sonin.mn
“Монгол Улс хүний төлөв 2020 онд” хүний эрх асуудлаар хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлэгт Хүний эрхийн үндэсний комисс, ШШГЕГ, өмгөөлөгчдийн холбоо болон бусад төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон юм.  Уг хэлэлцүүлгээр хүний эрхийн асуудал болон нийгэмд тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэж санал бодлоо солилцлоо.
 
Энэ  үеэр ХЭҮК-ийн хэлтсийн дарга Г. Агар-Эрдэнэ хэлэхдээ "Өнгөрсөн жил комисст ирсэн гомдлыг аваад үзэхэд хөдөлмөр эрхлэлтийн асуудал болон ажлаас үндэслэлгүй халагдсан гэх зэрэг гомдлууд ирсэн байгаа. Мөн  эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ зөрчүүлж байна. Орон нутагт уул уурхай компаниуд иргэдийн өвөлжөө, хаваржаа руу зөвшөөрөлгүй дайрч орж, албадан нүүлгэж байна гэх мэт гомдлыг ирүүлдэг. 
 
Мөн сэжигтэн, яллагдагч, хоригдлуудын зүгээс ч гомдлууд ихээр ирүүлдэг. Зөвхөн цагдан хорих байр, хорих ангиудад ял эдэлж байгаа хүмүүсээс ирүүлж буй гомдлын хувьд комисст ирүүлж байгаа нийт гомдлын тал орчим хувийг эзэлдэг" гэв.