Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын өмгөөлөгч, академич С.Нарангэрэл саяхан манай сонины хуудсаар “Н.Лүндэндорж бол хуульч ч биш, философич хүн. Хожмоо би л дэмжиж, хуульзүйн ухаанаар зэрэг дэв хамгаалуулсан юмсан. Угаасаа хуульч биш болохоор хүнд, хэцүү хэргийн дундуур туучиж мань мэт шиг хатуужсан биш дээ…” хэмээсэн нь бараг л Н.Лүндэндорж согтуугаар арван хэдтэй охины амь насыг хороочихсон өөрийгөө архи биш долоогонын ханд ууж жолоо барьсан хэмээн мэлзэж, аав ээжийг нь аргалж чаргалж, хууль шүүхийг хувийн компани мэт ажиллуулаад Монголын мянга, мянган хуульч, өдгөө хуулийн сургуульд сурч байгаа оюутнуудын нэр нүүрийг шавхайд хутгаж яваа нөхөр гэсэн үг байлаа. Шинэ Засгийн газарт сайдаар томилогдож байгаа нөхдийн дунд “Ажнай”-н хэмээн алдаршсан Б.БатЭрдэнэ гэдэг бас нэг философич байна аа. Ер нь энэ хоёр философич хүн алж, хулгай хийх гээд хүний ёс суртахууны уналтын дээд цэг болсон үйлийг гүйцээхдээ ч ижилхэн ичгүүргүй хүмүүс болоод явчихлаа.
Монголын өмнө зүгийн говийн район буюу Өмнөговь, Дундговиос морь, бөх байлж, шагнадгаараа “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ, “Мон Уран”-ы Б.Наранхүү хоёр алдартай. Сүүлийн жилүүдэд “Land cruizer 200”-гаар түрүү морь байлж, 200 саяар начин цолтон төрүүлж хүртэл бэл бэнчингээрээ уралдах болсон. Түүнийхээ хэргийг ч гаргаж, УИХ-д гишүүн болж байна. Б.Наранхүү ч яахав, тухайн үеийн нэрээр политехникийн дээд сургуульд суралцаж байгаад төгссөн ч юм уу, хаясан ч юм уу алга болсон гэж багш нар нь ярьдаг. Харин яах аргагүй философичоор төгсөөд нэгэн хэсэг Батлан хамгаалахын их сургуульд тэр чиглэлээрээ багшилж байсан “Ажнай”-н Б.Бат-Эрдэнийг хэн болохыг тодруулъя.
Өмнө нь УИХ-ын гишүүн байсан Б.Бат-Эрдэнэ 2008 оны сонгуульд өвдөг шороодсон юм. Үүнээс хойш “Ажнай” гэх нэр болохгүй, бүтэхгүй бүхэнтэй холбогдож дуудагдах ч бүх асуудлыг хөрөнгө мөнгөөр шийддэг, ямар ч хууль бусыг үйлдсэн “Ажнай”-д хууль үйлчилдэггүй гэсэн яриа Монгол ардын аман үлгэр шиг ам дамжсан даа. Ардчилсан намын банк, сонгуулийнх нь бэлтгэлийг хангах санхүүжилтийг нуруун даа үүрч явсан Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраагаар ч “баруун гараа” хийсэн гэх “Ажнай” Өмнийн говиос хэсэг бусгаар нь зарж, зөөснийхөө хүчинд өдгөө нэртэй, зүстэй яваа. Ийм хүн хулгайлж, луйвардаж өрнүүлдэг бизнесийнхээ салбар яамыг толгойлох нь хэмээгдэн хэвлэлээр шуугиж, Уул уурхайн сайдад нэрээ бичүүлээд байсан ч Батлан хамгаалахын сайд болон хувирав. Яах аргагүй нийтийн албан тушаалтны эрх ашгийн сонирхолтой нь огтлолцож байгаа тул Ардчилсан намынхан хуулийг үл тоодгоо ил цагаан баталсан хэрэг болох нь хэмээн бултаж тийн өөр яам уруу гулгуулсан байх. Гэхдээ л уул уурхайн салбарт эрх ашигтай Д.БатЭрдэнийг батлан хамгаалах салбарт эрх ашиггүй гэж харагдуулахаар гулсуулж байгаа нь Ардчилсан намынхан мөнгөтэй олигархдаа үнэнчээр үйлчилдэгийг халхалж чадахгүй.
Баримт 1: Өмнөговь аймгийн орон нутгийн өмчит буюу иргэдийн мэдэлд Засгийн газрын тогтоолоор өгсөн “Тавантолгой” компанийн 51 хувийг Б.Бадраа, Х.Түмэнбаяр нарын хамт Д.Бат-Эрдэнэ халаасалсныг нутгийн уугуул иргэд үргэлж гомдоллон мэдүүлдэг. Тус компанийн удирдах төвшинд ганц ч мэргэжлийн хүн байхгүй. Ах дүү, танил тал, гар хөлийнхөө үзүүрт хөдөлдөг нөхдөөр багаа бүрдүүлсэн гэх. Аймгийн Засаг даргын Тамгын газар дахь дарга цэргийг тооцвол тус аймгийн төрийн албан хаагч хоёр хүн тутмын нэгийг нь өөртөө “урвуулж”, худалдаж авсан судалгааг өмнөговьчууд өөрсдөө гаргасан нь бий.
Баримт 2: Х.Түмэнбаяр хэмээх уул уурхайд ямар ч хамаагүй хүнийг “Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар томилж, өөрөө ТУЗийн дарга болсноор хууль бус үйлдэл хийх боломж бололцоогоо бүрдүүлсэн. Иймд орон нутгийн удирдлага Д.Бат-Эрдэнэтэй л ярьж, зөвлөлдөхгүй бол ажил урагшлахаа байсан. Маш товчхондоо ноёрхлоо тогтоосон гэсэн үг.
Баримт 3: “Тавантолгой” компанийн ажлын орчин нөхцөл, удирдлагуудынх нь хуйвалдаанаас болж олон энгийн иргэн амь насаа алдаад байгаа. 2010 онд л гэхэд 31 удаа зам тээврийн осол гарч, 23 хүн алтан амиа алдсан. Өнгөрсөн онд 12 осол гарч гурван хүн нас баржээ. Энэ бүхэн нь хөдөлмөр хамгааллын наад захын журам, стандарт мөрдөгдөөгүйтэй холбоотой.
Баримт 4: “Тавантолгой”- гоос Цагаан хад хүртэлх 256 км үргэлжилдэг стандарт бус, нарийн замыг улсын байцаагчийн дүгнэлтээр хаасан ч нэг цагийн дараа дур мэдэн нээсэн эзэн нь Д.Бат-Эрдэнэ байлаа.
Баримт 5: Уурхайн дөрөвдүгээр цооногоос олборлолт хийж, “Ажнай”- н өөрийнх нь хувийн нүүрс тээврийн компанийн 80 тоннын даацтай 180 хүнд тэрэг өдөр шөнөгүй нүүрс зөөвөрлөж байна. Мөн орон нутгийн хэрэглэгчдийн нүүрсээ авдаг наймдугаар цооногт 40 метрийн гүн хөрс хуулалтын ажлыг саатуулж, бүх хүч хэрэгслийг нь дөрөвдүгээр цооног уруу хаях зарлиг гаргасан хүн бол
Д.Бат-Эрдэнэ.
Баримт 6: “Маатаг” н.Жаргалсайхан гэдэг Ардчилсан намын гишүүнчлэлтэй нөхөрт Д.БатЭрдэнэ мөнгө өгч 20 мянган тонн нүүрсний зөвшөөрөл цохуулж авсан тухай яриаг олон хүн баталдаг. Иймээс Өмнөговь аймгийн Ардчилсан намын гишүүд Д.БатЭрдэнийг хоёр нүүртэй хэмээдэг.
Баримт 7: Д.Бат-Эрдэнэ олон жилийн өмнө “Даланзадгад” брокерийн пүүсийн н.Цэнддоо гэгч нотариатчийг урвуулан “Тавантолгой” компанийн жижиг хувьцаа эзэмшигчдийг луйварджээ. Энэ хэрэг саяхныг хүртэл Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст хаагдаагүй байсан. Мөн “Монгол эд импекс” хувьцаат компанид иргэн Ч.Отгончимэг, Л.Туваанбаатар нарын эзэмшдэг байсан 220 ширхэг хувьцааг олон иргэдийн хувьцааны хамт хууль бусаар өөрийн болгосон.
Баримт 8: Өмнөговь аймгийн энгийн иргэдэд хувь хишиг нь олддоггүй “Тавантолгой” компани Д.Бат-Эрдэнийг удирдаж байх хугацаанд ашигтай ажилласан мэдээ бий. Нүүрсээ өөрийн хамсаатан “Говь барилга”, “Баян-Уул”, Хятадын “Пүшинговь”, “Пүшинмон” зэрэг компаниудаар дамжуулан дэлхийн зах зээлийн үнээс харьцангуй хямдаар борлуулдаг байна. Тавантолгой ХХК дахь хуучин нүүрсний уурхайн 49 хувийг гартаа оруулж, өмнөд хөрш рүү нүүрс гарган их ашиг олж, хэдэн арван тэрбумаар эргэлдүүлдэг Д.Бат-Эрдэнийн хувийн компанийг Татварын ерөнхий газар шалгаж, 80.5 тэрбум төгрөг төлүүлэх акт тавьсан байдаг. 2007 онд ч татвар төлөхөөс зайлсхийж, орлогоо нуун дарагдуулсан нь илэрч Д.Бат-Эрдэнийн эхнэрт ч Эрүүгийн хэрэг үүсэхэд тулж байлаа. Харамсалтай нь, философичид хүн алсан ч, хулгай хийсэн ч хууль үйлчилдэггүй болсон нийгэмд үүсээд байгаа сүүлийн үеийн “дүрмээр” Д.Бат-Эрдэнэ татварын өршөөлд хамрагдаж эхнэртэйгээ хамт ял зэмгүй үлдсэн юм. Одоо Д.БатЭрдэнэд Өмнийн цэнхэр говийг тэр чигээр нь худалдах л үлдсэн гэхэд хилстэхгүй дээ. Өөр юуны төлөө тэр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний эрх мэдлийн төлөө дайтав гэж дээ, өмнөговьчуудаа.
Б.Цэнгэл
Сэтгэгдэл0
odoo iai gehebdeee teged ard tumen mendseer baij songoson shdee
Tegeed baahan tegsen ingesen geed l bicheed baidag,ted nar ny bayjaad l,hiih muu muuhai yumaa hiigeed l yavdag,orovdmoorch yumaa daa ene uls chin!
ЖИНХЭНЭ МУЖИК ГЭСЭН ШYY
Ajnai Barerdene bol shunaliin tulam,adgiin er shuu de.Altanhuyagaa ATG-d uguih heregtei.BURHAN gesgeeh l bolnoo!!! Harj l baigaarai!!!
ZA BITGII HUDLAA SHAAGAAD BAI TA NAR ,UIH-N 76 HAMGIIN ONDOR ONOOLTOOR BAT ERDENE L OMNOGOVIOS GARSAN,OOR TIIM GISHUUN BNA UU ? TS.NYAMDORJ MCS METIIN HYATADADYN GAR BOLOGCHIDIIN HIIJ BAIGAA GUTGELEG BNA
энхбаяр ажнай 2-ын хэн нь гэмт хэрэгтэн бэ.
Хоёулаа.Гэхдээ Ажнай аймаг, газар луйварддаг. Энхбаяр нэг орц, балгас луйварддаг
yooh ter orts balgas geed baigaa yumsiinh ni yadaj negiig ni ch boltugai avchih yumsan.bi heden ueree baitugai ah duu amrag sadan maani heden ueeree idne biz.
Өмнөговьчууд өөрсдөө мөнгийг аваад сонгосон юм биш үү. Ийм хүн гэдгийг өчнөөн жил хэвлэл мэдээлээр бичээд байхад хаагуур нь өнгөрсөн Өмнөговьчууд вэ? Дандаа өнгөрсөн борооны хойноос цув нөмөрцгөөх юм даа. АН-ч гэсэн бас л мөнгөнд нь болж Бат-Эрдэнэ, Наранхүү нарыг нэр дэвшүүлсэн. Танай намын нэрийг баастана даа.
Zuv helsen bna. Baterdened umgungovi dahi songogdchdiig hahuuldah mungu hamgallttai bii. Mongoliin hursun dorh baylagiig tsulmuj bga hun shuu dee.
Òà íàð þó ë ãýæ áè÷íý äóðààðàà áîë èäñýí òîëãîé õóâõàéð÷ èä¿¿ëñýí áóò óðãàäàã þì ìýäýõ ¿¿.
Өмнөговьчууд Ажнайд хайртай шүүдээ. Хамгийн их саналаар УИХ гишүүн болсон хүн. Тийм болохоор ямар ч хуульч өмгөөлөгч хэрэггүй юм байна.
Yunii tuluu hairtai yum be? ulsdaa tatvaraa shudarga tulsun gej uu? Umnugoviinhonii amidralii deeshluulj yaduurliig ni buuruulsan gej uu?
Аймаар ч юм шиг, бахарахмаар ч юм шиг, гэхдээ удахгүй дээ, хөөрхий минь...
Одоо Монголын урд хилийг цэрэг манах шаардлага байхгуй болжээ.Ийм ашиг сонирхлын зөрчилтэй хятад руу газар шороо зөөж гаргадаг хүнийг заавал батлан хамгаалахын сайдаар тавьдаг нь ямар учиртай юм бол
Засгийн газрын 2011 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 257 дугаар тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий Таван толгойн ордтой холбоотой дэд бүтцийн бүтээн байгуулалттай холбоотой хэд хэдэн гол асуудлыг шийдвэрлэсэн байдаг. Тухайлбал Эрдэнэс Таван толгой ХК-ийн олборлох нүүрст тулгуурлан барих цахилгаан станцын ТЭЗҮ-г боловсруулах, цахилгаан станц барих, шинээр барих Оюу толгойн цахилгаан станцын нүүрсний хэрэгцээг Таван толгойн ордноос хангуулах, тус бүс нутагт хэрэглэгдэх усны асуудлыг цогцоор шийдвэрлэх үүргийг хангуулах, боомтын өргөтгөлийн ажлыг эхлүүлэх зэрэг асуудлуудаас хамгийн ач холбогдолтой гэж болох Тавантолгойн нүүрсний орд Гашуун сухайтын хилийн боомт хүртэлх 245 км хатуу хучиллтай автозамыг барьж тодорхой хугацааны дараа төрийн өмчид шилжүүлэх асуудлыг Эрдэнэс Тавантолгой ХК-д бүрэн эрх олгосон. Өөрөөр хэлбэл Энержи Ресурсийн охин компани болох Говийн зам ХХК-ийн барьж ашиглалтанд оруулсан замтай паралел замыг барьж ашиглалтанд оруулах, тодорхой хугацааны дараа төрийн мэдэлд шилжүүлэх бүрэн эрхийг гагцхүү Эрдэнэс Таван толгойд олгосон байдаг. Гэтэл энэ замтай холбоотой асуудалд жижиг Таван толгой буюу бидний нэрлэж заншснаар Ажнай Бат-Эрдэнийн сонирхол орсноор ажил явах биш харин ч зогсох тийшээгээ хандаж эхэлжээ. Ингээд ЗГ-ын тогтоол гарснаас бараг жилийн дараа Эрдэнэс Тавантолгой ХК хариуцан барих ёстой 245 км замын хагас нь яагаад ч юм жижиг Тавантолгой хариуцаж барихаар болчихжээ. Өөрөөр хэлбэл МУ-ын ЗГ-ын тогтоолыг ЗТХБЯ-ныхан дур мэдэн өөрчилж энэ замны талыг нь буюу 125 км зам барих эрхийг өөр компанид салган өгснөөр зогсохгүй, гэрээ байгуулсан талаар ч яригдаж эхэллээ. Энэ талаар тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ албан тоот бичиж явуулсан байдаг. Зам, тэр тусмаа хэдэн зуун сая долларын өртөг бүхий зам барина гэдэг бол зүгээр нэг албан тушаалтны шахаасаар шийдэгдэх асуудал биш. Тэр тусмаа стратегийн ач холбогдол бүхий ордны нүүрсний тээвэрлэлт явах зам гэдэг бол маш чухал асуудал. Ийм ч учраас асуудалд өндөр ач холбогдол өгөх ёстой. Өнөөдөр өөрийн хөрөнгөөр зам барьсан Говийн зам гэгч хувийн компани замын тариф-г хэт өндөр тогтоож, явбал яв байвал боль гэсэн хандлагаар хандаж байгаа нь анхаарлын харанга дэлдэж байна. Мэргэжлийн хяналт болон бусад эрх бүхий байгууллага шороогоор нүүрс тээвэрлэхийг хориглоод байгаа. Гэтэл ганц зам барьсан компани нь асар өндөр үнэ нэхээд замаараа хааж боогоод эхэлбэл нүүрсний үндсэн бизнес зогсохоос өөр аргагүйд хүрнэ. Тэгвэл энэ давуу талыг олж харсан Бат-Эрдэнэ өөрийн компаниар зам бариулбал хэдий хэр үнэ нэхэж улсын хэмжээний том компанийн ажлыг зогсоохыг хэн ч таашгүй. Эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашихын нэгэн адил нэгэнт өөрийн хөрөнгө оруулалтаар зам барьсан нөхцөлд хэнд түүнд тариф хэд байх талаар, яаж тогтоох талаар хэн ч зааж зааварлах эрхгүй. Өөрөөр хэлбэл Монголын нүүрсний урсгалын нэг хэсгийг хаах, нээх нь нэг компаниас хэт хамааралтай болно гэсэн үг. Энэ эрхийг авахын тулд ЗГ-ын тогтоолыг зөрчин байж зүтгэж байгаа Бат*Эрдэнэ эрхэмийн үйлдэл хуулийн дагуу байж чадах уу? Чиглэлийн асуудал хариуцсан яам ч гэсэн энэ асуудлыг зогсоох нь бүү хэл харин ч дэмжсэн агуулга бүхий бичиг цаас, албан тоот бичиж суудгийг юу гэж ойлгох вэ? Энд нэг компани биш улс орны эрх ашгийн асуудал яригдаж байгаа гэдгийг уншигч ойлгох буй заа. Ер нь тэгээд олон улсын жишгийг харсан ч нэг чиглэлийн замыг олон байгууллагад салгаж өгөх нь сайн зүйлд хүргэдэггүй гэдгийг Австралын жишээ бидэнд харуулдаг. Асуудлын гол нь энэ мэт том, улс орны эрх ашигтай шууд холбоотой асуудлыг ЗГ-ийн тогтоолыг зөрчиж байж хийхээр зүтгэж байгаа асуудлыг холбогдох байгууллага нь анхааралдаа авах шаардлагатай болов уу? Ноён Бат-Эрдэнэ яагаад Тавантолгой ордоос Гашуун сухайт чиглэлийн зам ингэтлээ шунаж байгаагийн цаад учрыг олоход тийм ч хэцүү биш. Учир нь энэ бол Монголын баялгийн урсгалын амин судас юм. Энэ судсыг хааж боосноор, өөрийн эрхшээлд оруулснаар энэ эрхмийн хагартлаа баяжих гэсэн хүсэл нэг мөсөн биелэх болно. Одоогийн байдлаар байгаль орчинд хэт халтай, хүний амь насанд цөвтэй гэгдэх шороон замаар нүүрс тээвэрлэхийг холбогдох газраас нь хаагаад байгаагийн дээр ямар ч аргаар хамаагүй хатуу хучилттай зам тавьчихвал энэ замаар хэдэн сая тонн нүүрс тээсэн машинууд өдөр шөнөгүй хөлхөх болно. Машин явна гэдэг нь мөнгө орж ирнэ ээ гэсэн үг. Жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа нүүрсний олборлолт, түүнийг дагаад өсч байгаа тээвэрлэлт, тонн тутмаас 3 долларын төлбөр авахад л хэдэн зуун сая долларын цэвэр ашиг олно гэсэн үг. Энэ замыг төрийн эзэмшилд шилжүүлэх хугацаа нь 5 биш, 10 биш, бүр 15 жил байгаа нь олж болох ашиг тооны машины оронд багтахааргүй их байгааг илтгэнэ. Гэтэл үнэн хэрэгтээ энэ эрхэм толгой эргэм их хөрөнгө олох эх үүсвэрийг хуулийн дагуу олж авсан эсэх нь ихээхэн эргэлзээ төрүүлдэг. Учир нь Монгол улсад Концессын тухай хууль гэж байдаг. Энэ хуулийн дагуу төр өөрийн хийх ёстой ажлыг хувийн хэвшлийн байгууллагаар гүйцэтгүүлэн, гүйцэтгэсэн компанид тодорхой хугацаанд ашиглуулан буцаан авах нөхцөлтэй хэлцэл гэж ойлгож болно. Сэтгүүлч миний хийсэн судалгааны дагуу Бат-Эрдэнийн олж аваад байгаа энэ зам барих ажил энэ жилийн Концессийн жагсаалтанд ороогүй төдийгүй ийм зам баригдах талаар цөөхөн хэдэн хүн мэдэж байх жишээтэй. Энэ бүхэн хэний заавраар, хэний захиалгаар, ямар журмаар яваад байгааг эрх бүхий байгууллага нь шалгахад илүүдэхгүй байх гэж бодож байна. Хүний шуналд хэмжээ хязгаар гэж байх ёстой. Учир нь энэ замын асуудал бол Бат-Эрдэнэ хэмээх хувь хүнд хамааралтай гэхээсээ илүү нийт Монголын ард түмний эрх ашигт шууд нөлөөлөх ач холбогдол бүхий зам. Хэдхэн хоногийн өмнө бид Эрдэнэс Таван толгойн 1072 ширхэг хувьцааг авч тэр хувьцаагаа ирээдүйдээ оруулж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт гэж үзэж 1 сая төгрөгөөр зарахаас татгалзан өнөө маргааш биш гэхэд 5, 10 жилийн дараа ногдол ашгаараа элбэг тансаг амьдрана хэмээн мөрөөдөж сууна. Ингэж бодож байгаа хүн Монголын нийт ард түмний тал орчим хувь нь гэж бодвол ямар их итгэл, хүлээлт үүсээд байгааг төвөггүй харж болно. Зарим нэг нь хэт түргэдэж хувьцаагаа зарна гэж өгсөн саналаасаа татгалзан хувьцаагаа буцаан авахаар хөөцөлдөж байгаа сурагтай. Гэтэл энэ хувьцааны үр ашиг хэзээ бидэнд ирэх, ногдол ашиг хэд байхад нөлөөлөхөд голлох хүчин зүйл нь энэ замын асуудал хэрхэн шийдэгдсэнээс шууд хамаарах юм. Нүүрсний бизнес бол тээврийн зардалтай шууд хамааралтай. Манайхтай адил нөөцтэй орд дэлхийд хэд хэд бий. Гагцхүү үндсэн зах зээлд хүрэхэд гаргах тээврийн зардал хэт өндөр байгаа учраас өнөөдөр ашиггүй гэсэн ангилалд хамаарч байгаа юм. Энэ замыг хэд хэд хуваах, тарифын бодлогыг аль нэг компанийн саналаар шийдэх нь Монголын ард түмний мөрөөдлийг салхинд хийсгэж байгаагаас ялгаагүй зүйл. Монголын нийт ард түмний ирээдүйд хийсэн хамгийн том хөрөнгө оруулалт, Засгийн газар, УИХ-аас баталсан, иргэдээ чиглэсэн энэ ажилд, ажлын амин судас дээр суухаар улайран зүтгэж байгаа энэ эрхэмд мөнгө төгрөг, ашиг орлого чухал уу? Ард түмнээ гэсэн сэтгэл чухал уу гэдгийг та бид өнөөдөр асуух бүрэн эрхтэй. Эрхээс гадна өөрсдийн, улс орны эрх ашигт нөлөөлөх энэ мэт асуудалд оролцох, асуулга тавих, бүх талаар тэмцэх үүрэгтэй гэж ойлгодог. Ардчилсан нам, түүний нэрийн өмнөөс УИХ-ийн сонгуульд өрсөлдөж байгаа энэ эрхэмд ШУДРАГА ЕРӨНХИЙЛӨГЧ ямар байр сууринаас хандахыг харахыг бид хүсч байна. Монголын ард түмний нэрийн өмнөөс хийж байгаа үйлдэлдээ хариу тайлбар өгөхийг шаардаж байна.
Omnogovichuud medseer baij iim hun songoj baidag arai ch dee... iduulj iduulcheed etsest ni dahij songoj l baidag uneheer uhaan mulguu uls yum daa. odoo yaay gehev dee.... haramsaltai!
Өмнөговьчууд бид 2008 онд Баярсайхан, Бадамсүрэнг сонгож буруудсан учираас БАТ-ЭРДЭНЭ-ээ сонголоодоо
yamar ch bsn nuursniig ehelj hiisen nutgiin huu dee, tertei tergui nutgiin irgeded hurteelgui bayalagiig enkhbayart ogch iduulsnees nutgiin huudee iduulsen ni hayalga ni oor bdiim daa!
Naad aimaar amitan chin USA-d house avsan .. 4*4 iin erguu ehner Nymaa geed gajig avgai ter baishingii ni haraad suudag gesen ..uls eh ornoo zarj bayjsan aimaar shulam laigaa edlene dee ...
ßäóó ìîíãîë÷óóä ë àæèë õèéæ àøèã îëæ ÷àäñàí õ¿ì¿¿ñýý õýìëýæ ñóóõ þì äàà. ªºðñ人 îëèãòîéõîí õè÷ýýë ç¿òãýë ãàðãààä àøèã îðëîãîî íýìýãä¿¿ëæ õ¿í øèã àìüäàð÷ ÷àäàõã¿é áàéæ áóñäûí óëûã øàãàéæ ÿâäàãàà áîëüìîîð þì. Àæíàé øèã 1000 êîìïàíèòàé áîë ìîíãîë÷óóä á¿ãäýýðýý õýë àìã¿é ñàéõàí àìüäðààä ÿâ÷èõíà äàà. Ãýòýë ãàíö íýã ãàéã¿é ãàð÷ èðæ áàéãààã íü àä øîî õèéãýýä òàìûí òîãîîíäîî ë ýðãýëäýæ áàéõ ÷ ãýæ äýý.
Ajnain Baterdene bol jinhene eh oronch setgeltei Mongol hun shuu.Uuniig Mongolyn ard tumen udahgui medreses bolno!,!!