Ийм асуулт ирэх долоо хоногт эхлэх УИХ-ын хаврын чуулганыг эхэнд ихэд хүчтэй тавигдах бололтой. Тодруулбал, АТГ-аас 2022 оны арванхоёрдугаар сарын 13-нд нүүрсний хулгайтай холбоотой 17 хүний нэрийг зарласан. Энэ дунд УИХ-ын гишүүн “Ажнай” Д.Бат-Эрдэнэ байсан юм. Харин тус газраас 2023 оны хоёрдугаар сарын 28-нд нүүрсний хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүдийг зарлахад түүний нэр байгаагүй юм.
Тэр үеэр “Ажнай” Д.Бат-Эрдэнийг ЭЦА-ныхан шалгаж байгаа талаар албаныхан мэдээлсэн. ЭЦА-наас түүнийг 2012-2016 онд УИХ-ын гишүүн байхдаа жижиг “Тавантолгой” ХК-ны ТУЗ-ийн дарга Б.Түвшинбаяр, гүйцэтгэх захирал Р.Сэддорж нарт хууль бусаар нөлөөлж 323 900 тонн нүүрсийг өр төлбөрт авсан мэтээр хуурамч бичиг баримт бүрдүүлсэн.
Ингэж “Тавантолгой” ХК, “Тавантолгой транс” ХХК зэрэг компанийн хувьцаа эзэмшиж байсан албан тушаалын байдлаа ашиглаж “Тавантолгой” ХК-д 18 478 856 284 төгрөгийн хохирол учруулж, хөрөнгө завших гэмт үйлдлийг удирдан зохион байгуулсан гэж буруутган шалгаж буй юм байна. Улмаар дээрх үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн 2.1, 2.2 / Хөрөнгө завших/-т зааснаар яллагдагчаар татжээ. Мөн түүнд хилийн хориг тавьж, нэр бүхий хүмүүстэй уулзахыг хориглосон шүүхийн шийдвэр гарчээ.
Гэсэн ч нүүрсний хэрэгт холбогдсон УИХ-ын зарим гишүүний зүгээс “...“Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэргийг АТГ-ын “атга”-наас мулталж, ЭЦА руу шилжүүлээд, улмаар замхруулахаар зэхэж байна. Тиймээс хаврын чуулган эхлэхээр энэ талаар тодруулах болно” гэцгээж байгаа юм байна.
Ийм асуудал тавих УИХ-ын гишүүдийн хувьд “Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэрэгт хөндлөнгөөс том улстөрч нөлөөлөөд байна гэж хардаж байгаа аж. Энэ талаар нүүрсний хулгайд холбогдсон УИХ-ын зарим гишүүн ил далд яриад эхэлсэн байна.
Түүнчлэн “Ажнай” Д.Бат-Эрдэнийн тухайд ойрын үед нэлээд “хөдөлгөөн”-тэй байгаа талаар эх сурвалжууд мэдээлэх болсон. Тухайлбал, өнгөрсөн амралтын өдрүүдээр Төв аймагт байх нэгэн улстөрчийн морины жүчээн дээр уулзалт зохион байгуулсан. Тэр үеэр нь нэлээд олон сая ам.долларын яриа өрнөсөн гэх мэдээллүүд хөврөх болоод байгаа юм.
Ер нь бол энэ мэт асуудлаас болоод УИХ-ын 2023 оны хаврын ээлжит чуулган нэлээд халуухан эхлэх магадлалтай байна. Цаашлаад УИХ, Засгийн газрын гишүүдэд томилгоо, тендерийн хориг таваих хууль, бас Үндсэн хууль, дагаад хоёр ч хуульд өөрчлөлт оруулах зэргээр өрнөхөөр яригдаж байна.
Гэхдээ олон нийтийн зүгээс Монголын төр, хууль шүүхийн байгууллага нүүрсний хулгайд яаж хандаж байна вэ гэдгийг онцгойлон анхаарч байгаа юм.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл(31)
za estoi odoo l xaray M. Enkhbold bas niilj xulfsi
Энийг ёстой харж л байя.
Хай Нүрасны хүлигайгас гадана баса Элдантийн зэсин хүлигай гижа маш томо хүлигай байга ваа. МАН инэ талара ялиха дураагүй баа Эна хүлигай удаахагүй чригдажа эхалнаа баа МАН -н бүдүн данжад далага нара бүгдаа шорондаа ачигданаа баа. Хай
Ene noxoriig xuuliin daguu shiitgexgyi bol ard tumnii zasag tor, xuuliin baiguulagad etgex itgel shuuxed itgel yzuulsentei yag adilxan bolon doo.
Ерөнхийлөгч УХүрэлсүх л биз дээ хамт ЦДС д байсан покер тоглодог гээд хамууд шүү дээ Ажнайн Батэрдэнэд хариуцлага тооцож улсыг ард түмнийг хохиролгүй болгохгүй бол ард түмэн босно шүү бид өөрсдөө хариуцлага тооцно шүү
Тооцоорой
Чаддаг ч юм шиг... хуцваа чадгийг чинь хармаар байна даанч чи амнаас цайшгүй новш дээ
Хаагуур байна. Сэм нууц бүлэглэл үүсгэж, зохион байгуулалтанд орж, хулгайч нарыг намнаж дуусгах хэрэгтэй. Ингэж доромжлуулах юу байхав. Гэр оронтой байж таараа, сул тал нь олдох учиртай.
mongoliin huuli ajnaig diilehvv tvi mai
Нүүрсний хамгийн том хулгайч нь энэ Ажнай шүү дэ ! Хувийн тавантолгой кампани байгуулж Монгол улсаас бүхэл бүтэн уурхай хулгай хийсэн шүү дэ ! Энэээс илүү яаж томоор хулгай хийх юм ! Хамгийн том хулгайчаа Хүүк нь өмөөрөхгүй бол суулгаж чадна !!
Мэдээж Хүрэлсүх гэдэг
Ми Энхболд,Эби Женкогийнхон хүчтэй байгаа.
Нямбаатар сайдын ШТС-ын дэргэд барьж буй тус бүр нь 15 давхар барилгын зөвшөөрөл эх үүсвэр нь авилгалынх уу. Өмнө нь СХД-т албан тушаалаа ашиглж мөн л 15 гаруй давхар Мишээл г.м. нэртэй 2 хотхон барьсан зэргийг цахимд ил тод бичжээ.Эх үүсвэрийг нь Солонгоо сайд ШҮҮРДЭЖ гаргаж ирэх үү. Араб морь, сэлдий салтаа, морины жүчээний асуудал, алтны нууц үйлдвэр, нүүрсний нууц тээвэр, үүгээр хятадуудтай холбогдсон сүлжээ давхар сүлбээ, бичигдэж л бсн. Ингээд бодохоор 100- аар тогтохгүй авилга, мөнгө угаалтын сонгомол факт, мөрөө арчиж далдлах гэсэн хулгайн кэйсүүд уншигддаг. 5 Ш ажиллагаа чинь өөрийгөө нуун далдлах сүүлчийн зогсоол арга саам заль уу? Шудрага 5 гишүүн үнэндээ хэн байв? Яахаараа ганц Аёурсайхан унадаг ёмб? Араас нь дагах улс зөндөө бн ш дээ. Авилгатай тэмцэж бн гэхээр чинь шинэ зүйл биш ч нэмэрлэж бн. ХБ-ны зээлтэй холбоотой улаан луйварчин Батзандан гээч хил даваад оргочихсон бн. Үлгэр үл дуусмой.
МАН 60 тэрбумын шахааны хулгайч дарга нараа сэмхэн гадаад руу дүрвүүлэх болжмор нэртэй ажиллагаагаа эхлүүлээд байна. Одоогоор 200 гаран хулгайч даргаа гадагш нь гаргаад байна.Араас нь гадагшаа зугтахаар бэлдэж байгаа 200 гаран хулгайч дарга байна.
Jenko elbeg shall dorlig 4 mafia s zorig iig alsanaar garaagaa 98 ond ehelsen baidag ed shuuh procoror geed bank bugd iig hyanaj ba
ЯЛ ЗАВШУУАГЧ НЬ МАНАЙ НӨГӨӨ СҮГСЭЛЗҮҮР ХИЙМЭЛ ЗОХИОМОЛ ХУРАНДАА ШҮҮДЭЭ
Мултлаад байх уу. Хэн бэ?
Ажнай нүүрсний хулгайгаас гадна олон зуун иргэдийн ТТолгойн хувьцааг хууль бусаар булааж авсан хэрэгийг бас давхар шалгах хэрэгтэй.
Еөк, еөк Гэж бодожийшдэ.
Энэ этгээдийн талаар крөнхий сайд тун ноцтой зүйл ярьсан шүүдээ. Гэтэл АТГ-ын зарласан нэрэг дотроос сугараад үлдчихсэн байдагр. Хэн үүнийг суга татаж чадах вэ гээд болдохоор хүмүүсийн хардлага ортой болох гээд байна. Ингээд байвал манайд хулгай дээрэм хэзээ ч дарагдахгүй улам цэцэглээд байх болүно. Хэний даалгавараар мэдэгдлээ өөрчилснөө АТГ үнэн зөвөөр нь хэлмээр юм. Тэгэхгүй бол та нөхдийн нэр хүнд ч сэвтэнэ шүү.
ШУУД XОРИXГҮЙ БОЛОXООР, ОДОО БУСДЫГ НЬ ТЭГЭЭД ШИЙТГЭX ҮҮ ???!!!
Амны чавчаа ах гээд байсан
Дээрх Z гэгч хэнийг хэлээд бнаа. Энэ хулгайн эзэд жараахайнуудаа золиослоод асуудлыг замхруулж буй. 40 их наяд биш 100 их наяд давсан гэж урд хөрш үздэг. Гадаад өрөө өлхөн төлчих их мөнгийг сүүлийн 5 жилд залуу шинэ засаглал маань идчээд, олигарх мафийн толгойлогч болчоод одоо авилгатай тэмцэнэ гэж ёоз ёозийн зохиол бичиж шувуутай шүүртэй цэвэрлэгээ ярьж буйд итгэхэд хэцүү б. Тэгээд ч улам цулайх гэж парламэнтыг залуу дуйварчдаар дүүргэх санаагаа нуух гэж тоог нь нэмнэ, тогтолцоо болохгүй бн, бид болж бн, үндсэн хууль л ганцаараа буруутай гэж бн даа.Өрсөлдөгч нараа ч Эрдэнэт ТТ - оос шахаж эхэлжээ гж хардаж б.
МАН Эрдэнэтээс 100 гаран их наядын хулгай хийсэн гэсэн яриа ард түмний дунд явж л байдаг. МАН энэ талаараа ярих тун дургүй байдаг.
Мэргэн буу байна уу. Энэ хүний гэр бүл, нууц амраг, хамсаатангуудыг нь тагнаж мэдэж бай. Тэгээд нэг өдөр мэргэн буучин явуулж нэг нэгээр нь устгахаас яахав. Ард түмний мөнгийг хулгайлсан тэр гэм ялыг үүрүүлнэ. Буугаар 1500 метрээс сайн буудах дасгал хийж байгаад намнахдаа намнаж таарна.
Хай чи яахаа Багаабандыг Сү.Батүбоулдтой хамт Ажнайн хамгаалагчдыг басу буудаваа.Хүрелсүхи чи ба яабач дийлехгүээ. Ажнай Бату ердэнэ манай хүн байваа чүү. чиамайг би түрүүлээд буудаха шүү
Хай Лю аха та юү ялихаа. Хүй ле сүхао өөлаа маша тома залитай хулигай шо. Тэлэлжэдаа Буугата Ресота гэдага идалан газара нүрса хулигалжа барисаан баа Хай тана үхэла тинага малуда юү мидахаа
Нүүрсний но вш ийн х у л г а й ч
Хөөе мунхрагчид аа,1990 оны ардчилсан самууны үр дүнд бүх ард түмний өмч байсан бүх үйлдвэр аж ахуйн газрыг хувьчлал нэрээр хулгайчууд авсныг мартаа юу. Нэгэнт өмч хувьчлалаар авчихсан юманд ажнайг буруутгах аргагүй биз дээ. гончигдорж гэдэг хулгайч гэхэд 5 том үйлдвэр авчихаад нэгийг нь ч ажиллуулж чадахгүй амьтанд тарааж зараад дуусгасан гэж сонссон. Ямар сайхан үйлдвэрүүдийн дамжлагуудыг төмрийн хог гэж ачуулж терроризм хийж байсныг бүү мартаарай.Манай улсын гарыг мухарлах гэсэн терроризм яваад өнгөрсөн юм шүү. Гуравдагч хөршүүд маань Мистер Флинн гэгчийг тагнуулаа ирүүлж сүх эрдэнэ,жаргалсайхан гэсэн хоёр гэмт хэрэгтнийг элсүүлээд Монгол банкны бүх алтыг шааснаар ажиллагаа эхэлсэн юм.Өмч хувьчлал ямар ч дайнаас илүү манайд аймшигтай хохирол учруулсан юм. Үүнд буриад бямбасүрэн,манж да.ганболд хоёр хүчлэн зүтгэсэн.Харин Ан н эрүүгийнхнээс Женко,ажнай гэхчлэн цөөн хэдэн этгээд луйвардаж авсан объектоо яг анхны зориулалтаар нь ажиллуулж чадсан.Энэ бол сайн үйл гэж болно.
Сангийн сайд асан,ЗГ-н хэрэг эрхлэх газрын дарга Д.Моломжамц Филинн-д 25000 ам.долл.-г Миссээр шалгарсан бүсгүйтэй хамт тушааж баларсан билээ.Энэ асуудал нь өндөр авч хусагдаад сохрсон биш завшив гэгчээр москвад олон улсын банканд төлөөлөгчөөх суусан юм
мэдээж хулгайлсан мөнгөнөөсөө өгөөд лд мултарна