- Биеэ үнэлэгчдийн үйлчилгээг авч байгаа хүмүүст арга хэмжээ авдаггүй -
Баасан гаригийн шөнө их хотын хөл хөдөлгөөн үргэлжилсээр л. Манай сонины шөнийн сурвалжлагын багийнхан СХД-ийн Цагдаагийн хоёрдугаар хэсгийнхэнтэй 22.00 цагт ажилдаа гарлаа. Баруун талаараа Эмээлт, Тахилт, хойгуураа “Найрамдал” зуслан, Зүүн жигүүр нь “Саппоро”-гоор хиллэдэг энэ дүүрэгт нийслэлийн хүн амын дийлэнх нь амьдардаг.
Нөгөөтэйгүүр хөдөө орон нутгаас шилжин ирэгсдийн 80 орчим хувь нь энд суурьшдаг. Нэг үгээр хэлбэл хамгийн их хөл хөдөлгөөнтэй дүүрэг. Бидний ажил “Саппоро”-гийн өмнөх талбайгаар эргэлдэх биеэ үнэлэгчид болон согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүсийг түр саатуулах, торгуулийн арга хэмжээ авах, гэрт нь хүргэхээс эхэллээ.
Эхний ээлжид бид машиндаа суугаад ажиглалт хийв. Шөнийн гудамжинд зогсох биеэ үнэлэгчид хэд хэдээрээ нийлэн тамхи татаж, хажуугаараа өнгөрөх залуусыг дуудан яриа өдөж буй нь илт харагдана. Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн залуус ч тэдэн дээр очиж яриа дэлгэж, ойролцоох буудал уруу зарим охидыг дагуулан орж буй нь илт.
Ер нь “Саппоро” орчимд хүний хөл хөдөлгөөн татарна гэж байдаггүй бололтой. Тэнд шорлог, тамхи гэх мэт гар дээрээс худалдаа эрхэлдэг хүмүүс ч цөөнгүй ажиллаж байв.
Нэг шөнөд тус цагдаагийн хэсэгт жижүүрийн хариуцлагатай зохицуулагч, дуудлага хүлээн авагч, мөрдөн байцаагч, нэмэгдэл бүртгэгч, шинжээч, жолооч, найман машинт эргүүл, 16 офицер, цагдаа ажиллахын зэрэгцээ нэмэгдлээр хэв журмын дөрвөн цагдаа, хэсгийн байцаагч ажилладаг аж.
Иргэдийн аюулгүй байдал, амар амгаланг хангахаар энэ хэсэгт 20 гаруй цагдаа нойр хоолоо умартан өргөсөн тангаргаа биелүүлэхээр шөнийн турш ажиллаж байв. Тэд ийнхүү ажиллахдаа 24 цагт багаар бодоход 200 гаруй зөрчил илрүүлдэг тухай Захиргааны үйл ажиллагаа хариуцсан ахлах байцаагч ахмад Ганцоож бидэнд ярьсан юм.
Ийнхүү ажиглалтаар эхэлсэн бидний ажил цааш үргэлжилж биеэ үнэлэгчдийг барьж саатуулахаас эхэллээ. Хаа сайгүй эргэлдэн, хэд хэдээрээ бөөгнөрч байсан биеэ үнэлэгчид цагдаа нарыг харангуутаа тал тал тийшээ зугтаж, зарим нь машинд суулаа.
Гэвч бүх талаараа аюулгүй байдлыг хангасан шөнийн эргүүлийн цагдаа нар тэр даруй 20 гаруй биеэ үнэлэгчийг саатуулж цагдаагийн хэлтэс дээр авч ирлээ. Уг цагдаагийн хэлтсийн доторх заалаар дүүрэн хүмүүс.
Тэнд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, хоорондоо агсан согтуу тавьж нэгнийгээ гэмтээсэн, үр хүүхэд, хань ижил, гэр ороныхноо түйвээсэн, дуудлагаар түр баригдаж ирсэн гээд маш олон хүн байв. Хэдийгээр байцаагчид цаг завгүй ажиллаж байгаа ч хүн цөөрөхгүй дуудлагаар нэмэгдэж ирсээр л.
Ер нь шөнө бүхэн энэ цагдаагийн хэсэг маш их ачаалалтай ажилладгаас гадна баасан гаригт архитай холбоотой дуудлага илүү их нэмэгддэг талаар зарим цагдаа ярьж байлаа.
Тэдний ярианаас сонсоход манай эргүүлийн болон зарим хуульд өөрчлөлт оруулах цаг болсон аж. Тухайлбал, садар самуунтай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулахгүй бол биеэ үнэлэгчдийг торгох ч заалт байдаггүй аж.
Цагдаа нар биеэ үнэлэгчдийг шалгах, байцаах явцад нэгэн биеэ үнэлэгчээс товч яриа авлаа.
-Анх хэдийнээс биеэ үнэлэх болсон бэ?
-Хоёр жил гаруй болж байна. Гэхдээ би өөрийнхөө төлөө биш хүүхдүүдийнхээ төлөө л энэ ажлыг хийдэг.
-Юу гэсэн үг вэ, ойлгосонгүй?
-Би гурван хүүхэдтэй. Том охин маань зургадугаар анги, дунд хүү гуравдугаар анги. Бага хүү маань зургаан настай. Бага маань тарчиг амьдралаас болоод хичээлдээ явж чадахгүй байна.
Хүүхдүүдээ сайн хүн болгохын тулд тэдэнд мөнгө олж өгөх хэрэгтэй биз дээ. Би өрх толгойлсон эмэгтэй. Хүүхдүүдээ тэжээж дийлэхгүй байна. Хүүхдүүдэд сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгсэл авах гээд бүх л зүйлд мөнгө хэрэгтэй болдог.
-Чи ажил хийдэггүй юм уу?
-Зөөгчийн ажил хийж байсан. Цалин нь бага болохоор амьдралд хүрэлцэхгүй юм билээ. Уг нь оёдолчин мэргэжилтэй. Оёдлын цех олон байдаг ч бас л цалин багатай.
-Чи цагт хэдээр явдаг вэ?
-Хааяа л гардаг юм. Гарахдаа цагийн 30-50, хоногоор бол 80-120 мянган төгрөгөөр явдаг.
-Өмнө нь цагдаад баригдаж байв уу?
-Баригддаг, саяхан 30 хоногоор баривчлагдаад гарч ирээд гурав хоногийн дараа дахиад л 14 хоногийн баривчилгаанд явсан. Уржигдар /өнгө- рөгч лхагва гаригт/ гарч ирээд одоо баригдчихлаа.
-Ингэж явсан нь чамд их л ашигтай болоод хашрахгүй байгаа юм аа даа. Ер нь хоногт хэдэн төгрөг олдог вэ?
-Хоногоор бол дунджаар 100, харин цагаар явбал заримдаа 200 мянган төгрөг ч олох тохиолдол байдаг. Гэхдээ байнга явдаггүй. Бага хүү маань өнгөрсөн наймдугаар сард зургаан нас хүрсэн. Хөөцөлдсөөр байж өчигдрөөс л сургуульд оруулахаар боллоо. Гэтэл сургуулиас нь их юм нэхээд байна.
-Сард улсаас олгодог ямар нэгэн орлого байдаг уу?
-Өрх толгойлсны гэж жилд нэг удаа 60 мянган төгрөг авдаг байсан нь одоо нэмэгдээд 120 болсон. Өөр ямар ч орлого байхгүй.
-Танайх өөрийн гэсэн гэртэй юу?
-Гурван хүүхэдтэйгээ нийтийн байр түрээслэдэг. Байрны түрээс гэхэд л 200 орчим мянган төгрөг шүү дээ.
-Хүүхдүүд чинь чамайг баривчлаг даад явахаар эсвэл шөнө гэртээ хонохгүй болохоор юу гэж боддог бол?
-Би хүүхдүүдэдээ шөнийн ээлжийн ажилтай гэж хэлдэг. Хааяа хөдөө ажлаар явах байх шүү гэж сануулдаг юм. Одоо ч гурван хүүхэд маань намайг өглөө ажлаасаа буугаад ирнэ гэж бодоод л сууцгааж байгаа байх. Гэтэл би баригдчихлаа. Баривчлагдах хэцүү шүү дээ. Би ямар дуртайдаа ингэж яваа биш. Амьдрахын тулд аргагүйн эрхэнд л биеэ үнэлж байна.
-Чи өвчин авчих вий гэж айдаггүй юм уу?
-Эрсдэлээс өөрийгөө хамгаална. Хамаагүй, янз бүр болохгүй.
-Хамт баригдсан охидтойгоо дандаа нийлж явдаг уу?
-Үгүй, зүгээр л таньдаг юм. Бие биеэ даагаад л явцгаадаг. Ийн ярьж зогсох энэ бүсгүйн амьдралыг бодохоор өрөвдмөөр ч юм шиг. Гэхдээ л бэлэнчлэх гэсэн сэтгэлгээ нь түүнийг буруу зам уруу будаа тээхэд хүргэжээ. Энэ цагдаагийн хэлтсийнхэн энэ бүсгүйг амьдралын зөв зам уруу оруулах гэж олон янзаар оролджээ.
Тэр бүү хэл ганцаарчилсан яриа, ухуулга ч хийж үзсэн байна. Харамсалтай нь хэд хоногийн дараа ахиад л “Саппоро” дээр зогсч байдаг гэнэ. Энэ бол ганцхан жишээ. Гэвч цагдаагийн ажилчин албан хаагчид энэ мэт олон хүнийг зөв, сайхан амьдралтай болгохын төлөө ажилласаар л.
Шөнийн ээлжийн цагдаа нарт цай уух ч зав гардаггүй бололтой. Тэд амьдрал дунд амар амгалангийн төлөө бор зүрхээрээ ажиллаж байгаа хүмүүс. Гэвч үнэн хэрэгтээ авдаг цалин ч бага.
Өнөөдөр өрөөндөө заларсан өмгөөлөгч, шүүгч нар хоёр сая гаруй төгрөгийн цалин авчихаад ширээнийхээ ард компьютер тоглоод сууж байхад гав, бороохойноос өөр биеэ хамгаалах зүйлгүй шөнийн эргүүлийн цаг даа нар энх төрийн амар амга лан- гийн төлөө нойр хоолгүй зүтгэ сээр л.
Санаа гаар болдог бол их хотын шөнийн эргүүлд гарч буй бүх цагдааг ганц орой ч болов халуун цай, хоолоор дайлмаар санагдсаныг нуух юун. Өнөөдөр нийгэмд цагдаагийн нэр хүнд ямар байгаа билээ. Гэвч тэд ард түмэн хийгээд төрдөө гомддоггүй. Өргөсөн тангаргаа биелүүлэх гэж ийнхүү зүтгэж байна.
Бидэнтэй хамт их хотын шөнийн амар амгалан, аюулгүй байдлыг хангахаар ажиллаж буй СХД- ийн Цагдаагийн II хэлтсийн шөнийн эргүүл хийсэн хэсгийн байцаагч дэслэгч Гал-Эрдэнэ, Батмэнд, Бадрахзул, Түвшинхүү нарт хэсэг дээрээ тухлан суух зав гарахгүй байгаа нь шөнийн цагаар хот маань ямар их ачаалалтай байдгийг харуулсан тод жишээ биз ээ.
“Нийгмийн амгалан тайван байдлыг хангаж, иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалан цаг ямагт шударга үйлчлэх нь цагдаагийн байгууллагын эрхэм зорилго юм” хэмээх зорилгын дор сэтгэл зүрхээрээ нэгдсэн төрийн цагдаагийн шөнийн эргүүл үргэлжилсээр л. Энэ их ажлын хажуугаар бид тус хэлтсийн XII хорооны ахлах байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Бүрэнжаргалтай ажил үүргийнх нь талаар ярилцлаа.
-Сонгинохайрхан дүүрэг хүн ам ихтэй учраас гэмт хэргийн гаралтын тоо өндөр байдаг. Та хэзээнээс энэ хэлтэст ажиллаж байна вэ?
-XII хорооны II хэлтэс байгуулагдаад хоёр жил болж байгаа. Миний хувьд цагдаагаар дөрөв, хэсгийн байцаагчаар гурван жил ажиллаж байна. Миний хариуцдаг хэсэг “Саппоро” орчимд биеэ үнэлэгч ихтэй. Тэднийг зохицуулах үнэхээр хүндрэлтэй байдаг. Хэсгийн байцаагч нартайгаа шөнөжин тэдэнтэй хөөцөлдөнө шүү дээ.
Замын урагшаа Баянголын II хорооны нутаг дэвсгэр рүү гараад зугтаачихдаг юм. Харин сүүлийн үед манай хороо тэднийхтэй хамтарсан тушаал гаргаснаас хойш бид замын урагш хөөж гараад барьдаг болсон.
-Энэ орчимд 270 гаруй биеэ үнэлэгч байна гэсэн судалгаа гарсан байсан. Ийм олон байдаг хэрэг үү?
-Энэ судалгаа 2007 оноос хойш хийсэн судалгаа. Намайг энд ирэхээс өмнө энэ судалгааг хийсэн юм билээ. Гэхдээ энэ бол бодитой тоо биш. Ийм олноороо байдаг гэж бодвол “Саппоро”-гийн үйлчилгээний төвийн талбай ч тэдэнд хүрэлцэхгүй. Хэвлэл мэдээллийнхэн бодитой судалгаанд үндэслэн мэдээгээ бичдэггүй юм шиг байна.
Үнэн зөвөөр нь иргэдэд дамжуулахгүй бол нийгэм айдаст автана шүү дээ. Нэг зүйлийг хэлэхэд эцэг эхчүүд охидодоо анхаарал хандуулж байх хэрэгтэй. Зарим охидын эцэг эхийг дуудаж уулзахад бүтэн сар, жил энэ замаар явсныг нь мэдээгүй байдаг.
“Чи миний охиныг худлаа гүтгэлээ” гэх нь ч бий. Бид мэдээж тодорхой нотлох баримтыг бүрдүүлсний дараа ар гэрт нь дуулгадаг. Тухайлбал, саяхан баригдсан насанд хүрээгүй А, Г гэдэг хоёр охин бий.
Тэднийг саатуулаад шалгахад цагдаагийн байгууллагын хараа хяналтад өртөхгүйгээр сар орчим явсан байгаа юм. Эцэг эх нь энэ талаар юу ч мэдээгүй байсан. Ер нь охидоо 22.00 цагаас хойш гэртээ ирэхгүй бол хаана, юу хийж явааг нь судлах хэрэгтэй.
-Охид ихэвчлэн ямар шалтгаанаар биеэ үнэлдэг бол?
-Амьдрал нь хэцүү гээд мөнгөнөөс шалтгаалж буй юм байхгүй. Гэтэл амьдрахын тулд мөнгөний төлөө биеэ үнэлдэг гэж ярьдаг. Зарим нь ар гэр нь тогтвор суурьшилтай, ажилтай, тодорхой боловсролтой, нөхөр хүүхэдтэй, соёлтой хүн байдаг. Тэд бол зугаацах гэсэндээ ч юм уу, мөнгөний шаардлагагүй юм шиг хэр нь биеэ үнэлдэг.
Мөн багаасаа хүүхдийн хаяг тогтоох төвийг хэсээд явж байсан охид ч бий. Өөрөөр хэлбэл зарим нь өнчин, ядуу, хойд эцэг эхийн хатуугаас болж гэрээсээ дайжсан байдаг. Энэ мэтчилэн янз бүрийн шалтгаанаар л биеэ үнэлдэг юм билээ. Ер нь хувь хүний хүмүүжлээс шалтгаалж байгаа юм л даа.
-Биеэ үнэлэгчдийг та нар барьчихаад торгоод явуулдаг уу?
-Эхлээд бид ажиглана, ярилцаж ухуулна, хуулийн дагуу сануулга өгөөд торгоод явуулна. Заавал баривчлах биш учрыг ойлгуулахыг хичээдэг. Ингээд болохгүй бол шүүхээр оруулаад баривчлуулна. Олон баригдаад ирэхээрээ тэд чинь биднийг алсаас хараад л зугтна. Бид ямар нэгэн аргаар саатуулдаг.
Нөгөө талаар манай улсын хуульд нэг том дутагдал бий. Биеэ үнэлэгчдийн үйлчилгээг авч буй залууст арга хэмжээ авдаггүй. Бид “Саппоро”-гийн үйлчилгээний төвөөр эргүүл хийхэд охид нь “Гэмт хүн гэлбэлзэнэ” гэгчээр та раад зугтна. Харин залуус нь хэнэг ч үгүй зогсч байдаг.
“Юу хийгээд байгаа юм бэ” гэхээр “Би найзыгаа хүлээж байна” гэх мэт хариулт өгөөд тоодоггүй. 23.00 цагаас хойш яах гэж яваа нь тодорхой шүү дээ. Тэд бас охид, бүсгүйчүүдийг их уруу татаж байна.
-Хуульд үйлчилгээг нь авч буй залууст авах арга хэмжээний тухай ямар ч заалт байхгүй юу?
-Ямар ч зүйл, заалт байхгүй. Харин бид ухуулга яриа хийж, хуульд байдаггүй ч сануулах гэх мэт арга хэмжээ авдаг юм. Залуус энэ орчмоор маш их эргэлддэг. Ялангуяа баасан гаригт олширдог.
Ер нь миний хариуцаж буй энэ XII хороо бол хөл хөдөлгөөн ихтэй. Сонсголон, Яармаг, Нисэх, Толгойт, Баянхошуу, Таван шар чиглэлийн бараг бүх хүн “Саппоро”- гаас унаанд дамждаг. Үдэш гэлтгүй өдөр ч ачаалал ихтэй газар шүү дээ. Үүнээс гадна замын урд 44 гээд цемент борлуулдаг газар бий.
Тэнд ажилладаг хүмүүс ажлаа тараад хор тайлах нэрээр өдөр бүр архи, согтууруулах ундаа хэрэглэдэг. Уг нь сүү, тараг уухад л хор тайлагдана. Гэтэл архидан согтуурах шалтгаан болгоод байгаа юм. Энэ бүхэн бидний ажилд ачаалал улам нэмж байгаа.
-Одоогийн байдлаар баривчлах байранд хэдэн хүн байгаа вэ?
-Сүүлийн нэг сарын дотор баривчлагдсан 61 хүн байгаа. Олонхи нь 14 хоногоор баривчлагдаж гарч ирээд буцаад л баригддаг. Ер нь ичихгүй байна л даа.
-Шөнийн эргүүл хийхдээ Үйлчилгээний төвөөс гадна зочид буудлуудыг бас эргэдэг үү?
-Үе үе зочид буудлуудыг шалгадаг. Огт чимээгүй орхиж болдоггүй. Өдөр бүр орж шалгаад байж ч болохгүй. Учир нь тэнд тодорхой хэмжээнд амрах гэж үйлчлүүлж буй хүмүүс байдаг. Нөгөө талаар буудалд архидан согтуурах явдал маш их байна.
Захын нэг буудалд ороход л таван өрөөний хоёрт нь архидан согтуурч байх жишээтэй. Орон нутгаас оюутнууд ирчихсэн энэ үед, мөн хавар төгсч байна гэсэн шалтгаанаар архидан согтуурах, садар самуунд оролцох нь улам ихэсдэг.
-Үйлчилгээний төвд зүгээр л автобус, эсвэл найз нөхдөө хүлээж буй охид баривчилгаанд өртөх тохиолдол байдаг уу?
-Үе үе андуурагдах тал бий. Гэхдээ энэ хорооны оршин суугчид, энгийн иргэд бол андашгүй байдаг. Яг биеэ үнэлэгчид гарч ирсэн үеэр I хорооллын охид унаанаас буугаад л гэрээ хүртэл гүйж байдаг.
Учир нь зүгээр алхаад явж байвал өнөө залуус нь хоргоогоод эхэлдэг юм. Үүнээс нь болж бид бас сэжиглэж эхэлнэ шүү дээ. Ер нь бид зүс царайг нь танихгүй ч биеэ авч яваа байдлаас нь хараад л хэн нь хэн бэ гэдгийг мэднэ.
-Биеэ үнэлэгчдээс гадна хулгай, дээ- рэм шөнийн цагаар хэр гарч байна вэ?
-Энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил их гардгаараа онцгой дүүрэг шүү дээ. Хамгийн гол нь хуульд бас нэг сул заалт бий. Өөрөөр хэлбэл, хулгайлсан зүйлд нь үнэлгээ хийгээд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрэхгүй бол хэрэг хүлээлгэдэггүй. Торгодог ч үгүй. Энэ бол хулгайчийг өөгшүүлсэн заалт.
Ер нь хулгайг санамсар болгоомжгүйгээс үйлдэнэ гэсэн ойлголт байхгүй. Байнгын шунахайн сэдэлтэй байдаг. Тэдний гарт өртсөн хохирогч үнэхээр харамсалтай, бидэнд гомдоод л үлддэг.
Сүүлдээ ахин дахин хулгайчид эд зүйлээ алдсан ч “Аа, энэ муу цагдаа нар яав л гэж” гээд тоохоо больж мэдэгддэггүй. Хуулийн энэ сул заалт, иргэдийн итгэл алдарсан байдал хулгайчийг улам даврааж байна. Гэсэн ч хулгай хар мөртэй. Хэдэн жил өнгөрсөн ч хэрэг нь илэрч л байдаг.
В.Нэргүй, М.Наранболд
Эх сурвалж:

Сэтгэгдэл2
Õººå ñýòã¿¿ë÷ íýðòýé óñàí òýíýã¿¿äýý Õ¿¿õí¿¿äèéí çºâ ø äýý. ßãààí ãýðëèéã íü àñààæ ºãºõ õýðýãòýé. Òýä ÷àääàã þìààðàà îðëîãî îëîã. Äóðòàé íü ìºí㺺 òºëºã.Óëñ àâàõ òàòâàðàà àâàã. Ýðýýíä Áýýæèíä çºí人 õ¿¿õí¿¿ä áàéíà Òýä òà 2-îîñ ñàéõàí àìüäðààä ÿâæ áàéíà Õàðàìñàëòàé íü îðëîãûíõ íü òàëûã Õÿòàä óëñ ë àâäàã. Ìàíàéõ ÿàãààä áîëîõã¿é ãýæ Õ¿¿õýí áàéíà Ýð÷¿¿ä áàéíà ̺í㺠áàéíà Àðä÷èëàë ýðõ ÷ºëºº áàéíà Ãàíöõàí ÓÕÀÀÍ ÀËÃÀ. Òà 2 ìóíäàã öýâýð àðèóí õ¿í áîëîîä öýöýðõýæ ë áàéíà Ýíý áèåý ¿íýëýã÷äèéí íóëèìñàí ø¿ëñíýýñ äîð öàëèíòàé óõíóóä áèç äýý
ene metchilengiin humuusiig mordoj shalgadag tsagdaatai boloh heregtei dee. Muu yashka l biz
Naad biye vnelegch naraa boliulj chadahgvi yumchin orhiochee
Ene hamgiin ertnii mergejil shuu de. Manaihan saihan huulitai uls. Negent ooroor amydrah chadvargui bolson iimerhuu amytdiig yanhnii gazar baiguulaad soyoltoi saihan ajiltai bolgood ogooch de. Oor yu helehev. Odoo tsag ny bolson. Tegj baij l ene yanhandalt chiny bagasna.
Deeguuree suudalaa oloogui baij bitgii ter yadarsan ulsuudiig oproldood bail daa,tednii buruu gej yu baigaa ym be?Erchuuded ni ajil oldohgui deer bie bie huurch amdrah arga zamiin tur zasag zaaj baigaa ym bish uu? Delhiid anchnii mergejil bolson ajiliig ni haaj bogood baiwal yaj amidrah ym be? Ta nar tiim l sain ym bol oligtoi zalintai ajilaar hangaad uguuj uursdiihuu suudaliin tuluu hun chanargui zuil hiij baigaa biz dee(ali ch Nam yalgaa baihgui) Bied baigaa awiyas chadwaraa gargaj baij ulsaas deeguur orlogo oloj baigaa bizdee ene saihan ulsuud bie biendee heregtei zuil hiij baina. Ter archi tamhinaas iluu bie biedee uilchilj baigaa ym bishuu. ARD TUMNEEREE TOGOLSON ZASAG TUR ODOO UHAARAACH TENEG MALUUDAA,TA NAR ZUWHUN UURSDIINHUU ORLOGOO BODOJ BAIGAA SHUU DEE.
эцсийн эцэст мөнгө бүгдийг шийднэ. Мянганбаяр сайхан залуу болохоор миссүүд өвөрт нь орох гээд очерлоод байдаг гэж бодож байвал сэтгэцээ үзүүлсэн нь дээр.
Цагаар явахад 30-50000 гэнэ үү? Арай ч дэ. Юмны үнэ арай хэтэрч байгаа юм байна.
Ha ha chi shuu
urh tolgoilson emegteichyydiig horoonoos ajil uguud todorhoi shaltgaantai uvchtei negend ni sar byr amidrah mungu uguuch tomchuud uursduu sar byr % hishig geed ter bumaar ni avaad bj ard timnee ergej haraachee ingej amidrah gej dee huurhii bysgyichyyd maani erh barigchdiin buruu
Би л болж байвал бусад нь яах вэ? би болж байвал нийгэм ямар байх нь юуны хамаа байна? Манай гэр л цэвэрхэн байвал манай орц ямар байх нь ер нь ямар хамаа байна вэ? Манай хашаа л цэвэрхэн байвал манай гудамж хогоор дүүрсэн ч надад хамаагүй. Миний амьдрал л болж байвал дээгүүрээ эрх баригчид нь идэж ууж байх нь надад хамаагүй. Хамгийн гол нь миний амьдралд нөлөөлөхгүй байх нь чухал гэнэ. Энэ бол өнөөдрийн монголчуудын аминч занг илэрхийлсэн үгс. Гудамжинд хоёр хүн муудаад барьцалдаж аваад зогсож байхад хэн ч очиж салгахгүй. Бүгд нүднийхээр булангаар харан тойрон гүйцгээнэ. Нэг нэгнээ гэмтээчихвэл юу болох билээ. Очоод салгачихад болохгүй зүйл баймааргүйсэн. Яг ийм жишээ Баянзүрхийн авто вогзал дээр болсон юм. Автобусны жолооч нэг залуутай муудаад бүүр сүүлдээ хоёулаа хоорондоо зодолдох юм болоод барьцалдаад авлаа. Нэг нэгнийгээ түлхээд л татаад л их удлаа. Автобуснаас ачаа бараагаа авах гэсэн хүмүүс дуугүй хүлээсээр. Хоёулаа эрүүл хүмүүс ч нэг нь нэгний доор орохгүй гэсэн эр хүний бардам зангаар зууралдсаар л байлаа. Хажуугаар нь олон хүмүүс тойроод гүйгээд байх юм. Зарим нь ч хараад инээгээд суух юм. Хэн ч ойртохгүй байхаар нь өөрөө би очиж одоо больцгоо дэмий юман дээр битгий маргалд хэмээн учирлаж, уурлах аядаж байж салгалаа. Хоёулаа залуу хүмүүс тул тэгээд үгээр идэж байгаад хоёр тийш болсон юм. Хоёр эрүүл хүнийг салгачихад хүнээс юу унах гээд байгааг ойлгохгүй юм. Хүн бүр хувиа бодож, довоо шарлуулан амьдарцгаана. Магадгүй олон хүмүүс амьдрал хэцүү байгаа учраас өөрийгөө л бодохгүй бол болохгүй нь гэх байх. Энэ үнэн л дээ. Гэтэл нийгэм маань яах болж байна. Нийгэм гэхээр хүмүүс шууд өөдөөс "төрийн төлөө огтоно" боож үхнэ гэгчээр дэмий юм бодож битгий сэтгэлээ зовоож бай. Чамаар дутахгүй гэнэ. Сүүлийн хорин гурван жилд Монголчууд "иргэн баян бол улс баян" буюу "хар амиа бодох" гэсэн уриа лоозонтойгоор ясаар өнөөдөр нийгмээ устгажээ. Нэг зорилготой, нэг зүйлтэй хүмүүсээр бүрдсэн хамтын нийгэм устаж түүний оронд хувиа хичээсэн хүмүүсийн бөөгнөрөл бий болжээ. Нэгэнт л нийгэм бүрдээгүй тул, хүмүүс танихгүй хүмүүстэй зэрэгцэн амьдарч сураагүй тул бүгд л нутгийнхнийгаа, таньдаг хүмүүсээ хайцгаана. Энэ бол монголчууд нийгэм болж чадаагүй хамгийн том илрэл. Нийгэм гэдэг бол зүгээр л хүмүүсийн бөөгнөрөл биш. Үнэт зүйлтэй, нийтлэг зарчимтай хүмүүсээс нийгэм бүрддэг. Өнөөдөр нэг хэсэг нь хулгай хийхийг муу гэж байхад нөгөө хэсэг хулгай хийхийг чадаж байгаа юманд арга байхгүй хэмээн зөвтгөж байна. Ийм бодолтой хоёр хүүхэд яаж хамтран амьдрах вэ? Бүгдээрээ хулгай хийгээд байвал улс орон юу болох вэ? Хүүхдэд зарцуулах ёстой сургуулийн мөнгийг захирал нь, өвчтөнд зарцуулах эм тарианы мөнгийн эмнэлгийн дарга, ард түмнээ хамгаалах цагдаагийн газрын мөнгийг дарга нь хулгайлж идээд дуусгачихвал хүүхдүүдэд минь хэн хичээл зааж, өвчтэй хүүхдийг нь хэн эмчилж, биднийг хэн хамгаалах вэ? Үүнийг л бид мартчихаад байгаа юм биш үү. Олон ч хүн өнөөдөр амиа бодохыг номлож байна. Гэвч энэ зөв биш ээ Иргэн баян бол улс баян биш харин иргэд хамтаараа хөдөлмөрлөж байж баян чинээлэг улсыг бий болгож чадна. Би нийгмээ мартчихсан өнөөдөр асуудал дунд тарчлан амьдарч байна.
Ta uneher zuw yum bichche unu mongolin nigem aimar bolje ard tumen ni nigme dagaad aimar bolje ard tumen huwia hicheser l
ta yag bodid yum bichsen bna tanishig hvmvvs mongold maani ih baival saihan bna shvv dee yag vnende hyatatuudiig muulhaas uur yu ch hiij chadhaan baisan doroi ard tvmen boljdee haytatuud negniihee tuluu eh orniihoo tuluu shvv dee manaihan bol yag tanii heldeg ard tvmen boljdee
yadaj ene bie vnelegchidiig DOX iin shinjilgeend albadan oruulj boldoggvi yumuu?? MUNGU olj ger bvlee tejeej bna gj bgaach tsaana ni hvmvvjij bgaa hvvhdvvd yamar hvmvvjil oloh yum be
yagaad une nemegdeed bna?
ene niitlel chin ooroo surtalchilgaa bolood bna gej bodogdohgui bna uu. Bi lav haanaas yamar hvvhen avch bolohiig endees l medlee.
baasan garig gej uduriig zaaval arhidan sogtuurch unguruuh togtoltsoo manaid heregjeed her udaj bna gesen asuult tavii? tegvel bas neg asuult? Camerton hamtlag baasan garig gedeg duugaa gargaad her udaj bna? ene duugaaraa zaluus bolon hun adiin tolgoig ugaatal n tsatsasan shu de? ene met uruu tatagdah olon zuils bna. huuli heregjuulegch bolon huuli sahigch hen baisan ch bodoh l heregtei.
ter zuvshuurultei gazriig n neegeed ugsun n deeree. hen hendee amarshdee. tehgui bol sain ekhner bas yanhan. yaltai ch bilee
ТЭГВЭЛ МОНГОЛЫН ИХНЭХИ ХҮҮХНҮҮД БИЕЭ ҮНЭЛЭГЧИД БОЛНО.
182.160.11.92 -oo tanid mash ih bayarla laa.nad shig bodoltoi shanalj yabdag hun bdag um bn.Manai bairnii hun shunuur garaad koridort yyttai hogoo Tabichihna,esbel esreg haalganii maani hugshin garch ireed koridort uudnii gishguuree gubne.Hajyy ailiin nuhur ni bnga sogtyy irj enhner huuhdedee agsan tabij buun heruul shyygian shunujinguu yntyylahgui bn.Ortsnii min koridort heden zaluuschuud,ohidyyd irj arhi yyna,arhi yylaa gej helbel shuud shulsee nulimna.aiya ene buhen minii yyriig yamr ih hurgene be.ene humuus koridort tabisan hog ni zadraad asgarahad yu ch bodohgui bnuu?ergeed uuriinhuu gert ter hogoo gytliin ylandaa naagaad orj buigaa medehgui yu?!sayhan deed taliin ail zasbar hiij shunujin undurjinguu um nudeed amraadaguiee.Zasbar hiilgui yah be gebch oroin 20 tsagas hoish um udehe zogsooj bolohgui yu?!Ajildaa yadarsan humuus ger orondoo ireed amarah estoi,taiban orchin heregtei gedgiig oilgohgui bnyy?! Getel nuguu ail ni zasbar hiigeed um udeed ehelbel say uuriiguu olj harah bhdaa!ene bol niitiinnbaor buyu bidnii nerledegeer oron syytsand amidragsadiin gashuun zoblon!tegj baital baishiigeed ys,tog,tsahiögaan tasarch uur uutsaariig min barna...bid erni haana amidraad yu buteged ybaa um be oilgohoo baichihlaa bn.uyn nugu hurshin holboo,oron syytsnii SÜX ene teree be ted mungu abah bolohoroo haarhdahas bish bysad ued bol atg chig shdee...jiriin MONGOLchyyd 1 iimerhuu mayagaar udur bor honogiig unguruuj bndaa.er ni yls oron ni dmejeed ahiuhan zeel uguud ter house barihad ni demjeed uguuch!!nitiin oron syyutsnaas holdoj uuriin erh taabar amidrah min burhan min nadad uuriin gesen baishingaa barij erh duraaraa oron gertee setgel taiban amidrah nas hairla!!!!tehgui bol bi galzuurah ni bn shuu
ТАВАН ШАР ГЭЖ БӨӨН АРХИЧИД ХУЛГАЙЧ ДЭЭРЭМЧИД БИЕЭ ҮНЭЛЭГЧДИЙН ҮҮР БОЛСОН ГАЗАР БАЙНА.ЦАГДАА НАР ОГТ ҮЗЭГДЭХГҮЙ ЮМ.
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00