Нүүрс олборлолт, экспорт, боомтын нүүрсний тээвэрлэлт, төлбөртэй холбогдсон хэргийг мөрдөн шалгах явцад 15 яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авснаас одоогоор 7 яллагдагч цагдан хоригдож байна.
Улсын хилээр гарахыг хязгаарласан 19, албан үүргийг биелүүлэхийг түдгэлзүүлэх 5, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг 33 яллагдагчид аваад байна.
Одоогийн байдлаар мөрдөн шалгах ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтнууд 13,851,252,359 (13.8 тэрбум) төгрөгийн хахууль авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад одоогоор
-64 үл хөдлөх хөрөнгө (орон сууцны 61, оффисын 3 талбай),
-42 тээврийн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг,
-35 иргэн, 37 хуулийн этгээдийн арилжааны банкин дахь зарлагын гүйлгээг,
-4 иргэний 3.2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий үнэт, цаас бондын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаад байна.
Эдгээрээс гадна нэгжлэгийн ажиллагааны явцад илэрсэн 630.000.000 төгрөг, 230.000 ам.долларыг хураан авч эх үүсвэрийг шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйл (Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын нууцлал)-ийн 1, 5 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын төлөвлөлт, явц, үр дүнгийн нууцлалыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын материалыг прокурорын зөвшөөрснөөр, прокурорын мэдэгдэх бололцоотой гэж үзсэн хэмжээгээр нийтэд мэдэгдсэн болно.
Сэтгэгдэл0
Хурааж байгаа монго хоронгийг тогтмол мэдээлж хожим бунд зарцуулж байгаад нь хяналт тавих хороо байгуулах хэрэгтэй Нэгэнт ард иргдийн члуурал энэ хулгай луйвраас болсон учраас цалин тэтгэвэр хуухдийн монго нэиэхэд зарцуулах естой Торийн байгууллага авч байгаа нэрээр тосвийн алдагдал сонгуульд зарцуулж болохгуй
Ногоо 1-р сараас амласан тэтгэврийн нэмэгдэл 50-н мянган тогрогоо огохгуй бол естой хогшчууд цагаан сарын дараа залуучуудтай нийлж жагсах байх шуу еронхий сайдаа!!!
Нүүрсний хулгайн маш их мөнгө гадаадад офшорт байгаа.Тэдэн төгрөг хураасан гэдэг.Гэтэл энэ мөнгийг ардуураа хуваагаад идчихдэг байдал хавтгайрсан.
Энэ үе чинь итгэлгүй хүн олширчихсон, хэнд ч итгэх аргагүй болчихсон цаг юм. Ажил албанд итгэл хүлээлгэн томилсон хүний ихэнх нь хулгай, луйвар хийж байна. Зах зээлийн нийгмийн шилжилтийн үед иймэрхүү байдал, үргэлж, илэрч байдаг гэнэ. Манай орон тэр анхны замыг нь туулж байгаа бололтой?! Бүгдээрээ хулгай, луйвар хийх гээд бадаг гэнэ шүү! Тэр туйлын хачирхалтай үе гэнэ. Бүр “ Мафи”төрж гарчих гээд байдаг гэнэ.Өөрөөр хэлбэл, маш эгзэгтэй, сөрөг үйлдэл “Цэцэглэчих” гээд байдаг үе гэнэ шүү?!
Ардчилал гэгч ихэнх Монголчуудыг хүн биш болгосон. Монголчууд Хятадууд шиг мөнгө л зүүдлэнэ. Хүн чанар гэж үгүй болсон, Мөнгөтэй болох, баян болох, их хурлын гишүүн болох гэхээс өөр бодох юмгүй Гэгээнтэн болон ерөнхийлөгч нар нь хүртэл хойт нас гэж байхгүй, үйлийн үр гэж үгүй, эх эцгийн үйлдсэн муу муухай бүхэн хүүхдэд ирэхгүй гэж сургана.
Буцаад 70, 80 ондоо очвол зүгээр дээ
Удаанжаргал гэдэг хулгайчаа гадагшаа зориуд гаргаад явуулсныхаа дараа нь нүүрс гэж ярьж эхэлж байгаа юм. Данх нохой нохой..
ene huraaj bgaa buh mongoo OROO tolohod zoriul
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)