Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах УИХ-ын хянан шалгах түр хорооноос зохион байгуулах хоёр дахь сонсгол 2023 оны хоёрдугаар сарын 13-17-ны өдрүүдэд болно.
Энэ тухай түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр мэдээлэл хийх үеэрээ: "2-р сарын 6-ы Даваа гарагт эхлэх хоёр дахь удаагийн сонсголоор 3 асуудлыг хэлэлцэнэ. Нэгдүгээрт, Хөгжлийн Банкинд хяналт шалгалт хийгдэж байсан байдал, хянан шалгах эрх бүхий байгууллагуудын дүгнэлт, тэдгээрээс гарсан зөвлөмжийг хэлэлцэнэ. Үүнтэй холбоотой 21 албан тушаалтныг гэрчээр дуудна.
Хоёрдугаарт, Хөгжлийн Банкны охин компаний санхүүжүүлсэн үйл ажиллагааны үр дүн, эргэн төлөлтийн байдалтай холбоотой асуудлыг хэлэлцэнэ. Нийт 40 орчим санхүүгийн түрээстэй холбоотой харилцаа үүссэн. Зөрчилтэй гэх 10 орчим санхүүгийн түрээстэй холбоотой асуудал бий. 35 гэрч дуудагдана.
Гуравдугаарт, Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн Засгийн Газрын төсөв хөтөлбөрийн багц гэсэн асуудлыг ярина.
Энэ бол зээл биш.
2012-2016 оны үед Хөгжлийн банкнаас улсын төсөвт суулгаж, эргэн төлөх нөхцөлтэйгээр санхүүжүүлсэн 350 орчим төсөл хөтөлбөрийн үр дүнг сонсоно. 43 гэрчийг дуудна. Нэмж дуудаж болзошгүй. Эдийн Засгийн Хөгжлийн Сайд асан Н.Батбаяр, Барилга Хот Байгуулалтын Яамны ТНБДарга асан Р.Эрдэнэбүрэн, "Молор констракшн" ХХК-ий хувьцаа эзэмшигч Содномзундуйн Эрдэнэ, Үйлдвэр, Хөдөө Аж Ахуйн Сайд асан Х.Баттулга, Ерөнхий Сайд асан Н.Алтанхуяг, Шинэ төмөр зам төслийн хүрээнд Б.Батзаяа, А.Гансүх, ТӨХ-ий дарга асан Д.Цогтбаатар, "Түмэн хишигтэн" ХХК-ий хувьцаа эзэмшигч Х.Баттулгын Намуун, Номин, Хүлэгт нар дуудагдана" гэв.
О.Чулуу
Сэтгэгдэл(10)
Хүлэгт хар тамхи хэрэглэж хүн цонхоор түлхэж алсан.
ЖДҮ - гээс хойших бүх шүгэл үлээлтүүд " бүгд л явж - явж эцсийн эцэст АН , улмаар Алтанхуйг , Баттулга нар руу л чиглээд байгаа нь НЭН тодорхой болж байна . Тэгэх ёстой байж ч магадгүй , тэр нь ч бодот үндэслэлтэй байж ч магадгүй . Тийм шударга уламжлал тогтчихвол ч башийлаа шүү . 2024 сонгуулийн цикл - д " ХӨБА " , " НҮҮРСНИЙ ХУЛГАЙ " , " ТӨЗА " , " БАНК " , " ХОТЫН ХУЛГАЙ " гээд шил шилээ дарсан ЦАЙЧИХСАН ДЭЭРМҮҮД НАМ НАМ дарагддаг уламжлал тогтвол АШТАЙ юу даа ...
Нүүрсний хулгайч Мэндсайханы Энхсайханыг гэр бүлээр нь дүүжилж алмаар байна.
Зөв л ажиллаж байгаам байнадаа
хулгайч урвагчийн удам Үхлийн муугаар та нар хорвоогоос алга болно Та нарын эцэг шинэ Монголын түүхэнд гарсан хамгийн увайгүй хулгайч Яагаад увайгүй гэхээр эх орон ард олноосооо урвасан Орос аль 2008 онд Дерипаско гэгчээр санхүүжүүлэн Оросын тусгай алба танай эцгийг өөртөө элсүүлэн Монголын төмөр замыг гацааж үр дүнд нь Монгол хохирч Орос энэ хугацаанд 4 иж бүрэн уурхайг ашиглалтанд оруулж төмөр зам боомтын чадлаа нэмэгдүүлсэн Монгол одоо болтол төмөр замгүй Хулгай хийсэн төмөр зам нь хагас баригдаад мухар төмөр зам нэртэйгээр зогсож байна Ард түмэн валютын ханшний өсөлт үний дарамтанд орж талхаа хувааж авч байна Энэ бол та нарын эцгийн шууд гай Мэдээж МАН н хулгайч нар үүнд оролцсон
Pizdets baahan hulgaich usguj humuujuulj deee
Хөгжлийн банкны зээл хулгай бүгдээрээ АН засагт байх үеийн хулгай, хуваалт шүүдээ. Хуваасан этгээдүүдээс гаргуулж авах нь зүйн хэрэг. Толгойлогч нь цортун хэмээх Батбаяр байсан, тэр болон Алцанхуяк хамгийн ихийг идсэн.
Женко г сайн шалга хүния гараар дандаа могой бариулах аргатай шорон зантай хулгайч
Жонхуугаас их юм гарна шүү Бүхнийг мөнгөөр худалдан авдаг энэ зальтай нөхөр Монголыг сүйрүүлэгчдийн нэг мөнөөс мөн шүү дээ.
ЗӨВ!