Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 11 дүгээр сарын 21-25-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 23 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 129 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 19 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 5 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 72 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 754 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 5 хэргийг шүүхэд шилжүүлэх, 11 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 736 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 6 мэдэгдэл бичиж холбогдох байгууллагуудад хүргүүлсэн.
Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:
-“Улаанбаатар төмөр зам”-ын удирдах албан тушаалтан нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх;
-Иргэн “А”, “Э” нар нь хэрэг маргааныг шийдвэрлүүлэх зорилгоор Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид хахууль өгсөн гэх;
-Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгч “М” нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг шалгах ажиллагааны явцдаа хохирогчоос мэдүүлэг авахгүйгээр хохирогчийн мэдүүлгийг хуурамчаар үйлдсэн гэх;
-Увс аймгийн удирдах албан тушаалтан “Ч” нь бусдад давуу байдал бий болгосон гэх;
-“Д” нь өөрийн хөрөнгө орлогоо их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй гэх.
Сэтгэгдэл0
10000 xereg shalgasan ch unen yum baikh bish
Shalgaj bna, shalgaad l bna, shalgasaar l bgaa
ямар их гэмт хэрэг үйлдэгдэж бнаа? яаж багасгах вэ? сонгуулийг мөнгөгүй хийдэг болохгүй бол улс маань буруу замаар будаа тээлээ
Энд дурдсан хэргүүд эрвээхэи барьж жараахай шүүрдсэнтэй л адил юм байна. Жинхэнэ томууд нь улсыг сүйрүүлж нийгмийг хямруулсан хэрэг хийдэг. Тэднийг барьдаг шалгадаг хүчин монголд лав алга.
АТГ чинь авилгалын брокер болсон юмуу ямар хаашаа юм. Хэрэг илрүүлээд шүүх прокурорт шилжүүлдэг тэд нар нь авилгалаа аваад явуулдаг юм биш үү.
АТГазар шалгаад шийдвэрээ гаргаад л байдаг нөгөө Хонгилын Авлигажсан Шүүх дээр очоод таг чиг олчихдог мөн ч тоогүй еэ,Хүрэлсүхээ хэлсэндээ хүрч амалсанаа биелүүлж наадзавхарсан Шүүхээ цэгцлэх болоогүй юм уу,энд тэнд хэсээд л байдаг,улс орон ард түмэн чинь ядуурал өлсгөлөнд нэрвэгдээд л байдаг,Авлигачин УИХ-ын гишүүд,сайд дарга нар нь халаасаа эх орныхоо баялгаас хулгайлаад түнтийлгээд байдаг энэ ер нь юу болж байна аа гэж таны санаанд чинь Эх орон чинь,ард түмэн чинь цөөхөн монголчууд чинь бодогдохгүй байна уу?