sonin.mn
Дөрвөн настай охиныг зодсоор амь насыг нь хөнөөсөн хэрэгт  талийгаач охины аав Т.Цогт, хойд эх Г.Маралмаа нарыг сэжигтнээр татан шалгаж байгаа. Тэдний хэргийг  шийдэх хурал өнөөдөр дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд эхэлсэн боловч дахин хойшиллоо.
 
Сэжигтэн Г.Маралмаа хөл хүнд бөгөөд хорих 461 дүгээр ангиас ирэх замдаа цус алджээ.Тиймээс түүний эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хурлыг хойшлуулан энэ сарын 17-нд хийхээр болов. Шүүгдэгчийн өмгөөлөгч  дараагийн шүүх хурлыг ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид хийх хүсэлтээ шүүх бүрэлдэхүүнд гаргасныг хүлээн авлаа.
 
Олны анхаарал татсан хэргийг хэрхэн шүүхийг олон нийт болоод хэвлэл мэдээллийнхэн сонирхож байгаа ч гэлээ  олны хөлөөс хол байж, асуудлаа шийдүүлэхийг  сэжигтнүүд хүссэн гэх мэдээ ч байна.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг