыг хөндсөнгүй. Харин Үндэсний оюун сэтгэлгээний үнэлэмж, хүндлэл бол зөвхөн ганцхан бөх биш юм шүү, эхлэл эрдэм болох бөхийнхөө эрдмээс арай дээшлээсэй гэж л хүссэн юм.
Биеийн бөхөөр нэгийг, харин эрдмийн бөхөөр мянгыг ялдаг, сэтгэлийн бөхөөр түмэн үеийг дагуулж чаддагийг таньж чадсан өвөг дээдсийнхээ ухааныг эргэж харая. Биеийн бөхөө төдийгүй бас билиг оюунаа ч эрхэмлэе. Оюун санааны хөгжлөөс ангидаар хувь хүний хөгжлийг ойлгох боломжгүй, хувь хүний хөгжлөөс ангидаар улс орны хөгжлийг ч төсөөлөх боломжгүй. Зөвхөн биеийн бөх шүтээд байх аваас тэгээд гулсах замдаа л орж буй хэрэг дээ.
Б.Номинчимэд
2016.9 - 2018.8
Сэтгэгдэл0
Маш зөв сэдэв дэвшүүлжээ. Толуй хааны хатан хойч үедээ нэг судар бичиж хадгалуулсаныг АДҮА гэдэг юм билээ.Тэр сударт ".. тэр цагт хүүхэд дааганы уралдаан, бөхийн ноцолдооноор гуниг зөөллөн амьдраснаа дээдэд эрхэмлэнэ" гэж байгаа.Уг нь энэ сударыг хүн бүхэн уншидаг бол одоогийн бүх үйл явдал байгаа.
зөв зөв хэдэн бөх заримдаа уур хүргэдэг шүү ардын наадмаа шударга хийнэ шүү Хэнтийн харьяат шорон Одхүү начин, Дамбын хишгээ гэсэн орон шоронгоор явж байсан хулгаруудыг улсын хийморь сүлд болсон наадмаасаа зайлуулъя аа. Энэ хоёр шаар юугаараа гийгүүлсэн вэ
chi bol yamarch bodoh setgeh yhaangyi dylii teneg baina!harin chi zail!!!!chamd hamaagyi ted chagtaa hiih yumaan hiigeed aldariin ner hynd absan hymyys?harin chamaig hen ch medehgyi iim l tenegyyd chahilgaan helemgiigeer chalchih chag irjee?tiimees nyyreen gargad chaddag yum bol oligtoihon hyzaarai!!!gelegnyyd ee!
Uvsiin Naranbulag Mongoliin hamgiin yaduu sum harin avarga Baljinnyaum ni Mongoliin tolgoi bayan baih jisheetei
бөхөөр монгол дутахгүй
Тиймээ аль хэдий гулсаад явж байна. Тогтох нь уу ....
gylsaad bna gehees gytamsig met demiirdeg ni ikhe boltoi odg oo?....ta nar yu hiij yu unsij giigyylsen lydnyyd be?....
--- арслан заан гарьд гэх бөхийн цол чинь ламын шашны гутагт хувилгаадын хийсэн гутгамаш. гаднын соёлын үлгэр домгийн гүчтэнүүд гэх. --- тэр түрүү бөхий көлс дүрхэх, соёо морины көлс долоох чинь бизнэс панз нар төрд гарч хийсэн гутгамаш. --- таны тэр нутгаас хөрөнгө оруулалт гэдэг чинь ардчилал гэх завхралтаны хийсэн нутгийн зөвлөл гэгч сэтгэл мэдрэлийн өвчиний гутгамаш. --- зохиолч та "дурын арван монгол залуу", "нээлт хийсэн нөхөр" гэнэ. дурын=любые, нөхөр=товарищ. та монгол хэлнийхээ үгэнд бас дургүй дамшиг байхнээ.
Manjiin uyes l iim bolchihso ium bish uu, soyoloo avch uldene, ene ter geed
Бөх ч бас монголчуудын үеийн үед дээдлэж ирсэн зан заншил гэмээр. Хөөрхөн хүүхэн,гадаад нохой,этгээд дуу их үнэлэгдэх болжээ эрдэм мэдлэг огт хэрэггүй болсон цаг. Ингээд нэг хэсэг явцгаах байх.
Бөх ч бас монголчуудын үеийн үед дээдлэж ирсэн зан заншил гэмээр. Хөөрхөн хүүхэн,гадаад нохой,этгээд дуу их үнэлэгдэх болжээ эрдэм мэдлэг огт хэрэггүй болсон цаг. Ингээд нэг хэсэг явцгаах байх.
Монгол бол тэнэгүүдийн орон УИХ-ын гишүүн бөх ч гэх шиг
Бөх хүн бүдүүн өвсөнд....Ерөнхийлөгчийг харахаар яана даа гэж Монгол орноо өрөвдөх юм. Ийм тэнэг луйварчин төрийн тэргүүнтэй
Ми овогт ноёны бөх гэхэд л барилдаад бакалавр доовтор бүгдийг аваад эрдэмтэн болчихдог орон доо.
Номинчимэд бол яах аргагүй энэ цаг үеийн шилдэгт орох сэхээтэн мөн учир түүний үгийг сонсох ёстой.Харин манай ард түмэн оюун ухаан, мэдлэгийг үнэлдэгггүй ард түмэн биш л дээ.Одоо ч Оюун ухааны академийн гроссмастерууд гэхэд дэлхийд манлайлж байгаа нь бахархалтай байгаа. Манай шилдэг зохиолчдын нэг Д.Төрбат, ард түмэн гүйцэтгэгч уран бүтээлчдийг үнэлээд бүтээгч уран бүтээлчдийг үнэлэхгүй байна гэсэн байна билээ.Үнэн шүү.Ямар ч дууны шүлгийг тэр, хөгжмийг энэ гэж алдаршуулахаасаа өмнө л дуучны нэрийг хэлээд тэрний тийм дуу гэцгээж байдаг нь маний зан. Эр хүний хүч чадлыг эрхэмлэх энэ гүн ухааны үзэл бол хөнжилдөө унтах завгүй хөнөөлдөн тулалдаж,орондоо унтах чөлөөгүй олзлолдон байлдаж байх тэр бэрх цагийн угшилтай юм.Тэр цагт эрдэм чадалтан гэхээсээ баатар эрчүүд омог овгийнхоо аюулгүй байдлыг хамгаалж байдаг байснаас улбаатай үзэл юм.Жүгдэр докторын Дундад зууны үеийн монголын философи сэтгэлгээний түүх бүтээлд баатар эрчүүд бол үнэт зүйл байсныг дүгнэсэн байдаг.
Дундад зуунд эрхий мэргэн харваач баатар эрчүүдийг ихэд алдаршуулж байсан тухай эшлэн бичсэн байдаг. Хүндлэхийн дээд Хөх Монголын алдаршсан нь мөн л баатруудын хүчээр хийсэн ажил юм.Мэдээж мэргэн хошууч ноёдын ухаан онцгой үүрэгтэй байсан нь ойлгомжтой л доо.Одоо үед сэхээтнүүд голдуу оюуны хөдөлмөрөөс тамирчдын амжилт илүү үнэлэгдэж байна гэсэн гоморхол хэлдэг.Гэвч харж байхад АНУ-д ч гэсэн физикийн эрдэмтэдээс илүү их орлого олдог хүмүүс бол сагсан бөмбөгийн, америк хөл бөмбөгийн од булчинлаг ,амьтанлаг эрчүүд байдаг.АНУ бол оюуныг дооршоож үздэг улс биш.Маш сайн үнэлж маш өндөр цалин хөлс төлдөг ч бодит байдал дээр нөгөө л булчинлаг эрчүүд илүү үнэлэгдэж байна.Энд хүний уугуул инстинктийн нөлөө маш амь бөхтэй байгаагийн нотолгоо юм.Бидний хийдэг үйлдлүүдийн 80 хувь нь амьтны хийдэг үйлдэл өчүүхэн хэсэг нь оюуны сэтгэн бодохтой холбоотой үйлдэл байдаг гэдэг.Энэ юм л даа.Тэгэхээр бөх,морь,мэргэн харваачид үнэлэгдэхээс,хүндлэгдэхээс өөр аргагүй.Энэ нь оюуныг дооршоож буй хэрэг огт биш.
Нэмэлт болгоход эрдэмтэн мэргэдүүдийн маань ололт,нээлт эх орныхоо амьдралд хэрэгждэггүйд их учир байдаг байх. Эрдэмтэн болдог бичсэн нь туршсан нь цаасан дээр л хоцордог бололтой юм. Тэгээд л оюуны үнэлгээ доошоо хандаад байгаа юмуу даа
Niigemd yamar ch baylag buteedeggui humuusiiiig huurguuud baidag mongoliiiin sonin niigem!!! Buhchuuudeee ulsdaaa heregtei zuil hiiii! Nudend haragdaj gart barigdahaar!
Manaid erdemten gej neerei yuu buteesen humuus bn teriig bicheech
ARD IRGED NI BUHCHUUD DUUCHDAA SONGOOD TURD GARGAAD TEGEED NUGUUHED NI OLIGTOI CH YUM HIIHGU HIISEN BUTEESEN ERDEMTDEE HASHIJ BOOMILSNOOS BOLOOD IHENH NI HARIINTOM TOM OROND AJIL HIIJ BAIGAA SHUUDEE
Гулссаар байгаад амьтан болох шатандаа яг тулчихаад байна!! Эцэгvvд нь хvvхдээ хvчиндэцгээгээд л, аль буруу хазгай явдалтай хvмvvс од эрхэсийн зиндаанд байрлачихсан, еронхийлогч нь улсаасаа аль болох ихийг томыг хулгайлах талаар беен ажил зохиогоод л...Энэ улс дуусцоон, дуусцан!!
Гулссаар байгаад амьтан болох шатандаа яг тулчихаад байна!! Эцэгvvд нь хvvхдээ хvчиндэцгээгээд л, аль буруу хазгай явдалтай хvмvvс од эрхэсийн зиндаанд байрлачихсан, еронхийлогч нь улсаасаа аль болох ихийг томыг хулгайлах талаар беен ажил зохиогоод л...Энэ улс дуусцоон, дуусцан!!
Unen unen
eneederiin zaluus maani erdemtediinhee yu yu byteesen enee her ni ynsaagyi anhaaraagyi bolj egdeg ynsdag ni erdee l internetd boltoi!amarhan tednii yhaaniig olood medchih yanztai?....ted maani lam nariig ikhe muulaj hyychin chagiin SOC-handlagatai yabdag.getel eneeder Delhiid Byddiin lam nariin gegeeleg yhaalag gyn gynzgii erdem medlegiig Hoolwuudiin aldartangyydaas ehleed mengetei chineetei ardyyd dagan dabtan yabdag!ingeheer lam hyn bydyyleg argaa barsan amitan bis boltoi?Byryy zyilryy gylsaad ydaj baina!eneederees ehlej jaahan saryyl saijrah arga yhaanaa oloh heregtei!bidnii bye byeen syymjilej negnee gazar door ortol ni myyldagch gesen sainii eor bis syy dee!!!Mongoliin erdem medelegtei olon jil sinjleh yhaanii byteel tyyrbisan cheengyi hymyys bna!tednii engersen odoo ene chagiin byteel tyyrbiliig ni bainga anhaarch toroos bodlogoor demjij baih ni chyhal sanagddag!
Ystoi unen tr!! Hudlaa biy biynee dagaj huilarsan lamaa shvtdeg bnu, hrist bnu, boo bnu hamaagvi goln mun chanart bn vnench baij medehgvi tr chn ali n ch muu muuhaig delgervvlehgvid l mun chanar n orshdog..tgsen neeh l biy biyne duuraij lam hereggvi muusain businesschid, bi shashin shvtdeggvi bir zvrheeree amidarsag ntr geed yridag triin dagaj booonooro ngo lam naraa vzen yddag tiiim neg ystoi sonin hvmvvs oilgodoggvi.. yrn bol shvtleggvi hvn neg tiiim dooroos door ys surtahuun deg juramgvi hvn l baina bizdee ..za ter yahaw hiideg ymiig n medehed yrdoo amarhan internet uhaj hewthees oor yuun erdemtdiee sudlah ydaj sursan mergejliinhee erdemtdiig meddeggvi terndee sonirholgvii amar hylbar mongo oloh show businnes tr hongon huimgai ym l booonoooroo sonirhono duuchin boh jujigchin ymar ymar ym geed l jooohn nomiiin mor hooj ene niigem uls eh oron ooriinhoo amidarliig deeshlvvlehee bodooocheee ard tumeeen ..hylbar ym shawart hutgaldahdaa amarhan baidagshvv chanartai ym hvsdeg shigee ooriiigoo chanartai bolgooo
энэ Номинчимэд яг юу хэлэх гээд бгаа новш вэ
Бvтээн байгуулалт хийж улс орноо хегжvvлэгчидийг дээдэлье! Гэж байна! Чам шиг явдаг жорлонгуудыг шvтье гээгvй байна ! Эргvv орк оо!!!
........ӨвөрхангайчУУДАА, СУДЛААЧ ЭРДЭМТЭДЭЭ......ИХ ЭЗЭН ЧИНГИСИЙН УДАМ МОНГОЛ УЛСЫН АНХНЫ ЕРӨНХИЙ САЙД Т. НАМНАНСҮРЭН ГУАЙН ТӨРСӨН ГАЗРЫГ ТОГТООЖ нэг мөр асуудлыг шийдэж, дараагийн олон арга хэмжээ, үйл ажилагааг тууштай, эрчимтэй өрнүүлмөөр байнаа......НЭГДСЭН ЦОГЦ үйл ажиллагааг тууштай, өргөн далайцтай хийн хүсэл эрмэлзэл байнаа. ЭНЭ асуудлыг үнэн зөвөөр түүхийн эх сурталжаар нь нэг мөр шийдээд өгөөчээ..........
......сэтгэгдлээ л бич хүний нэр төрд бүү халд, МУУХАЙ МОНГОЛ ХҮН ХАРАГДААД Л БАЙНА ШҮҮ ДЭЭ ХӨӨЕ................
Oyunii hodolmoroo unelehgui uls oron yaz hogjih be.
увсад оюунлаг хүн байдаг юм уу Улсаа коммунистуудад худалдсан хоцрогдолд оруулсан Пилийг л магтан дуулна ккк
Зев асуудал дэвшуулсэн байнаа. Эрдэмтэд нь хоер булэгт хуваагдаж бн: нэг хэсэг нь хоцрогдсон гэхдээ улс терчдед долигонож, алдар цолоор бялуурч шинжлэх ухааныг гутааж явна ( тэд голдуу ШУА, терийн сургуулиудад шигдсэн), негее хэсэг нь зутгэсээр , харамсалтай нь тэдний дуу хоолойг дарахаас бус дэмжих боломжгу, бухимдсан, гутсан хэсэг ( голдуу Терийн бус салбарт). 2 дахь хэсгийг л эрэн сурвалжлан гаргаж, ашиглах л хэрэгтэй байгаамдаа!!! Монголыг одоо зевхен мэдлэг аварна.
Бөх, бөхийн барилдаан, эрийн гурван наадам Монгол үндэстний их өв соёл, дархлаа, үнэт зүйл. Энэхүү их соёлыг хэн нэгэн нь нийтлэл бичээд гутаадаг болж, бүр цаашлаад эрийн гурван наадмыг хийлгэхгүй гэх юм байна л даа. хэрвээ энэхүү их өв соёл маань таалагдахгүй, бидний амьдралын хэв маяг биш байгаа бол тэр харь нутагтаа очоод амьдраач дээ, харин битгий эргэж ирээрэй. чадахгүй дээ. Монголд очиж амрана ч гэх шиг утгагүй юм ярьдаг эрлүүзүүд их олон болжээ
Зөв сэдэв байна. Хэрэв оюун ухааны дээдэлдэг бол Ой тогтоолтын Хатанбаатар мандаж байх байлаа гэж ...
Эзэн Чингэс хаан сэтгэлийн хүч мэдлэгийн хүч ухаарлын хүч залбирлын хүчээр дэлхийн байлдан дагуул сан. Шинжлэх ухааны салбар шинэ бүтээл бий болгож улс эх орны хөгжилд хувь оруулсан хүмүүсийг илүү дээдлэе
Энэ бол маш зөв асуудал мөн.Одоо цагт бүхий л том улс гүрнүүд шинжлэх ухаан, нээлт, технологоороо уралддаг болсон цаг аль дээр 1960аад онд л гэхэд ОХУ Америк 2 аль нь сансарын технологи эзэмшихээрээ өрсөлдөж байсан аль хагас зууний өмнө шүүдээ.Гэтэл 21 зууны монголчууд дийлэнхи нь боловсрол ,мэдлэг ,оюуныг биш бусад зүйлс д илүү ач холбогдол өгж байгаа нь харамсмаар.Мөн энэ коммэнт бичиж байгааг нь харахад ихэнх нь асуудалд ямарч шүүлтүүргүй орж ирэхийн бичсэн байдлаас нь харахад харваас 40 50 гарсан хүмүүс байна даг.Өдийн наслачаад хэрүүл муйхараар хэрүүл хийхийн оронд сайн тунгааж байж бичээч.Дээд үе нь ингэхээр одоо яахавдээ
даяааршилд чи юугаараа ялгарч үндэстэн э авч үлдэх вэ бүгд ай поне бариж бна бүгд банана идэж бна бод бод. үндэсний өв соёлоороо. магтаад бдаг японд сумо солонгос шырэм бөх хятадад шаолины сүм гээл бдым бна лээ тэд хэт үсэрэнгүй хөгжилтэй улс яаагаад блгаад бдгын бол
Saihan judagtai zaluuchuud bnldaa.Ulsiin ner hundiig delhiid.olimpid gargah n zuitei.SerOdiig bol beh bish bolohoor ymarch shagnal uramshuulalgui l bga bizde.HB ali hediin egeh bsan shu.Batsuuri.SerOd 2g hariutsuulaad harahad neg n delhiin hun bizde.Batsuuri bol tanhai.zodoonch l hun shde.Shagnal.alban tushaalaar shagnaad l bga bizde.Delhiin Olimpiin sportoo hegjuuleh heregtei.
Saihan judagtai zaluuchuud bnldaa.Ulsiin ner hundiig delhiid.olimpid gargah n zuitei.SerOdiig bol beh bish bolohoor ymarch shagnal uramshuulalgui l bga bizde.HB ali hediin egeh bsan shu.Batsuuri.SerOd 2g hariutsuulaad harahad neg n delhiin hun bizde.Batsuuri bol tanhai.zodoonch l hun shde.Shagnal.alban tushaalaar shagnaad l bga bizde.Delhiin Olimpiin sportoo hegjuuleh heregtei.
Saihan judagtai zaluuchuud bnldaa.Ulsiin ner hundiig delhiid.olimpid gargah n zuitei.SerOdiig bol beh bish bolohoor ymarch shagnal uramshuulalgui l bga bizde.HB ali hediin egeh bsan shu.Batsuuri.SerOd 2g hariutsuulaad harahad neg n delhiin hun bizde.Batsuuri bol tanhai.zodoonch l hun shde.Shagnal.alban tushaalaar shagnaad l bga bizde.Delhiin Olimpiin sportoo hegjuuleh heregtei.
Saihan judagtai zaluuchuud bnldaa.Ulsiin ner hundiig delhiid.olimpid gargah n zuitei.SerOdiig bol beh bish bolohoor ymarch shagnal uramshuulalgui l bga bizde.HB ali hediin egeh bsan shu.Batsuuri.SerOd 2g hariutsuulaad harahad neg n delhiin hun bizde.Batsuuri bol tanhai.zodoonch l hun shde.Shagnal.alban tushaalaar shagnaad l bga bizde.Delhiin Olimpiin sportoo hegjuuleh heregtei.
Ай юутай үнэн. Улсыг баталж, бүтээлийг хийж, санг арвижуулагч хүмүүн нь эрдэм номтой, чигч шулуун, хянуур нямбай байх ёстой. Энэ чанарыг эрхэм залуус эзэмшихийг хичээгтүн.