Ид шалгагдаж буй нүүрсний хулгайтай зэрэгцээд койны хэрэг босч ирлээ. Учир нь сүүлийн үед хохирогчид ч, хохирлын тоо ч нэмэгдсэн байгаа юм. 2020 онд ес, 2021 онд 81, 2022 онд 370, энэ оны эхний сард найман хэрэг бүртгэгджээ.
Хамгийн сүүлд, өчигдөр ЦЕГ-ын албан ёсны мэдээллийн сайтад “...Цагдаагийн байгууллагад энэ сарын 25-ны өдөр “...Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Binance биржээс хувьцаа болон гадаад валют авахаар үл таних хүний дансанд их хэмжээний мөнгө шилжүүлж залилуулсан” гэх дуудлага мэдээллийн дагуу шалгахад иргэн О нь телеграмм чатаар холбогдон мөнгөө өсгөх зорилгоор зургаан удаагийн гүйлгээгээр 96 сая төгрөгийг тоот дансанд шилжүүлж залилуулсан хэрэгт шалгалтын ажиллагаа явуулж байна” гэсэн мэдээлэл нийтлэгдэв.
Түүнчлэн цагдаагийнханхан өчигдөр IHC (Inflation Hedging Coin) койныг гаргадаг компанийн оффис дээр үзлэг шалгалт хийсэн гэх мэдээлэл цацагдав. Ер нь бол уг койныг гаргадаг “Ихбит” ХХК-ийг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчдийг цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгаж буй талаар 2022 оны аравдугаар сараас хойш яригдсан.
Энэ компанийг Б.Эрхэмбаяр, Б.Идэр-Од, О.Мөнхжин, Б.Гантиг нар 2021 оны наймдугаар сарын 10-нд үүсгэн байгуулжээ. Гэхдээ хууль хяналтынхан койнтой холбоотой асуудлыг анхаарч эхлэх үеэр Б.Идэр-Од нь компаниасаа нэрээ хасуулсан байдаг. Тус компани байгуулагдсанаасаа хоёр долоо хоногийн дараа буюу 2021 оны наймдугаар сарын 25-нд арилжаагаа эхлүүлсэн.
IHC койны реклам эхнээсээ олны сонирхлыг татаж байв. Койн гаргахынхаа өмнө “...Монголын крипто, форекс арилжааны коммюнитигийн төлөөлөл болох Мөнхжин, Эрхэмээ, Гантиг болон комедиан Идэр-Од нар хамтран IHC (Inflation Hedging Coin) хэмээх койныг гаргах гэнэ. Тэд наймдугаар сарын 25-ны өдөр дөрвөн биржээр зэрэг IEO хийх ажээ. IEO гэдэг нь… Initial Exchange Offering хэмээх үгний товчлол ба крипто биржээр дамжуулан койн гаргагчид анхны хөрөнгө оруулалтаа татахыг хэлнэ.
Таны мэдэх ёстой зүйлс:
30 мөнгө: Анх зах зээл дээр нэг койн 30 мөнгөөр гарна.
Нэг их наяд: Нийт нэг их наяд IHC койн бий.
10 хувь: Нийт койны 10 хувийг олон нийтэд санал болгоно.
15 сая төгрөг: Нэг хөрөнгө оруулагч дээд тал нь 15 сая төгрөгөөр худалдаж авах боломжтой.
30 тэрбум төгрөг: Нийт 30 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлнэ.
Сонирхолтой факт: Үүсгэн байгуулагчдын Instagram дагагчдын тоо давхардсан тоогоор 705 мянга ажээ. Ийм олон дагагчтай инфлюенсерүүд нийлэхээр 30 тэрбум төгрөгийг дор нь босгочих байх даа. Олон нийтийн сүлжээний нөлөө крипто зах зээл дээр ч мөн сүр хүчээ харуулах цаг иржээ.
Эцэст нь… Дараа 7 хоногт white paper гарахаар сайн уншаад, эрсдэлээ тооцоод, хөрөнгө оруулалтын сонголтоо хийнэ биз ээ. Бид хэд ч бас тухайн үед нь мэдээлэл оруулах болохоор имэйлээ харуулдаад сууж байгаарай” гээд л рекламдсан.
Үнэхээр ч энэ нь биелж “...30-хан секундын дотор 30 тэрбумыг босгосон” гэх дуулианы эзэд болцгоосон. Ингээд л цаашаа явж өгсөн дөө. 2022 оны хоёрдугаар сарын 25-нд “...“Ихбит” компанийн охин компани болох Икс Мета бирж олон улсын Binance.com-той албан ёсны партнёр болж олон улсын зах зээл, дотоодын зах зээл дээр хамтран ажиллах гэрээ үзэглэлээ” гэсэн мэдээлэл ч цацагдаж байв. Түүндээ “...Дашрамд дуулгахад “Ихбит” компани нь хөрөнгө оруулалтын зах зээлд шинэ салбарыг нээж, цаашлаад виртуал хөрөнгийн талаарх мэдээ мэдээллийг тогтмол хүргэн маш богино хугацаанд амжилттай ажиллажээ. Мөн 2021 оны наймдугаар сарын 25-нд Монголын дөрвөн крипто бирж дээр нэгэн зэрэг IEO-гоо хийсэн ба хоёрдагч зах зээл нээснээс ердөө нэг сарын дотор 2500%-ийн өсөлтийг үзүүлсэн амжилттай байгаа юм” гэсэн байдаг. Олон нийт ч хошуурсан.
Гэвч өнөөдөр тэдний цуглуулсан хийгээд тэдэнд оруулсан мөнгө “эрэн сурвалжлагдаад” эхэллээ. “Ихбит”-ийн залуус шалгагдаж, хөрөнгө оруулагчид нь хохирогчид гэсэн нэртэй болоод гараад ирлээ. Гэхдээ “койнчид” яагаад буруутах болсон нь одоогоор тодорхойгүй байна.
Уг нь төрийн нэрийн өмнөөс ийм санхүүгийн үйл ажиллагааг зохицуулдаг, бодлого барьдаг газрууд койн дэлгэрэх үеэс л сэрэмжлүүлж ярьсаар байжээ. Жишээ нь, 2021 оны наймдугаар сарын 26-нд Монголбанкны Ерөнхийлѳгч Б.Лхагвасүрэн “...Kриптовалют, койнууд нь мөнгө биш, албан ёсны тѳлбѳрийн хэрэгсэл бишээс гадна иргэд оруулсан мөнгөө бүгдийг нь алдах эсвэл мөнгө угаалт, залилангийн гэмт хэргийн хохирогч болох ч эрсдэлтэй. Эдгээр нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр төлбөр тооцоонд хуулиар зөвшөөрөгдсөн хэрэгсэл биш, Үндэсний төлбөрийн системийн тухай хуульд тодорхойлсон цахим мөнгөнд хамаарахгүй, зөвшөөрөгдөөгүй зүйл юм. Иймд маш болгоомжтой хандахыг зохицуулагч байгууллагуудын зүгээс удаа дараа анхааруулж байна. Ард нь үнэ цэнийн баталгаа болох төрийн институц эсвэл үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж үгүй. Үнэ ханш нь зөвхөн хурдан ашиг олох гэсэн спекуляц дээр тогтож байгаа учраас маш тогтворгүй, өндөр савлагаатай бөгөөд мөнгөө оруулсан хүн хохирол хүлээх, бүх мөнгөө алдах ч эрсдэлтэй.
Kрипто, койнууд нь мөнгө угаах хэрэгсэл болсоор ирснийг хууль хяналтын байгууллагууд анхааруулсаар байгаа. Блокчейн технологийн өндөр нууцлал нь ямар зорилготой, хэнтэй арилжаа хийж буйг мэдэх аргагүй болгосноор энэхүү эрсдэлийг эрс нэмэгдүүлсэн. Мөн хуурамч төслүүд, койнуудаар дамжуулан мэдлэг, мэдээлэлгүй хүмүүсийн мөнгийг нь залилан авах гэмт хэрэг маш түгээмэл бийг мартаж болохгүй” гэж байв.
Бас Санхүүгийн зохицуулах хороо 2022 оны есдүгээр сарын 20-нд гаргасан мэдэгдэлдээ “..Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн 17 дугаар зүйлд зааснаар шилжилтийн үеийн зохицуулалтын дагуу хууль хүчин төгөлдөр үйлчилж эхлэхээс өмнө үйл ажиллагаа эрхэлж байсан үйлчилгээ үзүүлэгчид Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлэх үйл ажиллагаа 2022 оны есдүгээр сарын 26-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд СЗХ-нд нэр бүхий байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль, “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн бүртгэлийн журам”-д заасан шаардлагын дагуу шалгахад дараах нийтлэг алдаа, дутагдлууд илэрч байна. Үүнд үйлчилгээ үзүүлэгчдийн хувьд мэдээллийн аюулгүй байдал, нууцлалын ISO/MNS/IEC 27001 стандартыг нэвтрүүлээгүй, нэвтрүүлсэн боловч эрх бүхий хөндлөнгийн байгууллагаар баталгаажуулж сертификат аваагүй, хувь нийлүүлсэн хөрөнгийн эх үүсвэр хууль ёсны орлогоос бүрдсэн эсэх болон гарал үүслийг бүрэн тодорхойлоогүй, эрх бүхий албан тушаалтныг тохиромжтой этгээдийн шалгуур хангасныг нотлох баримт бичгийг зохих ёсоор бүрдүүлээгүй, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль заасан шаардлагыг хэрэгжүүлж ажиллах автомат хяналтын системийг нэвтрүүлээгүй гэх мэтчилэн тусгайлсан шаардлагуудын бүрдлийг хангахгүй байна”гэсэн байдаг.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл(20)
uneheer tom luivar shd. Delhiin tom dealuud bugd dampuursan. Anhnaasaa hunii itgel deer marketing hiideg huuli bus sxem baidag. Amerik, Londond burtgeltei bolovch germany, australya, singapurt serveree ajilluuldag, munguu bol haa saigui taraaj ugaadag luivariin suljee. bugd buruugui gej tailbarladag ch hamgiin buruutai etgeeduud mun shuu. Shalgaj8 hariutslaga huleelgeh l heregtei dee
спекуляци хийсэн бол хариуцлага хүлээнэ. Гэхдээ, худалдаж авсан хүмүүс өөрсдийн эрсдэл хийсэн гэдгээ бүгд мэдэж байгаа. Хэрэв өсчихсөн бол өдийд мундаг бизнес мэдрэмжтэй хүмүүс гээд цоллуулаад сууж байх байсан шүү. Нөгөө талд мөнгийг нь авчихаад ард нь спекуляци хийж ханш унагаад мөнгө завшсан бол зохион байгуулагчдыг шалгах нь зөв гэх мэт л асуудал.
Буудаж ал. Тэр сайд Оюунгэрэлийн хүүг шууд ал. Нохойн үхлээр үхвэл хэнч тоохгүй хаяна.
Aluurchin Yargachin Zandalchin elbegdorjiin baasaar hoollogch, Aluurchin elberdorjiin devsger yanhan oyungerel Aluurchin elberdorjtoi hamtarch Zorigiig 18 udaa hutgalj tarchilgaj tamalj alsan gichii.... Zorigiig alsan allagad ynelj barshgyi gaviya baiguuksan tul Aluurchin elberdorj yanhan devsger oyungerel geech yanhang amerikt surguulid yavuulj achiig ni hariuljee.... Eh ni yanhan Aluurchin, hyyhed ni baahan hynii mongiig luivardaj avaad tansaglaj gadaad gyrneer donshuuchlan tansaglana.. Aluurchin elberdorj tuunii Aluurchin zulbasguudad alagdsan olon saihan zaluusiin oshoog Burhan Aluurchin elbegdorj tuunii Aluurchin zulbasguudaas avah odor irlee
Ter Ider-Od shorond l baih yostoi shuu. Ayultai ger bul. Eej n eronhiilegch bsan neg jijeg nuhriin door gevtseer bgaad gishuun bolj bsan.Odoo neg hogshin tagnuul Ameriktai hamt amidardag. Huuhed n gej icheh nuurgui lauivarchin. Tuurtehgui chaadag.
Aluurchin Yargachin Zandalchin elbegdorjiin baasaar hoollogch Aluurchin, yanhan, oyungerel geech gichii Zorigiig 18 udaa hutgalj tarchilgaj tamalj alsan allagad oroltsoj garamgai gaviya baiguuksan tul Aluurchin elberdorj yanhan devsger oyungerel geech omhii gichiig amerikt surguulid yavuulj achiig ni hariuljee... Zorigiin allagiin tuslah Aluurchin oyungerel geech yanhan, tyynii luivarchin hyyhed ider od gesen 2 piasdaa nyglee yyrch allaga yarga hulgai luivar reket deermiin hergyydiinhee nygliig yyreh tsag irlee
Мөнгө нь хатгаад загатнаад байгаа хүмүүс энэ залуусд мөнгөө өгч алдах хэрэгтэй !! Илүүдэл хатгаад байгаа мөнгөө л өгөөрэй !! Буян болог !!
Харваас луйварчид...
Монголын хүн амын 90% нь худалч луйварчид
Манай хүүхдүүд бидэнд ухуулсаар байж 5-8 сая ₮ оруулаад алдсан. Энэ нөхөр өөрөө "баталгаатай" хонжвортой нтр гэж ухуулсаар бгаад авсан шүү дээ. Бас бидний утас, нэрс зэргийг бүртгэж авснаа хэлж бсан шүү. Ийм луйварчдын тоонд ардчиллын гэгдэх Оюунгэрэлийн хүү Идэр-Од холбогдсон бна лээ. Эдгээр хүмүүст хуулийн хариуцлага тооцох хэрэгтэй.
Бөөгийн онгод койн хол явахгүй гэсээн
энэ луйварчидаас мөнгөө авах хэрэгтэй.
Өгөхгүй гэнэ. Эцэст нь үхэж байж нэхэл зогсоно.
энэ луйварчидаас мөнгөө авах хэрэгтэй... койн бол луйвар
Ардын Ганхуяг хаана байна? Шалгаж байгаа юу?
Тэрийг бас ал.
Өнөө жинхэнэ луйварчин хөлдүү царайлсан Идэрээ олон хүнд суртчилж луйвар хийсэн явсан яаагаад зугатчихав
ELF Coin WPL Coin Бүгд алга болсон⁉️⁉️⁉️⁉️ Хохирогчид нь маргаашнаас хэвлэлийн хурал хийх сурагтай‼️‼️‼️ Койн бол Луйвар Энэ койнуудын эздийг олж өгөө‼️‼️‼️
Санхүүгийн хөгжил дэвшил гэх юм яриад л , энэ бол монгол улсад ямарч ашиг, гаднаас ямарч валют татахагүй, зөвхөн иргэдийн гар дээрхи мөнгийг хуурч аваад харинч гадагшаа гаргасан сурагтай байсан,
Форекс дээр спёкуляци хийж мөнгнө олдог хүиүүсийн толгойд ганц зүйл байдаг. Тэр бол мөнгөө алдах тэнэг байвал хуу хамах. Түүнээс хөрөнгө оруулалт хийж зовж зүдэрч мөнгө хийх бодол хүсэл тэвчээр ухаан огт байдаггүй